АЗИ, НОМХОН ДАЛАЙН ОРНУУДЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН ЦУГЛАРАЛТ-СИНГАПУРТ БОЛЖ БАЙНА
Ази, Номхон далайн орнуудын гэрэл зургийн форум, Гэрэл зургийн нийгэмлэгүүдийн жил бүр зохион байгуулдаг гэрэл зурагчдын цугларалт-сургалтыг энэ удаад Сингапур улсад 10-р сарын 08-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Азийн 10 гаруй орон оролцож ирсэн энэхүү арга хэмжээнд энэ жил Монгол улс анх удаагаа оролцож байгаа нь гэрэл зургийг хөгжүүлэхэд гадаад харилцаагаа өргөжүүлэх, улс орноо сурталчлах томоохон ач холбогдолтой юм.
Цугларалтын хүрээнд улс орнуудын гэрэл зургийн байгууллагууд хоорондын харилцаа холбоо тогтоох, арга хэмжээний турш гэрэл зураг авах, туршлага солилцох, хамтран суралцах, бүс нутаг, улс орнуудын гэрэл зургийн хөгжил, тренд, технологийн дэвшлүүдийг судлах, сурталчлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд явагдах аж.
Манай улсаас МГЗНХ-ны удирдах зөвлөлийн зарим гишүүд, гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогч 12 хүн оролцож байна.
скачать dle 12.0
Азийн 10 гаруй орон оролцож ирсэн энэхүү арга хэмжээнд энэ жил Монгол улс анх удаагаа оролцож байгаа нь гэрэл зургийг хөгжүүлэхэд гадаад харилцаагаа өргөжүүлэх, улс орноо сурталчлах томоохон ач холбогдолтой юм.
Цугларалтын хүрээнд улс орнуудын гэрэл зургийн байгууллагууд хоорондын харилцаа холбоо тогтоох, арга хэмжээний турш гэрэл зураг авах, туршлага солилцох, хамтран суралцах, бүс нутаг, улс орнуудын гэрэл зургийн хөгжил, тренд, технологийн дэвшлүүдийг судлах, сурталчлах, хэрэгжүүлэх үйл ажиллагаанууд явагдах аж.
Манай улсаас МГЗНХ-ны удирдах зөвлөлийн зарим гишүүд, гэрэл зурагчид, гэрэл зураг сонирхогч 12 хүн оролцож байна.
скачать dle 12.0
Санал болгох
-
Х.ЭРДЭНЭЗАЯА
Европын холбоо хямралд өртөж, АНУ дээд амжилт тогтоосон инфляцтай тэмцэж, ОХУ хориг арга хэмжээнд суралцаж, валютын зах зээл дээр евро ам.доллартай тэнцсэн бүрхэг цаг үед “Их 20”-ийн Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нар уулзлаа. Тэд дайны аюул заналхийлэл, инфляц, түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, эрчим хүч, шатахууны үнийн өсөлтийг хөндөн хэлэлцсэн байна.
Уулзалтад ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов цахимаар, дэд сайд Тимур Максимов биечлэн оролцож, илтгэл тавьжээ. Түүнийг үг хэлэх үеэр бусад төлөөлөгч танхимыг орхиогүй аж. АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен “Оросын эхлүүлсэн шударга бус дайн одоо дэлхий даяар нүүрлээд байгаа эдийн засгийн хямралын шалтгаан” гэж мэдэгджээ. Харин барууны төлөөлөгчид өсөн нэмэгдэж буй хүнсний хомстол, бордооны хангамжийн хямралыг шийдвэрлэх тодорхой арга хэмжээ авахын тулд “Их 20”-ийн бүлгийн Хөдөө аж ахуйн сайд нартай хамтарсан форум хийхийг уриалсан. НҮБ-ын тооцоолсноор дэлхийн хэмжээнд улаан буудайн үнэ 56, үр тарианы үнэ 30, ургамлын тосны үнэ 45 хувиар нэмэгдсэн байна.
