iNet.mn дагах

Куала Лампурт нэгдсэн сэтгүүлчдийн дуу хоолой

Куала Лампур дэлхийн 135 орноос ирсэн 1500 гаруй сэтгүүлчид үзэл бодлоо хуваалцан, үнэний төлөө хамтран тэмцэх бодит арга замуудыг эрэлхийлсээр байна. 
Эрэн сурвалжлах сэтгүүл зүй шинэ эринд: Куала Лампурт нэгдсэн сэтгүүлчдийн дуу хоолой
Global Investigative Journalism Conference буюу GIJC25 нь зөвхөн сургалт, уулзалт биш, харин дэлхий даяар дарамт шахалттай, эх сурвалжийн хамгаалалтгүй нөхцөлд ажиллаж буй мянга мянган сэтгүүлчдийн тулгуур цэг болж чадсан юм. 
Хөтөлбөрийн агуулга уламжлалт эрэн сурвалжилга, өгөгдөлд суурилсан сэтгүүл зүй, авлига, мөнгөний мөрийг мөшгих, хүний эрхийн хохирлыг зогсоох зэрэг уламжлалт гол сэдвүүдээ хадгалахын хамт хиймэл оюун ухаан, байршлын зураглал, OSINT, хил дамнасан эрэн сурвалжилга, сэтгүүлчийн аюулгүй байдал, дүрвэгч сэтгүүлчдийг дэмжих олон улсын механизм зэрэг шинэ сэдвүүдээр цар хүрээгээ өргөжүүлжээ.

Нээлтийн үеэр индэр дээрээс Нобелийн шагналт сэтгүүлч Maria Ressa сэтгүүлчдэд урам зориг өгсөн гялалзсан мессеж бүхий илтгэл тавьж, сэтгүүлчдийг айдас, цензурын эсрэг нэгдэн ажиллахыг уриалав. “Эрэн сурвалжлах сэтгүүлчид үнэнийг илчилснийхээ төлөөсөнд яллагдаж байгаа бол энэ нь дэлхий ардчиллын өмнө тулгарч буй дэлхий дахины аюул юм. Айдас бол авторитар засаглалын гол зэвсэг. Харин бидний хариу бол хамтын нэгдсэн үйл ажиллагаа юм” хэмээн тэрээр онцолж байсан. 
Түүнийг хүрэлцэн ирэхтэй хамт чуулганы эхний өдөр CPJ (Committee to Protect Journalists) “Journalism is not a crime” гэсэн том баннер өлгөсөн нь онцгой үйл явдал болов. Энэ ажиллагаанд олон орны сэтгүүлчид оролцож, одоогоор дэлхийн 320 орчим сэтгүүлч хоригдсон гэдгийг олон нийтэд сануулсан юм.
Maria Ressa энэ ажиллагаанд нэгдэж “Битгий дуугай бай. Тэд биднийг дуугүй байлгахыг хүсдэг. Харин бидний дуу хоолой бол бидний хамгаалалт” хэмээн уриалав.
 
Чуулганы агуулгад Азийн онцлог тодорч байв. Азийн орнуудад хэвлэлийн эрх чөлөө хязгаарлагдмал, иргэний эрхийн орон зай хурдан хумигдаж, дижитал халдлага, зохион байгуулалттай тролл ажиллагаа ихэссэн нь хэлэлцүүлгүүдийн гол сэдэв болж байна. 
 
