iNet.mn дагах

Ноос, ноолуурын салбарын экспортын орлого 29.8 хувиар өссөн байна

УИХ-ын чуулганы энэ сарын 24-ны нэгдсэн хуралдаанаар “Ноолууран эдлэлийн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар” УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдээс Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад тавьсан асуулгын хариуг сонслоо.

Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор ХХААХҮЯ-наас “Ноолуур” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Ноолуур бол Монгол Улсын стратегийн чухал бүтээгдэхүүн болохыг төрийн бодлогод тодорхойлсон. Ноолуурын үйлдвэрлэлийн хүчин чадлыг 2017 оныхтой харьцуулахад төрөл, шат бүрт 16-60 хувиар өсөж, нийтдээ 1600 гаруй ажлын байр шинээр бий болжээ. Ноос, ноолуурын салбарын нийт экспорт 2019 онд 434.7 сая ам.долларт хүрч, 2018 оныхтой харьцуулахад 6 хувиар, 2017 оныхоос 29.8 хувиар өссөн байна. 2019 оны нийт экспортод угаасан ноолуур 65.2 хувийг, самнасан ноолуур 10.4 хувийг эзэлж байгааг ХХААХҮ-ын сайд Ч.Улаан асуулгын хариуг танилцуулахдаа онцлов.


ХХААХҮ-ийн сайдын 2019 оны тушаалаар байгуулсан ажлын багаас “Ноолуур” хөтөлбөрт тусгасан ноолуурын бүрэн боловсруулалтын түвшнийг үе шаттай ахиулж, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх, угаасан ноолуурын экспортыг багасгах чиглэлээр тарифын болон тарифын бус хязгаарлалт хийх асуудлыг судлан төсөл боловсруулжээ. Тус төслийг боловсруулахдаа Дэлхийн худалдааны байгууллагад мэдэгдэж, яамд болон холбогдох газруудаас санал авсан бөгөөд дэлхий дахинд үүссэн цаг үеийн нөхцөл байдлыг харгалзан шийдвэрлэх юм. “Ноолуур” хөтөлбөрт тусгасны дагуу “Ноолуурын үйлдвэрийг 3 жил тутамд аттестатчилах замаар шаардлагатай техник, технологийг шинэчлэх, үйлдвэрийг өргөтгөх” зорилтын хүрээнд ноос, ноолуурын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд 2019 оны 4 дүгээр улиралд аттестатчилж, нийт 140 үйлдвэр, аж ахуйн нэгж хамрагдсан. “Монгол ноолуурын өнгө, давуу шинж чанарт тулгуурлан “Монголын хаан ширхэгт” брэндийг хөгжүүлж, зах зээлд таниулах, сурталчлах, олон улсын чанар, аюулгүйн стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн, органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх” зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны эзэмшдэг “Монголын хаан ширхэгт” “ноос, ноолуурын чанарын гэрчлэх тэмдгийг үйлдвэрлэгчдэд олгох, сурталчлан таниулах ажлыг гүйцэтгүүлэхээр Монголын ноос, ноолуурын холбоотой 2018 оны 10 дугаар сард гэрээ байгуулан хамтран ажиллаж байгааг салбарын сайд мэдээлэлдээ дурдлаа.

Түүнчлэн малчдын хоршоодод суурилан түүхий эдийн бэлтгэлийн тогтолцоог сайжруулах зорилгоор Загвар хоршооны ТЭЗҮ-ийг хоршоодын мэргэжлийн холбоод болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-тай хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн “Төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх этгээдийг тогтоох тухай” 47 дугаар тогтоол батлагдсан ба тус тогтоолын дагуу Хөдөө аж ахуйн биржийн төрийн эзэмшлийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлж эхлээд байна. Хөдөө аж ахуйн бирж төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани нь блокчэйн технологийг 2019 оны 12 дугаар сард нэвтрүүлэн ажиллаж байна. Энэхүү технологи нь ашиглалтад орсноор биржийн арилжаанд оролцогч хоршоо болон байнгын гишүүн брокерын компаниуд нь цахим орчинд хүссэн газраасаа арилжаа, төлбөр тооцоо гүйцэтгэх боломж бүрдэж байна. Тус системийг нэвтрүүлснээр зах зээлд оролцогчдын хүрээ тэлж, малчин өрх бүхий хоршоо, бусад гадны орны биржүүдтэй шууд холбогдох боломжтой болно гэдгийг Ч.Улаан сайд мэдээлэлдээ онцлов.

Мөн тэрбээр, “Ноолуур” хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр ноолуурын эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 2018, 2019 онд давхардсан тоогоор 38 аж ахуйн нэгжид нийт 296.36 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгосон байна. Ноолуурын үйлдвэрүүдэд 2016 оноос хойш олгосон зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 160 гаруй тэрбум төгрөг, үүнээс 2019 оны зээлийн үлдэгдэл 52 тэрбум төгрөг байгаа нь боловсруулах үйлдвэрүүд маань эдийн засаг, санхүүгийн маш хүнд байдалд орсныг харуулж байгаа гэв. 

Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-нд “Ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” 101 дүгээр тогтоолыг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна. Тус тогтоол нь шинэ төрлийн коронавирусний халдвар олон улсад тархаж цар тахлын хэмжээнд хүрсэн онцгой нөхцөл байдал үүссэн энэ үед малчид болон боловсруулах үйлдвэрлэл эрхлэгчдийн аль, алинд нь үүсэх эрсдэлийг бууруулах,  ноолуурын салбарыг дэмжих зорилготой юм. Ноолууран түүхий эдийг үнэ ханшийн уналтаас хамгаалах, үнийг тогтвортой байлгах, үндэсний үйлдвэрлэгчдийг чанартай түүхий эд худалдан авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор ноолуур бэлтгэлд зориулан ноолуур худалдан авагч үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд жилийн 3 хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн “Бодлогын зээл”-ийг Монгол Улсын Хөгжлийн банкны эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд зээлийн хүүгийн  хөнгөлөлтөд 30 тэрбум төгрөгийг Монгол Улсын Засгийн газраас санхүүжүүлэхээр шийдвэрлээд байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд мэдээлэлдээ онцолсон. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар яамтай “Бодлогын гэрээ” байгуулсан 10 гаруй үйлдвэр, аж ахуйн нэгж ноолуур бэлтгэж эхлээд байна. Эдгээр  үйлдвэр, аж ахуйн нэгж нь Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудаас ноолуур бэлтгэж эхлээд байгаа бөгөөд Архангай, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Завхан, Баянхонгор, Төв, Дундговь, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай зэрэг аймгуудаас нийтдээ 2240 тонн ноолуур худалдан авахаар төлөвлөсөн байна. Ноолуур бэлтгэлийг аймаг, сумдын хүнс, хөдөө аж ахуйн албад, малчид, бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ гэрээ байгуулж, хамтран ажиллаж байна гэж байлаа. 
скачать dle 12.0

Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газрын гишүүдээ томиллоо

18/06/2025, 12:26

Засгийн газрын сайд нарын БОЛОВСРОЛ, НАМТАР

18/06/2025, 12:20

Монгол хүн ямар үед сайхан ааштай болох вэ

18/06/2025, 12:16

МАН урвагчдын засаг байгуулж улс төрийн шившиг боллоо

18/06/2025, 12:15

Элсэлтийн шалгалт орон даяар маргааш эхэлнэ

17/06/2025, 19:40

Г.Занданшатарын Засгийн газарт хэн хэн багтав

17/06/2025, 19:38

Боловсролын сайдаар УИХ-ын гишүүн П.Наранбаяр нарыг ажиллахыг дэмжиж байгаа.

17/06/2025, 19:32

Я.Содбаатар: Өмнөх Засгийн газрын зарим сайд нарыг шинэ танхимд ажиллуулна

17/06/2025, 19:31

Г.Занданшатарын засгийн САЙДУУД!

17/06/2025, 19:28

Ерөнхий сайд Г.Занданшатарт гадаад улс орнуудын Ерөнхий сайд нар баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлж байна

17/06/2025, 19:26

Б.Ганхайч Монголын жүдочдын 33 дахь медалийг эх орондоо авчирлаа

17/06/2025, 19:23

"ДЦС-3” ТӨХК-ийн Өндөр даралтын турбин цехэд гал гарчээ

3/06/2025, 18:24

Монголын циркчид “Мөнгөн титэм”-ийн эзэн болжээ

3/06/2025, 17:36

Шинэ Ерөнхий сайдыг VII сарын 3-наас өмнө томилно

3/06/2025, 17:26

Дархан аварга Ж.Мөнхбатын гэрэлт хөшөөг олонд дэлгэлээ.

3/06/2025, 17:24

Хүрэн баавгай Эрхэл нуурын хажууд явж байна

3/06/2025, 16:25

Монгол, Туркменистаны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх 14 баримт бичигт гарын үсэг зурлаа

3/06/2025, 16:23

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд итгэл үзүүлсэнгүй

3/06/2025, 16:22

ХҮН нам тарж, Т.Доржханд огцрох уу?

3/06/2025, 16:18

Дараагийн Ерөнхий сайд хэн бэ?

3/06/2025, 16:16

OpenAI компани Өмнөд Солонгост оффисоо нээнэ

26/05/2025, 17:51

Б.Баяр-Эрдэнэ: Хүүхэд бүхний гэрэлтэхийг хүсдэг ертөнцийг харуулахыг бид зорьсон

26/05/2025, 16:28

Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа

26/05/2025, 16:25

“Залуучуудын хөгжлйн стратеги 2026-2030” дунд хугацааны бодлогын баримт бичгийг батлав

26/05/2025, 16:24

ББСБ-уудын банкнаас татсан зээлийн эх үүсвэр хоёр дахин нэмэгджээ

26/05/2025, 16:23

Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид "Алтан цом"-ын эзэд боллоо

26/05/2025, 16:21

Тэнгэр ээж минь өршөө дууны хөшөөг заллаа

26/05/2025, 15:49

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад хүрэлцэн ирлээ

26/05/2025, 15:38

Гэрэл зурагчин Б.Инжинааш - “Glimpse of Us”

20/05/2025, 18:14

“Илүү их уншъя” монголчуудаа…

20/05/2025, 18:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19