iNet.mn дагах

МАН гурван гишүүнээ хөөж, Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгсөн долоо хоног

Өнгөрч буй долоо хоногт Монгол Улсын дөрөв дэх ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газар/АТГ/-т мэдүүлэг өгсөн нь онцлох үйл явдал боллоо.
Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувьд өмнөх ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр өгсөн Тавантолгойн гэх 179 хуудас материалын мөрөөр тус газраас мэдүүлэг авахаар дуудав.
Тэрбээр АТГ-т мэдүүлэг өгсний дараагаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, “Хуулийн байгууллагаас асууя, тодруулъя хэмээн дуудсан цагт ирж тайлбар, мэдүүлэг өгнө. Монгол Улсын хууль бол миний хувьд хамгийн том хүч. Хаана ч явж байсан Монгол Улсын хуулийн байгууллага асууж тодруулах зүйл байна, байцаалт өгөөч,  мэдүүлэг өгөөч гэвэл би хамгийн түрүүнд ирээд өгнө. Хуулийн байгууллагаас зугтаах шаардлага надад байхгүй. Яг ийм байдлаар бид хуульд хандах ёстой. 179 хуудас материалтай би танилцаагүй. Хавтаст хэрэг рүүгээ хийсэн байгаа. Харин Ерөнхийлөгчийг энэхүү 179 хуудас материалаа олон түмэнд ил болгоосой, хэвлэлийнхэнд ил болгоосой гэж хүсч байгаа. Тэр материалд нуух зүйл байх ёсгүй” гэсэн байр сууриа илэрхийлсэн. Мөн тэрбээр АТГ-ын даргыг УИХ томилдог гэдгийг тодотгосон юм.

Ц.САНДУЙ, С.МӨНХЧУЛУУН, А. ГАНБААТАР НАРЫГ НАМААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЭВ 


МАН-ын Хяналтын хороо өнгөрч буй долоо хоногт хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй, С.Мөнхчулуун, А. Ганбаатар нарыг намаас нь түдгэлзүүлэв.
Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуйг 60 тэрбумтай холбоотой, энэ схемийг хэрэгжүүлсэн, намынхаа болон сонгогчдын итгэлийг алдсан гэж үзэж хариуцлага тооцсон бол С.Мөнхчулууны тухайд хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм барьж танхайрсан, удаа дараа хар тамхины хэрэгт холбогдсон, намын Удирдах зөвлөлийн шийдвэрийг зөрчсөн гэж үзэж хариуцлага тооцсон байна.
Харин МАН-ын Хяналтын хороо төрийн албыг 60 тэрбум төгрөгөөр арилжихыг завдсан хэрэгт буруутгагдаад буй  А.Ганбаатарыг намын гишүүнчлэлээс нь хасчээ. Тухайн үед А.Ганбаатар 60 тэрбум гэх  хэргийн талаар мэдээлэл хийж “Г.Доржзодов өөрийнхөө хийсэн зүйлийг биднийг хийсэн мэтээр ярьж, ойлгуулж байна. Бид олон ч хүнтэй уулзалт хийж, тэр бүгдэд иргэн Г.Доржзодов хамт байдаг байсан. Тэр уулзалтуудын бичлэгүүдээ эвлүүлж, тарааж байна. Тухайн өдөр бидний уулзсан уулзалтыг баримтжуулах гэрэл зураг, өөр баримтууд бий. Хуулийн байгууллага шалгаж, хэн нь үнэн ярьсан, хэн нь үйлдэл хийснийг тогтоосны дараа би тодорхой баримт материалуудыг олон нийтэд дэлгэнэ" гэсэн тайлбарыг  хэвлэлд анх удаа өгч байсан юм.
Сүүлийн хэд хэдэн удаагийн сонгууль дамнан МАН-ын удирдлагууд төрийн албыг наймаалцсан гэх 60 тэрбумын хэрэг яригдаж байгаа бөгөөд энэ талаар хуулийн байгууллага хэд хэдэн удаа шийдвэр гаргасан байдаг. Гэвч НИТХ-ын даргаар ажиллаж байсан Ц.Сандуй 60 тэрбумтай холбоотойгоор хариуцлага хүлээж ажлаа өгч байсан юм. Түүний энэ үйлдлийг намын Хяналтын хорооноос авч үзэж, ийнхүү намаас нь түдгэлзүүлэх шийдвэр гаргажээ.
Харин С.Мөнхчулууны хувьд НИТХ-ын төлөөлөгч бөгөөд саяхан болсон Хотын даргын сунгаанд нэр дэвшиж олонхийн санал авсан ч Ерөнхий сайдын зүгээс түүнийг түдгэлзүүлэх саналаа НИТХ-д хүргүүлээд байсан юм. Гэвч МАН-ын Хяналтын хороо хуралдаж, түүний хамаарал бүхий этгээд нь олон нийтийн газар сэлэм эргүүлж танхайрсан, олон удаа хар тамхины хэрэгт холбогдсон учраас ийнхүү намын Хяналтын хороо шийдвэр гаргасан байна. Гэсэн хэдий ч С.Мөнхчулуун Хотын даргад өрсөлдөнө гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

