iNet.mn дагах

Э.Одбаяр: Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон

 Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяртай ярилцлаа.
-Энэ зун манай улсад төрийн дээд хэмжээний айлчлалууд тасарсангүй. Олон улсад геополитикийн асуудал ээдрээтэй байгаа өнөө үед дэлхийн удирдагчид Монголд ирж байна…?
-2024 онд Монгол Улсын гадаад харилцааны хувьд онцгой чухал жил болж байна. Түүхэндээ анх удаа бид энэ олон айлчлалыг нэг жилийн дотор хүлээж авлаа. Өмнө нь манай улс жилдээ 1-2 төрийн айлчлал хүлээн авдаг байлаа. Мөн гадагшаа ийм тооны айлчлал хийдэг байв.
Айлчлалуудын давтамжийн судалгаанаас харахад 3.6 дахин нэмэгдсэн байх жишээтэй. Энэ нь үл ойлголцол, үл итгэлцэл, үл хүндэтгэл зонхилсон геополитик, геостратегийн амаргүй нөхцөлд Монгол Улсын энхийг эрхэмлэсэн бие даасан олон тулгуурт гадаад бодлогын үзэл баримтлал зөв явж ирснийг нотолж байна.
Энэ жилийн төрийн айлчлалууд ХБНГУ-ын Холбооны ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайераар эхэлсэн. Үргэлжлээд Беларусийн ерөнхийлөгч А.Г.Лукашенко, Швейцарын Холбооны Улсын ерөнхийлөгч Виола Амхерд, Бүгд Найрамдах Словени Улсын ерөнхийлөгч хатагтай Др. Наташа Пирц Мусар нар Монгол Улсад анх удаа айлчиллаа. Бас Лаос Улсын ерөнхийлөгч төрийн айлчлал хийлээ. Түүхэндээ анх удаа Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук манай улсад гэр бүлийнхээ хамт айлчиллаа. Харин Монгол Улсын Ерөнхийлөгч Узбекистан улсад айлчиллаа.
-Эдгээр айлчлалаар зурагдсан гэрээ хэлэлцээрүүдийн үр дүнг хэрхэн дүгнэж байгаа вэ?
-Аливаа айлчлалын үр дүнг тухайн үеийн айлчлалын хүрээнд зурагдсан гэрээ хэлэлцээрүүдээр дүгнэдэг. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд Төрийн тэргүүнээр ажиллаж эхэлснээс хойш гадаад харилцаа, гадаад бодлогын хүрээнд хэдэн том зарчмын өөрчлөлт авчирсан нь “Дэлхийг Монголд” уриа юм.
Айлчлалуудын үеэр бид зээл тусламжийн бодлого ярихаа больсон, харин харилцан ашигтай хамтын ажилагаа, хамтарсан хөрөнгө оруулалтын боломж бололцоог эрэлхийлэн ярилцдаг болсон.
Ковидын дараах манай улсын эдийн засаг сэргэж, 7.5 хувийн өсөлттэй байгаа. Нэг үеэ бодвол монголчууд олон улсын стандартын дагуу бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болсон байна. Үүнийгээ дагаад хөгжиж буй түнш орнууддаа хөрөнгө оруулалт хийдэг боллоо. Иймд бид харилцан ашигтай хамтын ажиллагааг цогцлооё гэсэн бодлого баримталж байна.