GIJN-ийн “Uncovering Asia” панельд Индонез, Филиппин, Мьянмар зэрэг орны редакторууд өөрсдийн редакц руу чиглэсэн DDoS халдлага, гүтгэлэг, троллын дайралт, шүүхийн дарамт зэрэг бодит жишээг ярьж, сэтгүүлчдийг хамгаалах хамтын ажиллагаа зайлшгүй хэрэгтэйг онцлов. 
Геомэппинг буюу газрын байршилд суурилсан мэдээллийн зураглал болон хил дамнасан эрэн сурвалжилга нь чуулганы хамгийн эрэлттэй салбар хуралдааны нэг байв. Геомэдээллийн хэрэгсэл нь сэтгүүлчдэд тухайн объектын байрлал, үйл явдлын дарааллыг газрын зураг дээр харуулах, хиймэл дагуул, дрон, нээлттэй өгөгдөлтэй холбох, баримтын үнэн зөвийг зайнаас нотлох боломжийг олгож байлаа. Харин хил дамнасан эрэн сурвалжилга нь нь олон редакц хамтран ажиллаж, нэг улс дангаараа хүрч чадахгүй мэдээллийг илрүүлэх боломжийг олгодог. 
OCCRP, ICIJ зэрэг томоохон сүлжээний редакторууд туршлагаа хуваалцаж, нэгдсэн өгөгдлийн сан үүсгэх, нууцлалын стратегийг хэрхэн хэрэгжүүлэх, эх сурвалжийг хамгаалах нэгдсэн аргачлал хэрэглэх зэрэг өндөр түвшний арга зүйг танилцуулсан нь оролцогчдод чухал үр өгөөжтэй сургалт болсон юм.
Энэ жилийн чуулганы гол сэдвүүдийн нэг нь сэтгүүлчдийн криминализац буюу мэргэжлийн үйл ажиллагааг нь гэмт хэрэг мэтээр үзэн яллах, баривчлах, мөрдөх системийн хурдтай өсөлт байв. 

Dr. Sheila Coronel хэлэхдээ, “Сэтгүүлчийг яллаж эхэлсэн орон бол үнэнээ хамгаалж чадахаа больдог. Тэнд шүүх, парламент биш харин сэтгүүлчид л үнэнийг хамгаалах сүүлчийн зогсоол болдог” хэмээн онцлож байна лээ. Энэ нь бодит байдалд нийцсэн мэдээллийг хамгаалах үйл явц бол ганцаарчилсан тоглолт биш, харин олуулаа байж хэд хэдэн редакц хамтран ажиллахыг сануулсан хэрэг.
Мьянмар, Афганистан, Орос, Белорус, Судан, Сирийн дүрвэгч сэтгүүлчид эх орноосоо зугтан, амь өрссөн нөхцөлд ажиллаж буй зовлон бэрхшээл болоод виз, санхүү, редакц, хамт олны дэмжлэг хэрхэн дутагдаж байгаагаа ярьсан нь олон хүний сэтгэлийг хөдөлгөлөө. 
Тэд НҮБ, ECPMF, CPJ зэрэг байгууллагууд түр орогнолын сан, түр хугацааны редакцийн байршуулалт, аюулгүй ажиллагааны сургалт, шифрлэлт, хууль эрх зүйн дэмжлэгийг үзүүлдэг нь бодит хамгаалалт болж буйг нотлож байлаа.
Maria Ressa-ийн уриалга, CPJ-ийн баннерын үйл ажиллагаа, нобелийн шагналт сэтгүүлчийн үг нь дэлхийн өнцөг булан бүрт тархсан айдас, дарамттай нүүр тулсан ч хамтын хүчээр үнэнийг хамгаалах боломж байгааг ийнхүү харуулсан юм.
Энэ жилийн чуулган уламжлал ба шинэчлэлийг нэгэн дор авчирсан нь онцгой байлаа. Уламжлал нь эрэн сурвалжлах сэтгүүл зүй, эх сурвалжийн баталгаажуулалт, баримт шалгалт, редакц хоорондын хамтын ажиллагааг хадгалсан бол шинэчлэл нь хиймэл оюун, AI, геомэппинг ба OSINT, хил дамнасан өгөгдлийн анализ, дижитал аюулгүй ажиллагааны протокол, дүрвэгч сэтгүүлчдийг хамгаалах олон улсын механизм зэрэг орчин үеийн сорилтод нийцсэн агуулгаар баяжжээ. 

