Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“
Монголын орчин үеийн уран зохиолын үндсийг бахархалтай сайхнаар тавилцсан, суут зохиолч Д.Нацагдорж харамсмаар цөөн жил амьдарсан ч үлдээсэн өв, уран яруу дүрслэлүүд нь өдгөө ч үндэсний ухамсар сэтгэлгээнд хүчтэй нөлөөлсөн хэвээр билээ. Мэндэлсний нь 120 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ч.Жачинтай ярилцаж, Д.Нацагдоржийн “жинхэнэ төрх”, түүний гар бичмэл дээр "нуугдаж" үлдсэн сонин сайхнаас тодруулахыг зорьсон юм..
-Монголын хэдэн үеийг яруу сайхан, өөдрөг бадрангуй бүтээлүүдээрээ соён гэгээрүүлсэн Дашдоржийн Нацагдоржийг Монголын орчин үеийн ууган зохиолч гэдэг. Гэхдээ сүүлийн үед Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг гэж ярьж бичсэн харагдана. Үндэслэгч үү, үндэслэгчдийн нэг үү, яагаад?
-Д.Нацагдорж гуайг Монголын орчин үеийн уран зохиолыгүндэслэгч гэдгийг бараг л 1960-аад оны үеэс л ярьсан. Анх 1945 онд Д.Нацагдоржийн14 зохиолтой жижигхэн түүвэргарсан юм.
Д.Нацагдоржийн уран бүтээлийг бидний энэ үе байтугай хойч үе маань сонирхож уншина, тэдэндхэрэгтэй зохиолыг туурвисан гэж Ц.Дамдинсүрэн гуай хэлж шүү дээ. Үнэхээр ч түүнээс хойш Д.Нацагдорж гуайн уран бүтээлийн өв улам дэлгэрсээр 100 гаруйзохиолыгньөнөөгийн уншигчид унших бололцоотой болжээ. Түүнээс хойш 1966 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 60 жилийн ой болоходМонголын Зохиолчдын Эвлэл,манай сэхээтнүүд илүү их анхаарал тавьж,нэлээн дэлгэрэнгүй түүврийг ньгаргасан.Үүндээрүндэслээд Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч мөн гэсэн.
Ингэж дүгнэсний учир нь,нэгдүгээрт уран зохиолын бүх төрөл зүйлээр амжилттай туурвиж, тэдгээр нь уншигчдад бүрэн хүрсэн.Хоёрдугаарт,орчин цагийн монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Өнөөгийн утга зохиолын хэлээр бичиж найруулаххэв маяг, үгийн сонголт, өгүүлбэрийн зохион байгуулалт, бүх зүйл нь Д.Нацагдоржийнуран бүтээлд илэрхийлэгдэн гарч ирсэн.
Гудамжинд гараад харахад л“Хэнтий,Хангай,Саяны өндөр сайхан нуруунууд...”гээд л унших жишээтэй. Тэгэхээр Монголын уран зохиолыг үндэслэгч гээгүй, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэж хэлэх бүрэн үндэстэй.
Тэгэхдээ энэ үг бусадхүний,бусад зохиолчийн үнэ цэнийг бууруулах гэсэн санаа огт бишюм шүү.
Д.НАЦАГДОРЖБИЧИХИЙН ОДОНД
ТӨРСӨН ХҮН
-Д.Нацагдорж гуай уран зохиолын бүх төрлөөр туурвижээ. Уран бүтээлийнх нь оргил үеийг 1930-1936 он гэх нь бий. Зохиолч хүн ийм олон талт байх нь аль хэр түгээмэл үзэгдэл вэ?
-Д.Нацагдорж гуай ер нь бичихийн одонд төрсөн хүн шиг байдаг.Тэр бичихдадал, туршлагыггэрийн сургуулиар олж авсан. “Цаасан шувууны үлгэр”,“Оюун түлхүүр”-ээс эхлээд л “Тодорхой толь” ч гэдэг юм уу, тухайн үеийнхээМонголын бичигтэй хүний унших ёстой бүх зохиолыг уншсан шиг байгаа юм.
Тэгэхээр, нэгдүгээртих уншжээ.ТүүнчлэнД.Нацагдорж гуайавтономитын үед Хүрээндбайгуулсандунд сургуульд явсан болов уу гэхээр баримтууд байдаг. Албан ёсны хүүхдүүдийн нэрд ороогүй боловч сайн дураараа тэр сургуульд явах боломжийгтүүний эцэг Дашдоржолж өгсөнбайх үндэслэлтэй. Тэгэхээр эрдэм боловсролд их эртнээс шамджээ.
Зураг: Зураач Ж.Саруулбуян "Мөнх тэнгэрийн дор"
Тэр дунд сургуулийн программд орос, хятад хэл үздэг байсан.Мэдээж хожим нь сургуульд яваадорос, германхэлсурсан.Герман хэлийг3-4 жилийн хугацаанд үнэхээргерман хүнээс дутахааргүйгээр сурсаннь сонин шүү.Бичсэн зүйлсийг ньгерман хүнд үзүүлэхэд“Яг лгерман хүн шиг бичсэн байна”гэж надад хэлж байсан.Их л авьяастай,мэрийлт чармайлттай,үнэхээр цуцашгүй хөдөлмөрч хүн байж дээ.
-Энэ хорвоодД.Нацагдорж гуай31-хэн насалсан. Уран зохиолын бүх төрлөөр бичиж, нийгмийн амьдралынолонсалбарт яаж тэгж далайцтай ажиллаж чадсан юм бол бодогдохоор нас шүү дээ.ТэгэхээрЕвропт сурсан боловсрол нь түүний уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн байдаг вэ?