Үүнээс гадна айлчлал болгоноор уламжлал болон зохион байгуулж ирсэн бизнес форумыг илүү хүртээлтэй үр дүнтэй зохион байгуулдаг болсон. Бид баялаг бүтээгчид рүүгээ чиглэсэн, татвар төлөгчдөө дэмжсэн бодлогыг явуулж төрийн өндөр дээд түвшний айлчлалуудын хүрээнд бизнесийн салбарын төлөөлөгчдөө айлчлалын эдийн засгийн бүрэлдэхүүнд оруулан явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, бизнес форумын үр өгөөжийг нэмэгдүүлсэн. Ингэхдээ хоёр улсын бизнесийнхнийг уулзуулж, туршлага солилцох, суралцах тэр боломжоор хангадаг. Энэ нь манай аж ахуйн нэгжүүдэд их таатай байдлаар бууж байна.
-Гадагшаа чиглэсэн айлчлалуудын бодит үр дүн гэвэл юуг онцлох вэ?
-Ер нь явсан бүх айлчлал үр дүнтэй байгаа. Жишээлбэл, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх айлчилж очсон улс орнуудтайгаа шууд нислэгтэй болох агаарын хэлэлцээр байгуулж байна.
Мөн визгүй зорчих, бүх төрлийн паспортыг визнээс чөлөөлөх тал дээр түлхүү анхаардаг. Өнгөрсөн жил Мальдив улс руу 30 хүртэлх хоног визгүй зорчдог болсон. Бас Вьетнам, АНЭУ руу харилцан визгүй зорчдог боллоо. Ингэснээр ард иргэдийнхээ эдийн засгийн ачааллыг багасгаж байгаа. Үүнийг айлчлалын бодит үр дүн гэж харж болно. Нөгөөтээгүүр байгууллага хоорондын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулж байна. “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд ногоон хөгжлийн чиглэлээр хамтарч ажиллаж байна. Үүнээс гадна хамтарсан хөрөнгө оруулалтыг чухалчилж байгаа. Энэ хүрээнд Узбекистан улстай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатарт “Ташкент” худалдааны төвийг, Ташкент хотод “Улаанбаатар” худалдааны төвийн талаар ярилцан ториролцсон. Хоёр улсын зах зээлд харилцан бараа бүтээгдэхүүнээ гаргах боломжийг нээж өгч байгаа нь сайшаалтай. Цаашлаад мал аж ахуйн салбарт тогтвортой фирмийн үйл ажиллагааг явуулна. Энэ мэтчилэн айлчилж очсон улс болгонтойгоо олон чиглэлд харилцан ашигтай хамтын ажиллагаан дээр суурилсан гэрээ хэлэлцээрүүдийг амжилттай байгуулсан. Одоо манай аж ахуйн нэгжүүд болон холбогдох яам агентлагууд идэвхтэй ажиллах учиртай.
-Ковидоос хойш манай улсын гадаад харилцаа огцом сэргэсэн нь айлчлалуудын тооноос харагдаж байна. Нөгөө талд хоёр том хөршийн дунд хавчуулагдсан Монголыг ганцаардуулахгүйн тулд, байр суурь нь ганхчих вий гэсэн гуравдагч хөршүүдийн болгоомж нөлөөлж байна уу?
-Манай орны олон улсын хэмжээнд эзэлж буй байр суурь дэлхий дахинд эергээр нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Гүюг хаанаас захидал авснаас хойш 777 жилийн дараа Ромын Пап лам түүхэндээ анх удаа Монгол Улсад айлчиллаа. Дэлхий даяар 1.5 тэрбум сүсэгтэн олонтой католик шашны тэргүүн Пап Францис Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүний хувиар Монголд ирснээрээ олон улсад биднийг сурталчлан таниулж, монголчууд бидний үүх түүх, өв соёл, зан заншил болон манай улсын нүүдлийн соёл иргэншлийг дэлхийд таниулсан түүхэн ач холбогдолтой айлчлал болсон. Үүнээс гадна Пап Францис манай улсыг оюун санаа, шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм хэмээн тодорхойлсон нь дэлхий дахинд сонсогдсон.