Путины айлчлал ураны төслийг зогсоох уу 30/08/2024, 17:53 ОХУ-ын Ерөнхийлөгч Путин ирэх долоо хоногийн эхээр манай улсад айлчлахаар талууд бэлтгэл ажлаа хангаж байгаа аж. В.В.Путины таван жилийн дараа хийх тус айлчлалын талаар мэдээлэл, хэлэлцэх асуудал одоогоор тодорхой болсон зүйл алга. Айлчилж буй гол зорилго нь Халх голын дайны ялалтын 85 жилийн ойг хүндэтгэх зорилготой гэж Кремль мэдээлжээ.Гэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины энэ удаагийн айлчлалаар талууд хэд хэдэн асуудлаар хэлэлцээ хийх, Оросын талаас ч манайд зарим асуудлаар шахалт үзүүлэх магадлалтай гэж зарим ажиглагчид үзэж буй. Үүний нэг нь Францтай хамтран хэрэгжүүлэхээр ярьж буй ураны төслийг зогсоож магадгүй гэсэн хардлага бий болоод байгаа.2010 онд илрүүлсэн Дорноговь аймгийн Улаанбадрах суман дахь Зөөвч-Овоо ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадахгүй байгаа нь манай хойд хөрш ОХУ дэмжихгүй, ил далд эсэргүүцэж ирсэнтэй холбоотой. Ганц ураны төсөл ч бус оросууд манай улсыг цахилгаан, шатахуун, төмөр замын хувьд өөрөөсөө хараат байлгаж ирсэн. Энэ нь тус улсын геополитикийн бодлого гэж хэлж болно. Тиймээс ч Францтай хамран ураны төсөл хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулахтай зэрэгцээд ОХУ манай улсад нийлүүлдэг шатахууны экспортоо хязгаарласан. Өнгөрсөн өвөл бид улсаараа шатахуунд дугаарлаж, нэг иргэн 30 мянган төгрөгт л шатахуун авдаг болж байв. ОХУ-аас наана шатахууны экспортоо хязгаарласан нь дайнтай холбоотой гэж тайлбарласан ч начир дээрээ манай улс Францтай ураны төсөл хамтран хэрэгжүүлэхээр ярьж эхэлсэн учраас л хойд хөрш боловсон сүрдүүлж байгаа үйлдэл гэдгийг олон улс судлаачид, улстөрчид ил далд ярьж байсан.Зөөвч-Овоо ураны ордыг 2010 онд онд илрүүлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж чадалгүй 10 гаруй жилийг үджээ. Тус орд манай улсын эдийн засгийг илт өөд татахгүй ч эдийн засгаа солонгоруулах, шинэ салбарт хүч үзэх, гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг дэмжих, гэрээ байгуулах зэрэг олон давуу талтай. Гол нь, ОХУ-аас эрчим хүчний хамаарлаа багасгах томоохон боломж олгож буй төсөл. Үе, үе төр засгаас ураны ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг хөнддөг ч ажил хэрэг болгож чадалгүй өнөөдрийг хүрээд байгаа. Энэ нь дотоодын гэхээсээ илүү гаднын хүчин зүйлсээс шалтгаалж байгаа нь илт.Өнгөрсөн жилийн тавдугаар сард Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон манай улсад айлчилж айлчлалын үеэр хоёр орны Ерөнхийлөгч нарын түвшинд ураны төслийг хэрэгжүүлэхээр тохирсон. Үүнээс хойш хоёр орны хамтарсан хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулж, мөн оны арванхоёдугаар сард багтаан хөрөнгө оруулалтын гэрээг УИХ-аар батлуулна гэдгийг ажлын хэсгийн ахлагч, сайд нар хэлж байсан. Гэхдээ өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулалтын гэрээ зурах нь битгий хэл хэлэлцээр ч анир чимээгүй болоод удаж байна. Францын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлалаас хойш хэлэлцээр эрчимтэй явж, манай тал маш ашигтай хэлэлцээр хийж чадлаа хэмээн дарга нар мэдээлэл хийж байсан ч үүнээс хойш таг чиг болоод буй.Учир нь, Францтай хамтран ураны төсөл хэрэгжүүлэхийг манай хойд хөрш ОХУ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Виктория Абрамченко өнгөрсөн арванхоёрдугаар сард манай улсад айлчлах үеэрээ “Францтай хийж буй ураныхаа төслөөс татгалзвал ОХУ хариуд нь бага оврын атомын цахилгаан станц барьж өгнө” гэсэн мэдээлэл улс төрийн хүрээнд төдийгүй хэвлэлээр ч их гарсан. Үүнээс харахад, ОХУ ураны төслийг Францтай хамтран хэрэгжүүлэхийг дэмжихгүй байгаа учраас жилийн өмнө батална гэж байсан хөрөнгө оруулалтын гэрээ өнөөдөр ор сураггүй болсон бололтой.Дэлхий нийт нүүрсний эрчим хүчнээс татгалзаж цэвэр эрчим хүчийг чухалчилж байна. Уран нүүрс шиг агаарын бохирдол үүсгэхгүйгээр цэвэр эрчим хүч үйлдвэрлэдэг учраас дэлхийн нийтэд ураны хэрэгцээ ч цаашдаа нэмэгдэх хандлагатай байгаа. Цэвэр бэлдчихсэн нэг грамм ураны цөмийн түлш хоёр тонн нүүрс шатаасантай тэнцүү эрчим хүч гаргадаг байна. Тиймээс нүүрснээс төсвөө бүрдүүлдэг манай улс ураны төслийг одооноос хэрэгжүүлж эхлүүлвэл ирээдүйд учирч болох эдийн засгийн эрсдлээс сэрэмжлэх боломжтой болох юм. Гэхдээ олон жил ярьсан, хоёр орны Ерөнхийлөгч нарын түвшинд тохирч, хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулж чадсан энэ төсөл цааш үргэлжлэх үү, Путины айлчлалын үр дүнд бүр зогсох уу гэдэг асуултын тэмдэг үлдэж байна.ОХУ-ын сайд нь ирээд ураны төслөө зогсоох санал тавьж байхад Ерөнхийлөгч нь ирээд юу гэх бол.скачать dle 12.0 Сурталчилгаа Санал болгох ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад айлчилна ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад айлчилна Путин цөмийн зэвсэгт хүчнээ өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ Владимир Путин өнөөдөр ОХУ-д үйлдвэрлэсэн гурван вакцины нэгийг сонгож хийлгэнэ Монгол, Оросын төрийн тэргүүн нар Г.К.Жуковын хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв Сэтгэгдэл бичих Сэтгэгдэл үлдээх Илгээх Сурталчилгаа Шинэ Их уншсан Их сэтгэгдэлтэй Ц.