iNet.mn дагах

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ. Гашуунсухайт боомт орчимд хууль бусаар ашигт малтмал  олборлосон болон хилийн бүсэд хууль зөрчиж газар  олгосон асуудлыг хэлэлцээд тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргасан байна. Нийт гурван багц асуудалтай холбоотойгоор шийдвэр гаргасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр "Хилийн зурвасыг давхардуулан хууль бусаар газар олгосон асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын хил бол Монгол Улсын тусгаар тогтнолын халдашгүй байдал мөн гэж Үндсэн хуульд заасан байдаг. Улсын хилээс 900 метрээс 2.5 км-ийн нутаг дэвсгэрт 34227.8 га талбайг олгосон байна. Энэ бол улсын хилийн газарт хамаарах газар бөгөөд Засгийн газрын шийдвэрээр олгосон байна. Хилийн тухай хуульд зааснаар бол улсын хилийн газар нутагтай зааглаж байгаа боомт, газар нь төрийн өмч. Хилийн шугамаас дотогш 15 км-ээс илүүгүйгээр тусгай журам тогтоосон нутаг дэвсгэрийг улсын хилийн зурвас гэнэ.  Улсын хилийн зурваст хил хамгаалахаас бусад зориулалттай барилга байгууламж  барих, үйл ажиллагаа явуулах, газар ашиглуулах асуудлыг Засгийн газар шийддэг. Улсын хилийн зурваст газар эзэмшүүлж, ашиглуулахыг хориглоно гэсэн заалттай. Боомтын сэргэлтийн үндэсний хороо гэх бүтэц өнгөрсөн Засгийн газрын үед ажиллаж байсан. 
2025 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр Боомтын хөгжлийн корпорацыг байгуулсан.
Улмаар 2025 оны тавдугаар сарын 28-ны өдөр буюу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хамгийн сүүлийн Засгийн газрын хуралдаанаар, огцрохоосоо дөрөв хоногийн өмнө Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн нэр дээр Монгол Улсын хилийн бүсэд 10 байршилд 34 мянган га газрыг ашиглуулах зөвшөөрөл, шийдвэрийг гаргасан. Боомтын хөгжлийн корпорац гэдэг компанийн дүрмээр бол төр хувийн хэвшлийн хамтралаар төсөл хэрэгжүүлнэ, өөр хориглоогүй бусад үйл ажиллагаа явуулна, боомт дээр барилга байгууламж барина, санхүүжилтийн эх үүсвэр, хөрөнгө оруулалт татах үндсэн дөрвөн чиглэлтэй компани байна. Тухайн үеийн Засгийн газрын хуралдааны тэмлэглэлийг шүүж үзэхэд ганцхан өгүүлбэр гарч ирсэн. Ямар ч хэлэлцүүлэг, асуулт хариулт явуулаагүй.
Дандаа хилийн шугамд хамаарах газарт газар ашиглуулах шийдвэр гаргасан байна. Тухайлбал, Цагаан дэл, Булган, Хавирга, Шивээхүрэн, Бичигт, Бургастай, Арцсуурь боомтын хилийн зурвасыг дайруулаад газар олгосон байна.
Боомтын сэргэлт, боомтыг хөгжүүлнэ гэсэн халхавчаар хууль бусаар газар олгосон гэсэн үг. Тиймээс Монгол Улсын Үндсэн хууль, Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын Хилийн тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байна гэж үзээд Засгийн газрын хуралдаанаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын тавдугаар сарын 25-ны өдөр баталсан тогтоолыг хүчингүй болгож, хилийн зурваст газар олгож, ашиглуулсан асуудлыг цуцалж байна.
Хоёрт, хилийн зурваст давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн асуудлыг хэлэлцлээ. Хилийн тухай хууль зөрчөөд хилийн зурваст давхцуулж нийт 54 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд хууль хяналтын байгууллагуудын өргөн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж, энэхүү олгосон тусгай зөвшөөрөл нэг бүрээр дүгнэлт гаргаж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэхийг Ерөнхий сайд Хууль зүй, дотоод хэргийн сайд миний биед үүрэг болгосон.
Хамгийн ойр олгосон тусгай зөвшөөрөл нь улсын хилийн зурвасаас 30 метрийн зайд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон байна. Ингэж Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Үндэсний аюулгүй байдалд хор хохирол учруулах шийдвэрийг гаргасан байна. Улсынхаа хилийг зарж идсэн байна гэдэг дүгнэлт хийж байна" гэлээ.
 

