Дельта хувилбарын тархалт хумигдах хандлагатай байна
Дельта хувилбарын тархалт буюу гуравдугаар давлагаа тогтворжсон, алсдаа буурах хандлагатай байгаагЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.
Тэрбээр, "Дельта хувилбарын тархалт дэлхийн бүх бүс нутагт давамгайлж байна. Тус хувилбар Америк болон Зүүн өмнөд Ази, Европт тархалт их байгаа. Нас баралт өнгөрсөн 14 хоногт Их Британид эрс нэмэгдсэн. Нийт хүн амын 67-69 хувийг хоёр тун вакцинд хамруулсан Франц, Их Британи, Испани зэрэг улсад нас баралт бага байгаа. Харин Армен, Болгар зэрэг хүн амынхаа 20 хүртэлх хувийг хоёр тунгаар дархлаажуулаад байгаа улсад нас баралт өндөр буюу 4.5 хувьтай байна. ОХУ хүн амынхаа 32 хувийг дархлаажуулалтад хамруулсан. Тус улсадсүүлийн долоо хоногт халдварын тохиолдол эрс нэмэгдсэнийг мэдээлсэн.Мөн БНХАУ-ын 11 мужид халдвар бүртгэгдсэнийг зарласан.Манай улсад хийж байгаа вакцинууд бүгд эсрэг бие буюу дархлааг үүсгэж байна. Вакцин хийлгэснийхээ дараа өвчилсөн хүмүүст эсрэг биеийн титр илүү өндөр хувьтай тогтож байгааг судалгааны үр дүн харуулж байна” гэв.
Мөн тэрбээр Монгол Улсын хувьд өвчлөл болон нас баралтын харьцаа 0.5 хувьтай байгаа нь бусад улс оронтой харьцуулахад бага үзүүлэлт гэдгийг онцлов.