iNet.mn дагах

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барьсан долоо хоног

Монгол Улсын Үндсэн хуулийн төслийг өргөн барьсан, Захиргааны ерөнхий хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг баталсан зэргээр энэ долоо хоногт Монголын улс төрд хэд хэдэн онцлох үйл явдал өрнөв. Мөн Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон, С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд ил болгосон, Монгол, БНХАУ-ын төлөөлөгч нар “Бүс ба зам” худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хамтарсан зөвлөл байгуулах тухай санамж бичигт гарын үсэг зурсан зэрэг нь ч олны анхаарлын төвд байв. Ингээд өнгөрч буй долоо хоногт өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн барив



УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг ажлын багийн ахлагч Д.Лүндээжанцан УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.

УИХ-аас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлын багийг уржнан тавдугаар сарын 25-нд байгуулж, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан ахалсан. Ажлын баг энэхүү өөрчлөлтийн хэрэгцээ, шаардлагын талаар олон нийт, улс төрийн нам, иргэний нийгмийн байгууллага, эрдэмтэн судлаачдыг оролцуулан үе шаттай хэлэлцүүлэг өрнүүлжээ. Ажлын баг хамгийн олон давтамжтай саналыг тусгаж, 20 зүйлд өөрчлөлт оруулж, 42 заалт бүхий Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн хуулийн төслийг боловсруулжээ.


Төслийн талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Хуулийн төсөлд Ерөнхийлөгчөөр 55 нас хүрсэн хүнийг 6 жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгодог байх заалтыг оруулж байна. Гэхдээ энэ заалтыг 2025 оноос хэрэгжүүлэхээр зохицуулсан. Шүүгчдэд тавих шаардлагыг нэмж, дээд шүүхийн шүүгчийн албан тушаалыг хугацаатай болгосон. Ерөнхий шүүгчийг томилдог байсныг өөрчилж, дотроосоо сонгох тогтолцоог орууллаа. Үндсэн хуулийн цэцийн гишүүн 9 жилийн хугацаанд нэг удаа томилогддог байхаар тусгасан. Дархан, Эрдэнэтийг улсын хэмжээний хот гэж хүлээн зөвшөөрнө. Аймгийн төв бүр нь өөрийн удирдлагатай хот байхыг Үндсэн хуульд орууллаа. Ингэснээр хотын захирагчаа өөрсдөө сонгох, суурин соёлыг хөгжүүлэх бололцоотой болох юм. Сум, дүүргийн нутгийн удирдлагын үндсэн байгууллага нь ИТХ байна. Иргэдийн өөрөө удирдах ёсыг ингэж товойлгож байгаа юм. Сум, дүүргийн ИТХ-аас аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг сонгож байхыг тусгасан. Өөрөөр хэлбэл, аймаг, нийслэлийн давхардсан сонгууль байхгүй болно. Сум дүүргийн засаг даргыг дөрвөн жилийн хугацаагаар тухайн нутгийн иргэд өөрсдөө сонгоно гэсэн заалт бол орон нутгийн иргэдийн гаргасан гол санал юм. Баг хорооны засаг даргыг сум, дүүргийн засаг дарга томилж байхаар боловсрууллаа. Харин баг хорооны нийтийн хурал хэвээр ажиллах юм. УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор УИХ-ын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно. Төрийн албан хаагчийг улс төрийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, эсвэл хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас халахыг хориглоно гэж заасан” хэмээв.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, "долоо хэмжиж, нэг огтлох" зарчмаар ажиллаж, олон нийт, эрдэмтэн судлаачдын санал, дүгнэлтэд тулгуурлан хоёр жилийн нөр их хөдөлмөрийн үр дүнд хуулийн төслийг боловсруулсан гэдгийг онцолсон. Энэ хугацаанд давхардсан тоогоор 320 мянга гаруй иргэнээ 5.4 сая санал ирсэн гэдгийг тодотгоод, иргэдийн дийлэнх нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжиж байсныг дуулгасан. Үндсэн хуулийн өөрчлөлт нь 2000 оны "долоо дордуулсан" долоон өөрчлөлтийг залруулах ач холбогдолтой. Тиймээс хуулийн төслийг хэлэлцэхдээ, өчүүхэн ч хувийн эрх ашгаар хандахгүй, үндэсний зөвшилцлийг эрхэмлэн, улс орныхоо ирээдүйн төлөө хандахыг гишүүдэд санууллаа.