Г.Занданшатар: Хилийн зурваст хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн зөвшөөрөл олгосон албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооцно

 
Улмаар өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар хилийн зурваст олгогдсон газар ашиглалт, ашигт малтмалын бүх тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, хилээ, газраа цэгцлэхийг Ерөнхий сайд Г.Занданшатар  холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо.“Боомтыг хөгжүүлнэ”, “эдийн засгийг дэмжинэ” гэх нэрээр халхавчлан улсын хилийн зурваст газар олгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон явдал нь хууль зөрчсөнөөс гадна Монголын ард түмний язгуур ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдалд аюул занал учруулсан, авлига, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр бөгөөд улсын хил хамгаалалтын дэглэмийг сулруулах бодит эрсдэлийг бий болгосон гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газар энэхүү хууль бус үйл ажиллагааг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэдгийг Ерөнхий сайд хатуу анхаарууллаа.
Мөн хилийн зурвас бол хатуу дэглэмтэй, төрийн хяналттай, аюулгүй байдлын бүс хэвээр байх ёстой. Хууль зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлсэн шийдвэр гаргасан, зөвшөөрөл олгосон, дэмжсэн албан тушаалтнуудад хуулийн дагуу хатуу хариуцлага тооцно гэлээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 12. ПҮРЭВ ГАРАГ. № 30 (7772)
 
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mnскачать dle 12.0

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нарыг албан ёсоор угтаж авлаа

9/07/2026, 18:55

Английн шигшээ шөвгийн наймд Норвегийн багтай тоглохоор боллоо

6/07/2026, 16:51

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монголд иржээ

6/07/2026, 16:49

Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат нисгэгч Р.Батнасан

6/07/2026, 16:45

Хар өрөвтас нутагшсан газар экосистем эрүүл байдаг

6/07/2026, 16:43

Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээлээ

6/07/2026, 16:40

Монгол Улс Үндэсний баяр наадамтай зэрэгцүүлэн “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ

6/07/2026, 16:38

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ

6/07/2026, 16:37

Эрдэмтэд эсийн хөгшрөлтийг удаашруулах боломжит аргыг нээжээ

29/06/2026, 19:58

Домогт "боохой” Данзан

29/06/2026, 16:13

Алтны ордуудаа “эргэлт”-д оруулалгүй харин ч удлаа

29/06/2026, 16:07

Хэльмут Кулитц: Эдийн засгийн харилцааг илүү эрчимтэй хөгжүүлэх нь бидний дараагийн зорилт

29/06/2026, 16:03

“Unlock the Mongolian economy” хуралдаанд хөрөнгө оруулагчид оролцлоо.

29/06/2026, 16:00

Хөл бөмбөгийн ДАШТ монгол гэрэл зурагчны дуранд

23/06/2026, 17:30

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Монгол Улсын дотооддоо бэлтгэсэн геотехникийн инженерүүд дипломоо гардав

23/06/2026, 17:22

МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо

23/06/2026, 17:07

“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ

23/06/2026, 17:05

Германы Саксони мужийн Кемниц хотноо монголчууд наадлаа

23/06/2026, 17:04

Сурын харвааны улсын аварга шалгаруулах харвааг анх удаа аймагтаа зохион байгууллаа

23/06/2026, 17:02

Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

15/06/2026, 19:00

"Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

15/06/2026, 18:21

Д.Жамъяншарав: Сорилт бүрд богино хугацааны ашиг бус ирээдүйг харсан шийдвэр гаргаж ирсэн

15/06/2026, 18:20

Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

15/06/2026, 18:14

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

15/06/2026, 18:07

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

15/06/2026, 18:05

Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утсаараа хянаж болно

8/06/2026, 17:37

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

8/06/2026, 17:35

Эрдэнэт хотын ойн баримтат киног сэтгүүлч Г.Золжаргал найруулна

8/06/2026, 17:31

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19