Хашийн хальсны гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэлээ Өчигдөр, 19:23 Б.Амарсайхан “Гэтлэл” олон ангит киногоор үзэгчидтэй уулзах гэж байна Өчигдөр, 19:21 Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт олгох хуваарь гарлаа Өчигдөр, 19:19 Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр, 19:15 Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо Өчигдөр, 19:13 Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ Өчигдөр, 19:09 Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч Өчигдөр, 19:07 Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд Өчигдөр, 19:06 Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ Өчигдөр, 19:05 Алт, мөнгөний үнэ эргэн өсжээ Өчигдөр, 19:01 Р.Энхтуяа: Нийт донорын 40-50 орчим хувийг залуус эзэлж байна Өчигдөр, 19:00 Дархан хотын анхны хөдөлмөрийн баатар уурхайчин байжээ Өчигдөр, 18:59 МОНГОЛЫН МЭДЭЭ ДЭЛХИЙН МЭДЭЭ ОРОН НУТГИЙН МЭДЭЭ ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНҮҮД Бусад МонголEnglishРусский中文日本語한국어 ДАРХАН-УУЛ: “Дэлхийг Монголд- Өчигдөр, 18:55 Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов Өчигдөр, 18:53 С.Буд: Жинхэнэ бүтээл нэг л төрдөг, давтагдвал утгаа алддаг Өчигдөр, 18:52 Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа 20/10/2026, 19:03 Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо 20/10/2026, 19:00 Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн 20/10/2026, 18:58 Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө 14/10/2026, 13:38 Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ 14/10/2026, 13:36 Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна 14/10/2026, 13:34 Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана 14/10/2026, 13:30 Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ 14/10/2026, 13:27 Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав 10/10/2026, 17:25 УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ 10/10/2026, 17:24 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 10/10/2026, 17:23 Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ... 10/10/2026, 17:21 Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив 10/10/2026, 17:19 Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ 10/10/2026, 17:18 Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго 10/10/2026, 17:15 Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар 22/05/2019, 14:51 ????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ????? 19/09/2018, 11:38 26/09/2018, 10:41 9/10/2018, 12:01 ?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ??????? 21/09/2018, 13:45 АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө 14/08/2019, 15:22 "Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг" 22/04/2019, 15:55 Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв 25/03/2019, 09:25 Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр 21/02/2019, 10:18 ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ 17/04/2019, 12:19 Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл 15/03/2019, 12:37 Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа 30/08/2019, 12:46 ???? ?????????? ????? 3/01/2019, 19:25 Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д 25/04/2019, 16:13 Миний харсан Энэтхэгчүүд 13/03/2019, 09:42 “Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо 17/12/2019, 14:42 Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав 19/02/2019, 15:55 Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс.... 27/02/2019, 17:25 Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ 30/08/2019, 13:22 Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ 8/08/2019, 16:13 АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө 14/08/2019, 15:22 Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс.... 27/02/2019, 17:25 ????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ????? 19/09/2018, 11:38 9/10/2018, 12:01 Миний харсан Энэтхэгчүүд 13/03/2019, 09:42 Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр 6/03/2019, 17:04 Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ 30/08/2019, 13:22 Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар 22/05/2019, 14:51 Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв 25/03/2019, 09:25 “Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо 17/12/2019, 14:42 26/09/2018, 10:41 "Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг" 22/04/2019, 15:55 ???? ?????????? ????? 3/01/2019, 19:25 Уяачдад Монгол Улсын цол хүртээв 3/02/2019, 14:32 Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр 21/02/2019, 10:18 ?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ??????? 21/09/2018, 13:45 Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана 12/08/2019, 19:11 Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа 30/08/2019, 12:46 Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа 6/03/2019, 11:03 ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ 17/04/2019, 12:19