-Нэгдүгээрт,түүнд эрдэм мэдлэг,хичээл зүтгэл байжээ. Түүний хажуугаар цаг үе нь шаардаж дээ. Үнэхээр өөрсдийнхөө амьдралыг хоцрогдсон хэцүү болчихжээ гэдгийг Нацаг гуайгаас эхлээд бүх хүнтэр үед ойлгож байсанучраас“хөмөрсөн тогооны доторх”гэж зүйрлэн хэлж байжшүү дээ. Тэгээд манай улс яаж ийж,зүй зохисыг нь олж байгаад Герман,Францад хүүхдүүдийг сургасан байдаг. Тэднийдотор Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадуламнарорсон. Д.Нацагдорж гуай тэр цагийг үнэхээр сайн ашигласан байдаг л даа. Тэнд герман хэл үзсэн,сонин сэтгүүлийн хичээл номд суусан,театртай ч сайн танилцсан.
Түүнд яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолбичих манайөөрийн суурь байсан. Түүнчлэн Д.Нацагдорж гуай зүйр цэцэн үгс цуглуулж байсан байдаг. Бүр бөөгийн дуудлагыг тусгайлан судалсан дэвтэр нь бий.Хүүрнэл зохиолбичихсуурь нь үлгэр гэдэг гайхамшигтай юмаас эхтэй. Тэгээдардын үлгэр ийм байдаг юм бол жинхэнэ Европ зүгийн үргэлжилсэн үгийн зохиол ийм байж болох юм гэдгийг Д.Нацагдорж гуай гаргаад ирсэн. Жүжгийн зохиолын тухайд харилцаа дуу гэх мэтээр манай уламжлал байсан ч Европ дахины жүжгийн зохиолынхэлбэрээр“Учиртайгурвантолгой”-гбичсэн.
Ийм учраас Д.Нацагдорж гуай богинохон хугацаанд энэ бүх зүйлд оролцох шаардлага ч байж,түүнийгээ нэр төртэй хэрэгжүүлсэн уран бүтээлч,нийгэм төрийн зүтгэлтэнбайсныгөнөөдөр нүүр бардам баяртай сайхнаар хэлж болох хүн юм даа.
МАРКО ПОЛОГИЙН ТЭМДЭГЛЭЛИЙГ АЗИД АНХ УДАА ОРЧУУЛСАН ХҮН
-Их зохиолч үнэхээр харамсмаар богино насалсан. Түүнийдотоод зөрчил, ганцаардал ньзохиолынх нь гар бичмэлдхэр илэрдэг вэ, юу нь танд сонин сайхан байсан бэ?
-Зохиолчийн гар бичмэл гэдэг бол бараг тэр хүний дотоод ертөнц рүү нь нэвтрэх үүд хаалга байдаг. Шаналж зовсон, баярласан, гомдсонтэр бүх зүйлньгар бичмэлд нь үлддэг. Тэр байтугай эмнэлэгт хэвтээд байж байсанньч,шөнө нойр нь хүрэхгүй суугаад зохиолоо бичиж байсанбүгд л гар бичмэл дээр нь байдаг. Тэр амьдралынх нь эгзэгтэй мөч бүр,туулж байсан амьдрал нь надад илүү сонин сайхан байсан. Жишээлбэл,Д.Нацагдорж гуай 1934 онд“Хэлхээгүй сувд”гэдэг зохиол бичихээр их том төлөвлөгөөгаргаж,маш их судалгаа хийсэн байдаг.“Хэлхээгүй сувд”гэдэг зохиол тууж уу,роман уу гэдэг талаар өнөөдрийг хүртэл судлаачид нэг мөр болж чадаагүй. Д.Нацагдоржгуайг“Ордны нууц”гэдэг роман бичсэн юм гэнэбилээ, тэр роман нь олдохгүй байна гээд судлаачид ярьж л байдаг.
Тэгэхээр тэрээрбичиж чадах байсан уу гэвэл бичиж чадах байсан. Тэгтэл яагаад бичсэнгүй вэ гэвэл, 1935-1936 оны үед Д.Нацагдорж гуай судалгааны маш их ажилтай байсан.1932-1934оны үед тэр үеийн шинжлэх ухааны хүрээлэн гэдэгт орчуулгын ажил хариуцажбайсан.Уран зохиолыг ч,түүхийн зохиолуудыг ч орчуулсан,бүр тэргүүн зэргийн орчуулагч байсан.
Түүхийн талаар“Монголын түүхийн товч”гээдөгүүлэл бичсэн шүү дээ.МөнМонголын түүхтэй холбоотой зохиолуудыг өөрөө орчуулсан. Марко Пологийн тэмдэглэлийгАзид анх орчуулсан хүнньД.Нацагдорж гуай байх.Түүнээс гадна түүхийн холбогдолтой зохиолуудыг бусад хүнээр орчуулгаад орчуулсныг нь хянадаг байжээ, энэ бол их айхтар ажил шүү. 1935 онд түүхийн тасгийн эрхлэгч, 1936 онд дуунухааны тасгийн эрхлэгч болсон. Монгол хэлний анхны тайлбар толийг зохиох комисст орж их ажил хийсэн.Ер нь, нэг хүн бараг барахын аргагүйихажил хийсэн дээ.Тэгэхээр“Хэлхээгүй сувд”мэтийн тийм том зохиол бичих цаг зав гараагүй байх.
-“Хэлхээгүй сувд”-ыг роман байсан гэж үзэх үндэс нь юу байдаг вэ?
