iNet.mn дагах

Жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийг ахиулна

-ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт, Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалтын ойн баярm зориулав-

Энэ жил Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалт болон Дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны 80 жилийн ой, мөн Нэгдсэн Үндэсний Байгууллага үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой тус тус тохиож байна. Өнөөдөр дэлхийн дахинд олон тулгуурт байдал, эдийн засгийн даяаршил хурдацтай хөгжиж, “дэлхийн өмнөд” тасралтгүй өсөн бэхжиж, олон талт үзэл цаг үеийн гол чиг хандлага болж байна. Үүний зэрэгцээ, зуун жилд тохиолдоогүй томоохон өөрчлөлт хурдацтай өрнөж, дэлхий даяар тулгамдсан сорилтууд ар араасаа хуримтлагдаж, олон улсын дэг жаяг, дүрэм журам доголдож байна. Эдгээр нөхцөлд бид урьд урьдаас илүүтэйгээр жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлж, дэлхийн энх тайван, нийтлэг хөгжил дэвшлийг хамтдаа ахиулах шаардлагатай байна. 

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь “харилцан итгэлцэлтэй, харилцан ашигтай, эрх тэгш, зөвшилцөх, соёл иргэншлийн олон янз байдлыг хүндэтгэх, хамтын хөгжлийг эрмэлзэх” “Шанхайн үзэл санаа”-г баримталдаг бөгөөд жинхэнэ олон талт үзлийг хэрэгжүүлэгч чухал хүч болжээ. Үүсгэн байгуулагдсанаас хойших 24 жилийн хугацаанд, анхны 6 гишүүн оронтой эхэлсэн ШХАБ өдгөө өргөжиж, Ази, Европ, Африк гурван тивийг хамарсан 26 улсын “ШХАБ-ын их гэр бүл” болон өргөжин тэлсэн бөгөөд бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах, хөгжил дэвшлийг ахиулах, солилцох, харилцан суралцах үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэж байна. 

Өнгөрсөн оны долдугаар сараас Бүгд Найрамдах Хятад Ард Улс ШХАБ-ын ээлжит даргалагч улсаар албан ёсоор ажиллаж эхэлснээс хойш “Шанхайн үзэл санааг дэвжүүлэх нь: ШХАБ ажиллаж байна” уриа дор “Тогтвортой хөгжлийн жил” буюу гол сэдвийг тойрсон 100 гаруй  гол даргалагч улс орны арга хэмжээгүүдийг амжилттай хэрэгжүүллээ. Мөн ШХАБ-ын шийдвэр гаргах механизм, хамтын ажиллагааны загвар, байнгын байгууллагууд зэрэг бүхий л салбарт шинэчлэл, инновац хийх ажлыг идэвхтэй хэрэгжүүллээ. 

ШХАБ-ын хүрээнд хэрэгжүүлсэн бодит хамтын ажиллагаа арвин үр дүнтэй байна. Хятад-Казахстаны газрын тосны хоолойн төслөөс эхлээд Хятад-Төв Азийн байгалийн хийн хоолой, Хятад-Тажикстаны авто зам цаашлаад Хятад-Киргизстан-Узбекистаны олон улсын авто зам болон төмөр зам зэрэг төслүүд нь БНХАУ ШХАБ-ын орнуудтай харилцан холболт, уялдаа холбоог тасралтгүй ахиулж, худалдааны өсөлтийг эрчимтэй дэмжиж буйг харуулж байна. 2024 онд БНХАУ ШХАБ-ын гишүүн, ажиглагч, яриа хэлэлцээний түнш орнуудтай нийтдээ 890 тэрбум ам.долларын дээд амжилт бүхий худалдаа хийсэн нь ШХАБ-ын орнууд хамтын хөгжлийг хэрэгжүүлэхэд хүчирхэг хөдөлгөгч хүч болов. 

БНХАУ тун удахгүй Тяньжин хотноо ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулна. Ши Жиньпин дарга Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зэрэг 20 гаруй улс орны төр, засгийн тэргүүн, 10 олон улсын байгууллагын удирдлагуудтай уулзаж, Хятад улс ШХАБ-ын хүрээнд “Шанхайн үзэл санааг” дэвжүүлэх, цаг үеийн эрхэм зорилгыг зоригтойгоор хэрэгжүүлэх, ард түмний хүлээлтэд хариу өгөх талаар шинэ санаа бодол, шинэ байр сууриа дэлгэрэнгүй тайлбарлаж, ШХАБ-ын өндөр чанартай хөгжил, бүх талын хамтын ажиллагааг дэмжих Хятадын шинэ санал санаачилга, шинэ үйл ажиллагааг зарлаж, ШХАБ-д Дэлхийн II дайны дараах олон улсын дэг журмыг бэхжүүлэх, дэлхийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгох шинэ хэлбэр, шинэ арга замыг дэвшүүлнэ. 

Энэхүү дээд хэмжээний уулзалтаас урт хугацаанд хүлээгдэж буй олон чухал үр дүн гарах болно. Ши Жиньпин дарга бусад гишүүн орнуудын тэргүүн нарын хамт “Тяньжиний тунхаглал”-д гарын үсэг зурж, нийтэд тунхаглан, ШХАБ-ын ирэх 10 жилийн хөгжлийн стратегийг баталж, Дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны болон НҮБ-ын 80 жилийн ойд зориулсан мэдэгдэл гаргаж, аюулгүй байдал, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэхтэй холбоотой үр дүнгийн баримт бичгүүдийг баталгаажуулж, ШХАБ-ын ирээдүйн хөгжлийн чиглэлийг тодорхойлно. 

