iNet.mn дагах

Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр нарыг сар хорих шийдвэр гаргалаа

Ч.Мөнхбаярын өмгөөлөгч Б.Баасансайхан:-Манай үйлчлүүлэгчийг нэг сар хорихоор шийдвэрлэв.Прокурорын шаадлага хууль бус дутуу санал дээр үндэслэж, шийдвэр гаргасан. Бид хуулийн дагуу гомдлоо гаргана. Н.Мөнхбаяр нь 2016-2019 оны хооронд Хөгжлийн банкинд ажиллаж байсан. Авлигатай тэмцэх газраас албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэдэг үндэслэлээр гурав дахь жилдээ шалгаж байна. Өнөөдөр энэ асуудалд тухайн ажил эрхэлж байсан албан тушаалтнуудын гэмт хэргийг шалгахаас тэрэнд зээл өгсөн гэдгийг шүүмжилсэн нь өрөөсгөл юм. Үндсэн хуульд эцэслэн тогтоож байж гэм буруутай гэж хэлэх нь зүйтэй байх.
"5 ЖИЛ ХЭРГИЙГ ШАЛГАСАН МӨРТЛӨӨ БАРИМТГҮЙГЭЭР НЭГ САР ХОРИВ"НЭМЭЛТ:Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярын өмгөөлөгч П.Одонтунгалаг: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.3.1 зүйл болон 14.9.3.2 зүйлд заасны дагуу гэрчид нөлөөлж болзошгүй гэдэг үндэслэлээр Б.Батбаярыг нэг сар хорих шийдвэр гаргалаа. Таван жил хэргийг шалгасан мөртлөө ямар ч баримтгүйгээр таван минут завсарлаад, нэг сар хорихоор шийдвэрлэсэн нь шударга бус байна. Монгол Улсад шүүхийн байгууллага байгаад яах юм бэ. Хүнийг хорих үндэслэлгүй хорилоо. Мөрөөрөө албан үүргээ гүйцэтгэсний төлөө амь нас, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байна. Б.Батбаярын талаар 2018, 2019 онд өгч байсан гэрчүүдийн мэдүүлэг үндэслэл болгосон гэлээ. Мөн хавтаст хэрэгт авагдсан бусад баримт гээд байгаа. Хүнийг хорих шийдвэр гаргах гэж байгаа бол уг нь нэрлэн заах ёстой.
Гэтэл шүүгч нь 16 хавтастай баримтыг таван минутад завсарлаж, танилцаад прокурорын саналыг үндэслэлтэй гэж үзлээ. Хүнийг хорьж байгаа бол хуульд заасан үндэслэлээрээ хорь. Гэрчид худал мэдээлэл өгч болзошгүй гэдэг баримтгүй үндэслэлээр хорьж, төрийн байгууллага иргэн хүнийг гүтгэж болохгүй шүү дээ. Нотлох баримт огт алга.
Хуульд зааснаар ерөнхий шүүгч гомдол гаргах эрхтэй. Шүүхийн байгууллага шийдвэрээ гаргаагүй байхад цахим сүлжээнд хорих шийдвэр гаргасан талаар мэдээлж байна шүү дээ. Үнэхээр гомдолтой байна. Гудамжинд явж байгаа хүнийг "Та гэмт хэрэг хийж болзошгүй" гээд шоронд хорихоор болжээ.
Хуулийн байгууллага нийгэмд шударга ёс тогтоох ёстой биз дээ. Гэрээсээ ирээд хэргээ шалгуулж болдоггүй юм бэ. Шүүхэд итгэх итгэл үнэмшил алга.
Одоо үргэлжлүүлэн Н.Мөнхбаяр, Д.Дэлгэрсайхан нарын шүүх хурал болж байна. Шүүхийн шийдвэрээр Б.Батбаярыг хорих анги руу авч явах ёстой ч энгийн жиип машинд суулган авч явжээ.

ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭНЭМЭЛТ:Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр:-Шүүх хурлын шийдвэрээр тодорхой болох байх. Авлигатай тэмцэх газрын шалгалт тав дахь жилдээ үргэлжилж байгаа. Хөгжлийн банкны асуудлаар 2018 онд ажлын хэсэг гарч, ажилласан. Банкны удирдлагаар ажиллаж байх хугацаанд нийт 28 удаагийн шалгалт орсон байдаг. АТГ-ын мөрдөн шалгалтын дүн намайг 2019 онд ажлаа өгөхөд гараагүй. Бусад шалгалтын дүн гарч, 2019 оны тавдугаар сард Засгийн газрын хурлаар хоёр удаа хэлэлцэж, дүгнэлтүүд гаргасан байдаг. Тэр дүгнэлтэд маш олон асуудал байдаг. Засгийн газрын хурлаар орж, холбогдох аудитын тайлан нь Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаас авхуулаад, тодорхой төслүүдийг хэрэгжүүлж ирсэн. Үүнтэй холбоотойгоор тухайн үеийнхээ эрсдэлийг хангалттай дүгнэж чадаагүй учраас ханшийн болон өндөр хэмжээний алдагдалд орж байсан үе бий. Миний хувьд ажлын хэсэг хурдан дүгнэлтээ гаргаасай гэж бодож байна. 
Хөгжлийн банкны зээлийг үндсэн гурван хэсэгт ангилж байгаа. Нэгдүгээрт, эргэн төлөлтөд хүндрэл учирсан, хоёрдугаарт цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж зээлийн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах хүсэлт тавьсан, гурав дахь хэсэг нь төслөө амжилттай болгож чадаагүй. Хөгжлийн банк үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш эх үүсвэр болсон тодорхой төслүүдийг хэрэгжүүлж байсан. 2016 онд гэхэд 160 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. 2017, 2018 онд ханшийн эрсдэлүүдийг тооцоолж, ашигтай ажилласан. Тухайн үед чанаргүй зээлийн хэмжээ нэг оронтой тоо хүртэл буурсан. Ажлаа өгснөөс хойш гурван жилийн хугацаанд нийт дөрвөн удаа Хөгжлийн банкны удирдлага солигдсон. Энэ захирлууд мэдээж ТУЗ-тэй байгуулсан гэрээний дагуу ажилласан байх. Гэхдээ үүнээс гадна Хөгжлийн банкыг ашигтай ажиллуулах ёстой. Банк ашигтай ажиллана гэдэг бол орлого сайтай байх, хямд өртөгтэй эх үүсвэр олсон байх, тодорхой хэмжээнд амжилттай хэрэгжих төслийг хэрэгжүүлсэн байх ёстой.
Төслийн амжилттай хэрэгжих нь зээлдэгчийн хариуцлага, гадаад эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч нөхцөлүүдэд өөрчлөлт ордог. 2012 онд үүсгэн байгуулагдсан цагаас хойш хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлүүд гарсан. Тэдгээрийг 2017-2019 онд төлүүлсэн амжилттай жишээ ч бий. Тухайн үед 700-800 тэрбум төгрөгийн зээлийг бид эргүүлж төлүүлж чадсан.
Хөгжлийн банкны хуулиар 60-аас доошгүй хувь нь экспортын зээлийг санхүүжүүлсэн байх ёстой. Гадаад зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргах ёстой. Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас ямар төслийн хэрэгжилт саатсан бэ гэдгийг шалгаж, шаардлагатай бол бүтцийн өөрчлөлт хийдэг.
Монгол Улс ч гэсэн хөрөнгө оруулалт татахдаа танилцуулга мэдээлэл хийдэг. Эхлээд банкны бүтцийг өөрчилж, дараа нь шинэ эх үүсвэр авах ажлаа хийдэг. Сүүлийн жил гаруйн хугацаанд шинээр байгуулагдах актив удирдлагын компанийг байгуулж чадаагүйгээс болж асуудал үүсч байна гэж харж байна. Энэ асуудлыг шийдэхийн тулд өмнө нь Хөгжлийн банкны дэргэд хоёр охин компани байсан.
Нэг нь лизинг, нөгөө нь хөрөнгө оруулалт, менежментийнх. Эдийн засагт нөлөө үзүүлэх томоохон төслүүдийг зээлээр хэрэгжүүлэх нь богино хугацаанд эрсдэлтэй. Яагаад гэхээр манай татаж  байгаа төслийн эх үүсвэр нь голдуу тав хүртэлх жилийн богино хугацаатай. Гэтэл нөгөө төсөл нь хэрэгжиж, үр дүнгээ өгөх нь урт хугацаа шаарддаг. Сүүлийн томоохон төсөл гэвэл газрын тосны үйлдвэр барих төсөл. Үүнд таваас дээш жилийн хугацаа шаардлагатай. Энийг хийхэд шаардлагатай нэг механизм бол хөрөнгө оруулалтын менежментийн компани. Зээлээс гадна хөрөнгө оруулалтын төслүүдийг дуусгах, зээлийн бүтээгдэхүүнээр биш хөрөнгө оруулалтаар явах ёстой байсан. 2019 онд ажлаа өгснөөс хойш энэ компаниудыг татан буулгах ажил эхэлж, томоохон төсөл зогсонги байдалд орсон.
Намайг ажиллаж байхад нийт 20 гаруй компаний асуудал шүүх дээр явж байсан. Миний тухайд хувь хүнтэй холбоотой асуудлыг шалгаж байгаа. Бусад хууль дүрэм зөрчсөн эсэхийг хурдан тогтоож өгөхийг хүсч байна. 2018 оноос хойш шалгалтын ажил үргэлжилж байна.
Хөгжлийн банк дээр тодорхой төслүүд дээр хэрэгжиж байсан. Нэг жишээ татахад чанаргүй зээл өндөр болсон байхад Төрийн  орон сууцны корпорацийн дутуу орхиосон блокуудыг өөрийн данс дээр бүртгэж авч эдийн засгийн эргэлтэд оруулж байсан. Банкны ТУЗ 70-аас дээш хувийн саналаар асуудлыг шийдвэрлэдэг. Чанаргүй зээлийг бага хэмжээнд байлгахын тулд ажлуудыг хийгээд байсан. Энд дотоодоос гадна гадаадын хүчин зүйл чнөлөөтэй. Зээлдэгчид янз бүрийн нөхцөл байдал хэлдэг. Түүнийг төсөл бүр дээр судалж байж шийдвэр гаргадаг байгаа.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд, эхний шүүх хурлаар түүнд холбогдох хэргийг шүүх юм байна.

ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЭКС УДИРДЛАГУУДЫГ ЦАГДАН ХОРИХ ЭСЭХИЙГ ШИЙДНЭХөгжлийн банкны чанаргүй зээлтэй холбоотой үе үеийн удирдлагуудыг цагдан хорих эсэх шүүх хурал өнөөдөр /2022.02.18/ Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болно.  Чанаргүй зээл олгосон асуудлаар Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат, Б.Батбаяр нарыг болон мөн тухайн үеийн ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар болон тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат, Д.Дэлгэрсайхан, Б.Батбаяр, Хөгжлийн банкны дэд захирал Ч.Мөнхбаяр нарыг цагдан хорих хүсэлтийг АТГ-аас шүүхэд ирүүлжээ. Тэднийг хорих эсэхийг шийдэх шүүх хуралт өнөөдөр/2022.02.18/ 11:30 болон 13:30 цагт товлогджээ.
Хөгжлийн банк байгуулагдсан цагаасаа эхлэн олгосон зээлүүдээс тодорхой хувь нь чанаргүй, зээлээ эргэн төлөөгүй учраас тус банкнаас өнгөрсөн нэгдүгээр сард 73 компанийг шалгуулахаар АТГ-т хандсан. АТГ тус хүсэлтийн дагуу мөрдөн шалтгалт хийж эхэлсэн билээ.скачать dle 12.0