-Материалуудыг нь үзэхэд, нэг сайхан роман бичихээр зорьж байсан нь тодорхой байдаг. Тэр бичмэл тэмдэглэлүүд дотор романы тухай их олон удаа тэмдэглэж ярьж хөөрсөн зүйл байдаг. Жишээлбэл,“Роман бичих нь нэг сайхан байшин барихтай адил”гэдэг ч юм уу. “Үлгэргүй хүн,үзэлгүй роман байж үл болно”гэж.Үзэлгүй роман байж үл болно гэдэг нь ер нь зохиолдфилософи чиглэл заавал байх ёстой гэдгийг хэлжээ.Үлгэргүй хүн байжүлболно гэдэг нь, романд дүрслэгдэж байгаа хүн өөрийн туулсан амьдралтай,өөрийн хувь заяатай байх ёстой гэдгийг яруу найрагч хүн учраас толгой холбоод л хэлчихсэнбайх жишээтэй.
Энэ романдаа Богдыг үзүүлнэ,гол үйл явдал нь Богдын ордондтулгуурлана, гадны гар хөл бологсдын нөлөөтэй ч байж магадгүйбусармаг үйл явдлуудыг нь шигтгэж оруулна гэжтөлөвлөсөн байдаг. Тэгээд 10-20 хүний хувь заяаг энэ зохиолд үзүүлнэ гэхээр аргагүй л роман харагдаж байгаа биз дээ. Д.Нацагдорж гуай ер нь Европ дахины их том том туульсын романуудыг мэдэж байсан учраас түүний хэмжээнд л нэг том роман бичнэ гэж бодсон болохоос, өдгөөгийнзаримроман шиг юм бичье гэвэл нэгсарын дотор л биччих байсан байх.Их өндөр хэмжүүр тавьж байсан учраас тэр романаа бичиж амжаагүй болов уу даа.
-Монголын утга зохиолын нэртэй төлөөлөгч В.Инжинаш, Д.Равжаа нараар жишээ татъя л даа.Д.Нацагдорж гуайгаас 100 жилийн өмнө Д.Равжаа, 70 жилийн өмнөВ.Инжинаш мэндэлсэн. Д.Нацагдорж гуайөмнөх үеийнхнээсээ юугаараа ялгаатай байсан бэ?
- Д.Нацагдорж гуай өмнөх үеийнхнээсээ ялгаатай байсан нь, нэгдүгээрт, шинэ дүр гаргаж ирсэн. Чингис хаан өмнө нь дүр байсан. Сайхан хутагт хувилгаад мөн дүр байсан. Гэтэл жирийн малчин хүн, жирийн сэхээтэн хүн, жирийн сурагч гээд цоо шинэ дүр бүтээсэн.Хоёрдугаарт, цоо шинэ асуудлуудыг дэвшүүлсэн.
Гуравдугаарт, жинхэнэ бичгийн ба ярианы хэлний дундаас цоо шинэ утга зохиолын хэлийг бүрдүүлж гаргаж ирсэн.
- Д.Нацагдоржийг бид сурах бичиг дээр бичигдэж ирсэн намтраар л "сайн таньдаг". Харин таны судалгаанд тулгуурлавал “жинхэнэ Нацагдорж” ямар хүн байв, олон нийт төдийлөн мэддэггүй, “нуугдмал” Нацагдорж гэж бий юу?
-Зүгээр баримт хэлье.Шагдаржавын Нацагдорж гэж алдартай түүхч байдаг. Түүнийг Д.Нацагдорж гуай түүхийн тасгийн эрхлэгч байхдаа түүхийн тасагт туслах ажилтнааражилд авсан байдаг. Тэгээд нэг жил ажиллуулсныхаадараа шинжлэх ухааны хүрээлэнд хүсэлт бичсэнбайгаа юм. Энэхүү“Ш.Нацагдорж болбоос ирээдүйд Монгол улсад хэрэгтэй хүн болохын учир цалинг нь нэмж өгнө үү”гэсэн.Ш.Нацагдоржгуай“Миний талаар ингэж бичиж байсныг ньби мэдээгүй”гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ямар зэргийн хүн байж вэ гэдгийг эндээс харж болж байгаа.“ЗаШ.Нацагдорж оо,би чамайг тодорхойлсон шүү,би чиний цалинг нэмэх гэж байгаа”гэж яриагүйбайх нь шүү дээ.
Хоёрдугаарт,Д.Нацагдорж гуай хэлмэгдсэн гол шалтгаан нь тайжязгуур.Монголчууд1921-1990 он хүртэл угсаагарвалааямагт нууж байлаа.Ноёны ч хүүхэд бай,бүгдээрээл "харцардынхүүхэд" гэдэг байв.
Зураг: Жавхланг бадруулагч үүрийн гишүүн байхдаа 1924 онд авхуулсан гэж 1976 онд Ч.Хас Ч.Жачинд ярьжээ.
Гуравдугаарт,Д.Нацагдорж гуайн гар бичмэлүүд, зураг хөрөгбүгдүрэгдэж болох байсан. Чухамдаа Д.Нацагдорж гуай сайн хүн байсан учраас гар бичмэлүүд,холбогдох юмсыг нь шавь нар, танил нөхөд нь хадгалж байгаад1948 оноос хойш цувруулаад манайд өгсөн. Муу хүний юмыг тэгж хадгалах учир байхгүйгэжби боддог.
Дөрөвдэх баримт нь, Түүнийгхоёрудаа шорон гянданд хилс хэргээр хорьсон.Анхных нь 1932 оны хавар шоронд хийхдээ Германы тагнуулууд цугласан,Манж-го улсын ойг тэмдэглэсэн гэжД.Нацагдорж гуайг 6 сар орчим шоронд хорьсон,9 удаа байцаасан. Тэгэхэд чи хэний тагнуул вэ,хэний бүлгийн гишүүнбэгэх мэтийн айхтар асуултуудадД.Нацагдорж гуай нэг ч монгол хүний нэрхэлээгүйбайдаг. Хүний нэр хэлбэл л барьж хориод байсан байхгүй юу. Энэ бүгдээс харахад Д.Нацагдорж гуай жинхэнэ язгууртан хүмүүжлээр хүмүүжсэн хүн байжээ.Харин7 настай байхдаа ээжийгээ алдаж, аавтайгаа хоёулхнаа байсан учраас хүний зовлон мэддэг,өр нимгэн хүн болсон байхталтай. Муу аав минь намайг үүрч дүүрч өсгөсөн гэж хэлсэн байдаг.