Захиргааны хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээн авав



Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг УИХ-ын чуулганы энэ сарын 7-ны хуралдаанаар хэлэлцэж, хүлээн авлаа.

Хуульд хориг тавих үндэслэлийг Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж, Гадаад харилцааны сайдын тушаал, харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагаа зэрэг нь бүхэлдээ ямар ч ангилал, шалгуургүйгээр шүүхийн хяналтаас гарч байна. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3 дахь хэсэгт зааснаар УИХ-ын хууль тогтоохоос бусад захиргааны шийдвэр, үйл ажиллагаа нь Захиргааны хэргийн шүүхийн хяналтад байдаг. УИХ-ын шийдвэрийг хэрэгжүүлэх нэрийдлээр тодорхой салбар дахь Засгийн газрын болон түүний харьяа байгууллагуудын захиргааны шийдвэр, үйл ажиллагааг бүхэлд нь шүүхийн хяналтаас гаргах нь хуулийн дотоод зөрчилдөөн үүсгэж болзошгүй байгааг дурдлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн, АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, "Энэ хуульд Засгийн газрын эрх мэдлийг хэт тэлсэн гэж үзээд, манай намын зөвлөлөөс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зөв гэж үзсэн" хэмээв. Мөн зарим гишүүд, энэ хууль нь захиргааны байгууллагын эрхийг нэмж, хариуцлагыг нь хумьснаар, Засгийн газар, түүний харьяа байгууллагын шийдвэртэй холбоотой иргэний гомдлыг шүүх хэлэлцэхгүй болно гэдгийг тодотгож байв. Түүнчлэн төрийн өмчийн үйлдвэрийн газрын албан хаагчдын эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргахад, ажилчид нь шүүхэд гомдол гаргах эрхгүй болох зэрэг жишээг гишүүд хэлэлцлээ. Энэ нь иргэн хүн шударга шүүхээр эрхээ хамгаалуулах Үндсэн эрхийг зөрчиж байгааг гишүүд хэлж байлаа.

Ийнхүү санал хураахад Захиргааны ерөнхий хуульд бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийг гишүүдийн олонх хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ.

Баруун аймаг руу нисэх онгоцны тасалбарын үнийг бууруулахаар судалж байна



Баруун таван аймагт зорчих нисэх онгоцны тасалбарын үнийг 30-50 хувь бууруулахаар Засгийн газар, ЗТХЯ судалж эхэлжээ. Энэ талаар ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан мэдээлэв.

Улаанбаатараас Увс руу нисэх тасалбар 300-650 мянга, Баян-Өлгийнх 320-725 мянга, Ховд аймгийнх 320-650 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Харин Говь-Алтай аймагт зорчиход 310-600 мянга, Завхан аймагт 250-600 мянган төгрөг байна. Энэ нь баруун таван аймгаас нийслэлийг зорьж буй иргэд, тэр дундаа ахмад настан, эмнэлгийн тусламж шаардлагатай өвчтөнд ихээхэн дарамт болж буй юм. Тиймээс тасалбарын үнийг 30-50 хувиар бууруулах судалгааг эхлэж, өнөөдрөөс баруун таван аймагт хямдарсан үнээр туршилтын нислэг үйлдэж байгааг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэллээ.

Тэрбээр, “Тасалбарын үнийг бууруулах боломжийг судлах ажлын багаас хэд хэдэн санал боловсруулаад байна. Тухайлбал, баруун таван аймагт нислэг үйлдэж буй хувийн хэвшлийн авиа компаниудын нислэгийн давтамжийг нэмэх, эсхүл МИАТ компани түрээсийн онгоц авч, нислэгийн давтамжаа өсгөх зэрэг санал гарсан. Үүнийг судалж байгаа” хэмээв.

Мөн тэрбээр Авто тээврийн тухай хуулийн төсөлд тусгасан буруу буюу баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг 2021 оноос бүртгэхгүй байх заалтыг эгүүлэн татах болсныг дурдлаа.

Сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд ил болгоно



Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг олон нийтэд ил тод болгож эхэлжээ. Энэ талаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хорооноос энэ сарын 5-нд мэдээлэв.

Энэ талаар тус түр хорооны дарга Ж.Батзандан, “С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн бичлэгийг Засгийн газар нууцын зэрэглэлээс гаргасан. Энэ дагуу өчигдөр буюу энэ сарын 4-нд МҮОНТ-ээр эрүүдэн шүүсэн бичлэгийн зарим хэсгийг гаргалаа. Мөн цор ганц гэрч Б.Булганыг эрүүдэн шүүсэн бичлэгийг нийтэд ил болгохоор ажиллаж байна. Түр хорооны гишүүд ОУПХ-ны төлөөлөгчидтэй өнөөдөр уулзлаа. Төлөөлөгчид Т.Чимгээ, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нартай уулзах хүсэлт ирүүлснийг мөн хүлээн авсан. Түүнчлэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрийг ОУПХ-ны төлөөлөгчдөд танилцуулах боломж байгаа эсэхийг судалж байгаа. Өнгөрсөн хугацаанд тагнуул, прокурорын байгууллагын удирдлагуудтай тогтмол уулзаж, сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн асуудлыг шуурхай шийдвэрлэхийг шаардаж ирлээ. Эрүүдэн шүүх ажилд оролцсон 8 хүнийг яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлэх болсон тухай мэдээллийг Засгийн газар, ХЗДХЯ-наас ирүүлсэн” гэлээ.

Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томиллоо



УИХ-ын чуулганы энэ сарын 6-ны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр Г.Баясгаланг томиллоо.

Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацаа энэ оны дөрөвдүгээр сард дуусжээ. Тиймээс Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилохоор санал болгож буйгаа УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат “Үндсэн хуулийн цэц улс төрчдийн захиалгаар шийдвэр гаргадаг болсон гэсэн хардлага бий. Тухайлбал, Хэнтий аймагт болох нөхөн сонгуулийн тов, зардлыг тогтоосон тогтоол хууль зөрчсөн гэсэн шийдвэр гаргасан нь улс төрийн захиалгатай гэж харж байгаа” хэмээн шүүмжлэв.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн болно гэдэг бүрэн дархлагдсан гэсэн үг биш гэдгийг УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд онцлоод хариуцлага алдсан бол эгүүлэн татах хуулийн зохицуулалт байгаа гэдгийг анхаарууллаа. Түүнчлэн нэр дэвшигчийг Үндсэн хууль, зарчим, мэргэжилдээ үнэнч ажиллахыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж захилаа. Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 78.3 хувь нь Г.Баясгаланг томилохыг дэмжсэн юм.

Ж.Ганбаатар: 300 сая төгрөг хүртэлх орлоготой ААН-ийн татвар нэг хувь боллоо


УИХ-ын чуулганы энэ сарын 06-ны ээлжит хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийг баталсан. Үүний дараа уг хуулийг санаачлагч, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар дээрх сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Хуульд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн ангилал, тодорхойлолтыг олон улсын жишигт нийцүүлжээ. Ингэснээр төрөөс үзүүлж буй дэмжлэгийг бизнес эрхлэгчдэд ангиллын дагуу оновчтой хуваарилах боломж бүрдсэн байна. Мөн 300 сая хүртэлх төгрөгийн зээлийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-гаар, түүнээс дээш 2.5 тэрбум хүртэл төгрөгийн зээлийг банкаар олгохоор хуульд тусгасан байна. Бизнес эрхлэгчид хамтран "кластер"-аар ажиллахад төрөөс тэргүүн ээлжинд санхүү, татвар, дэд бүтцэд дэмжлэг үзүүлэхээр хуульд тусгасан байна.

