Хамгийн аймшигтай хараал бол “ЦАГААН ХЭЛ” ам юмаа. Үүнээс хамгаалах нь…
Хараалыг арилгах арга
Хараалч хүн «өш хонзон авах», «гэсгээн цээрлүүлэх» гэсэн хоёр чиглэлээр хараадаг бөгөөд «тарнийн», «увидасийн» гэж хоёр хуваагддаг ажээ.
«Увидасын» хараалч гэдэгт элдэв тарни үгүй ч түүнд муу санасан, хэл аманд нь өртсөн хүмүүс хэлснээр нь болж дуусдаг. Хараалч л зөвхөн тэр хараалаа буцаах эерүүлэх аргаа хадгалж үлддэг. Хараалч үр удамдаа үлдээж уламжлуулахдаа ач талдаа цээрлэж, зээ талдаа зөвшдөг заншилтай.
«Тарнийн» хараал буюу тарнийн хүчээр үйлдэгдэх хараал нь тарни хараалыг агуулдаг. Тухайлбал, хулгайчийг «Ум дүрү дүрү мани мани дал суухаа», «Ум хэ хэ ум ха ха ум гараа суухаа», «Ум даарий ми то, то дила суухаа» зэрэг тарниудыг гурван зуу хүртэл уншин, хонины ходоодны дотор давс үрж, тарнидан үлээгээд шившвээс хулгайчийн гэдэс тэнгэр болтлоо тийрч дүүрдэг, чонын шөрмөс шатаан тарнидвал мөч нь татдаг болой. Хулгайч хулгайлсан зүйлээ авчирч өгсний дараа «Ум нур хөг за ди суухаа» гэж хорин нэгэн удаа шившин хараалаа тайлдаг аж.
Нүд өвдөх, шөрмөс татах, хэл татах, булчин урвах, гэдэс дүүрэх, яс янгинах, шээс задгайрах, ам хэлэн дээр юм гарах зэрэг олон шинжээр хараал танд хүрсэн нь илрэх бөгөөд хараалгасан хүн ямар жил мэнгэтэй болохоос шалтгаалж хараалын илрэл тодордог аж. Хараалыг хариулах «Ум мама ран ран ен сууха» гэх мэт. Энэ нь могой, морь жилтний тарни. Тэдэнд хараал хүрвэл хэл татах, хөлс гоожих, судас чинэрэх шинжээр илрэх ба дээрхи тарнийг элс тарнидан далан удаа шившээд бямба гаригийн үдээс хойш хорин цагт хойт зүгт цацан ийм жишээтэй олон тарни байдгийг «хараал үл хүрэх» шидэт тарни оршвой сударт заасан байдаг. Мөн хараасан хүнээ яг оноож мэдвэл хамраас нь цус гаргах, нохойн баасаар утах зэрэг хариулгыг дом ч элбэг бий.
Хар хэл ам
Энэ нь байнга нүгэл, муухай үйлд зорьдог, худал хулгай, хэрүүл ааш зангийн эвдрэл, садар самуун явдал, хүнд тусах олон түмний сэтгэл, хар хэл үг, шүүмжлэлийн нөлөө ажгуу. Тэр нь хийморь сүлд доройтох, ажил үйлс нь хазгайтах, үл бүтэх, муу үйл нь илэрч ял зэмд унах зэргээр илэрнэ. Хар хэл амнаас хол явъя гэвэл саар муу үйлээс хол явахыг хичээвээс зохистой.
Цагаан хэл ам
Олноос гайхуулан онцгойрох тохиолдолд орчны хүмүүс атаархан шуугих мөчөөрхөх, дөвийлгөн хөөргөх нь ихэдвэл цагаан хэл ам болох ажээ. Хуучны хүмүүс үр хүүхдээ энэ мэтээс сэрэмжлэн гадны хүнд магтдаггүй, гадны хүндл магтаж дуулбал илүү үзлээ гж сэжиглэн цээрлэх заншил байх агаад улаан цагаан хатуу ширүүн үг хараалаар хүүхдээ харааж цагаан хэл амыг нь тэнцүүлэх заншил байжээ. Учир нь цагаан хэл ам нь хараасаа илүү аюултай, амь нас гал голомтод халддаг тул ийн хараах нь ерөөл мэт өлзий болно гэж үздэг.
