Ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ
Улсын Их хурал (УИХ)-ын даргын дэргэдэх зөвлөл энэ сарын 18-29-нд ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаар товлосон. Ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын талаар УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонгоос тодруулав
-Ээлжит бус чуулганаар ямар асуудал хэлэлцэх вэ?
-Ээлжит бус чуулганаар Татварын багц хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнд, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл багтаж байна. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.
-Ерөнхийлөгч Х.Баттулга зарим албан тушаалтныг томилох, чөлөөлөх асуудлыг хэлэлцэх албан бичиг хүргүүлсэн?
-Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх албан бичиг ирүүлсэн. Дээрх асуудлуудыг ээлжит бус чуулганаар хэлэлцэнэ.
-Чуулганы бэлтгэлийг бүрэн хангасан уу?
-Бэлтгэлийг хангасан. Тухайлбал, Татварын багц хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг татвар төлөгчид, бизнесийн байгууллагын төлөөллүүдийг оролцуулан өргөн хүрээнд зохион байгуулсан. Эдгээр хуулийн төслийг холбогдох Байнгын хороод ирэх долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэн саналын томьёоллоо бэлтгэж, ээлжит бус чуулганаар хэлэлцэхэд бэлэн болгох юм. Мөн энэ сарын 13-наас эхлэн Байнгын хороод хуралдаж, ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг хэлэлцэхээр төлөвлөөд байна.

52 сэтгэгдэл