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монголд айлчлахдаа гурван чухал сэдэв хөндөж ярих хүсэлтэй байгаагаа онцолсон захидал ирүүлж байсан. Энэхүү захидалд нэгдүгээрт, монголчууд бидний НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаан дахь идэвхтэй бөгөөд амжилттай оролцоог дурдсан байсан. Бид 2022 онд НҮБ-ын энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцож буйн 20 жилийн ойг тэмдэглэсэн. Үүнд монголчуудын үүрэг оролцоо, хувь нэмэр их байсныг олон улсын хэмжээнд зарлан таниулах хүсэлтэй байгаагаа НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутерриш тус захидалдаа илэрхийлсэн. Хоёрдугаарт, Монгол Улс цөмийн зэвсэггүй бүс гэсэн статусаа зарлаад зогсохгүй улс орнуудыг цөмийн зэвсгээр хөөцөлдөхөө болихыг уриалаад 30 жил болж байгааг сайшаан тэмдэглэсэн.
Гуравдугаарт, Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бүлгийг байгуулахаас эхлээд НҮБ-ын түвшинд болон олон улсын хэмжээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын чиглэлээр манлайлал үзүүлж олон жил ажиллаж байгааг дэлхийд таниулах хүсэлтэй байна хэмээн захидалдаа онцолсон байсан.
Үүнээс гадна НҮБ-ын тэргүүн манай улсад зочлоод буцахдаа “Монголчууд энэ хүнд хэцүү цаг үед энх тайвны бэлгэ тэмдэг болсон орон юм” хэмээн Монгол Улсыг дэлхийн хэмжээнд тамгалаад өгсөн. Тэгэхээр өөр нэг өнцгөөс харвал Гэгээн ширээт улсын төрийн тэргүүн Пап Францис болон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын айлчлалаар гэрээ хэлэлцээр байгуулаагүй ч гэсэн манай улсын имиж, байр суурь, бодлогыг олон улсын тавцанд өргөж байгаагаар айлчлалын үр дүн бас хэмжигддэгийг харж болж байна. Энэ мэтчилэн аливаа айлчлал болгон ард түмний өдөр тутмын амьдралд эерэг үр дүнгээ өгч байдаг.
-Манай улсын гуравдагч хөршийн бодлогыг олон орон сайшааж, таатай хүлээж авдаг. Харин гуравдагч хөршүүд маань энэ бодлогыг яаж хүлээж авдаг юм бол?
-Ковидыг залгуулаад Орос, Украины зэвсэгт мөргөлдөөн гарч, хоёр улсын маргаан дэлхийн хэмжээнийх болж хувирсныг бид бүгд харж байна. Улмаар бөмбөрцгийн ард түмнийг хооронд нь талцуулж, үл итгэлцүүлсэн бүлгүүдэд хуваасан энэ олон үйл явдлаас болоод дэлхийн улс орнууд олон туйлт дэглэм рүү явж байгааг бид харж байна. Харин манай Гуравдагч хөршийн бодлого 30-аад жилийн турш хэрэгжээд явж байна. Бид энэ бодлогыг үнэхээр амжилттай сайхан хэрэгжиж байна гэж боддог байв. Гуравдагч хөршүүд маань хүртэл “Танай гуравдагч хөрш байгаадаа бид бахархалтай байна. Энэ үнэхээр мундаг бодлого байна. Та нар хоёр том мөнхийн хөрштэй. Тэнцвэрийг хангах үүднээс танай гуравдагч хөрш байна гэдэг бол ардчилсан орнуудын нийгэмлэгийн хувьд бахархалтай. Монгол Улс бүс нутагтаа ардчиллын