Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг шалгуулахаар АТГ-т өглөө
Хэвтүүл хөдөлгөөнийн үүсгэн байгуулагчдын нэг Л.Алтансүх АТГ-т хандлаа. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг Эрүүгийн хуулийн 22.5.2-д заасан хахуул өгөх гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгуулахаар АТГ-т өглөө. Ингэхдээ У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд болох болон Засгийн газраа хамгаалахын тулд УИХ-ын гишүүдэд ЖДҮХС-аас зээл өгсөн. Тухайн гишүүдээрээ дамжуулан ШХАБ-д элсэх үйл ажиллагааг эрчимжүүлж байгаа нь түүний хээл хахуул Монгол Улсыг худалдах хэмжээнд хүрч болзошгүй гэсэн болгоомжлолыг төрүүлж буйг хүсэлтдээ дурджээ.
Л.Алтансүх хуулийн байгууллагад өгсөн хүсэлтийнхээ талаар “ЖДҮХС болон бусад сангуудаас иргэдийн боломжийг хулгайлсан үйлдлүүд удаа дараа гарч буйг бид жигшин зэвүүцэж байна.
Монгол Улсад 155 мянган аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг. Үүний 780 мянга нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 86 хувь нь ЖДҮ-ийн салбарт багтдаг. Энэ салбарт 800 гаруй мянган иргэн ажиллаж байгаа. Мөн хувиараа хөдөлмөр эрхлэгч болоод тэдний ар гэрийг тооцвол сая гаруй иргэн ЖДҮХС-аас зээл авч, өөрийн бизнесээ эрхлэх боломжтой. Гэвч тэр боломжийг УИХ, Засгийн газрын гишүүд хулгайлжээ.
Гурван хувийн хүүтэй авсан мөнгөө иргэдэд зээлж, мөнгө хүүлж байгаа УИХ, Засгийн газрын гишүүдийг Хэвтүүл хөдөлгөөний залуус тэвчиж чадахгүй байна. Бид олон удаа жагсаал цуглаан хийсэн. Эрх баригчид таг дүлий мэт байсаар байна” гэв.
М.Болд

64 сэтгэгдэл