80 жилийн өмнө, фашизм, милитаризмаас үүдэлтэй урьд өмнө байгаагүй их сүйрлийн өмнө дэлхий дахины энх тайвныг эрхэмлэгч нийт ард түмэн өргөн хүрээтэй фашизмын эсрэг нэгдсэн фронтод нэгдэж, эцэст нь түрэмгийлэгчдийг ялж, дэлхий дахинд энх тайвныг тогтоосон билээ. Дэлхийн фашизмын эсрэг дайны зүүн фронтын гол тулалдааны талбар болсон Хятад улс хамгийн түрүүнд Японы түрэмгийллийн эсрэг дайнд оролцож, хамгийн удаан хугацааны турш тэмцэж, хамгийн их хохирол золиос амссан юм. Хятадын ард түмэн 14 жилийн турш цусаа урсган тэмцэж, 35 сая цэрэг, энгийн иргэдийн амь нас, асар их үндэстний золиосоор дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулахад шийдвэрлэх хувь нэмрийг оруулсан. Энэ бол Хятадын ард түмний аугаа ялалт төдийгүй дэлхийн бүх ард түмний аугаа ялалт байлаа. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зэрэг 26 орны төр, засгийн тэргүүн есдүгээр сарын 3-нд Бээжин хотноо болох Хятадын ард түмний Японы түрэмгийллийн эсрэг дайны ялалт болон Дэлхийн фашизмын эсрэг дайнд ялалт байгуулсны ойн баярын арга хэмжээнд урилгаар оролцоно. Мөн зарим улсын парламентын дарга, шадар сайдууд, өндөр дээд түвшний төлөөлөгчид, олон улсын байгууллагын удирдлага, төр, засгийн ахмад зүтгэлтнүүд болон 14 орноос хүрэлцэн ирэх 50 нөхөд болон гэр бүлийн гишүүдийн хамтаар оролцоно. Ийнхүү дэлхийн таван тивийг хамарсан төлөөлөгчид цуглан, түүхэн цаг үеийг хамтдаа дурсаж, хувь нэмрээ оруулсан бүхий л баатруудыг хүндэтгэн дурсаж, аугаа ялалтаас гэрэлт ирээдүйг бүтээх хүч авах болно.

Олон улсын нөхцөл байдал улам ээдрээтэй, үймээн самуунтай болох тусам бид, НҮБ-д төвлөрсөн олон улсын тогтолцоог, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг, НҮБ-ын Дүрмийн зорилго, зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн дүрмийг хамгаалах тал дээр төдий чинээ тууштай байх хэрэгтэй юм. БНХАУ НҮБ-ын Дүрэмд хамгийн анх гарын үсэг зурсан улс бөгөөд 80 жилийн хугацаанд энх тайвнаар зэрэгцэн орших таван зарчмаас эхлэн, Ши Жиньпин даргын санаачилсан “Хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг цогцлоох” санаачилга, “Бүс ба зам” санаачилга, мөн “Даян дэлхийн гурван том санаачилга” хүртэл, Хятад улс дэлхийн энх тайвныг бэхжүүлэгч, дэлхийн хөгжилд хувь нэмрээ оруулагч, олон улсын дэг журмыг сахин хамгаалагч, дэлхий нийтийн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэгч болохоо бататгасан бөгөөд хүн төрөлхтний энх тайван, хөгжлийн томоохон чухал асуудлыг шийдвэрлэхэд шаардлагатай Хятадын хариуцлагыг биелүүлсээр ирсэн билээ.

Түүхэн шинэ эргэлтийн цэг дээр ирээд буйн хувьд, БНХАУ улс дэлхийн бүх улс оронтой хамтран, дайны дараах олон улсын дэг журмыг баталгаажуулж, олон улсын эрх тэгш, шударга ёсыг хамгаалах, жинхэнэ олон талт үзлийг тууштай хэрэгжүүлж, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг хамтдаа цогцлоож, дэлхийн энх тайван, тогтвортой хөгжлийг тогтоон хадгалахад тасралтгүй хүчин чармайлт гаргахад бэлэн байна.

Хоёр томоохон чухал арга хэмжээ амжилттай зохион байгуулагдаж, Хятад-Монгол, Хятад-Монгол-Оросын төрийн тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт амжилттай болохыг хүсэн ерөөе.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань скачать dle 12.0

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томилжээ

10/04/2026, 12:32

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

10/04/2026, 12:31

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг дэмжинэ, дэмжихгүй

10/04/2026, 12:26

Ормузын хоолойн хямрал Бээжин, Москвад ашигтай, АНУ болон түүний холбоотнуудад хохиролтой

10/04/2026, 12:22

Э.Даваанасан ААШТ-д түрүүлсэн Монголын 10 дахь эмэгтэй тамирчин боллоо

10/04/2026, 12:18

Б.Ган-Очир: Хөгжлийн үндсэн зарчим бол ердөө уламжлалаа шинэчлэх юм

10/04/2026, 12:16

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Өвлийн паралимпын наадам: У.Бат-Оюуны баг таван тоглолтоос хоёр хожилтой

10/03/2026, 20:19

Р.Батболд: ИЗНН татан буугдахдаа тулаад байна

10/03/2026, 20:18

Нэр нь эгүүлэн татах, үйлчлэл нь ирц сайжруулах төсөл

10/03/2026, 20:16

"Нийтлэлч Отгонбаяр" сангийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

10/03/2026, 20:13

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19