баян бүрд юм” гэж хүртэл хэлж байсан. Гэтэл бидний дүгнэж байгаагаар манай Гуравдагч хөршийн бодлогыг гуравдагч хөршүүд маань сайн ухаж ойлгоогүй явсан бололтой. Магадгүй ойлгосон байлаа гэхэд тэд яг бидний ойлгож байгаагаар хараагүй, эсвэл манай язгуур эрх ашгийг үл хүндэтгэсэн үү, үгүй бол цаг үе энх тайван найрамдалтай байсан учир манай бодлогын цөмийг анзаараагүй юу гэх дүгнэлтийг хийсэн. Яагаад ийм дүгнэлтэд хүрсэн бэ гэхээр Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс хойш манайд төрөл бүрийн шахалт гуравдагч хөршүүдээс маань ирдэг болсон. Урьд өмнө нь тийм асуудал огт байгаагүй. Найрсаг сайхан харлцаатай, нэгдсэн үнэт зүйлтэй, ардчиллын замыг сонгосон гуравдагч хөршүүдээсээ энэ чиглэлээр суралцаж ирсэн. Тэд маань ч биднийг идэвхтэй дэмждэг байлаа. Гэтэл 2022 оны эхэн үе буюу Орос, Украины зэвсэгт мөргөлдөөнөөс хойш “Оросын талд уу, гуравдагч хөршийн талд уу?”. “Украиныг сонгох уу, дайны талд уу?” гэдэг асуудлыг тавьдаг болсон. Монгол бол өөрийн гэсэн бие даасан олон тулгуурт энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой улс. Бид аль ч улсыг дагаж энэ бодлогоосоо хазайхгүй. Шахаанд орохгүй гэсэн хатуу байр суурьтай.
Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалд ч “Бид хоёр хөрштэйгөө нэн тэргүүнд хамгийн сайн харилцаатай байна. Дараа нь гуравдагч хөршүүд байна” гэж тодорхойлсон байдаг. Манай гадаад бодлого 1990-ээд оноос хойш тодорхой байсан. Үүнийг манай хөршүүд ч мэдэж байгаа.
-Гуравдагч хөршийн шахалтууд ирж байна гэдгийг та ямар утгаар хэлж байна вэ?
-Хоёр жилийн өмнө бид НҮБ дээр түдгэлзсэн санал өгсөн дөө. Үүний дараа гуравдагч хөршүүд маань “Та нар яагаад түдгэлзсэн санал өгч байгаа юм бэ. Яагаад энх тайван, олон улсын харилцан ойлголцлын талд байж Украиныг дэмжсэнгүй вэ. Яагаад Оросыг шүүмжилсэнгүй вэ” гэдэг байдлаар шахалт үзүүлж, олон чиглэлээр санал бодол нийлэхгүй байгаагаа илэрхийлж ирсэн. Өнгөрсөн жилүүдэд бид байнга тайлбараа хийж байна. Ингэхдээ “Монгол Улс бол бие даасан гадаад бодлоготой орон. Бид тэр байр сууриа илэрхийлсэн. Дайныг дэмжихгүй байгаа. Энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлоготой улс учраас аливаа зэвсэгт мөргөлдөөн гарахгүй байгаасай. Хүний амь эрсдэхгүй байгаасай. Үл ойлголцол, үл итгэлцлийг яриа хэлэлцээ, дипломат арга замаар шийдээсэй” гэсэн бодлого баримталж ирснээ идэвхтэй тайлбарлан таниулж ирлээ.
НҮБ дээр түдгэлзсэн санал өгөх нь бидний эрхийн асуудал. Үүнийхээ төлөө баалуулж болохгүй. Тэгээд ч түдгэлзсэн санал өгсөн нь цаанаа шалтгаантай. Бид мөнхийн хоёр хөрштэйгөө иж бүрэн стратегийн түншлэлтэй орон. Харилцан бие биеийнхээ халдашгүй дархан байдалд нь хүндэтгэлтэй хандана гэдгээ тунхаглан зарлачихсан хэлэлцээртэй улс. Манай язгуур эрх ашиг бол нэн түрүүнд Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал болохоос биш хэн нэгэн хүний, эсвэл аль нэг улсын шахалт дарамт, ятгалаг нөлөө биш. Тиймээс бид тэнцвэртэй олон тулгуурт энхийг эрхэмлэсэн бие даасан гадаад бодлого хэрэгжүүлдэг. Тэрнээс хоёр хөрштэйгөө дайсагнах нь бидний зорилго биш. Тэр утгаараа яагаад түдгэлзсэн санал өгснөө тайлбарласан.