Д.Нацагдорж бол Германы Монгол судлалын төвд очиж ажилласан анхны монгол хүн.
ЗУУНЖИЛИЙН ДАРАА Ч "ЖАРГАЛАН ЖАРГАЛАН ЖАРГАЛАН"-Г УНШИХЫН УЧИР
-МонголУлсЕвропт боловсон хүчнээ бэлтгэж эхэлсний 100 жилийн ой болж байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас "эрдэнэ өвөрлөн" ирцгээсэн тэдгээр хүүхдийг анх хэрхэн сонгож Еврод руу явуулж байсан байдаг вэ?
-Европт явуулсан тэр 30 хэдэн хүүхэд бүгд дунд сургуульдамжилттай сурч байсан.Тэр1926 онд явуулахад ардын хүүхэд,феодалын хүүхэд гэж ялгаагүй.Жишээлбэл,Наваан-Юндэн гуай бүр ноёнгаралтай хүн байсан шүү дээ.
Тэгээд огт дунд сургуульд сураагүй хүнийг тийш нь явуулахгүй.Тиймээс урьд нь Д.Нацагдорж гуайдунд сургуульд сурчихсан байсны нэг баталгааньэнэболдог.Д.Нацагдорж гуай ер нь сургуульд явж суръя гэдэг хүсэлтийг тэр үеийн нам төрд байнга тавьжбайсан байдаг. Тийм учраас1925 онд анх тэр үеийн Орост нэг жил цэргийн улс төрийн сургуульд явсан.Тэгээдахиад Герман руу яагаад явах болов гэхээр түүний зорьж байсан хэрэг бол цэргийн том даргаболох биш, харинэрдэм судлал түүх, соёлын талын юмсурах байсан. Д.Нацагдорж гуайтэдгээр хүүхдээс арай ахмад,20 хүрчихсэн бас гэр бүлтэй байсан.
-Д.Нацагдоржтой харилцаж байсан тэдгээр он жилд Э.Хэнишийнсудалгаа ч их амжилттай явсан байдаг гэж судлаачид ярих болсон байна билээ. Тэгэхээр Д.Нацагдоржийн туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэл,арга барилдямар онцлог ажиглагддаг вэ?
-Д.Нацагдорж гуайн бүх зохиолыг харах юм бол тэр үнэхээр яруу найрагч гэдэг ньтодорхой байдаг.“Учиртайгурвантолгой”гэхэд л тэр чигээрээ яруу найраг шүү дээ. Илэрхийллийг ямагт яруу найргаар юм уу, шүлэглэсэн хэлбэрээр, тэгэхдээ хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэнбайдаг. Ер нь бүх цаг үед бичдэг байсан гэдгийг нь баттай хэлж болно.
Жишээ нь,гуанзанд сууж байхдаа3 хүүхэнороодгарахад л“Хи хи хи” гэдгээбичсэнбайх жишээтэй.“Их авгай”гэдэг зохиолоо эмнэлэгт байхдаа, “Ондоо хүмүүжил” жүжгийг1936 онд шоронд байхдаа бичсэн байдаг.Шөнө босоод л зохиол бичдэг байсан. Жишээлбэл,“Шувуун саарал”гэдэг зохиолыг нойр хүрэхгүй бичиж байна гэх мэт.Маш хурдан бичдэг хүн байж л дээ. “Учиртайгурван толгой”-гД.Намдаг гуай шаардсаар байгаад бичүүлчихсэн байдаг.Эрүүл мэндийн сэдэвтэй хэдэн зохиолыгньхэдэн 10 эмчээс дутуугүй Монголын эрүүлийг хамгаалах салбартнөлөө үзүүлсэн гээд манай хууччууд дүгнэчихсэн байдаг. Эрүүл энхийнхээ шүлэгт Д.Нацагдорж гуай жинхэнэ философио,хүний амьдралын тухай үзлээшингээгээд оруулчихсан байдаг шүү дээ.
"Жаргалан жаргалан жаргалан..." гээд100 жилийн дараа ч уншиж л байна гэж би итгэдэг.Зураач Г.Актив "Хи хи хи"
-Герман хамт суралцаж байсан Д.Намдаг гуайтай нэлээд ойр байж дээ гэж санагддаг?
- Д.Намдаг гуайтай бол Германд нэг их сүрхий танилцаж чадаагүй ээ. Тэр хоёр 1932 онд шоронд орох үед л их сайн танилцсан гэж байгаа юм. Тэд ямар ч байсан хоёр уран бүтээл дээр буюу “Учиртай гурван толгой”, “Би биш”жүжиг дээр хамтарч ажилласан байдаг. “Би биш” жүжгийг Д.Нацагдорж, Д.Намдаг хоёр хийсэн гэж судлаачид хэлдэг л дээ. Д.Намдаг гуай амьд сэрүүн байхдаа “Би биш”-ийг би бичсэн гэж хэзээ ч хэлж байгаагүй.
