iNet.mn дагах

СОЁЛЫН ЭЛЧ: Д.Гантөмөр: "Монголд зочлох жил" нь аялал жуулчлалыг хурдтай сэргээх түлхэц хүч болно

Монгол Улсын Соёлын элч, Монголын аялал жуулчлалын холбооны ерөнхийлөгч Д.Гантөмөртэй ярилцлаа.

-Таныг Монголын соёлын элчээр томилоод жил гаруй болжээ. Цар тахлын дараах амаргүй цаг үед  аялал жуулчлалын салбарт соёлын бодлогыг юу гэж тодорхойлж байна вэ? 
-Аялал жуулчлалын салбарын тухайлсан элч гэж байхгүй ч аялал жуулчлал нь Монголыг бүхэлд нь танилцуулдаг зорилтот зах зээл. Жуулчид Монголд яагаад ирэх ёстойг тодруулж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, соёл, дипломат харилцаа, бизнесийн гүүр салбар. Аялал жуулчлалын орлого үндэсний ДНБ төдийгүй, орон нутгийн иргэд, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэдэг. Иймд аялал жуулчлал нь соёлыг төлөөлөх элч юм. Соёлын элч нь ГХЯ-тай 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, жил бүр ажлаа тайлагнадаг. Соёлын элч нь хийдэг ажил дээрээ үүрэг, хариуцлага нэмж байна гэсэн үг.

Түүнчлэн, соёлын элч нь аливаа улс орны геополитик, улс төр, эдийн засгийн бодлогод онцгой хувь нэмэр оруулдаг, заримдаа үл үзэгдэхүйц арга хэрэгсэл гэж болно. Монгол Улсын хувьд эдийн засаг, худалдаа, гадаад харилцааг аль нэг улсаас хэт хамааралгүй, тэнцвэртэй байлгах, төв Азийн коридор бүс болоход үндсэн бодлого оршдог. Манай аялал жуулчлал БНХАУ, ОХУ, БНСУ гэсэн 3 зах зээлээс хамаардаг. Эдгээр орноос тус бүр 100 мянгаас олон жуулчин авдаг. Гэхдээ хэт иен, юанийн эдийн засгаас хамааралтай соёлын бодлого явуулах нь таагүй. Хөрш орнуудтайгаа тэнцвэртэй бодлогыг тогтвортой, харилцан ашигтай явуулах эхний алхам нь соёлын хамтын ажиллагаа. Аялал жуулчлал нь эх орондоо байгаа зүйлээрээ доллар олох боломжтой салбар. Тухайлбал, орос жуулчин Монголд ирээд малынх нь махыг амталж таашааснаар ирээдүйн худалдан авагч болж болно. Энэ л аялал жуулчлалын үүрэг учир соёлын бодлого нь 3 дахьч хөршийн бодлоготой ингэж уялдах ёстой. Хүмүүсийн оюун санааны хөгжлийн дутуу байдалд монголын соёл амин дэм болох магадлалтай. Аль улс оронд ямар бодлого явуулах "чагнуур" нь соёлын элчийн үйл ажиллагаагаар илэрхийлэгдэнэ. Аялал жуулчлал түүнийг нь бараа бүтээгдэхүүн болгож, дундын коридор үүсгэнэ. Монголын давуу тал болох байгальтай хамааралтай эрх чөлөө, ардчилал, хүний эрх гэдэг үнэт баялгийг монгол хүнд үр ашигтай байхаар хадгалж хөгжүүлэх үүрэг бидэнд бий. 

-Монгол Улс 2022 оны 2 дугаар сард хилээ нээсэн шүү дээ. Энэ хугацаанд юунд илүү анхаарал хандуулав, цаашид хийхээр төлөвлөсөн ажлынхаа талаар ярина уу?
-Монгол Улсын дотоодын үйлдвэрлэл цар тахлын үеүдэд хумигдмал, дэлхийн улс орнууд бүрэн нээлттэй биш байлаа. Хойд хөршийн нөхцөл байдал хүнд, урд хөршид "тэг ковид" бодлого үргэлжилж байна. Энэ хугацаанд цахимаар ажиллаж, Монголыг дэлхийд таниулах талаар судлан, Дэлхийн банк, ЖАЙКА, Европын холбооны улсууд, НҮБ-ын Монгол соёл, аялал жуулчлалын төслүүдэд шалгарч, судалгааны эксперт хийлээ. Монголын аялал жуулчлалын эдийн засгийг яаж авч явах бизнесийн загвар гаргасан. Соёл аялал жуулчлалын чиглэлээр шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалж, урлагийн флософи, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, аялал жуулчлалыг дэлхийд сурталчлах онол, арга зүйн мэдлэгээ ч тэллээ. Мөн БОАЖЯ-тай хамтраад БНСУ, Япон, Турк улсын чиглэлд эх орноо таниулах бизнес уулзалт, соёл аялал жуулчлалын сурталчилгаа хийсэн.