-НҮБ-ын 79 дүгээр чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна. НҮБ-ын шинэчлэлийн асуудалд манай улс ямар санал өгөх вэ. Энэ чуулганаар НҮБ-ын аюулгүйн зөвлөлөөс Оросыг гаргаж магадгүй талаар судлаачид байр сууриа илэрхийлж байгаа харагдсан?
-Бид байр сууриа олон жилийн өмнөөс тодорхой илэрхийлээд явж байгаа. НҮБ-ын шинэчлэл дотор аюулгүйн зөвлөлөөс гадна бусад бүх механизм ордог. Энэ бол дөнгөж сая Украин, Оросын дайнаас хойш яригдаж байгаа асуудал ч биш. Манай улс НҮБ-ын шинэчлэлийг дэмждэг. Харин Оросыг хасах эсэх асуудлыг ярьдаггүй. Гагцхүү аюулгүйн зөвлөлийн механизм нь одоо байгаа гишүүн таван орноор хязгаарлагдахгүй, бусад улс орнуудыг нэмэх, ёстой гэдэгт НҮБ-ын нийт гишүүн орнууд ярилцаж зөвшилцөөд олон жил явж байгаа. Ингэснээр НҮБ одоо байгаагаасаа илүү хүчтэй, нэр төртэй, үр өгөөжтэй, илүү тогтвортой шийдвэр гаргадаг, тэр нь жинтэй хэрэгждэг байгууллага болгохын төлөө явна гэдэг байр суурь тодорхой байгаа.
-Энэ удаагийн НҮБ-ын чуулганд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн оролцоо ямар байх вэ?
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 онд Төрийн тэргүүн болсноосоо хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейд өөрийн биеэр оролцож ирсэн нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн энэ жилийн чуулган хоёр том онцлогтой. Ерөнхий санал шүүмжлэл “Хэнийг ч үл орхигдуулах: одоо болон ирээдүй хойч үеийнхний төлөө хамтдаа энх тайван, тогтвортой хөгжил, хүний эрхэм чанарыг дээшлүүлэх нь” сэдвээр зохион байгуулна. НҮБ-ын Ерөнхиий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн санаачилга дор болох “Ирээдүйн төлөөх” дээд хэмжээний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч оролцоно. Эндээс улс орны төр засгийн тэргүүн нар гурван том тунхаг бичиг баталж байгаа. Дараа нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцоно. Энэ үеэр олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурь, төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэлийг танилцуулж үг хэлнэ.
Олон туйлт дэлхийн дэглэм үүсэж байгаа яг энэ цаг мөчийн оролцогч гэрч болж байгаагийн хувьд хүндэт ногоон индэр дээрээс хүн төрөлхтнийг энх тайван найрамдал, харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан бие биеийнхээ соёл иргэншил, үүх түүх, хөгжлийн замнал болон олон ургалч үзлийг нь хүндэтгэн үзсэн дэлхийн дэг журам үүсээсэй гэж хүсэж байгаагаа илэрхийлж, энх тайван найрамдалд уриална.
-Монгол Улс энэ чухал цаг үед буюу НҮБ-ын чуулганд оролцохын өмнө дайн дажныг өдөөн турхирагч улсын төрийн тэргүүнийг эх орондоо хүлээж авлаа. Энэ үйлдлээрээ дайныг дэмжиж байгаа мэт олон улсад ойлгогдлоо шүү дээ?