ХаринД.Намдаг гуай хожим их том уран бүтээлч болоход Д.Нацагдорж гуай нэлээн нөлөө үзүүлсэн байж магадгүй. Жишээлбэл,“Цаг төрийн үймээн” романыг бичихдээ Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг зохиолынхоо гол баатарОюундарийнэх дүр болгож авсан. Яагаад Д.Пагмадулам Оюундарийн эх дүр болчихов гэхээр, Д.Пагмадулам тэр үеийн Маймаа хот буюу Амгаланбаатарт гэрийн сургуулиар боловсрол эзэмшжээ. Тэр үеийн хүрээний нэлээн гайгүй боловсролтой айлууд манж, хятад, тэгээд орос ч байдаг юм уу гадаад хэл, шанз тоглохоос авхуулаад хөгжим, бичиг үсэг, тэгээд хүнтэй харилцах боловсролыг хүүхэддээ олгож байсан. Тийм хүрээний их сүрхий, сайхан бүсгүй бол Д.Пагмадулам байж л дээ. Оюундарь ч зохиол дээрээ хөгжим тоглоод л, бичиг үсэг заалгажбайдаг шүү дээ. Бас нэг мундаг сонин юм нь Д.Пагмадулам Д.Нацагдорж гуайтай суухаасаа өмнө Богдын зарлигаар бусдад богтлогдож байсан байдаг. Оюундарийг бас тэгдэг биз дээ.
-Их зохиолч орчуулах зохиолуудаа ямар шалгуураар сонгож байсан байдаг вэ?
-Сонгож орчуулж байсан. Пушкинийг үнэхээр шүтдэг байсан байж магадгүй. Тэгээд Пушкиний “Хоригдол”,“Хэрээ хэрээний зүг ниснэ”,“Анчар” эд нарыг орчуулсан байдлыг нь үзэхэд, “Ер нь, их сүрхий орчуулсан байна аа”гэдэг юм шүү дээ.
Д.Нацагдорж гуай 1930-аад оноос хойш хэцүү цаг үед амьдарч байна даа гэдгийг илүү мэдэрч байсан шиг байгаа юм. Тийм учраас “Од” шүлэгтээ манай ертөнц шиг будилаан балар танай тэнд байна уу, үгүй юу гэж асууж байгаа шүү дээ. “Хоригдол” эд нар ч бас тиймэрхүү л утгатай. А.П.Чеховыг их сайн зохиолч гэдгийг Д.Нацагдорж гуай мэдэж байсан байна.
-Тэр шинэ жил тэмдэглэж байгаа зураг яагаад буруу тайлбарлагдах шалтгаан болсон юм бол?
-Тэр шинэ жилийг тэр үеийн Аж үйлдвэрийн яамны сайд Содном гэдэг хүний байшинд хийсэн байгаа юм.Зураг хөргийг нь харахад нэлээн урт ширээтэй, том байшин байдаг.Европтшинэ жилийг тэд бүгдээрээ үзжээ.Тэгэхдээ Францявсан хүмүүсэнд ирээгүй,Орос, Германд боловсрол эзэмшсэн болон НинаЧистякова/Д.Нацагдоржийн охины ээж, сурв/-гаас эхлээд л орос хүмүүсчтэнд оролцсон.Урьд нь ч тэд жоохон нийлдэг байжээ. Тэгээд1931 он дуусаад л1932 он эхлэхэд шинэ жил тэмдэглэсэн,тэнд ямарваа нэгэн бодлого зорилго ерөөсөө байгаагүй болов уу. Яагаад гэхээр, цугласан улсуудын байдлыг харахадбүгдээрээ сэхээтнүүд, цэргийн дарга энэ тэр улс төрийнхүмүүс байгаагүй. Зурагчин ч ялгаагүй хамт сурч байсан нөхөр нь байдаг.
Тэр Содном сайдын байшингаас гаргах тухай хүрээлэнд бичиг өгөхдөө хүртэл “герман Д.Нацагдоржийг энэ байшингаас гарга” гэж байгаа юм. Тэр байшин нь улсын л харьяатай байшин байж л дээ. Тэр Содном гуай 1932 онд гарсан бослогын үеэр нас барчихсан хүн. Содном сайдын дүү ч юм уу, хүүхэдтэй ч юм уу Д.Нацагдорж гуай их найз байсан. Тэд бичиг зохиолыг нь үнэлдэг байсан байх л даа.
- "Миний нутаг” шүлгийг цээжээр мэдэхгүй монгол хүн байхгүй байх. Бас л нэг ороо бусгаа тэр цагт адлуулж байсан хэрнээ Д.Нацагдоржийн бүтээл алдаршихад юу нөлөөлсөн байдаг вэ?
-Ц.Дамдинсүрэн гуай“Д.Нацагдоржийг Нацагдорж болгосон,Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосонхоёрбүтээл бол“Миний нутаг”,“Учиртай гурван толгой“юм”гэж хэлсэн байдаг. Нээрээ тэрхоёржигтэйхэн алдаршсан. Магадгүй Д.Нацагдорж гуайг хэлмэгдүүлэх үндэс бол энэ хоёроос болсон байх. Яагаад алдаршсан бэ гэхээр,“Учиртай гурван толгой” 1934 оноос эхлээд л театрт тавигдсан.1930, 1940-өөд оны үед шуудангийн машиндявж байсан улсууд“За,чи Нансалмаа,чи Юндэн бол,би Балганболъё, Хоролмааболъё" гээд л дуулаадявдаг байж л дээ.
Хуучин ший гэхээр нүүр амаа будсан юмнууд гарч ирдэг байсан бол яг өөрсөдтэй нь адилхан жирийн хүн Юндэн гээд л нэг сайхан залуу, Нансалмаа гээд л нэг сайхан бүсгүй гарч ирээд л, өөрсдийнх нь амьдрал дээр харж байсан шиг нь бие биедээ дурлаж байгаа үзэгдлийг үзнэ гэдэг бол тэр үед үнэхээр л онцгой сонин байж л дээ.
