iNet.mn дагах

41 дэх удаагийн “Болор цом”-д яруу найрагч С.Начин түрүүлэв

Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулдаг “Болор цом-41” яруу найргийн наадмын шилдгүүд тодорлоо. Хоёрдугаар шатанд үлдсэн шилдэг 21 яруу найрагч өчигдөр буюу Улс тунхагласны баярын өдрөөр Соёлын өргөөний тайзнаас шүлгээ уншсан юм.
Сүүлийн шатанд үлдсэн найрагчдаасМЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат яруу найрагч С.Начин түрүүлж, тэргүүн цом өргөв.

Энэ жилийн наадмын тэргүүн шүлэгч С. Начин“Болор цом наадамд 12 жил оролцсон байна. Бичгийн шатанд хоёр удаа хасагдаж байсан. Энэ торгон агшинд гарыг минь ганзганд хөлийг минь дөрөөнд хүргэсэн эрхэм багш Пүрэвхүүгийн Батхуяг багшаа дурсмаар байна. Багшийн минь бие энд байхгүй ч билиг оюун нь мөнхөд үргэлжилнэ гэж хэлэхийг хүсэжбайна, баярлалаа. Намайг 10 жил наадамд оролцоход аав минь үзэхээр ирж байгаагүй. Харин өнөөдөр ирсэн”хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцсан юм.

Тэгвэл дэд байрт Д.Галсансүх шалгарсан бол Э.Гантулга, О.Элбэгтөгс, М.Даваажаргал нар айргийн тавд багтлаа.

Тус наадмыг хамгийн анхМонгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны санаачилсан бөгөөд 1983 оноос зохион байгуулсан түүхтэй.  