Хараалыг хэрхэн хариулах хийгээд яаж мэдэх вэ?
Монголчууд эрт дээр үеэс эдүгээг хүртэл хараал хэмээх хийбод хүчний аюулаас биеэ сэрэмжлэн хамгаалж, хаалт хариулга хийхээр барахгүй бас хулгай дээрэм, дайсны хорлолыг дарах зэрэг хатуу үйлд хэрэглэж ирсэн уламжлалтай.
Хараалын тухай ойлголт
Хараал гэдэг нь хараалч хүний хор шар, сэтгэлийн хорсол, атаа жөтөө, хорон муу санааны хийбод хүчин мөн. Хараалч өөрийн хорт хийбод хүчээ хараалын ном, тарнийн хийбод хүчинтэй шүтэлцүүлэн уншин бясалгаж элдэв хорт зайг архи, хөөтэй ус, элс зэрэгт шингээн түүгээр хөлөглүүлэн хорлох гэсэн айл, хүн лүүгээ илгээх /явуулах, хаях/ нүгэлт муу үйл үйлддэг.
Хараал хэмээх хийбод хүч хүнд элдэв муу нөлөө үзүүлдэг. Үүнд: хүний сүнс, сүлд, цог хийморийг бузарлан гутаах, доройтуулах, сэтгэл санааг хямруулан зовоох, элдэв өвчин зовлон учруулах, аж амьдралд нь хор саад тотгор учруулан гайтуулах зэрэг нөлөө нүгэл үйлддэг байна.
Хараалыг хариулах арга
Хараалаас тарни арга засал, бясалгалд сайн, ялангуяа гарын алганыхаа сар, нарны товгор дээр санчирын тэмдэгтэй хүмүүс маш сайн хариулдаг бөлгөө.
Хараал, хорлол учирсны шинж тэмдэг, түүнийг хэрхэн хариулах вэ?
1.Бар ба туулай жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал нүд өвдөх, шөрмөс татах, нулимс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хариулга нь: »Ума мама адо садо ен суха» гэж уншаад 3 ширхэг чүдэнзийг тарнидаж үлээгээд Мягмар буюу Ням гаригийн шөнийн (23.40-01.40) хулгана цагийн хооронд баруун зүг рүү цувуулан 3 удаа зурж хаяна. Дээрх шинж тэмдгийг арилтал долоо хоног бүрийн Мягмар, Ням гаригийн үдэш болгон тийнхүү хариулга засал үйлдэнэ.
Хараалын шинж: Нүд өвдөх, шөрмөс татах, нулимс гоожих шинж тэмдэг улмаар элэг цөсөнд нөлөөлдөг тул элэгний судсанд буух хараалын урт нь 4 чи, цөсний судсанд буух хараалын урт нь 5 чи буй. Иймээс тарнийг 40-50 удаа уншиж байж хараалыг бүрэн хариулна.
2.Морь, могой жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал биед нь хэл татах, судас чинэрэх, хөлс гоожих зэрэг шинж тэмдэг мэдрэгдэнэ.
Хариулга нь: «Ум мама ранеран ен суха» гэж элс тарнидаж Бямба гаригийн үдээс хойш хонин цагт хойт зүг рүү 3 удаа цацна. Дээрхи шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Бямба гаригийн үдээс хойш болгон тийнхүү засал үйлдэнэ.
Хараалын шинж: Хэл татуулах, судас чинэрүүлэх, нулимс гоожуулах зэрэг шинж тэмдэг нь улмаар зүрх, нарийн гэдсэнд нөлөөлдөг тул зүрхний судсанд буух хараалын урт нь 6 чи, нарийн гэдсэнд буух хараалын урт нь 7 чи буй. Иймээс тарнийг 60-70 удаа уншиж байж сая хараалыг бүрэн хариулна.
3.Үхэр, луу, хонь, нохой жилтэн хүмүүнд хараал туссан байвал аман дээр нь юм гарах, булчин урвах, шүлс гоожих зэрэг шинж тэмдэг илэрнэ.