Зураг: Д.Нацагдоржийн мэндэлсний 70 жилийн ойгоор. Зүүн гар талаас
Б.Ринчен, Б.Ахтаан, Ц.Дамдинсүрэн, С.Удвал, С.Дашдэндэв, Ч.Чимид
“Миний нутаг”-ийг тэр үед хуурч Дамдинбазар гэдэг хүн бас хуурдан хэлж байж шүү дээ.Радиогоор үргэлж сонсдог юм нь“Миний нутаг”болчихжээ. Д.Нацагдоржодоогийнхоор ёстой“од”болонгуутатаархах улсууднэг хоёроор тогтохгүй байсан байх.
Шоронданхорчихоод гарч ирэхдээ,Д.Нацагдорж гуай ахиад шоронд орвол ч барахгүй юм байна аа, архи уугаад ингээд явж байваларай чдахиадхийчихгүй болов уу гэж, хүн харахад арчаагүй нэг муу архичинцарайлж,өрөөндөө ороод түүхээбичих,орчуулах,тольхийх ажлаа сайн хийгээд яваад байсан байдаг.
Харин2024 онд гардаг “Пагмадулам”гэдэг кинон дээр яахаа алдсаннэг мууархичин болгож гаргасан байна билээ,арай ч тийм байгаагүй ээ, бибол үнэхээр дургүй хүрсэн.
"ХЭЛХЭЭГҮЙ СУВД”-ЫН ТЭМДЭГЛЭЛҮҮДИЙГУНШИГЧДАД ХҮРГЭНЭ
-Их зохиолчийн өөд болсон тухай ямар мэдээ баримт байдаг вэ?
-Хамгийн лавтай 2 мэдээ байгаа юм. Нэгдүгээрт,Эвлэлийн Төв Хороонд ажиллаж байсан Хөхдэй гэдэг хүн л“Авьяаслаг сайхан шүлэгч маань нас барчихлаа”гэж эмгэнэл илэрхийлж бичсэн.Төр засаг ч,зохиолчдын байгууллага ч эмгэнэл илэрхийлээгүй.
Ц.Дамдинсүрэн гуай1945 ондгаргасантүүвэртээ“Манай нэг авьяаслаг сайхан зохиолч хөлчүүрч яваад амь насаа алдлаа”гэж бичсэн. Энэ бол зүгээр нэг үг биш гэжбибоддог.Тэр айхтар хүн “Д.Нацагдорж бол өөрөө жамаараа нас бараагүй ээ,гаднын нөлөөгөөр нас барсан шүү”гэдгийг тэр "хөлчүүрч яваад" гэдэг үгээр илэрхийлсэн.
Д.Нацагдоржийг феодал гэдэг, атаархдаг, хорсдог, гүтгэдэг, гүжирддэгхүмүүсийннөлөөгөөр нас барсан.Зургаансар шорон гянданд,ялангуяа зооринд суучихсан хүний эрүүл мэнд ямар болох вэ дээ. Эмнэлэгт үзүүлье,эмчлүүлье гэж их олон удаа хүсэлт гаргаж байсан. Магадгүй1937 онд Оросрууэмнэлэгт явсан бол бас ахиад нэг хэдэн жил амьдрах байсанч юм уу. Аль эсвэл нөгөө айхтар хэлмэгдүүлэлтээрхамгийн түрүүнд аваад явчихч байсан байж магадгүй л дээ.
- Д.Нацагдорж гуайнил болоогүй бүтээлүүд илрэх боломж өдгөө бий юу,эсвэл бүгдийг судалчихсан уу?
-Илрэх бололцоотой. Яагаад вэ гэхээр, Б.Содном гуайн амьд байхдаа, “Д.Нацагдоржийнхоёрдэвтэр байсан нэг нь олдохгүй байна.“Ордны нууц”гэдэг роман байсан”гээд л ярьдаг байсан.Тэгэхээр магадгүй нэг хэсэг зохиол нь өнөөдрийг хүртэл бид үзээгүй ч байж магадгүй.“Харанхуй хад”, “Ламбугайн нулимс”,“Соёлыг гайхав”эд нарчинь нэг л дэвтэр нь шүү дээ. Нэг дэвтэр дээр л 45-46 зохиолоохуулаад бичсэн,тэр нь л Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа юм.
“Ондоо хүмүүжил”-ийг жижиг жижиг цаасан дээр,энд тэнд биччихсэн,эхлэл,төгсгөл нь аль юм,үүний дараа юу нь орох вэ гэж бараг 5-6 жил үзэж байж сая яг ийм зохиол байсан юм байна аа гэжгаргажирэх жишээтэй. Энэ бол судлаач хүний хувьд зорилготой сайхан ажил. Түүн шиг“Хэлхээгүй сувд”-ын тэмдэглэлүүдийгэнэ 120 жилийн ойгоорньүг нэг бүрчлэн гаргаж уншигчдадаа хүргэнэ. Тэгэхээр“Хэлхээгүй сувд”гэж ямар зэргийн юм байсныгуншигч судлаачид мэдэж авна аа гэсэн үг.
- Д.Нацагдоржийн нөлөө хожмын ямар ямар зохиолчдод хэрхэн илэрдэг вэ?
-Д.Нацагдорж гуайн нөлөөгөөр бичсэн улс зөндөө шүү дээ. С.Эрдэнэ гуай байна. Яруу найргийн хувьд болБ.Явуухулан гуай байна.Бүр илэрхий нөлөөтэй. Тэр байтугайЧ.Лодойдамба гуайдч нөлөөтэй. Ж.Лхагвын тэр сайхан дүрслэлийг Д.Нацагдорж гуайд хүрээгүй гэж хэлж болохгүй шүү дээ. Үнэхээр Д.Нацагдорж шиг л сайхан дүрсэлсэн байгаа. Гэхдээ эхний үлгэр загварыг бол үнэндээ Д.Нацагдорж гуай үзүүлсэн,нэг хэмжүүр тавьчихсан байна шүү дээ.