Тэрбээр, “Хуулийн гол зорилго нь бол зээл олгох биш. Үндсэн зорилго нь ажлын байр бий болгож, олон айл өрхийн амьжиргааг авч яваа хүмүүсийг дэмжихийн зэрэгцээ шинээр бизнес эрхлэх сонирхол, татварын бааз суурийг нэмэгдүүлэхэд оршино. Мөн гадаадад ажиллаж байгаад ирсэн иргэнд бизнес эрхлэхэд тулгардаг хүндрэлийг арилгах, төрөөс дэмжихэд чиглэсэн. Зээл олгох, сонгон шалгаруулах журмыг салбарын сайд биш Засгийн газар батлахаар өөрчилсөн. Ингэснээр зээл зорилтот бүлэгтээ хүрэх, ил тод, нээлттэй байдал сайжирна” хэмээв.

Жилийн борлуулалтын орлого нь 300 сая төгрөг хүртэл бол орлогын албан татвар нэг хувиар ногдуулах, татварын хялбаршуулсан тайлан гаргадаг болох, жил бүрийн улсын төсвийн хөрөнгийн 10-аас доошгүй хувийг “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан”-д 2030 он хүртэл төвлөрүүлэх, цаашид сан бие даан ажиллах боломжийг бүрдүүлэхээр тусгажээ. Хуулийн төсөлд ААН-ийн өрсөлдөх чадварыг сайжруулж, хөгжих, өргөжих боломжийг бүрдүүлэх зорилгоор ажилчдын тоо, борлуулалтын хэмжээ нэмэгдэх тусам боломжтой зээлийн хэмжээ нэмэгдэж байхаар зохицуулсныг тэмдэглэв. Тухайлбал,бичил үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээс жижиг рүү шилжсэн тохиолдолд боломжит зээлийн дээд хэмжээ 300 сая төгрөгөөс нэг тэрбум төгрөг болж нэмэгдэх,дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байгаа тохиолдолд, арилжааны зээлийн хүүгийн тав хүртэл хувь хэмжээнд төр татаас авах боломж нээгдэж байгаа юм байна.

Хуулийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны төсвийн төсөлд тусгах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний чиглэлээр ажилладаг сангуудыг шинээр байгуулах, агентлагийн бүтцэд шилжүүлэхэд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийг цахимаар бүртгэх, цахим мэдээллийн сан бий болгохыг Засгийн газарт үүрэг өгсөн байна.

“Бүс ба зам” худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хамтарсан зөвлөл байгуулна



УИХ-ын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын бүлгийн дарга Я.Санжмятав болон БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нар Монгол-Хятад (Хятад-Монгол) улсын “Бүс ба зам” худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих хамтарсан зөвлөл байгуулах тухай санамж бичигт энэ сарын 4-нд гарын үсэг зурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэр Монгол Улс-БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэх төлөвлөгөөнд хоёр талаас гарын үсэг зурсан билээ. Мөн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний уулзалтад оролцсон улс орнуудын “Хамтарсан мэдэгдэл” гаргасан. Энэ хүрээнд дээр зөвлөлийг байгуулах болж буй юм. Хамтарсан зөвлөл нь хоёр орны Засгийн газрын дэмжлэгээр  “Бүс ба зам” санаачилга болон “Монгол-Хятад-Оросын эдийн засгийн коридор”-ийн бүтээн байгуулалтыг идэвхжүүлэхэд анхаарч, тогтмол уулзалт зохион байгуулах харилцааны гүүр болох юм. Үүний зэрэгцээ хоёр орны Засгийн газрын амлалт болон бодлогыг хэрэгжүүлэх, талуудын гүйцэтгэх ёстой ажлуудыг богино хугацаанд бодитой хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

Мөн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн дэд тэргүүн Лю Жэн И нар БНХАУ-ын дарга Си Жиньпинээс бэлэг болгон Улаанбаатарт барьж өгөх усан бассейныг цаг хугацаанд нь хүлээлгэн өгөх асуудлаар харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэв. Санамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох Азийн хүүхдүүд-2020 наадам болохоос өмнө орчин үеийн, олон улсын стандартад нийцсэн усан бассейныг Монгол Улсын талд хүлээлгэн өгөх асуудлыг дэлгэрэнгүй тусгасан байна.

Түрээсийн 1542 орон сууцыг өмчлүүлнэ


Засгийн газрын энэ сарын 5-ны ээлжит хуралдаанаар улсын хэмжээнд барьж буй 1542 орон сууцыг иргэдэд өмчлүүлэх шийдвэр гаргажээ. Энэ талаар БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэв.