"Болор цом"-ын эзэн С.Начингийн уншсан "Уучлалын шүлэг"-ийг толилуулж байна.
Уучлалын шүлэг
Орчлонд өчнөөн од харваж болох байсан
Гэвч биднийг хооронд нь мөргөлдүүлсэн
Гэрэл заагч сар нь чи байсан
Онцгой учрал, энэ амьдралаас хүсэж таашаах бүхний
Эхний амьсгал нь яаж эхэлснийг чи хийгээд бид мэдээгүй
Эх хүн үрээн тэврэхдээ ямархан ариусалд умбадгийг
Эмэгтэй хүний сэтгэлийн байгальд зочилж мэдрэх сэн
Цайнаас савсах уур өрөөн дэх агаарыг хөгжимдөнө
Цэх завилаад нүдээ аниваас
Цохолж ирэх үйлийн үр боловсорч дуусаад
Царам хэцэд амь эцэслэх гэж буй
Эцсийн амьсгалаа татраахаасаа өмнө
Эх болсон тэнгэрээ бүртгэн ширтээд
Газар шороондоо шингэх гэж буй бүргэдийн
Ганцхан ахиад дэвж үзэх сэн гэх сүүлчийн хүсэл ч юм билүү
Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн өнгийн хувирал
Бидэнд мэдэгдэхгүй өчнөөн тоосонцрын гялаан
Бид хүртэж болох ч амсаж боломгүй аз жаргал
Бид амталж болох ч хүртэж боломгүй уй гуниг гээд
Ээ дээ энэ амьдралаас авч болох бүхэн яасан их байна вэ?
Эмэгтэй хүн, ээж хүн, эгч хүн, эхнэр хүн гэдэг
Эр хүний сэтгэлийн овоон дээр л сэмэрч байдаг хадаг ч юм билүү
Чи жишээ нь яаж уйтгарладгийг
Чимээгүй нулимс унагахдаа
Ямар чимээ хацрыг чинь зүссээр
Зүрхэнд чинь шингэдгийг
Яруу найраг шиг ойлгох нэгэн гэдэгт би итгэдэг
Зам татуулан урсах тэр нулимс
Заримдаа бидний сэтгэлийн горхитой нийлэхээрээ
Зах хязгааргүйг сэтгэх хөлгийн далбаа ч болдог юм билүү
Залуу явах гэдэг эргээд тэртээ холоос
Тэмүүлж наддаа буцан ирээч гэж гар даллахад
Тэрүүхэнд гэрэлтэх үед нь чи инээгээд одсон шүү дээ гэж
Тохуурхан мушилзах доогтой хөгжөөн болж ч магадгүй гэхээс
Тодорхойлж таамаглашгүй тэр л цаг хугацааг
Тогтоож энэ л үедээ бид барьж авч чадахгүйг бодохоор
Өрөвдмөөр өр зүрх хөндүүрлэн урагдмаар мэдрэмж төрүүлж байгаа биз
Өвдөг нугарна, гэвч бохирч сөгдсөн мэдрэмжээ цагаатгах гэж бид босно
Өчнөөн сар жилүүдэд чи миний сэтгэлийн дотор амьдарч
Өрцөн цаанаа би түлээчин мэт бодлын чинь ойд унасан гишүүдийг түүж алхана
Гал зээглэн тулгандаа тогоогоо тавьж
Гараа ээх хүүхдүүдийнхээ инээдийг сонсож
Гарчиглаж суух сонинуудаа үдэж, ач зээдээ хэрэгтэй мэдээллийг нь хайчилж
Гарынхаа салаагаар урсан одох цаг хугацааны урсгалыг сэлүүрдэнэ
Амьдрал баялаг гэж чи хэлдэг
Чинийхээ санааны цэцэрлэгт үр цацаж
Цацсан үрээ би өдөр бүр услагч цэцэрлэгч өвгөн байхыг хүснэ
Цамцаа өмсөөч дээ даарчихлаа шүү дээ гээд чиний ирэх хөлийн чимээнд
Цаг хугацаа дөрвөн улиралтайгаа чамайг хөтөлсөөр надад ирнэ
Ахиад бид амьдрахгүйгээс хойш авсанд дотроо ч хамт нойрсохоор одох юм шүү
Хайртай гэж хэлэх амархан, хайрлах хэцүү
Хайрлах л хэцүү, хэлж болдоггүй хайрын үгс гэж хүртэл бий
Үгэнд заримдаа итгэх хэцүү
Үйлдэл заримдаа үгнээс ч чухал
Сум мэт үгс цээжийг чинь шархдуулавч
Суниагаад босох чинь хөгжим мэт яруу
Бягтрууланд венийн вальс эгшиглэж
Баяр бүхнийг чиний гараар бүтээгдсэн идээгээр дүүргэхсэн
Эрвээхэй суусан цэцэг нисэхэд нь дохигноод үлдэх шиг
Эмзэг турьхан хурууд чинь хувцсаа сэгсрэхийг
Ээмгээ тайлж, үснийхээ боолтыг мулталж
Үдэш оройн энгэсгийг үргээж
Үүр цүүрийн гүнд цээжинд минь шүлэг зурахыг
Худал унтсан мэт дүр эсгээд, аньсан нүдэндээ чинийхээ үйлдлийг өхөөрдөж
Хувь төөргийнхөө хүрдийг эргэцүүлж нойрсохсон
Зүүдэндээ ч үнсэхээс цэрвэж, жигд амьсгалах амьсгааг чинь
Тагтаар сийгэх салхинаас харамлаж
Таны зүрхний цохилтыг дэрэндээ шингээж
Зуун зуунд үлдэх мөр бадгуудыг ноотлох дэвтрийнхээ хуудсыг сөхөнгөө
Талхаа зүсэж, аягаа угааж, тоосоо арчиж
Хөшгөө ярахад өрөө нэвтлэх цэл залуухан нарны тусгалд
Хайрт минь эдгээр гэрлийг хардаа гэж хүүхэд шиг догдлохсон
Уяан дээр эрвэлзэж дэрвэлзээд
Онгодын минь хүлэг сүсэгтний дүрээр үүрсэнэ
Одоохон явчхаад ирье хайрт минь
Орчлонгийн оргүй хоосонд ч бид хүрэлцэхгүй алс байлаа ч
Уйтгар гунигаа баяр ерөөл болтол амьдрах хувь төөрөгтэй билээ бидэн
Учиртайхан харцаар нэг л шагнаач намайг
Уянга дуу, эгшиг найргийн чинь охь, бүх насны тань эзэн явъя гэх
Ухаан санааны минь гүнээс тэнгэр өөд цоролзон өндийх моддын сүүдэрт хамт хэвтээч
Цас бударсаар, бударсаар, бударсаар
Цайдам хөндийг хучина
Царай зүс тань толигор өнгөлөг гэрэлтэй
Зулайдаа сансар огторгуйг эрхлүүлж
Зулзаган шинэсний залуухан мөчир мэт гунхах чиний
Зураг дүр чинь цээжин гүний минь гуунд завилаатай
Өргөх ёстой дээж минь гэвэл чи
Өгсөж дээш мацах оргил минь чи
Өдөр бүрд залбирах залбирал минь чи
Өргөө гэрийн минь унь багана нь чи
Өргөж асарсан бүхнээ энэрэгч нь чи
Өршөөж соёрхох нигүүлсэнгүй сэтгэлтэн минь ч чи
Өр зүрхний хаалгыг минь нээгч нь ч чи
Бодоогүй бүхэн энэ амьдралд ирдэг
Болзож уулзсан хувь төөрөг минь
Бурхны алдаагүй зурсан зураг гэдэгт би итгэдэг
Ирээдүй биднийг гэрэлт харгуйд урин дуудна
Инээмсэглээд ахин нэг алхахад
Ирмэг цолгиухан цэл залуухан насууд минь даанч гоёхон санагдана
Алдсан байж болно бид
Алдрайхан нас шүү дээ
Уучлал гэдэг хэзээд оройтдоггүй санагдана
Ухаан санаанд минь уужимхан голын шанд бургилна
Тэр голын эхэнд тэргүүндээ гараа духдуулаад
Тэнгэрийн хаяаг саравчлан зогсох
Тэнгэрлэг ариун үзэсгэлэнт минь
Ухааны тань уулын бүсэлхийг нар зөв ороож гуйя!
Болгоогооч амь амьдралыг миньскачать dle 12.0

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

Өчигдөр, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

Өчигдөр, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

Өчигдөр, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Өчигдөр, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

Өчигдөр, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Өчигдөр, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

30/01/2026, 14:57

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

30/01/2026, 14:52

1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

30/01/2026, 14:49

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

27/01/2026, 17:32

“Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам

27/01/2026, 17:07

Ш.Болд: Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах цаг болсон

27/01/2026, 17:04

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19