Удахгүй Соёлын элч нарын уулзалт зохион байгуулж, улсаа ямар маягаар илэрхийлэх, Монгол соёлын онцлогт тулгуурлаж ярилцана. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэд Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хороо байгуулсан. Энэ нь 6 дэд хороотой. Монголыг сурталчлах уриа үг, брэнд, нэр, манай улс цаашид ямар утга агуулга бүхий дүр төрхөд тулгуурлан хөгжихөд анхаарлаа хандуулна. Одоогоор жуулчдад зориулсан аяллын тогтмол үйл ажиллагаа зохион байгуулах, юу хийх тухай судалж, бизнес, зохион байгуулалт менежментийн талд илүү анхаарч байгаа. 

-Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 оныг "Монголд зочлох жил" гэж зарласан. Ирэх онд хэчнээн жуулчин авах, ямар ажил хийх төлөвлөгөөгөө гаргасан уу?
-Монгол Улс 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” гэж зарлан, “Welcome Mongolia” уриа гаргасан. Ингэж зарласнаар Монголоо сурталчлах үйл явцад улс төрийн дэмжлэг өгөх, олон салбарын сурталчилгаа, үйл ажиллагааг нэг бодлогоор зангидах, энэ үйл ажиллагаанд төсөв санхүү, хүн хүч нэмэхэд чиглэсэн. Нөгөө талаар “Монголд зочлох жил” зарлаж байгаа нь аялал жуулчлалын салбар уначихсан энэ үед Монгол Улс манлайллыг харьцангуй өөртөө авч урагш нь зүтгүүлэх улс төрийн ач холбогдолтой. Аялал жуулчлалын үйлчилгээний стандарт, агаарын тээврийн хүрэлцээ, суудал, үнэ гэхчлэн “Алсын хараа 2050” бодлогыг тодорхой салбарт буулгах, хувь хүнд ямар давуу, эерэг байдал бүрдүүлэх зэрэг олон зүйлийг сайжруулах хэрэгтэй. Иймд Засгийн газар, хувийн хэвшил хамтраад бизнесийн салбарыг либералчилж, чөлөөт өрсөлдөөнөөр хөгжүүлэх шаардлагатай. Төр, хувийн хэвшлийн аль алиных нь оролцоог хэтийдүүлэхгүй, эцэстээ орон нутгийн энгийн иргэнд үр дүнгээ өгөх загварыг олох нь бидний үүрэг. Зочлох жилийг зарлахдаа лоозогнох бус тодруулбал, БНСУ-аас төдөн мянган жуулчин авснаар хот, хөдөөд ийм хувь нэмэр оруулна гэсэн тодорхой тоотой, түүнд чиглэсэн тээврийн бодлого, хүлээн авах үйлчилгээний газруудтай загвар хийж байгаа. Жуулчин ирэхээс угтаж, бэрхшээлээ шийдээд дараагийн загвар бий болгохыг хичээж байна. Ирэх онд нэг сая жуулчин авах зорилго бий. 

-Аялал жуулчлалын салбар цар тахлын дараа хүний нөөц, гадаад дотоодын нислэг, жуулчдад зориулсан үйл ажиллагаануудаа төдийлөн сэргээж амжаагүй, жигдрээгүй байхад Засгийн газраас "Монголд зочлох жил" зарласан нь хэр нийцтэй юм бол?
Аялал жуулчлалын салбар цар тахлын үеийн "тэг" зогсолтоос хүний нөөц, боловсон хүчнээ алдсан нь үнэн. Мөн компаниуд банкны өр, эрүүл мэнд, нийгмийн даатгалаа төлж чадахгүй болсон. Мөн өвлийн жуулчлал хөгжүүлнэ гэдэг ч тухайн бизнес эрхлэгчдэд эрчим хүч, газар, үл хөдлөх хөрөнгө гээд үйл ажиллагааны ямар их дарамт учирдгийг тооцохгүй байгаа. Гэхдээ цар тахлын энэ хүнд байдлыг дахин дахин дурдахдаа бус маш хурдтай, огцом сэргээх арга замаа тодорхойлж, дайчлах нь чухал. Үүнд “Монголд зочлох жил” түлхэц хүч болох юм. Улс орны дэд бүтэц, дотоод өрсөлдөөн гэх мэт хугацаа шаардсан зугуухан явах ажил бий ч зарим зүйлийг хэн хурдтай хийнэ, тэд илүү амжилт олдог шүү дээ.