-Зарим нэг оронд тийм хэт туйлширсан ташаа ойлголтууд үүссэн л байх. Гэхдээ үүнийгээ бид засаж залруулаад ярьж хэлээд, ойлголцоод явна. Хамгийн гол асуудал нь энд юу вэ гэхээр Монгол Улсын язгуур эрх ашиг. Мөнхийн хөрш ОХУ-тай иж бүрэн стратегийн түншлэлийнхээ харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, зуу зуун жилийн түүхтэй хоёр орны харилцааг харилцан ашигтай эдийн засгийн агуулгаар баяжуулах нь бидний хувьд эн тэргүүнд яригдах ёстой. Үүнээс гадна манай улсын тусгаар тогтнол, бид бүгдийн өнөөдөр ийм эрх чөлөөтэй, ардчилсан, тусгаар тогтносон орон байх суурийг тавилцах гэж ОХУ-ын 10 гаруй мянган цэрэг эрс манай ахмад дайчидтай хамтран зүтгэж, халуун амь, бүлээн цусаа хайрлахгүй тэмцэж хамтын ялалт байгуулсныг бид өнөөдөр мартаж болохгүй юм.
Энэ жил зөвхөн Халхын голын хамтын ялалтын 85 жилийн ой тохиогоод зогсохгүй УБТЗ-ын 75 жилийн ой, Эрдэнэт хот байгуулагдсаны 50 жилийн ой гээд Орос Монголын найрамдлын бэлгэ тэмдэг болсон олон байгууллагын тэгш ой тохиосон ийм түүхэн жил болж байна. Үүнийг бид айлчлал зохион байгуулахдаа харгалзан үзсэн байгаа. Халх голын ялалтын 85 жилийн ойг хоёр улс тэмдэглэснийг бүгд мэдэж байгаа. Энэ түүхт ойд В.Путиныг урьсан урилга дайнаас хойших биш. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойгоор 2021 онд Монгол Улсын Ерөнхийлөгч ОХУ-д айлчлахдаа түүнийг урьсан юм.
Ер нь ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путин манай улсад таван жилийн давтамжтай айлчилдаг нь уламжлал болчихсон. Өмнө нь Халх голын ялалтын 75, 80 жилийн ойгоор тус тус ирсэн. Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын төрийн тэргүүн В.В.Путинтай хийсэн уулзалтынхаа дараа олон улсын хэмжээнд хандаж хэлсэн үгэндээ “ОХУ бол манай мөнхийн хөрш, олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд харилцан итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэхэд манлайлал үзүүлж тодорхой хувь нэмрээ оруулна гэдэгт гүнээ итгэж байна” гэдгийг хэлсэн.
Өөрөөр хэлбэл, “… манай мөнхийн хөрш ОХУ нь даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжил, хүн төрөлхтний сайн сайхны төлөөх их үйлсэд манлайлал үзүүлэн, дэлхийн улс орнуудын итгэлцэл, харилцан хүндэтгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл төгс байна” та бүхэн энх тайван найрамдалд чухал үүрэг үзүүлнэ шүү гэсэн санааг илэрхийлсэн. Энэ айлчлал өөрөө энхийн төлөө айлчлал болсон.
-Дайнтай үед Халх голын ялалтын 85 жилийг өнжөөд энхийн цагт тэмдэглэе гээд В.Путины айлчлалыг хойшлуулж болоогүй юу?