Хариулга нь: «Ум мама ламлан ен суха» гэж уншин төмрийн үртсийг тарнидаж үлээгээд Баасан гаригийн орой тахиа (17.40-19.40) цагт зүүн зүг рүү 3 удаа дараалан цацна. Тухайн шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Баасан гаригийн орой болгон тийнхүү заслыг үйлдэнэ.
Хараалын шинж: Аман дээр юм гаргах, булчин урвуулах, шүлс гоожуулж улмаар ходоод дэлүүнд нөлөөлдөг тул ходоодны судсанд буух хараалын урт нь 9 чи, дэлүүний судсанд буух хараалын урт нь 8 чи буй. Иймээс тарнийг 80-90 удаа уншиж байж сая хараал бүрэн хариулагдана.
4.Мич, тахиа жилтэн хүмүүнд хараал хүрсэн байвал хамар тагжрах, арьс үс загатнах, цэр нь цээжиндээ хэржигнэх зэрэг шинж илрэх буй.
Хариулга нь: «Ум мама ям-ян ен суха» гэж шанагатай усанд голомтын шороо буюу тогооны хөө хийж тарнидаад Даваа буюу Лхагва гаригийн үдэш гахай (21.40-23.40) цагт урьд зүг рүү 3 удаа цацна. Уул шинж тэмдэг арилтал долоо хоног бүрийн Даваа буюу Лхагва гаригийн үдэш уг үйлдлийг давтан хийнэ.
Хараалын шинж: Хамар тагжруулах, арьс үс загатнуулах, цэрийг нь цээжинд нь хэржигнүүлэн газар авхуулж уушиг, бүдүүн гэдсэнд нөлөөлдөг тул уушигны судсанд буух хараалын урт нь 10 чи, бүдүүн гэдэсний судсанд буух хараалын урт нь 11 чи буй. Иймээс тарнийг хэмжээнд нь тохируулан 100-110 удаа уншиж байж сая хараалыг бүрэн хариулж чадна.
5.Гахай, хулгана жилтэй хүмүүнд хараал хүрсэн байвал чих нь өвдөх, яс нь янгинах, шээс дусах ба гоожих зэрэг шинж илрэх буй.
Хариулга нь: «Ум мама хам-хан ен суха» гэж модны үртэс тарнидаад Пүрэв гаригийн өглөө туулай (5.40-7.40) цагт төв суурин газрын зүг 3 удаа цацна. Уг шинж тэмдэг нь арилтал долоо хоног бүрийн Пүрэв гаригийн өглөө болгон дээрх заслыг үйлдэнэ.
Хараалын шинж: Чих өвтгөх, яс янгинуулах, шээс шүлс гоожуулах зэрэг мэдээ дохио нь улмаар бөөр давсганд нөлөөлөх тул бөөрөнд буух хараалын урт нь 2 чи, давсагны судсанд буух хараалын урт нь 3 чи буй. Иймээс тарнийг хэмжээнд нь тааруулан 20-30 удаа уншвал сая хараал бүрэн хариулагдана.
Харин элдэв өвчин зовлон бүрийг хараалаас болсон хэмээн үзэж болохгүй. Хараалын хорлол мөн эсэхийг сайтар шинжин тогтоож байж засал хийх ёстой. Хараал хорлолд өртөгдөх явдал бол тухайн хүнээс бас шалтгаална. Бусадтай хэрэлдэх, тэмцэлдэх, хор хохирол учруулах зэрэг өөрийн нүгэлт гэмээс шалтгаална. Хараалын судсаар оношлох, муу зөн совин зүүдээр мэдрэх, өөрийн бие махбодоор мэдрэх, ил тод баримтаар мэдрэх зэрэг олон янзаар шинжиж болно. Харин тарни хариулга бусад заслалыг хийхийн тулд тэрхүү тарниа тархи, зүрхэндээ шингэтэл олон удаа уншин бясалгаж итгэн биширч байж засал, хариулгыг хийвэл тус болох нь дамжиггүй болой.

2 сэтгэгдэл