-Манай улс цар тахлын өмнө 570 мянга орчим жуулчин авсан нь хамгийн их тоо байсан. Энэ жил төлөвлөж байсан жуулчнаа хүлээн авч чадсан уу?
Манай аялал жуулчлал улирлаас хэт хамааралтай. Зуны 6, 7, 8, 9 дүгээр сард л жуулчин ирнэ. Захиалгаа урьдчилж хийгээгүй бол наадмын үеэр жуулчны бааз, зочид буудал, үйлчилгээний газар олдохгүй, ийм л огцом хамааралтай. Үүний дээр онгоцны тээврийн үнэ, дотоод, гадаад нислэгийн хүртээмж, суудлын товлосон хугацаа баталгаатай, тогтвортой эсэх нь аялал жуулчлал эрхлэхэд хүндрэлтэй байдаг. Эдгээр суурь хүчин зүйл цаанаа ямар 1 шалтгаантай ч гаргалгаа бас бий гэж боддог. Дэлхий дээр 2022 онд өмнө авч байсан жуулчдынхаа 50 хувийг авсан орон мэдэхгүй. Монгол Улс одоогоор 300 мянга орчим жуулчин хүлээн аваад байгаа. Тийм олон жуулчин хаана байв, оросуудыг жуулчин гэж тооллоо хэмээн шүүмжилдэг. Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагаас улсын хилээр орохдоо жуулчин гэдэг виз аваад тухайн хугацаандаа явсан бол жуулчнаар бүртгэнэ гэсэн байдаг. Тэр хүн 10 хоногийн аялал аваад Өмнөговь аймаг яваагүй ч орон сууц, байранд мөнгө төлөөд, дэлгүүрээр үйлчлүүлж хоол идэж байгаа бол монголын үндэсний бүтээгдэхүүнд нэмрээ өгч байна гэж үзнэ. Тэр утгаараа жуулчин гэж тоолж байгаа.скачать dle 12.0

Киришима Б.Лхагвасүрэн найман даваатай башёг үргэлжлүүлж байна

Өнөөдөр, 13:52

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

Өнөөдөр, 13:48

Монгол-Японы эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

Өнөөдөр, 13:46

Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг контентоор дамжуулан сурталчилна

Өнөөдөр, 13:44

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

Өчигдөр, 12:10

ХӨВСГӨЛ: Нийт газар нутгийн 40 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байна

Өчигдөр, 12:06

Өнөөдөр болох үйл явдлууд

Өчигдөр, 12:03

С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ

Өчигдөр, 12:01

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав

Өчигдөр, 11:57

Туршилтын арилжаагаар 1100 тонн улаанбуудай борлуулав

Өчигдөр, 11:52

Автомашингүй өдөр цахилгаан мотоцикл, дугуй, сурроныг хөдөлгөөнд оролцуулахгүй

Өчигдөр, 11:46

ОУОХ-ны тэргүүний албанд долоон хүн нэрээ дэвшүүлжээ

Өчигдөр, 11:45

Д.Трампын амь насанд халдахыг завдсан этгээдийг галт зэвсгийн хуулиар буруутгажээ

Өчигдөр, 11:43

А.Хүслэн дугуйт цанын дэлхийн аварга боллоо

16/09/2024, 13:47

Нэгдүгээр эгнээгээр зорчсон 51 мянга гаруй зөрчил бүртгэжээ

16/09/2024, 13:45

Номын баяр төв талбайд өнөөдрөөс эхэллээ

13/09/2024, 12:33

“Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2024” болно

13/09/2024, 12:31

“Парис-2024” Зуны олимп, паралимпын наадамд амжилттай оролцсон тамирчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ.

12/09/2024, 14:55

Паратаеквондогийн тамирчин У.Сүрэнжавт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

12/09/2024, 14:11

ХОВД: Номын баярыг энэ сарын 20-22-нд тэмдэглэнэ

12/09/2024, 13:40

Ч.Ганбат: Нэг спортоор дагнахын давуу нь тамирчдынхаа өрсөлдөгчийн ямар мэх хийх, ямар агшин гарахыг ч мэддэг болдог

11/09/2024, 20:12

Австралид нийгмийн сүлжээ хэрэглэгчдийн насанд хязгаар тогтооно

11/09/2024, 08:12

"Шангри-Ла" төвийн уулзвараас Парисын гудамж хүртэлх авто замыг шинэчилнэ

11/09/2024, 08:08

Нүхтийн ам чиглэлд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай 1.5 км авто зам барина

11/09/2024, 08:07

Төрийн албаны тусгай шалгалт өнөөдөр болж байна

10/09/2024, 13:48

Сургууль, цэцэрлэг орчимд үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, мухлагуудад хяналт шалгалт хийнэ

10/09/2024, 13:46

“Нарантуул” худалдааны төвийн хойд талд авто зам болон явган хүний зам шинээр барина

10/09/2024, 13:45

“Еcomobility” аян үргэлжилж байна

10/09/2024, 13:41

“Тэнүүн-Огоо” ХХК-иас 75.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий барилга, байгууламж, газар эд хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэж авлаа

10/09/2024, 13:39

Ирэх жилээс бродюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто замыг шинэчилнэ

10/09/2024, 13:36

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19