Жүдочид “Дюссельдорфийн их дуулга”-аас 1 мөнгө, 3 хүрэл медаль хүртлээ
Олон улсын Жүдо бөхийн холбооны цуврал тэмцээн “Дюссельдорфийн их дуулга” Германы Дюссельдорф хотноо 3 өдрийн турш амжилттай болж өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас МУХБ Н.Түвшинбаяр, Д.Сумъяа тэргүүтэй эрэгтэй, эмэгтэй тус бүр 9, нийт 18 тамирчин хүч үзсэн юм.
Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 52кг-ийн жинд барилдсан ОУХМ Л.Сосорбарам тун одтой байж, Хонгконг, Турк, Франц, Японы бөхчүүдийг ялсан ч Олимп, дэлхийн аварга Косовогийн алдарт бөх Майлинда Келмендид ялагдаж, мөнгөн медаль хүртжээ. Ирэх сард 18 нас хүрэх Лхагвасүрэнгийн Сосорбарамын хувьд хэдхэн хоногийн өмнө Австрид болсон Европын нээлттэй тэмцээнээс мөнгөн медаль аваад байсан билээ. Тэрбээр насанд хүрэгчдийн ангилалд цуврал тэмцээнээс анхны медалиа авсан нь энэ юм.
Тэгвэл эмэгтэйчүүдийн 57кг-ийн жинд Монгол улсын Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа Австри, БНХАУ, Францын бөхчүүдийг ялж хэсгийн аварга болсон ч хагас шигшээд Бразилийн Рафаэла Силвад ялагджээ. Эдгээр бөхчүүд 2016 оны Олимпийн наадмын алтан медалийн төлөө хүч үзэж, мөн л Силва илүүрхэж байсан билээ. Д.Сумъяа хүрэл медалийн төлөө Польшийн бөх Анна Боровскаг ялснаар “Их дуулга”-аас 5 дахь хүрэл медаль энгэртээ зүүжээ.
Эрэгтэйчүүдийн 66кг-ийн жинд ОУХМ Ё.Басхүү барилдаж, Гвиней-Биссау, Алжир, Израилийн бөхчүүдийг ялж, хэсгийн аваргын төлөө ОХУ-ын бөх Якуб Шамиловт ялагджээ. Ингээд дагах барилдаанд Казахстан, Румыны бөхчүүдийг дараалан ялснаар “Их дуулга”-аас 2 дахь удаагаа хүрэл медаль хүртлээ. Тэрбээр оны өмнө Осакагийн их дуулгаас хүрэл медаль авч байсан юм.
Харин эрэгтэйчүүдийн +100кг-ийн жинд ОУХМ Ө.Дүүрэнбаяр “А” хэсгийг тэргүүлэн барилдаж, Австри, Бразилийн бөхчүүдийг ялсан ч Японы Харасава Хисаёшид ялагдсанаар дагаж барилдахаар болсон юм. 25 настай Ө.Дүүрэнбаяр дагах барилдаанд Герман, Японы бөхчүүдийг ялснаар хүрэл медалийн болзол хангажээ. Энэ жинд Монгол улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр хүз үзсэн ч эхний барилдаандаа Германы бөхөд ялагдсан байна.
Олон улсын жүдо бөхийн холбооны дараагийн тэмцээн 3-р сарын 8-10 өдрүүдэд Морокко улсын Марракеш хотод зохион байгуулагдана. Африк тивд болох энэ тэмцээнд манай улсаас нэг ч тамирчин оролцохгүй.

58 сэтгэгдэл