-Тэгэх нь манай гадаад бодлогод болон монголчууд бидний язгуур эрх ашигт нийцэхгүй. Гадаад харилцаанд, ялангуяа иж бүрэн стратегийн түншлэлтэй хөрш орнуудын хувьд бидэнд хамтын үнэт зүйл гэж бий, уламжлал ч байгаа. Мэдээж олон зуун жил хаяа нийлүүлэн оршин буй улс орнуудад сайн зүйл ч их байгаа, саар зүйл ч байж л таарна, гэхдээ бид мөнхийн хөрштэйгөө нэн таатай орчинд л аж төрөх ёстой. Ер нь манай хэвлэл мэдээллийн байгууллагууд гадаад бодлого, аюулгүй байдал, үндэсний язгуур эрх ашиг, Монгол Улсын эв нэгдлийн асуудал дээр албан ёсны мэдээлэлд суурилсан мэдээ мэдээлэл цацаж байгаасай гэж боддог. Харамсалтай нь, энэ айлчлалын болон өмнө нь хэрэгжсэн айлчлалуудын үеэр ч гэсэн худал хуурмаг ташаа мэдээлэлд суурилсан, цуу ярианд суурилсан маш олон мэдээллүүд нийтлэгдэж, олон нийтийн дунд үл ойлголцол үүсгэсэн.
-В.Путиныг ирсэнтэй холбоотойгоор манайд ирэх төрийн айлчлалууд эхнээсээ цуцлагдаж байна гэх мэдээлэл нийгэмд тарсан. Тухайлбал, Шведийн хаан ирэхээргүй болов уу?
-“В.В.Путины айлчлалын дараагаас Шведийн хааны Монгол Улсад хийх айлчлал цуцлагдлаа” гэсэн мэдээлэл түгсэн. Энэ бол огт үндэслэлгүй мэдээлэл. Яагаад гэвэл Шведийн хаан манай улсад ирнэ гэж зарлаагүй. Түүнийг манайд ирнэ гэсэн баахан цуу яриа явсан. Аливаа айлчлалыг хоёр тал хийхээсээ өмнө албан ёсоор ярилцаж тохиролцоод өдөр, цагаа баталж байгаад зарладаг. Ингэснээр албан ёсных болно. Ийм тогтсон уламжлалтай. Тэр ч утгаараа урьд өмнө нь хэрэгжиж байсан бүх айлчлалууд албан ёсоор Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсан дээр болон ГХЯ-ны хуудсан дээр нийтлэгддэг. Тэгэхээр албан ёсоор харилцан тохиролцож зарлаагүй айлчлалыг цуцлах гэдэг нь өөрөө логикгүй асуудал байгаа биз дээ. Жишээлбэл, албан ёсны мэдээлэлд суурилж, аливаа хэвлэлийн мэдээг цацаж гаргах нь зүйтэй гэж хэлээд байгаа явдал юм л даа.
-Монгол Улс В.Путиныг ирсэнтэй холбоотой Олон улсын эрүүгийн шүүхээр орох нь гарцаагүй болчихлоо гэж судлаачид хэлж байна. Бид дэлхийд гадуурхагдах уу. Хойд Солонгос, Иран, Орос зэрэг оронтой нэг клуб рүү орчихож байгаа юм биш үү. Хойд хөршийн төрийн тэргүүний айлчлалыг хүлээж авснаа олон улсад яаж зөвөөр тайлбарлах вэ. Лобби бүлэг байгуулж, Элчин сайдууд юмуу гадаадад харилцаа сайтай улсуудаараа дамжуулж дэлхий дахинд зөв ойлголт өгөх үү?
-Нэгдүгээрт, манай гадаад харилцаа явдгаараа явж байна. Манай нэр хүнд сайн хэвээр байгаа. Яаж ажиглагдаж байна вэ гэхээр НҮБ дээр очиход манайхтай уулзъя гэсэн айлын талуудын хүсэлт буураагүй. Харин ч нэмэгдсэн байна. Хоёрдугаарт, энэ айлчлалын дараа шууд залгуулаад Хятадын дэд дарга ирлээ. Удахгүй Вьетнамын ерөнхийлөгч төрийн айлчлал хийх гэж байна. Залгуулаад Казахстан улсын ерөнхийлөгч ирэхээ илэрхийлсэн байна. Гуравдугаарт, Олон улсын эрүүгийн шүүхийн асуудалд ганц л тайлбар өгье. Олон улсын эрүүгийн шүүхийн хэвлэл мэдээллийн албаны дарга нь албан ёсоор BBC-д ярилцлага өгсөн. Тэрбээр “Монголчууд энэ шүүхийн байгууллагын гишүүн орон учраас В.В.Путиныг баривчлах асуудалд хамтарч ажиллах ёстой. Энэ бол эрх зүйн хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөх зүйл.
Гэхдээ Олон улсын эрүүгийн шүүхийн дүрмийн дагуу аливаа нэг улс нь баривчлах гээд байгаа этгээдийнх нь улстай хоёр талын харилцан дархан эрх ямбаа хадгалах энхийн хэлэлцээртэй бол, баривчлах гэж оролдсоноороо тэр хэлэлцээрийнх нь заалтыг зөрчих гээд байгаа бол, тэр хүний бие болон биет бус зүйлд нь халдашгүй дархан байдлыг нь зөрчих гээд байгаа бол энэ хамтарч ажиллах үүргээс чөлөөлөгдөж болно” гэдэг заалттай.
Тэгэхээр манай улс ОХУ-тай 2019 онд иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр байгуулсан орон. Олон улсын эрүүгийн шүүх өөрөө тэрийгээ мэдэж байгаа болохоор тайлбар өгсөн байгаа. Хоёр улсын харилцаа ямагт дээгүүр тавигдаж байна шүү дээ. Нэмээд хэлэхэд, улс орны төрийн тэргүүн нар Венийн конвенцэр дипломат дархан эрх ямба эдэлдэг. Тэнд манайх ч, ОХУ ч нэгдсэн. Гэтэл нэг улсын ерөнхийлөгч нь ирнэ гээд айлчилж байхад нь бид баривчилбал түүний дархан эрхэд халдаж байна гэсэн үг. Олон улсын эрх зүйн хүрээнд ч, манай хуулийн хүрээнд ч боломжгүй асуудал. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. Олон улсын эрүүгийн шүүх нь тайлбарласан. Бид НҮБ-ын бүх гишүүн оронтой дипломат харилцаатай. Бүгдтэй нь энхийг эрхэмлэж ажиллахыг хүсдэг. Манай улс энхийг эрхэмлэсэн олон тулгуурт бие даасан гадаад бодлогоо зөв зүйтэй авч явдаг орон. Тэрнээс нэг улс нь шүүмжлэхээр нөгөөгөө урихаа больдог улс биш. Энэ нь манай гадаад бодлогын номлол. Бид ондоошлоороо ижилсэх ёстой.
                                                                                                                                                          Эх сурвалж: "Өдрийн сонин"скачать dle 12.0