Улс орнуудын эдийн засагт инфляцын дарамт нүүрлэж, хүнс, эрчим хүчний үнэ өссөн нь орлого багатай иргэдэд хүндрэл учруулжээ. Европын холбооны Эдийн засгийн комиссар Паоло Жентилони дэлхийн эдийн засаг "ноцтой уналт"-тай тулгарч болзошгүйг анхааруулж "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлт, хүнсний хомстол, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал хэтийн төлөвт нөлөөлнө" гэжээ. Гишүүн орнууд сорилтыг даван туулахаа илэрхийлсэн ч зөвшилцөлд хүрч чадаагүй бөгөөд хамтарсан мэдэгдэл гаргаагүй байна. Вашингтонд өнгөрсөн дөрөвдүгээр сард болсон уулзалт мөн л тодорхой шийдэлгүй өндөрлөсөн билээ. "Их 20"-ийн сайд нарын хэмжээний дараагийн уулзалт ирэх аравдугаар сард Вашингтонд Олон улсын валютын сан, Дэлхийн банкны удирдах байгууллагуудын жил тутмын уулзалтын хүрээнд болно.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЯМРАЛААС МИЛЛИМЕТР Ч ХОЛДСОНГҮЙ
Дэлхийн удирдагчдын эрчим хүчний хямралаас холдох гэсэн оролдлого бүтэлгүйтлээ. "Ройтерс" агентлагийн уламжилснаар тэргүүлэх орнууд ОХУ-тай тохиролцохгүй бол ирэх өвөл Европ өөр эх үүсвэрээс эрчим хүч авах боломжийг судлах ёстой. Түүнчлэн шингэрүүлсэн байгалийн хийн томоохон уралдаан эхлэх эсэх, хийн үнэ спот зах зээл дээр өсөх эсэхийг шийдэх юм. ОХУ, Украины асуудлаас өмнө дэлхийн хэмжээнд эрчим хүч, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх хандлагатай байсан. Мөргөлдөөн, барууны орнуудын хориг арга хэмжээ энэ хямралыг улам хурцатгажээ. АНУ болон барууны зарим улс өдөр бүр нэг сая баррель түүхий нефтийн нөөцийг АНУ-д гаргах зэрэг бодит арга хэмжээ авч байгаа ч газрын тосны үнэ нэг баррель нь 110 ам.доллараас буусангүй. Шинжээчдийн үзэж байгаагаар Европын болон дэлхийн удирдагчид эрсдэлээ тооцоолж, эрчим хүчний хямралаас нэг миллиметрээр ч болов холдох гэж оролдох хэрэгтэй. Эрчим хүчний хямрал эдийн засгийн өсөлт, ажил эрхлэлт, цаашлаад Засгийн газрын хувь заяанд нөлөөлдөг.
Италид Засгийн газар ангалын ирмэгт тулсан бол Их Британи, Болгарт хэдийнэ огцорчээ. "Их 20"-ийн сайд нар болон Төв банкны тэргүүнүүдийн уулзалттай давхцан гаргасан Олон улсын валютын сангийн тайланд Москвагийн эсрэг авсан хориг арга хэмжээ хэд хэдэн орныг эдийн засгийн уналт руу хөтөлж буйг дурдсан байна. Ийм үйлдэл нь эрчим хүчний хямралыг улам хурцатгаж, түүхий эдийн хомстолтой зэрэгцэн хүнсний хямралыг дордуулж болзошгүй. Олон улсын валютын сангийн тэргүүн Кристалина Георгиева “Оросын нефтийг далайгаар нийлүүлэхэд хориг хүчин төгөлдөр болбол нөхцөл байдал дордоно" гэв. АНУ-ын нефтийн зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан бензиний үнэ тогтворжоогүй. Энэ нь одоогийн засгийн газрын нэр хүнд, ирэх сонгуулийн үр дүн, уналтад орох магадлал, инфляцын түвшинд нөлөөлнө. Түүнчлэн Америкт эрчим хүчнээс гадна инфляц, импорт, эдийн засгийн зохион байгуулалтаас шалтгаалан хуримтлагдсан олон асуудал бий. "Уолл Стрийт"-ийн шинжээч нар АНУ-ын эдийн засгийн уналтын шинж тэмдгийг аль хэдийнэ анзаарчээ. Томоохон банкуудын нэг "JP Morgan Chase"-ийн санхүүчид үндэсний эдийн засгийн динамикийн талаарх таамаглалаа бууруулж, уналт ойртож байгааг анхааруулжээ.Олон улсад инфляц төсөөлж байснаас өндөр байгаа бөгөөд хүнс, эрчим хүчний үнээс давсан. Энэ нь тэргүүлэх Төв банкуудыг мөнгөний бодлогоо чангаруулахаа зарлахад хүргэсэн юм. Одоогоор 75 улсын Төв банк 2021 оны долдугаар сараас хойш хүүгээ дунджаар 3.8 дахин өсгөсөн байна. Цар тахалтай холбоотой тасалдал, ялангуяа БНХАУ-ын нийлүүлэлтийн сүлжээн дэх шинэ түгжээ эдийн засагт саад учруулж байна.