-Олон орон их зохиолчоо мөнгөн тэмдэгт дээрээ залсан байдагчлан Д.Нацагдоржийгоо мөнгөн тэмдэгт дээрээ дүрслэх уриалгыг залуу судлаачид гаргаж бичсэн байна билээ. Та үүнийг юу гэж үзэж байна вэ, эсвэлчухал бишасуудал уу?
-Үгүй ээ,чухал. Ер нь, энэ 120 жилийн ойгоор нэг тийм ганц юм хийчихээсэй гэж боддог. Бүр мөнгөн тэмдэгт дээр болдоггүй юм бол, ойд нь зориулжнэг марк гаргавал сайн сан. Их мөнгө ордог юм гэнэ ээ,марк хүртэл чадахгүй юм шиг л яриад байна.
Сонгодог сайхан зохиолчоо оюун санааныертөнц гэдэг үүднээс нь,нэг үйлдвэрийн тухай сайхан юм хэлчихсэн гэхдээ Д.Нацагдорж юу гэж хэлсэн бол гээд үздэг,рашаан усны тухай байлаагэхэдД.Нацагдорж гуай энэ талаар юу хэлсэн байдаг бол гээд хандах хүн маань Д.Нацагдоржгуай мөнөөсөө мөн гэж лбибоддог.

Түүн дээр академич Ц.Дамдинсүрэн гуай бичихдээ, “Д.Нацагдорж бол Монголын сонгодог зохиолч мөн” гэж хэлсэн байдаг. Энэ бол их ул үндэстэй, гүнзгий дүгнэлт.
Д.Нацагдоржийн уран бүтээлийг бидний энэ үе байтугай хойч үе маань сонирхож уншина, тэдэндхэрэгтэй зохиолыг туурвисан гэж Ц.Дамдинсүрэн гуай хэлж шүү дээ. Үнэхээр ч түүнээс хойш Д.Нацагдорж гуайн уран бүтээлийн өв улам дэлгэрсээр 100 гаруйзохиолыгньөнөөгийн уншигчид унших бололцоотой болжээ. Түүнээс хойш 1966 онд Д.Нацагдоржийн мэндэлсний 60 жилийн ой болоходМонголын Зохиолчдын Эвлэл,манай сэхээтнүүд илүү их анхаарал тавьж,нэлээн дэлгэрэнгүй түүврийг ньгаргасан.Үүндээрүндэслээд Д.Нацагдорж бол Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч мөн гэсэн.
Ингэж дүгнэсний учир нь,нэгдүгээрт уран зохиолын бүх төрөл зүйлээр амжилттай туурвиж, тэдгээр нь уншигчдад бүрэн хүрсэн.Хоёрдугаарт,орчин цагийн монголын утга зохиолын хэл бүрэлдэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн. Өнөөгийн утга зохиолын хэлээр бичиж найруулаххэв маяг, үгийн сонголт, өгүүлбэрийн зохион байгуулалт, бүх зүйл нь Д.Нацагдоржийнуран бүтээлд илэрхийлэгдэн гарч ирсэн.
Зарим хүн санаатай ч юм уу, санамсаргүйгээр Монголын орчин үеийн уран зохиолын үндэслэгчдийн нэг гэж ярих явдал гарч ирж байна л даа. Гэхдээ чухам яг тэр 1930-аад оны үеийн зохиолууд дотроос өнөөдөр хэний зохиолыг хэн, хэр зэрэг уншиж байна вэ гэвэл яалт ч үгүй монгол хүн бүр Д.Нацагдорж гуайг уншиж байна.
Гудамжинд гараад харахад л“Хэнтий,Хангай,Саяны өндөр сайхан нуруунууд...”гээд л унших жишээтэй. Тэгэхээр Монголын уран зохиолыг үндэслэгч гээгүй, Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч гэж хэлэх бүрэн үндэстэй.
Тэгэхдээ энэ үг бусадхүний,бусад зохиолчийн үнэ цэнийг бууруулах гэсэн санаа огт бишюм шүү.
Д.НАЦАГДОРЖБИЧИХИЙН ОДОНД
ТӨРСӨН ХҮН
-Д.Нацагдорж гуай уран зохиолын бүх төрлөөр туурвижээ. Уран бүтээлийнх нь оргил үеийг 1930-1936 он гэх нь бий. Зохиолч хүн ийм олон талт байх нь аль хэр түгээмэл үзэгдэл вэ?
-Д.Нацагдорж гуай ер нь бичихийн одонд төрсөн хүн шиг байдаг.Тэр бичихдадал, туршлагыггэрийн сургуулиар олж авсан. “Цаасан шувууны үлгэр”,“Оюун түлхүүр”-ээс эхлээд л “Тодорхой толь” ч гэдэг юм уу, тухайн үеийнхээМонголын бичигтэй хүний унших ёстой бүх зохиолыг уншсан шиг байгаа юм.
Тэгэхээр, нэгдүгээртих уншжээ.ТүүнчлэнД.Нацагдорж гуайавтономитын үед Хүрээндбайгуулсандунд сургуульд явсан болов уу гэхээр баримтууд байдаг. Албан ёсны хүүхдүүдийн нэрд ороогүй боловч сайн дураараа тэр сургуульд явах боломжийгтүүний эцэг Дашдоржолж өгсөнбайх үндэслэлтэй. Тэгэхээр эрдэм боловсролд их эртнээс шамджээ.
Зураг: Зураач Ж.Саруулбуян "Мөнх тэнгэрийн дор"
Д.Нацагдорж гуайн гар бичмэл, юмсыг үзэж байхад хятадаар тэмдэглэсэн зүйлс цөөн биш байдаг. Оросоор бас бичсэн байдаг.