ЗАВХАН: Хөөмөлдөж сийлсэн бурхны бүтээлүүд хадгалагдаж байна

Өнөөдөр, 15:11

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

30/09/2024, 20:29

Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол боллоо

30/09/2024, 20:25

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

30/09/2024, 20:10

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

30/09/2024, 11:34

Д.Дуламсүрэн: Аялал жуулчлалын салбарт тогтвортой ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна

30/09/2024, 11:32

МАН, АН, ХҮН намын НИТХ-д нэр дэвшигчид

30/09/2024, 11:30

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

30/09/2024, 11:28

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

30/09/2024, 11:26

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

30/09/2024, 11:23

Э.Одбаяр: Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон

25/09/2024, 09:53

"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

25/09/2024, 09:51

“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөхөөр тохирчээ

25/09/2024, 09:49

"Баавгай болохсон" киног улс төрийн зорилгоор цензурдэж байна"

25/09/2024, 09:48

“Жуулчин төгөл” аяныг 3 дахь жилдээ хэрэгжүүлнэ

25/09/2024, 09:47

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа

25/09/2024, 09:45

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 20:21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan Үндэсний Цахим сан

18/09/2024, 20:20

Зуслангийн бүсийг Шаргаморьт хот, Партизан-Жаргалант тосгоныг хотын хүнсний хангамжийн хөнгөлөлттэй бүс болгоно

18/09/2024, 20:17

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

18/09/2024, 20:16

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 28 байраар урагшилжээ

18/09/2024, 20:13

Киришима Б.Лхагвасүрэн найман даваатай башёг үргэлжлүүлж байна

18/09/2024, 13:52

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 13:48

Монгол-Японы эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

18/09/2024, 13:46

Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг контентоор дамжуулан сурталчилна

18/09/2024, 13:44

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

17/09/2024, 12:10

ХӨВСГӨЛ: Нийт газар нутгийн 40 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байна

17/09/2024, 12:06

Өнөөдөр болох үйл явдлууд

17/09/2024, 12:03

С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ

17/09/2024, 12:01

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав

17/09/2024, 11:57

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19