Чой Жин Вон: Солонгос хэлний редакцыг тогтвортой ажиллахыг дэмжинэ

14/12/2025, 15:53

Д.Дэмбэрэл, С.Баяр, Н.Алтанхуяг,С.Баярцогт нарын 95 гэрч оролцсон байна

14/12/2025, 15:51

УИХ-ын гишүүн З.Мэндсайхан баруун бүс хариуцсан Удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллана

14/12/2025, 15:49

МИАТ-ийн захирлаар томилогдсон Т.Тэлмэн гэж хэн бэ?

14/12/2025, 15:48

С.Баяр: 34 хувь бол Хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувиргасан

14/12/2025, 15:47

Цоожтой хаалганы цаана үйлдэгддэг харгислалыг хуулийн шинэчлэл таслан зогсоох уу?

14/12/2025, 15:45

Малын зах зээлийн дундаж үнэ

14/12/2025, 15:44

100 айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

14/12/2025, 15:41

Шинэ орон сууцны үнэ 2024 оныхоос 11 хувиар өсжээ

14/12/2025, 15:40

"Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад оржээ

14/12/2025, 15:39

Монголын шигшээ багийн гурван дугуйчин Тайландын мэргэжлийн багт уралдана

5/12/2025, 12:31

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Австри Улсад айлчилна

5/12/2025, 12:27

Морин хуурын найрал Ром хотноо

5/12/2025, 12:26

COP17 ХУРЛААС МОНГОЛД ЮУ ҮЛДЭХ ВЭ?

5/12/2025, 12:15

Элсэн цөлөөс олдсон захидал юу өгүүлж байна вэ?

5/12/2025, 12:13

“Энэрэл” төвийн хүүхдүүд төрсөн өдрөө тэмдэглэлээ

2/12/2025, 20:57

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Forbes: 2026 онд хиймэл оюуны хөгжлийг тодорхойлох 8 чиг хандлага

2/12/2025, 20:54

Өвлийн сард төв болон зүүн аймгуудын нутгаар цас ахиу орно

2/12/2025, 20:50

Шинжлэх ухааны салбарын судлаачдын орон тооны бус зөвлөл анхны уулзалтаа хийлээ

2/12/2025, 20:49

Бүгд Найрамдах Итали Улстай “Стратегийн түншлэл”-ийн харилцаа тогтоолоо

2/12/2025, 20:48

МОНЦАМЭ агентлагийн ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид МУСГЗ цол хүртэв

26/11/2025, 15:56

Ахмад гэрэл зурагчин Д.Цэрэннадмид: Хүүхдийн зураг авч, гэрэл зурагчны гараагаа эхлүүлсэн

26/11/2025, 14:48

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

Ардын багш Сэндэнжавын Дуламд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:42

“Загасны Дулмаа” хэмээн олноо алдаршсан академич Аюурын Дулмаад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

26/11/2025, 14:39

Эрдэнэт үйлдвэрийн Дотоод хяналт, мониторингийн хэлтэс Монгол Улсын “Дотоод Аудитын Шилдэг нэгж”-ээр шалгарлаа

23/11/2025, 14:07

Ч.Батзориг: Амар амгалан гэдэг бол эцэстээ сэтгэл нэг зүйл дээр тогтож чаддаг болсон тухай юм

23/11/2025, 14:06

Aкадемич С.Нарангэрэл "Чингис хаан" одон хүртэв

23/11/2025, 14:04

Дуучин И.Мишээл “Silk Way Star” шоуны ялагч боллоо

23/11/2025, 14:03

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19