Төрийн хөрөнгөөр 1542 айлын түрээсийн орон сууц барих ажил санхүүгийн дутагдлаас үүдэн түр зогсоод байсныг Хөгжлийн банкны зээлээр санхүүжүүлж, бүтээн байгуулалтыг өрнүүлж буй юм. Одоогоор дээрх орон сууцнуудын барилгын явц 90 гаруй хувьтай байгаа аж. Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэл, орон нутагт барьж буй түрээсийн орон сууцыг өмчлүүлэх эрхийг Хөгжлийн банкны зээлтэй хамт тухайн аймагт нь шилжүүлж, 5 жилийн хугацаанд Хөгжлийн банканд эгүүлэн төлүүлэх тогтоол баталсныг БХБ-ын сайд Х.Баделхан мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Нийслэлд 972 орон сууц, бусдыг нь аймгуудад барьж байгаа. Эдгээр орон сууцыг Хөгжлийн банкны 110 тэрбум төгрөгийн зээлээр барьсан. Тиймээс орон сууцыг 5 жилийн хугацаанд иргэдэд түрээслэх, өмчлүүлэх асуудлыг орон нутаг нь шийдвэрлэх юм. Ингээд орон сууцыг өмчилсөн өрхүүдийн төлбөрөөс Хөгжлийн банкны зээлээ төлөх юм” гэлээ.

Улсын хэмжээнд найман хувийн зээлд хамрагдаж, орон сууц худалдан авах хүсэлтэй 37 мянган айл өрх байгаа бөгөөд Засгийн газраас ч орон сууцны хүртээмжийг сайжруулах бодлого баримталж буй юм. Тодруулбал, БНХАУ-ын санхүүжилтээр Ногоон нуур орчимд 1008 айлын орон сууц, БНСУ-ын санхүүжилтээр 15 мянган айлын "Солонго" хороолол барихаар төлөвлөж байна. Түүнчлэн Засгийн газраас ирэх дөрвөн жилийн хугацаанд 150 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа  аж.скачать dle 12.0
72 Сэтгэгдэл

72 сэтгэгдэл

  1. yeezy boost 350 v2

    2019/09/23 03:09:02

    Thank you for each of your efforts on this blog. My mum takes pleasure in participating in research and it's obvious why. A lot of people hear all concerning the lively manner you deliver sensible tips and tricks via this blog and as well recommend contribution from other individuals on this theme then our own girl is being taught a whole lot. Take advantage of the rest of the new year. You are always carrying out a fabulous job. yeezy boost 350 v2 http://www.yeezyboost350v2.org.uk

  2. yeezy boost

    2019/09/24 18:09:11

    I simply wanted to write down a simple comment to be able to thank you for these pleasant tips and hints you are writing at this website. My time-consuming internet research has now been honored with sensible tips to write about with my two friends. I 'd suppose that many of us site visitors are rather fortunate to dwell in a fine site with many brilliant people with good suggestions. I feel pretty happy to have discovered your webpages and look forward to plenty of more excellent moments reading here. Thanks a lot once more for a lot of things. yeezy boost http://www.yeezy-boost350.us.com

  3. moncler jackets

    2019/09/26 11:09:26

    My spouse and i got fulfilled that John could conclude his preliminary research from your ideas he got from your very own web pages. It's not at all simplistic to simply happen to be giving away strategies that others may have been making money from. So we understand we have got you to be grateful to for that. The specific explanations you have made, the easy web site menu, the relationships you give support to instill - it is many fantastic, and it's aiding our son and our family understand that matter is cool, and that's extraordinarily serious. Thanks for everything! moncler jackets http://www.monclerjackets.us

  4. cheap jordans

    2019/09/28 05:09:33

    I and my buddies were actually studying the excellent pointers from the blog and so all of a sudden developed a horrible suspicion I had not expressed respect to the blog owner for those tips. The men are already totally glad to see them and now have extremely been loving those things. Thanks for indeed being simply thoughtful and for selecting this form of excellent useful guides millions of individuals are really eager to be aware of. My personal honest apologies for not saying thanks to sooner. cheap jordans http://www.shoesjordan.us.com