НААДМААС ӨМНӨ ЛАГИЙН ҮНЭРИЙГ АРИЛГАНА


Энэ долоо хоногийн Засгийн газрийн ээлжит хуралдаанаар хэлэцсэн зарим асуудлын талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэл хийсэн.
Тэрбээр “2010 оноо хойш цэвэрлэх байгууламж шинээр байгуулах асуудал Засгийн газрын хүрээнд яригдсан юм билээ. 2014 онд Францын компаниар ТЭЗҮ-г  хийлгэж улмаар хөрөнгийн эх үүсвэрийг олсноор барих ажил нь эхэлсэн. Өнгөрсөн оны Засгийн газрын хуралдаанаар шинэ цэвэрлэх байгууламжийг Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд барихаар шийдвэрлэж надад үүрэг болгосон. Үүний дагуу Хятадын талаас цэвэрлэх байгууламж барих гурван компанийн нэрийг сонгон шалгаж ирүүлсэн. Тендерийн тухай хуулийн хүрээнд хязгаарлагдмал тендер зарлаж дээрх ирүүлсэн компанийн хоёртой нь гэрээ байгуулсан. Хоногт 2500 метр куб бохир ус цэвэрлэх байгууламж баригдана. Гарсан бохирыг  гурван шатлалаар бүрэн цэвэрлэнэ. Мөн лагийг нь хатааж эрчим хүч гаргаж үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээний 50 хувийг хангах нөхцөлтэйгээр гэрээ байгуулсан. Мөн гэрээнд тусгагдсанаар нийт ажлын 50 хувийг Хятадыг тал, 50 хувийг Монголын тал гүйцэтгэнэ. Ажиллах  хүчнийг мөн 50:50 хувиар бүрдүүлнэ. Монголдоо үйлдвэрлэх боломжтой зарим тоног төхөөрөмжийг 35 хүртэлх хувиар Монголын талаас нийлүүлэх боломжтой. Мөн цементийг Монголоос хангана.
Цэвэрлэх байгууламж барих бүтээн байгуулалтын  ажил ирэх гуравдугаар сарын 1-нд эхэлнэ” гэлээ.
Цэвэрлэх байгууламжийн үнэрийг хэрхэн дарж байгаа талаар тодруулахад, үнэр хоёр хүчин зүйлээс шалтгаан гарч байгаа гэдгийг тэрбээр тодотголоо. Тодруулбал, өдөр бүр Улаанбаатар хотын хэмжээнд 2 мянган метр куб бохир гардаг аж.  Уг бохирыг картанд шууд асгадаг учраас эндээс үнэр гарч байгаа” гэв. Уг үнэрийг дарахын тулд лагийг өтгөрүүлж, үнэргүйжүүлэх төхөөрөмжийг одоогоор суурилуулж байгаа.  Ирэх наадмаас өмнө төхөөрөмжийг ашиглалтад оруулснаар лагийн үнэр үнэртэхгүй. Энэ ондоо багтаан лагийн үнэрийг бүрэн дарна” гэсэн юм.

Д.ЖАВХЛАН, М.АМАРБОЛД НАРЫГ БҮХ НАСААР НЬ ХОРИХ ШИЙДВЭРИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭВ


Очир" төвд 13 настай охины амийг хөнөөсөн этгээдүүдийг шүүх хурал Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд болсон юм. Шүүхээс шүүгдэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шийдвэр гаргаад байна. Шүүх хуралдаанд шүүгчээр Д.Мягмаржав, прокуророор О.Багшбаяр, өмгөөлөгчөөр О.Цэрэнпунцаг, С.Оюунцэцэг, Р.Булгамаа, Г.Батбаяр, Х.Баасанжаргал, Б.Бат-Ерөөлт нар оролцсон аж.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрөгч арваннэгдүгээр сарын 23-нд гэмт этгээдүүдэд бүх насаар хорих ял оноосон. Харин  нар дээрх шийдвэрийг эсэргүүцэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан нь энэ юм.

