Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг контентоор дамжуулан сурталчилна


Энэ хүрээнд дэлхий даяар 500 сая гаруй тогтмол хэрэглэгчтэй аялал жуулчлалын платформ болохTrip.com групптэй хамтран ажиллах гэрээг Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам байгууллаа. Уг гэрээнд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин болон Trip.com группийн гүйцэтгэх захирал Жейн Сан нар гарын үсэг зурав.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "Go Mongolia" үндэсний брэндингийн дор Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг БНСУ, Хонгконг, БНХАУ-ын хэрэглэгчдэд контентоор дамжуулан сурталчлах, аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг борлуулах чиглэлд хамтран ажиллахаар боллоо.
Trip.com нь дэлхийн хэмжээнд нисэх буудал, зочид буудал болон аялал жуулчлалын үйлчилгээг онлайн платформоор дамжуулан хэрэглэгчдэдээ хүргэдэг тэргүүлэгч байгууллагийн нэг бөгөөд энэхүү хамтын ажиллагаа нь манай улсын аялал жуулчлалын салбарт шинэ боломжуудыг нээж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхэд чухал түлхэц үзүүлнэгэжСоёл, спорт, аялал жуулчлал, залуучуудыняам мэдээлэв.