Дэлхийн эрэн сурвалжлах сэтгүүл зүйн сүлжээг үүсгэн байгуулагч Mark Lee Hunter “Сайн эх сурвалж хайхаас илүү сайн өгөгдөл хайх цаг ирсэн. Бидний ажил бол баримтыг зөвхөн цуглуулах бус, баримтын хоорондын холбоог илрүүлэх” хэмээн технологи болон уламжлалт эрэн сурвалжлагын нэгдлийг онцгойлон сануулж байлаа.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөө хязгаарлагдсан, айдас дарамт хүчтэй илрэх болсон, технологи хурдан өөрчлөгдөж буй энэ цаг мөчид Куала Лампурт болж буй GIJC25 зөвхөн нэг чуулган төдий бус дэлхийн сэтгүүлчдийн дуу хоолойг нэгтгэх, хамтын ажиллагааг батжуулах хамгийн бодит, амьд туршлага болж байна. 
Эрэн сурвалжлах сэтгүүлчид, олон улсын байгууллага, редакц, дүрвэгч сэтгүүлчид бүгд нэгдсэнээр бодит үнэн хийгээд чухал баримт бүхэн онцгой хамгаалалт шаарддаг үнэт зүйл гэдгийг батлан харууллаа. 
Хэзээ ч үг дуугүй болгож чадахгүй бидний энэ хүч дэлхийн хэвлэл мэдээллийн сэтгүүл зүйн тасралтгүй байдлыг хангах баталгаа болж байна.
Ц.Чимэддондог. Куала Лампур.скачать dle 12.0

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

3/08/2026, 19:31

“Нутаг заагдсан” С.Зориг

3/08/2026, 19:30

Дэлхийн өвд бүртгэсэн “Чихэртийн зоо”-нд “Хаадын хүлэг” үйл ажиллагааг зохион байгуулав

3/08/2026, 19:10

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

3/08/2026, 19:06

Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 568.9 мянгад хүрчээ

3/08/2026, 19:03

Шатахууныг авто машины дугаарын тэгш, сондгойгоор олгохдоо 50 мянган төгрөгөөр хязгаарлана

3/08/2026, 19:01

Бага хуралд оролцохоор 4,127 төлөөлөгч албан ёсоор бүртгүүлээд байна

28/07/2026, 17:11

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр

28/07/2026, 16:59

Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ

28/07/2026, 12:09

СЭЛЭНГЭ: МОНЦАМЭ-гийн анхны мэдээ дамжуулсан түүхэн байр хадгалагдаж байна

28/07/2026, 12:06

Монгол Улсад энэ оны эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ

28/07/2026, 12:04

ХӨВСГӨЛ Нутгийн зөвлөлөөс МУАЖ Д.Цэрэндарьзавт 2 өрөө байр олгоно

20/07/2026, 19:22

ХӨВСГӨЛ Нутгийн зөвлөлөөс МУАЖ Д.Цэрэндарьзавт 2 өрөө байр олгоно

20/07/2026, 19:21

Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

20/07/2026, 19:19

Испанийн шигшээ баг ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүллээ

20/07/2026, 16:22

“Монгол бахархал-Адууны соёл” гэрэл зургийн үзэсгэлэн нээгдлээ

20/07/2026, 16:20

Мацумото-Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэгээр Японы 80 гаруй жуулчин иржээ

19/07/2026, 13:56

Солонгосын Ерөнхийлөгчөөс бид юутай үлдэв?

19/07/2026, 13:54

АН-ын С.Цэнгүүн МАН-ын С.Бямбацогтын бэр болсныг Н.Амаржин батлав

19/07/2026, 13:52

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

19/07/2026, 13:50

С.Цолмон: Морин өртөөний ачаар Евроазийн уудам нутгийг эрхшээсэн Монголын эзэнт гүрэн 200 гаруй жил оршин тогтносон

19/07/2026, 13:44

Английн шигшээ баг 60 жилийн дараа медаль хүртлээ

19/07/2026, 13:40

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

9/07/2026, 18:55

Английн шигшээ шөвгийн наймд Норвегийн багтай тоглохоор боллоо

6/07/2026, 16:51

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

6/07/2026, 16:49

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан

6/07/2026, 16:45

Хар өрөвтас нутагшсан газар экосистем эрүүл байдаг

6/07/2026, 16:43

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

6/07/2026, 16:40

Монгол Улс Үндэсний баяр наадамтай зэрэгцүүлэн “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

6/07/2026, 16:38

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

6/07/2026, 16:37

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19