ХУВИАРАА ТАКСИ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛЖ БУЙ ИРГЭДИЙГ ТОРГОХГҮЙ

Хувиараа такси үйлчилгээ эрхэлж, иргэдэд үйлчилсэн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай бөгөөд хяналт шалгалтын хүрээнд  өнөөдрийн байдлаар нийт зургаан хүнийг торгосон байна. Гэвч хувиараа такси үйлчилгээ эрхэлсэн иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаараа цуцалжээ.  Тодруулбал, Автотээврийн тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хэрэгжилт, “Такси үйлчилгээ Ерөнхий шаардлага” MNS 5122:2013 стандартын мөрдөлтөд хяналт тавьж, хууль бусаар дуудлагын такси үйлчилгээ эрхлэгчдэд хяналт, шалгалт хийх ажлыг Нийслэлийн тээврийн газраас хийж буй. Энэ хүрээнд энэхүү торгуулийн арга хэмжээг авч байсан юм.
Зөрчлийн тухай хуулийн 14.6-12 дахь хэсэгт зааснаар нэг аж ахуй нэгж, байгууллагыг нэг сая төгрөг, иргэнийг 100 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай байсан юм. Тиймээс энэхүү шийдвэрийг албан ёсоор цуцалж, хувиараа такси үйлчилгээ эрхэлж буй иргэдийн торгохгүй байхаар болжээ.
Такси үйлчилгээ эрхлэх албан ёсны зөвшөөрөлтэй 10  аж ахуй  нэгжийн 575 тээврийн хэрэгсэл үйлчилдэг аж.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРВАЛ KFC-Г ХААНА 


Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэд хордлого авсан хэрэг хоёрдугаар сарын 8-нд гарсан билээ.  Шалтгааныг нь тодруулахаар өнгөрсөн хугацаанд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Халдварт өвчин судлалын үндэсний төвийнхөн ажилласан бөгөөд шинжилгээний хариуг энэ долоо хоногийн эхэнд олон нийтэд мэдээлсэн юм.
Нийтдээ ес хоногийн хугацаанд ажиллаж, 94 төрлийн сорьцыг төв лабораторын шинжилгээнд оруулж, шинжилсэн байна. Шинжилгээгээр уснаас халуунд тэсвэртэй гэдэсний нян илэрсэн. Мөн ундаа нь шаардлага хангаагүй. “Зайсан KFC” салбарын гал тогоонд ажиллаж байсан хоёр хүнээс шигел төрлийн хоолны хордлогот халдвар илэрсэн. Энэ төрлийн нянгийн халдвар авснаа мэдэлгүй явж байснаас хоол хүнсээр дамжаад үйлчлүүлэгчид нян нь халдварладаг аж. Тус салбарын ажилтнуудаас шигелийн төрлийн нянгаар хэд, хэдэн хүн халдварласан байгаа. Иймээс хэзээ энэ нянгаар халдварлав гэдгийг тогтоохоор мэргэжлийн хүмүүс ажиллаж буй аж.
Тухайн салбар 28 ажилтантай, хоолны дамжлага дундын хяналт алдагдсан, зургаан сар тутамд эрүүл мэндийн үзлэгт орох ёстой ч энэ горим алдагдсан, шинжилгээ хийлгэсэн ч эмчийн гарын үсэггүй зэрэг зөрчлүүд илэрчээ.
Шинжилгээ дуусаагүй байгаа гэдгийг тодотголоо. Мөн Зайсан KFC” салбарын үйл ажиллагааг зогсоосон. Бусад салбарууд ажиллаж байгаа. Эдгээр салбарыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас шууд хаах боломжгүй, шүүхийн шийдвэр гарсан тохиолдолд хаана. Харин иргэд хордлого авсан энэ хэргийн мөрөөр тухайн салбарт торгуул ногдуулна гэлээ.
“Зайсан KFC” түргэн хоолны газраар үйлчлүүлсэн иргэдээс 247 хүн өвчилснөөс 42 нь эмнэлэгт эмчлүүлж буй юм байна.скачать dle 12.0
32 Сэтгэгдэл