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨӨС ДИЖИТАЛ ВАЛЮТ ХҮРТЭЛ
Дэлхийн эдийн засгийн хэтийн төлөв туйлын тодорхойгүй байдалд байна. Цар тахал, геополитикийн хямрал, дэлхийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээ, нэмүү өртгийн сүлжээний хуваагдал, хөгжингүй эдийн засагтай орнуудын мөнгөний бодлого эрс өөрчлөгдсөнөөс олон улсад системийн хямрал нүүрлэсэн. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш дэлхийг хамарсан системийн хямрал нүүрлээгүй. Энэ бол сүүлийн 80 жилийн хугацаанд үүссэн янз бүрийн мөргөлдөөнүүдийн хуримтлал, хэт давалгааны ерөнхий дэгдэлт юм. 2023 онд улам хүндрэх аюултай. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс буурай орнуудад 71 сая хүнийг нэн ядуурал руу түлхэж буй амьжиргааны өртгийн хямралыг бууруулах арга хэмжээ авахыг шаардаж эхэлсэн. Хүнс, эрчим хүчний хямралыг нийгмийн тогтворгүй байдал дагалддаг. Тиймээс өлсгөлөн, хоол тэжээлийн дутагдал, цагаачлалаас зайлсхийхийн тулд дэлхийн чинээлэг орнууд тусламж хэрэгтэй улсад яаралтай дэмжлэг үзүүлэх, тэр дундаа олон талт санхүүжилтийг Дэлхийн хүнсний хөтөлбөрөөр дамжуулан тусламж үзүүлэхийг уриалжээ. АНУ ковидын үеийн нөлөөнөөс дотоодын эдийн засгаа хамгаалахын тулд мөнгөн дэвсгэртээ ихээр хэвлэж, инфляцыг хөөрөгдөн, үр тариа, эрчим хүчний үнийг өсгөж байна. Вашингтон Украины асуудлыг өдөөн дэвэргэж, үр тарианы экспортод нөлөөлснөөр хүнсний хямрал эхэлж байна.Европын комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен олон улсад хандан хүнсний хямралаас сэргийлэхийн тулд яаралтай арга хэмжээ авахыг уриалж, ОХУ-ын эрх баригчид хүнсний хямрал даамжрахад нөлөө үзүүлж буйг онцоллоо. Түүнчлэн хүнсний хомстол нь Европ руу чиглэсэн цагаачлалыг нэмэгдүүлж болзошгүйг анхаарууллаа. Мөн "Их 20"-ийн Сангийн сайд нар санхүү-эрүүл мэндийн хамтарсан ажлын хэсэг, цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээ авах Санхүүгийн зуучлалын сан байгууллаа. Гишүүдийн сайн дурын үндсэн дээр санхүүждэг сангийн зорилго цар тахлын эсрэг тэмцэлд хангалттай, тогтвортой, илүү сайн зохицуулалттай санхүүжилтийг хангахад оршино. Түүнчлэн бүлгийн орнууд уур амьсгалын өөрчлөлтийн талаар хэлэлцэж, нүүрстөрөгчийн төвийг сахих, цэвэр тэг зорилтот түвшинд хүрэхийн тулд COP26 амлалтаа биелүүлэхээ дахин илэрхийллээ. Иймийн тулд дунд хугацаанд үр ашиггүй хэрэглээг дэмжсэн чулуужсан түлшнээс татгалзах юм. 2025 он хүртэл жил бүр 100 тэрбум ам.долларыг цаг уурын санхүүжилтийг хөгжиж буй орнуудын хэрэгцээг хангахад зарцуулна. "Их 20"-ийн бүлэг дэлхийн хэмжээнд санхүүгийн гүйлгээнд дижиталчлалыг нэвтрүүлэхэд ахиц дэвшил гарсныг хүлээн зөвшөөрч, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн хүчин чармайлтыг нэмэгдүүлэхээр тохиролцов. Төв банкны дижитал валютуудын талаар үргэлжлүүлэн хэлэлцэх аж. Улмаар олон улсын мөнгө, санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгалахын зэрэгцээ хил дамнасан төлбөр тооцоог хөнгөвчлөх юм.
"ИХ 7"-ИЙН ӨРГӨТГӨЛ БОЛОХЫГ ЗОРИВ
