“Бөмбөгөр ногоон театр” баримтат гэрэл зургийн цомгийн нээлт боллоо
Монгол Улсын соёл урлагын гал голомт болсон Ардын цэнгэлдэх хүрээлэн буюу олон түмний нэрлэж заншсанаар “Бөмбөгөр ногоон театр” нэгэн зууны тэртээ нийслэл Улаанбаатар хотын төвд, одоогийн төрийн ордны зүүн урд хэсэгт олон түмний өглөг буян, дэм тусламжаар сүндэрлэн боссон гэдэг.
Үндэсний хэлбэртэй архитектурын дурсгал, тухайн цаг үед соёл урлаг, улс төрийн үйл ажиллагааны төв болж байсан эл түүхт барилгыг 1926-1927 онд барьж, 1927 оны 7 дугаар сарын 9-нд ашиглалтад оруулжээ. “Бөмбөгөр ногоон” театрын барилгын зураг төслийг тухайн үед Монголд амьдарч байсан Мажар иргэн , инженерИосеф Гелета зохиож монгол хятад барилгачдыг удирдан бариулжээ. Тус барилгыг монгол гэр болон тоорцог малгайн хэлбэрийг дууриалгасан бөмбөгөр оройтой, баганагүй барьжээ.
Том дугуй хэлбэрээр ханыг босгож, түүний дотор давхар дугуй хонгил гаргасан бөгөөд цул модон дээврээ олон давхар эсгийгээр бүрж, мөн дахин төмрөөр дээвэрлэн ногоон өнгөөр буджээ. Дээврийн зүүн, баруун урд талд тооно хэлбэрийн 4,4 цонх гаргасан тул өглөө, орой нар чөлөөтэй тусдаг байжээ.
Үзэгчид гаднаас орох нэг хаалгатай, үүдний өрөө өргөн уудам, үзэгчдийн танхим дотогш орох баруун зүүн гарын хаалгатай, үзэгчдийн танхимын гол хэсэгт түшлэгтэй сандалууд эгнүүлэн өрсөн байхаас гадна ар талаар нь дугуй хэлбэрийн лоож байрлуулжээ. Тус барилгын баруун жигүүрт албан ажлын өрөөнүүд зүүн жигүүрт үзэгчид болон жүжигчдэд зориулсан тохилог цайны газартай, ард талдаа тоглолтын хувцас хадгалах том өрөө, эрэгтэй эмэгтэй жүжигчид нүүрээ будах, хувцаслах өрөөнүүд тус тусдаа байжээ.
Театрын үзэгчдийн суудлын тооны талаар түүхэн баримт материал яне янзаар бичсэн байдаг боловч найруулагч, зохиолч Д.Намдаг 500 хүний суудалтай байдаг хэмээн бичсэнийг үндэстэй гэж үзжээ. Тайзан дээр барьсан гэр майхны орчинд жүжигчид чөлөөтэй явж тоглож байснаас үзэхэд бага биш зайтай, мөн тайзыг гараар эргүүлдэг байжээ. 1927-1949 оны Улаанбаатар хотын сор болсон барилга, урлагын том өргөө “Бөмбөгөр ногоон театр””т тухайн үеийн улс намын эвлэлийн бага хурал Улсын малчдын анхдугаар зөвлөгөөн болж, маршал Х.Чойбалсангийн 50 насны ойг тэмдэглэж байжээ.
Улсын төв театрын барилга “Бөмбөгөр ногоон ” нь 1949 оны нэгдүгээр сарын 15-нд галд шатаж хайлсан нь манай соёл урлагын түүхэнд том гарз хохирол болсон юм. Монгол Улсын соёл урлагийн түүхнээ баларшгүй мөртэй эл барилгын тухай архивын баримт цуглуулах, эрдэм шинжилгээ судалгааны эргэлтэд оруулах, гэрэл зургийн нэгдсэн сан хөмрөг үүсгэх зорилгоор тус музейн хамт олон баримт гэрэл зургийн цомог бүтээжээ.

2 317 сэтгэгдэл