32 сэтгэгдэл

  1. yeezy boost 350

    2019/07/17 17:07:25

    Thanks so much for providing individuals with an extremely pleasant opportunity to read articles and blog posts from this blog. It is usually so lovely and as well , full of a great time for me personally and my office colleagues to visit your web site at a minimum 3 times per week to read through the newest guidance you will have. And lastly, we are actually fascinated considering the unique suggestions you serve. Some 3 areas in this posting are absolutely the most impressive we have all had. yeezy boost 350 http://www.yeezyboost.in.net

    I and also my friends were viewing the great recommendations on the website while unexpectedly came up with a terrible feeling I never thanked the website owner for those tips. My guys happened to be for this reason glad to read through all of them and already have unquestionably been enjoying these things. Thanks for turning out to be considerably helpful and for getting certain magnificent resources millions of individuals are really desperate to discover. My sincere regret for not expressing appreciation to sooner. nike air max http://www.nike-airmax97.us.com

    I抦 impressed, I have to say. Actually hardly ever do I encounter a weblog that抯 each educative and entertaining, and let me let you know, you've got hit the nail on the head. Your thought is excellent; the difficulty is one thing that not enough individuals are speaking intelligently about. I am very glad that I stumbled across this in my seek for something relating to this. yeezy boost 350 v2 http://gul.ly/urmlj

  2. fila

    2019/07/18 09:07:45

    I simply desired to thank you very much once more. I am not sure what I would have achieved in the absence of these creative ideas contributed by you relating to my subject. It had been the intimidating issue for me personally, but encountering a professional style you handled that took me to leap over happiness. I'm happier for this guidance and as well , sincerely hope you recognize what a powerful job you were carrying out instructing other individuals thru your web blog. I am certain you've never encountered any of us. fila http://www.fila-shoes.us.com

    I'm just commenting to make you understand of the exceptional experience my wife's girl found browsing your web page. She picked up a lot of pieces, most notably what it is like to have a marvelous coaching style to let other individuals really easily fully understand selected extremely tough things. You truly exceeded readers' expectations. Thank you for imparting those priceless, healthy, explanatory and even cool guidance on this topic to Gloria. michael kors purses http://www.michael-korsoutlets.us

Сэтгэгдэл үлдээх

Чой Жин Вон: Солонгос хэлний редакцыг тогтвортой ажиллахыг дэмжинэ

14/12/2025, 15:53

Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцсон байна

14/12/2025, 15:51

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан баруун бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

14/12/2025, 15:49

МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

14/12/2025, 15:48

С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

14/12/2025, 15:47

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

14/12/2025, 15:45

Малын зах зээлийн дундаж үнэ

14/12/2025, 15:44

100 айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

14/12/2025, 15:41

Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ

14/12/2025, 15:40

"Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оржээ

14/12/2025, 15:39

Монголын шигшээ багийн гурван дугуйчин Тайландын мэргэжлийн багт уралдана

5/12/2025, 12:31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилна

5/12/2025, 12:27

Морин хуурын найрал Ром хотноо

5/12/2025, 12:26

COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?

5/12/2025, 12:15

Элсэн цөлөөс олдсон захидал юу өгүүлж байна вэ?

5/12/2025, 12:13

“Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэлээ

2/12/2025, 20:57

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно

2/12/2025, 20:50

Шинжлэх ухааны салбарын судлаачдын орон тооны бус зөвлөл анхны уулзалтаа хийлээ

2/12/2025, 20:49

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

2/12/2025, 20:48

МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид МУСГЗ цол хүртэв

26/11/2025, 15:56

Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид: Хүүхдийн зураг авч, гэрэл зурагчны гараагаа эхлүүлсэн

26/11/2025, 14:48

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:39

Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс Монгол Улсын “Дотоод Аудитын Шилдэг нэгж”-ээр шалгарлаа

23/11/2025, 14:07

Ч.Батзориг: Амар амгалан гэдэг бол эцэстээ сэтгэл нэг зүйл дээр тогтож чаддаг болсон тухай юм

23/11/2025, 14:06

Aкадемич С.Нарангэрэл "Чингис хаан" одон хүртэв

23/11/2025, 14:04

Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо

23/11/2025, 14:03

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19