Энэ жил болсон "Их 7", Хойд Атлантын холбоо, Европын холбооны дээд хэмжээний уулзалтууд барууны орнууд онцгой эв нэгдэлтэй байгааг харуулсан. Тэд хүйтэн дайн дууссанаас хойш анх удаа нэгдмэл байдлаар Балид иржээ. Ингэхдээ "Их 20"-ийг "Их 7"-ийн жам ёсны өргөтгөл болгон, олон улсын хамтын нийгэмлэгийн гол хөтөлбөрийг тодорхойлохыг зорьжээ. Хүссэн мөрийн хөтөлбөрт цар тахлын дараах сэргэлт, олон бүс нутгийн хямрал, нөөцийн менежмент, уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн нийтлэг зүйл гэх мэт олон улсын чухал сэдэв багтсан. Өнөөгийн дэлхий ертөнц өнгөрсөн зууны сүүлчээс өөрчлөгдөж "Их 20" "Их 7"-ийн томруулсан хувилбар болохгүй. "Их 7" бол барууны ардчилсан орнуудын онцгой клуб. Харин "Их 20" бол дэлхийн томоохон эдийн засгийг хамарсан, олон талт бүлэг юм. Тиймээс "Их 20" голдуу эдийн засаг, санхүүгийн нэгдмэл байдлын хөтөлбөрт анхаарлаа хандуулдаг. "Их 20"-ийн түүх 1975 онд бий болсон "Их зургаа"-аас эхлэлтэй. Тухайн үед Францад АНУ, Их Британи, ХБНГУ, Итали, Япон болон Францын төрийн тэргүүнүүд уулзалдсан юм. 1970-аад оны эдийн засгийн хямрал, АНУ, Баруун Европын орнууд болон Японы хооронд үүсээд байсан эдийн засгийн асуудлаас үүдэн уг уулзалтыг санаачилжээ. "Их 20"-д Австрали, Аргентин, Бразиль, Их Британи, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Канад, БНХАУ, БНСУ, Мексик, ОХУ, Саудын Араб, АНУ, Турк, Франц, ӨАБНУ, Япон болон Европын холбоо багтдаг. Үүнээс гадна "Их 20"-ийн уулзалтад Олон улсын валютын сан, Европын төв банк, Дэлхийн банк оролцдог. "Их 20"-ийг байгуулахад 1998 оны санхүүгийн хямрал нөлөөлснөөс гадна эдийн засгийн томоохон шийдвэр гаргахад оролцож чаддаггүй байсан хөгжиж буй орнуудын шаардлага чухал нөлөө үзүүлсэн юм. 2008 он эдийн засгийн хямрал "Их 20"-ийг бүрдүүлэх үйл явцыг бүр ч хурдасгасан гэж үздэг.“ИХ 20”-ИЙН БҮЛЭГ ХҮНСНИЙ ХЯМРАЛ АЙСУЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ
-
Монголын баг ”ABU Robocon-2021” тэмцээний дэд байр эзэлжээ
-
“Долоогийн бүлэг” ядуу буурай орнуудад нэг тэрбум тун вакцин хандивлана
-
БНХАУ коронавируст өртсөн орнуудад 2 тэрбум долларын тусламж үзүүлнэ
-
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн хорооны 70 дугаар чуулган болж өндөрлөлөө
Сэтгэгдэл бичих
ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна
9/11/2024, 09:41
Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ
9/11/2024, 09:37
Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав
9/11/2024, 09:35
Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно
9/11/2024, 09:34
Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
6/11/2024, 17:33
Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа
6/11/2024, 17:31
Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ
2/11/2024, 19:21
Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
2/11/2024, 19:18
“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ
2/11/2024, 19:15
Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө
2/11/2024, 19:14
Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ
2/11/2024, 19:13
Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ
2/11/2024, 19:12
Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй
29/10/2024, 11:16
Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв
29/10/2024, 11:15
Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ
29/10/2024, 11:14
Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна
29/10/2024, 11:12
“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!
29/10/2024, 11:11
Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ
29/10/2024, 11:09
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.
29/10/2024, 11:06
Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ
24/10/2024, 16:04
Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
24/10/2024, 16:00
Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно
24/10/2024, 15:57
Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо
24/10/2024, 15:55
"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа
24/10/2024, 11:28
Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав
24/10/2024, 11:26
Монголын волейболын дээд лигийн тоглолт долоо хоногийн дараа эхэлнэ
24/10/2024, 11:23
БРИКС-ийн удирдагчид хамтарсан тунхаглал гаргажээ
24/10/2024, 11:23
НҮБ-ын өдөр тохиож байна
24/10/2024, 11:22
“Болор цом-42” яруу найргийн наадам Улс тунхагласны баяраар болно
23/10/2024, 13:28
Ихэнх нутгаар ирэх өдрүүдэд дулаарна
23/10/2024, 13:25
Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар
22/05/2019, 14:51
????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????
19/09/2018, 11:38
26/09/2018, 10:41
9/10/2018, 12:01
АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө
14/08/2019, 15:22
?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????
21/09/2018, 13:45
Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв
25/03/2019, 09:25
"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"
22/04/2019, 15:55
Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр
21/02/2019, 10:18
Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа
30/08/2019, 12:46
Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл
15/03/2019, 12:37
???? ?????????? ?????
3/01/2019, 19:25
Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д
25/04/2019, 16:13
ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ
17/04/2019, 12:19
Миний харсан Энэтхэгчүүд
13/03/2019, 09:42
“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо
17/12/2019, 14:42
Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав
19/02/2019, 15:55
Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ
30/08/2019, 13:22
Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ
8/08/2019, 16:13
Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....
27/02/2019, 17:25
АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө
14/08/2019, 15:22
Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....
27/02/2019, 17:25
????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????
19/09/2018, 11:38
9/10/2018, 12:01
Миний харсан Энэтхэгчүүд
13/03/2019, 09:42
Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр
6/03/2019, 17:04
Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ
30/08/2019, 13:22
Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар
22/05/2019, 14:51
Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв
25/03/2019, 09:25
“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо
17/12/2019, 14:42
26/09/2018, 10:41
"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"
22/04/2019, 15:55
???? ?????????? ?????
3/01/2019, 19:25
Уяачдад Монгол Улсын цол хүртээв
3/02/2019, 14:32
Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр
21/02/2019, 10:18
?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????
21/09/2018, 13:45
Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана
12/08/2019, 19:11
Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа
30/08/2019, 12:46
Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа
6/03/2019, 11:03
ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ
17/04/2019, 12:19