  5. longchamp handbags

    2019/09/30 01:09:17

    I wanted to write down a quick note to be able to thank you for all of the unique concepts you are showing on this site. My considerable internet lookup has at the end been compensated with excellent points to exchange with my friends. I 'd state that that most of us visitors are very blessed to live in a decent website with so many special professionals with useful things. I feel very much blessed to have encountered your entire web pages and look forward to many more fun minutes reading here. Thanks once more for a lot of things. longchamp handbags http://www.longchampshandbags.us

  6. kate spade handbags

    2019/10/02 02:10:15

    My wife and i ended up being joyous that Emmanuel could finish off his homework by way of the precious recommendations he received while using the web pages. It is now and again perplexing to simply find yourself giving for free helpful tips some people may have been trying to sell. And we all take into account we have got the blog owner to thank for that. All of the explanations you have made, the easy blog navigation, the relationships you can aid to engender - it is all overwhelming, and it's really letting our son and our family imagine that that concept is fun, and that's rather mandatory. Many thanks for the whole thing! kate spade handbags http://www.katespadehandbags-outlet.us.com

  7. nike air max 2019

    2019/10/03 11:10:53

    My wife and i have been really excited when Chris could conclude his studies from your precious recommendations he received through the web pages. It is now and again perplexing just to be giving freely facts which usually the others might have been making money from. We really do know we need the blog owner to thank for that. The illustrations you have made, the simple website navigation, the friendships you make it possible to promote - it's everything excellent, and it's really helping our son in addition to our family feel that that matter is pleasurable, which is certainly tremendously pressing. Many thanks for everything! nike air max 2019 http://www.nikeairmax2019.us.com

  8. moncler outlet

    2019/10/05 02:10:44

    I really wanted to compose a quick word to be able to thank you for these remarkable solutions you are giving at this site. My long internet investigation has finally been compensated with extremely good information to write about with my colleagues. I 'd tell you that most of us website visitors are unequivocally lucky to live in a great site with so many outstanding professionals with helpful opinions. I feel rather fortunate to have come across your entire webpages and look forward to many more exciting minutes reading here. Thank you once again for all the details. moncler outlet http://www.monclersoutletonline.com

  9. hermes handbags

    2019/10/06 07:10:09

    I intended to post you one little bit of observation to help thank you very much the moment again about the striking strategies you've provided in this article. It has been remarkably open-handed of people like you to provide unhampered all a few people could have offered for sale as an electronic book in order to make some profit for themselves, most notably since you could possibly have done it if you decided. These secrets also acted to provide a great way to be sure that someone else have similar zeal just like my own to find out significantly more in terms of this problem. I know there are millions of more pleasurable periods ahead for folks who examine your blog post. hermes handbags http://www.hermes-handbags.us.com

  10. golden goose

    2019/10/07 15:10:05

    I happen to be writing to make you know what a remarkable encounter my cousin's girl encountered studying your blog. She learned plenty of details, most notably what it is like to have a great giving character to let most people really easily gain knowledge of several problematic things. You truly surpassed our expectations. I appreciate you for offering these effective, safe, edifying and as well as easy thoughts on the topic to Kate. golden goose http://www.golden-goose.us.com

  11. Matthewviz

    2020/02/12 05:02:37

    Fumar, la hipertensión arterial, la diabetes, algunas enfermedades cardiacas y aumento en los niveles de colesterol en sangre pueden provocar trastornos vasculares que dificulten la erección. Comprar viagra generico en farmacia

    Se da desde la adolescencia y empeora en el adulto. Después de la cirugía de próstata, uno de los posibles efectos secundarios puede ser la alteración de la función eréctil, dado que en la mayoría de ocasiones es muy difícil preservar los nervios que intervienen en la erección y que se hallan totalmente adheridos a la próstata. Comprar viagra generico en españa contrareembolso

    Le sugerimos: ¿Cuál es la causa de la impotencia? Problemas de erección Información general Cuando los hombres se excitan sexualmente, diversos músculos, hormonas, nervios y vasos sanguíneos actúan conjuntamente para producir una erección. Donde puedo comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

26/04/2024, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19