iNet.mn дагах

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

Ухаахудаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн байна. Энэ асуудлын талаар өнөөдөр /2026.02.10/ Ерөнхий сайд Г.Занданшатар мэдээлэл хийж, дээрх ордыг эзэмшигч талууд гарын үсэг зурлаа.Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ


Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:

-Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын өнгөрсөн 2025 оны наймдугаар сарын 21-ний өдрийн 72 тоот захирамжаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5-д заасан Стратегийн ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмших хуулийн этгээдийн төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, Ашигт малтмалын нөөц ашигласан төлбөр орлуулах асуудлаар санал боловсруулах, Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдтэй хэлэлцээр хийх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан.

Тус захирамжийн хүрээнд ажлын хэсэг  стратегийн ордын лизенз эзэмшиж байгаа 25 компаниас үйл ажиллагаа явуулж байгаа дөрвөн компани болох “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай өнгөрсөн наймдугаар сараас хойш олон удаа уулзаж, хэлэцээр хийсний үр дүнд эхний ойлголцолд хүрч, өнөөдөр санамж бичиг зурахад бэлэн боллоо.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Монгол Улсын Үндсэн хуулийн Зургаадугаар зүйлийн 2-т “… газрын хэвлийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно” гэж заасан байдаг. Энэ заалтыг хэрэгжүүлэх хүсэл зоригоо илэрхийлэн талууд тохиролцоонд хүрлээ.

2019 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, “Газрын хэвлийн баялгийн өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох, түүнийг одоо ба ирээдүйн иргэддээ Үндэсний баялгийн сангаар дамжуулан эрх тэгш, шударга хуваарилах” зарчмыг тусгасан бөгөөд Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан.

Үндсэн хуулийн 6.2 дугаар заалтыг хэрэгжүүлэх, байгалийн баялгийн үр өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдох зарчмыг хангах үүднээс стратегийн ач холбогдолтой ордод хамрагдсан болон үүсмэл ордуудад үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийх үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж байна.

Ажлын хэсэг 2025 оны наймдугаар сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийсэн. Үүнд:

  • Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “М Си Эс”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорэйшн”

  • Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл орд,

Эдгээр ордын өгөөжийн 60 хувийг Монгол Улсын иргэдэд ногдуулж, Үндэсний баялгийн санд хуримтлуулах, харин тухайн жилд өгөөж 60 хувиас бага байвал стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөр төлөх зохицуулалтыг тусгасан.

Цаашид уул уурхайн салбарыг цэгцлэх хүрээнд, стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг хэрхэн зохицуулах, үр өгөөжийг хэрхэн тооцох талаар УИХ-ын шийдвэрийн төслийг Засгийн газар боловсруулан УИХ-д өргөн мэдүүлнэ. Хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Засгийн газар уул уурхай төдийгүй бүх салбарт цэгцрэх хөдөлгөөн өрнүүлж буй. “Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд "Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлсэн байна. Мөн иргэд хуримтлалын сангаа хянах боломжтой цахим системийг ашиглалтад оруулахаар хөгжүүлж байгаа талаар Ерөнхий сайд Г.Занданшатар дурдлаа.скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

25/09/2026, 12:06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

25/09/2026, 12:05

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

3/09/2026, 15:51

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

3/08/2026, 19:31

“Нутаг заагдсан” С.Зориг

3/08/2026, 19:30

Дэлхийн өвд бүртгэсэн “Чихэртийн зоо”-нд “Хаадын хүлэг” үйл ажиллагааг зохион байгуулав

3/08/2026, 19:10

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

3/08/2026, 19:06

Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 568.9 мянгад хүрчээ

3/08/2026, 19:03

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19