iNet.mn дагах

Яллагдагч Г.Амартүвшингийн олгосон 33 тэрбумын хууль бус зээл

АТГ-аас Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн хуулийн этгээд, 80 хүнийг яллагдагчаар татсан. Тэдэнд холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хурлыг ирэх дөрөвдүгээр сарын 17-нд товлоод байна. Дээрх хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдсан 80 хүн дотор Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарын дөрвөн УИХ-ын гишүүн бий. 
Тэгвэл УИХ-ын гишүүн Ганибалыг Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж, бусадтай үгсэн хуувилдаж УИХ-ын гишүүн Х.Ганхуягийн ээжийн компаниар дамжуулж 33 тэрбум төгрөгийн зээлийг хууль бусаар гаргаж, улсад хохирол учруулсан нь тогтоогдсон тул яллагдагчаар татжээ. 


Хавтаст хэрэгт дурдсанаар яллагдагч Ганибалын Амартүвшин нь нийтийн албан тушаалтан буюу Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байхдаа Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь хэсэг “албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх” гэснийг, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.3 дахь хэсэг “хараат бус байх”, 7.1.5 дахь хэсэг “хариуцлагатай байх”, 7.2 дахь хэсэг “Энэ хуулийн 7.1-д заасан зарчмыг энэ хуульд, түүнд нийцүүлэн баталсан дүрэм журамд тусган хэрэгжүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.1.1-т “Монгол Улсын урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогод нийцсэн байх”, 10.1.6-д “энэ хуулийн 8.1.7-д зааснаас бусад санхүүжилт нь Засгийн газрын өрийн баталгаа, барьцаа, баталгаа зэрэг үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслээр хангагдсан байх”, 21.6.13 дахь хэсэг “хувийн ашиг сонирхолтой нь холбогдсон асуудлыг хэлэлцэх, шийдвэрлэхэд оролцохгүй байх” гэснийг, Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 123 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын Хөгжлийн банкны дүрэм”-ийн 9.7-д “Хуульд ТУЗ шийдвэрлэхээр зааснаас бусад асуудлаар Гүйцэтгэх захирал банкийг төлөөлж гэрээ хэлцэл байгуулах шийдвэр гаргана. Гүйцэтгэх захирлын түр эзгүйд түүнээс эрх олгосноор Тэргүүн дэд захирал энэхүү эрхийг эдэлнэ” гэснийг зөрчсөн нь тогтоогджээ. 
Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 37 дугаартай тушаалаар батлагдсан “Хөгжлийн банкны төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх шийдвэр гаргах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.1-т "Шийдвэр гаргах эрх бүхий этгээд нь өөрийн гаргасан санал, дүгнэлт, шийдвэртэй холбогдон үүсэх үүрэг, хариуцлагыг бүрэн хүлээх ба санхүүжилтийн хүсэлт гаргагч, гуравдагч этгээдийн эрх ашгийг Банкны эрх ашгаас дээгүүр тавих болон бусдын нөлөөнд автахыг хориглоно” гэснийг, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн А-177 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Зээлийн үйл ажиллагааны журам”-ын 10 дугаар зүйлийн 10.6.3-т “Зээлийн хэмжээ нь барьцаа хөрөнгийн бодит үнэлгээнээс эрсдэл тооцож бууруулсан үнэлгээнээс ихгүй байна”, 22.7-д “Зээл олголт хийгдсэний дараа зээлдэгч нь банк дахь харилцах данснаас зөвхөн гэрээнд тусгагдсан зээлийн зориулалт, зарцуулалтын төлөвлөгөөний дагуу гүйлгээ хийх эрхтэй ба үүнд газрын захирал “Зээлийн хөрөнгөөс зарцуулалт хийх зөвшөөрөл” (хавсралт 11)-ийг тухай бүр олгож, хяналт тавина” гэснийг, Монгол Улсын Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн А/253 дугаартай тушаалаар батлагдсан “Зээлийн барьцаа хөрөнгийн үнэлгээ тогтоох журам”-ын 3.3-т “Дараах хөрөнгийг барьцаалж зээл олгохыг хориглоно”, 3.3.9-т “Бусад банк, банк бус санхүүгийн байгууллага болон бусад этгээдийн зээлийн барьцаанд барьцаалагдсан хөрөнгө”, 3.4-т “Барьцаа хөрөнгийн тухайн зээлд эзлэх хэмжээ нь доор хүснэгтэд дурдсаны дагуу байна, Төслийн зээлд үндсэн барьцааны эзлэх хувь 40 хувиас дээш, дэд барьцааны эзлэх хувь 60 хувиас ихгүй байна”, 4.1-т “Зээлдэгчийн барьцаалах хөрөнгө нь дараах шаардлагыг хангана”, 4.1.2-т “Бусад банк, банк санхүүгийн байгууллага болон иргэн, хуулийн этгээдийн барьцаа барьцаалбарт үүргийн гүйцэтгэл хангуулахаар үүрэг хүлээгээгүй байх”, 4.2.2-т “Барьцаа хөрөнгийн 50 хувиас дээшгүй хувьд гуравдагч этгээдийн хөрөнгийг барьцаалж болох ба гуравдагч этгээдийн барьцаалах нийт хөрөнгийн 80-аас дээш хувь нь үл хөдлөх хөрөнгө байх” гэснийг тус тус зөрчсөн байна.
Тэрбээр албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,Х.Ганхуягийн хамаарал бүхий этгээд болох төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Монгол Улсын Хөгжлийн банкнаас зээл авах гэсэн ашиг сонирхлыг гүйцэлдүүлэх зорилгоор Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал О.Батбаатар, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цоожсүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Хууль, эрх зүйн хэлтсийн Зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульч Т.Пүрэвсүрэн, Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмон нартай урьдчилан үсгэж тохиролцон бүлэглэж үйлджээ. 
Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирал О.Батбаатар, Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын Зээлийн эрсдэлийн удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Цоожсүрэн, Хууль, эрх зүйн хэлтсийн захирал Б.Будхүү, Хууль, эрх зүйн хэлтсийн Зээлийн үйл ажиллагааны асуудал хариуцсан хуульч Т.Пүрэвсүрэн нарт “Вертекс Майнинг Партнер ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөлд зориулагдах 33.000.000.000 төгрөгийн зээлийг яаралтай шийдвэрлэхийн тулд барьцаа хөрөнгийн үнэлгээг нэмэгдүүлж, Хөгжлийн банкны зээлийн үйл ажиллагааны журмын шаардлагыг хангасан байдлаар барьцаа хөрөнгийн үнэлгээний тайлан, эрсдэлийн болон хууль зүйн дүгнэлт, танилцуулгыг шинэчлэн дахин гаргах” гэсэн хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлөх байдлаар гэмт хэрэг үйлдэхийг удирдан, хийх ёсгүй үйлдэл хийж, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эрсдэлийн үнэлгээ удирдлагын газраас 2/19/046 дугаартай “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн барьцаа хөрөнгийн үнэлгээг 33,151,574,411 төгрөг болгон нэмэгдүүлж, барьцаа хөрөнгийн шаардлагыг хангасан” гэсэн “Барьцаа хөрөнгийн үнэлгээ”-ний тайланг, мөн өдөр 1/19/059 дугаартай “Вертекс Майнинг Партнер ХХК-ийн хэрэгжүүлж буй “ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн хүрээнд Төслийн санхүүжилт, зээлийн газрын боловсруулсан зээл олгох саналыг дэмжихэд татгалзах зүйлгүй” гэсэн “Эрсдэлийн дүгнэлт”-ийг, Хууль Эрх зүйн хэлтсээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 2019/74 дугаартай “Монгол Улсын Хөгжпийн банкны тухай хууль болон холбогдох хуулийн шаардлагыг хангаж байх тул төслийг санхүүжүүлэх нь хууль зүйн хувьд боломжтой байна” гэсэн “Хууль зүйн дүгнэлт”-ийг Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль, Зээлийн үйл ажиллагааны журамд заасны дагуу шаардлага хангасан байдлаар гаргуулж,2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн Удирдлагын хорооны ээлжит бус хурлаар дээрх танилцуулга, дүгнэлтүүдийг хэлэлцүүлж, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд 33.000.000.000 төгрөгийн зээл олгохыг дэмжин, Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралд танилцуулж, зөвшөөрөл авахаар Зээлийн Удирдлагын хорооны 2019/115 дугаартай дүгнэлт гаргаж, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн хуралд дээрх 2019/115 дугаартай Зээлийн удирдах хорооны дүгнэлт”-ийг танилцуулж, уг хурлаар “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд 33.000.000.000 төгрөгийн зээл олгохыг зөвшөөрсөн 80 дугаартай тогтоол гаргуулсан байна,
Мөн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр “Вертекс Майнинг Партнер” ХХК-тай “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай “33 тэрбум төгрөгийг, жилийн 12.92 хувийн хүүтэй, 54 сарын хугацаатай олгох” зээлийн гэрээ байгуулж, зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарийг баталсан боловч зээлийн санхүүжилтийг “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд түргэн хугацаанд олгох зорилгоор, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б-244 дугаартай гүйцэтгэх захирлын тушаалаар “Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмонд Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын ажил, үүргийг хавсран гүйцэтгэх” эрхийг хууль бусаар олгожээ. Улмаар Дотоод Хяналтын хэлтсийн захирал Б.Цолмон нь гүйцэтгэх захирлаас эрх олгосны дагуу Төслийн санхүүжилт, зээлийн газрын захирлын эрх, үүргийг хавсран гүйцэтгэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай “Зээлийн гэрээ”-ний хавсралтаар баталсан “Зээлийн олголт, эргэн төлөлтийн хуваарь”-т “2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр 33 тэрбум төгрөгийн зээлийн санхүүжилт олгох” гэсэн өөрчлөлтийг оруулж, Төлөөлөн удирдах зөвлөлийн 80 дугаартай тогтоол болон “ЗГ-ВМП-З 2019-134” дугаартай зээлийн гэрээнд заасан “Зээлдэгчээс барьцаа хөрөнгийг банканд барьцаалж, эрх бүхий байгууллагад бүртгэгдсэн тохиолдолд битүүмжлэгдсэн мөнгөн хөрөнгөөс хэсэгчлэн чөлөөлөх” гэсэн нөхцөлийг зөрчиж, “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн Хөгжлийн банканд барьцаалсан 33,151,574,411 төгрөгийн барьцааны хөрөнгөөс 29,526,450,213.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажиж, 3,473,549,787.00 төгрөгийн барьцааны хөрөнгө баталгаажаагүй байхад, 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд нийт 3 удаагийн гүйлгээгээр 33 000,000,000 төгрөгийн зээлийн санхүүжилтийг бүрэн олгож, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд эдийн засгийн давуу байдал бий болгосны улмаас Монгол Улсын Хөгжлийн банканд 33.000.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт зохион байгуулагч, гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татагджээ. 
 Хуваалцах  Жиргэхскачать dle 12.0

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

16/02/2026, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

16/02/2026, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

16/02/2026, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

16/02/2026, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

16/02/2026, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19