С.Зоригийг хөнөөсөн хэргийг анх удаа УИХ-аар хэлэлцсэн долоо хоног
УИХ-ын чуулганаар 21 жилд анх удаа С.Зоригийг хөнөөсөн хэргийг хэлэлцсэн,Засгийн газраас “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулах, Түрээсийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэх шийдвэр гаргасан зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд хэд хэдэн үйл явдал өрнөв. Өнгөрч буй долоо хоногт улс төрд өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэе.
С.Зоригийг хөнөөсөн хэргийг УИХ-ын чуулганаар анх удаа хэлэлцэв
Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг энэ долоо хоногт УИХ анх удаа хэлэлцлээ. Тодруулбал, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судлах, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарын зургаан гишүүн өргөн барьсныг хэлэлцэх эсэх асуудлыг энэ долоо хоногийг баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэв.
1998 оны аравдугаар сарын 02-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийг 20 орчим жил мөрдсөний эцэст 2015 оны наймдугааар сарын 31-нд Б.Содномдараа, Т.Чимгээ нарыг сэжигтнээр татан баривчилсан. Уг хэрэг 2015 оноос хойш гурван шатны шүүх дамжсны эцэст 2017 оны 8 дугаар сарын 4-нд Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт Хаалттай дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноосон. Олон улсын парламентын холбоо (ОУПХ)-ноос уг шийдвэрийг хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй хэмээн үзжээ. Улмаар уг хэргийг судлах Түр хороо байгуулах уриалга гаргасныг нэр бүхий зургаан гишүүн дэмжиж, тогтоолын төсөл боловсруулсан юм.
Өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хорооноос хэргийг шалгах Ажлын баг байгуулж байжээ. Гэвч ажлын баг мөрдөн байцаах ажиллагааны нууцын зэрэглэлтэй материалтай танилцах боломжгүй юм. Харин Түр хороо нь байнгын хорооны статустай ажилладаг тул нууц материалуудтай танилцах боломж бүрдэнэ гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан. Мөн энэ гэмт хэрэг гарснаас хойш 21 жилийн хугацаанд анх удаа УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгааг цохон тэмдэглэсэн юм. Тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Ирэх долоо хоногийн УИХ-ын нэгдсэн чуулган болон Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг багтжээ.
Дашрамд дурдахад, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан ял эдэлж буй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг мөрдөн байцаахдаа эрүүдэн шүүсэн бичлэгийг өнгөрсөн сарын 27-ны Засгийн газрын хуралдаанаар нууцын зэрэглэлээс гаргасан.
Уг хэсэгт 2015 оны 9 дүгээр сарын 1-6-ны бичлэгийг түүвэрлэсэн 30 орчим минутын бичлэг багтаж байгаа бөгөөд Тагнуулын ерөнхий газраас албан бичиг ирүүлж, зөвхөн албаны хүрээнд ил гаргахаар шийдвэрлэсэн юм. Үүний дагуу УИХ-ын гишүүд болон сэтгүүлчдэд үзүүлсэн. Харин баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар нар, “С.Зоригийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой баримт, 70 минутын дүрст бичлэгийг Үндэсний аюулгүй байдлын гишүүдэд үзүүлсэн тухай мэдээлэл байгаа. Уг бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх шаардлагатай” хэмээсэн юм.
“Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулна
Засгийн газрын энэ сарын 10-ны ээлжит хурлаар “Чингис хааны өв, соёлын хүрээлэн” байгуулах болов. Тус хүрээлэнг байгуулснаар “Мянганы суут хүн" Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг гадаад, дотоодод сурталчлан таниулах, Чингис хаан судлалыг монгол судлалын бие даасан салбар шинжлэх ухаан болгон хөгжүүлэх боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байна.
Сүүлийн үед Чингис хааныг өөрсдөөсөө гаралтай гэх зэргийн хандлагыг зарим улс орнууд ил тод илэрхийлэх болсон. БНХАУ-ын ӨМӨЗО их хэмжээний санхүүжилт гарган, судалгаа хийж, Чингис хаан судлалыг өөрийн оронд төвлөрүүлэх хандлагатай болсон. Дэлхий нийтэд ч Чингис хаан, 13 дугаар зууны үеийн түүх, соёлын талаарх бодитой ойлголт хангалтгүй байгаа. Тиймээс Монгол Улс Чингис хаан судлалыг хөгжүүлэх дээрх хүрээлэнг байгуулснаар Их эзэн хааны нэр, хаяг, хөрөг зураг, хөшөө дурсгалын дүрсийг хэрхэн ашиглах асуудлыг ч хуульчлах боломжтой болох юм.
Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын сарын 10-ны 142-р тогтоолоор баталсан “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрт “Мянганы суут хүн Их эзэн Чингис хаан” түүхэн аялал жуулчлалын үндэсний паркыг Хэнтий аймагт байгуулах болсон. Энэ хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Хэнтий аймгийн Дадал суманд өрнөж буй “Мянганы суут хүн –Их эзэн Чингис хаан” төсөлд тулгуурлан дээрх хүрээлэнг байгуулахаар төлөвлөснийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэв.
Түүнчлэн тус аймагт аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор Чингис хот-Норовлин-Дадалын 250 км хатуу хучилттай авто зам тавих, “Их Монгол улс, Монголын эзэнт гүрэн” цогцолборыг Биндэр суманд, “Хүлэгбаатар Боорчи-Андлалын өргөө” цогцолборыг Батноров суманд байгуулахаар ажиллаж буй юм.
Түрээсийн орон сууцыг өмчлүүлнэ
Засгийн газрын энэ сарын 10-ны ээлжит хурлаар иргэд Түрээсийн орон сууцыг иргэдэд өмчлүүлэх шийдвэр гаргалаа. Иргэд түрээсийн орон сууцыг худалдан авахдаа урьдчилгаа 30 хувийг төлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой. Эсхүл тав хүртэлх жилийн дотор төлбөрийг сар бүр хуваан төлж худалдан авч болох юм.
Эхний ээлжинд “Буянт-Ухаа 2” хорооллын хоёрдугаар ээлжээр барьж байгаа 972 айлын орон сууц, Хөвсгөл, Говь-Алтай, Орхон аймагт барьж байгаа 570 айлын орон сууцыг иргэдэд өмчлүүлэхээр төлөвлөж байна. Мөн “Эко Яармаг-1 хороолол” төслийн 1920, БНСУ-ын 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих “Солонго-1 хороолол” төслийн 4320, “Солонго-2” төслийн 720 айлын орон сууцыг төрийн болон орон нутгийн мэдлийн орон сууцны санд шилжүүлэх юм. Ингэснээр дээрх орон сууцанд орох иргэд журамд заасны дагуу өмчлөх боломж бүрдэнэ. Журмыг баталсан өдрөөс эхлэн мөрдөж эхэлснийг БХБ-ын сайд Х.Баделхан мэдээлэв.
2016 оноос хэрэгжиж буй Түрээсийн орон сууц хөтөлбөрт хамрагдахаар өнгөрсөн хугацаанд 4000 орчим иргэн өргөдөл гаргасан байна. Үүнээс 1512 түрээсийн орон сууцтай болсон бөгөөд дийлэнх нь өмчилж авахыг хүссэн тул дээрх шийдвэрийг гаргаж буй юм. Гэхдээ өнөөдрийг хүртэл төлсөн түрээсийг урьдчилгаанд тооцохгүй гэдгийг БХБ-ын сайд мөн цохон тэмдэглэсэн юм.

19 сэтгэгдэл