Тэр дунд сургуулийн программд орос, хятад хэл үздэг байсан.Мэдээж хожим нь сургуульд яваадорос, германхэлсурсан.Герман хэлийг3-4 жилийн хугацаанд үнэхээргерман хүнээс дутахааргүйгээр сурсаннь сонин шүү.Бичсэн зүйлсийг ньгерман хүнд үзүүлэхэд“Яг лгерман хүн шиг бичсэн байна”гэж надад хэлж байсан.Их л авьяастай,мэрийлт чармайлттай,үнэхээр цуцашгүй хөдөлмөрч хүн байж дээ.
-Энэ хорвоодД.Нацагдорж гуай31-хэн насалсан. Уран зохиолын бүх төрлөөр бичиж, нийгмийн амьдралынолонсалбарт яаж тэгж далайцтай ажиллаж чадсан юм бол бодогдохоор нас шүү дээ.ТэгэхээрЕвропт сурсан боловсрол нь түүний уран бүтээлд хэрхэн нөлөөлсөн байдаг вэ?
-Нэгдүгээрт,түүнд эрдэм мэдлэг,хичээл зүтгэл байжээ. Түүний хажуугаар цаг үе нь шаардаж дээ. Үнэхээр өөрсдийнхөө амьдралыг хоцрогдсон хэцүү болчихжээ гэдгийг Нацаг гуайгаас эхлээд бүх хүнтэр үед ойлгож байсанучраас“хөмөрсөн тогооны доторх”гэж зүйрлэн хэлж байжшүү дээ. Тэгээд манай улс яаж ийж,зүй зохисыг нь олж байгаад Герман,Францад хүүхдүүдийг сургасан байдаг. Тэднийдотор Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадуламнарорсон. Д.Нацагдорж гуай тэр цагийг үнэхээр сайн ашигласан байдаг л даа. Тэнд герман хэл үзсэн,сонин сэтгүүлийн хичээл номд суусан,театртай ч сайн танилцсан.
Түүнд яруу найраг, үргэлжилсэн үгийн зохиолбичих манайөөрийн суурь байсан. Түүнчлэн Д.Нацагдорж гуай зүйр цэцэн үгс цуглуулж байсан байдаг. Бүр бөөгийн дуудлагыг тусгайлан судалсан дэвтэр нь бий.Хүүрнэл зохиолбичихсуурь нь үлгэр гэдэг гайхамшигтай юмаас эхтэй. Тэгээдардын үлгэр ийм байдаг юм бол жинхэнэ Европ зүгийн үргэлжилсэн үгийн зохиол ийм байж болох юм гэдгийг Д.Нацагдорж гуай гаргаад ирсэн. Жүжгийн зохиолын тухайд харилцаа дуу гэх мэтээр манай уламжлал байсан ч Европ дахины жүжгийн зохиолынхэлбэрээр“Учиртайгурвантолгой”-гбичсэн.
Тэгэхээр Д.Нацагдорж гуай нийгэм, улс төрийн амьдралд өргөн дэлгэр оролцож явсан нь эзэмшсэн боловсрол дээр нэмэх нь авьяас, тэгээд цаг үеийн шаардлага байж дээ.
Ийм учраас Д.Нацагдорж гуай богинохон хугацаанд энэ бүх зүйлд оролцох шаардлага ч байж,түүнийгээ нэр төртэй хэрэгжүүлсэн уран бүтээлч,нийгэм төрийн зүтгэлтэнбайсныгөнөөдөр нүүр бардам баяртай сайхнаар хэлж болох хүн юм даа.
МАРКО ПОЛОГИЙН ТЭМДЭГЛЭЛИЙГ АЗИД АНХ УДАА ОРЧУУЛСАН ХҮН
-Их зохиолч үнэхээр харамсмаар богино насалсан. Түүнийдотоод зөрчил, ганцаардал ньзохиолынх нь гар бичмэлдхэр илэрдэг вэ, юу нь танд сонин сайхан байсан бэ?
-Зохиолчийн гар бичмэл гэдэг бол бараг тэр хүний дотоод ертөнц рүү нь нэвтрэх үүд хаалга байдаг. Шаналж зовсон, баярласан, гомдсонтэр бүх зүйлньгар бичмэлд нь үлддэг. Тэр байтугай эмнэлэгт хэвтээд байж байсанньч,шөнө нойр нь хүрэхгүй суугаад зохиолоо бичиж байсанбүгд л гар бичмэл дээр нь байдаг. Тэр амьдралынх нь эгзэгтэй мөч бүр,туулж байсан амьдрал нь надад илүү сонин сайхан байсан. Жишээлбэл,Д.Нацагдорж гуай 1934 онд“Хэлхээгүй сувд”гэдэг зохиол бичихээр их том төлөвлөгөөгаргаж,маш их судалгаа хийсэн байдаг.“Хэлхээгүй сувд”гэдэг зохиол тууж уу,роман уу гэдэг талаар өнөөдрийг хүртэл судлаачид нэг мөр болж чадаагүй. Д.Нацагдоржгуайг“Ордны нууц”гэдэг роман бичсэн юм гэнэбилээ, тэр роман нь олдохгүй байна гээд судлаачид ярьж л байдаг.
Тэгэхээр тэрээрбичиж чадах байсан уу гэвэл бичиж чадах байсан. Тэгтэл яагаад бичсэнгүй вэ гэвэл, 1935-1936 оны үед Д.Нацагдорж гуай судалгааны маш их ажилтай байсан.1932-1934оны үед тэр үеийн шинжлэх ухааны хүрээлэн гэдэгт орчуулгын ажил хариуцажбайсан.Уран зохиолыг ч,түүхийн зохиолуудыг ч орчуулсан,бүр тэргүүн зэргийн орчуулагч байсан.
Монголын түүхийг цэгцтэй сайн судалъя гэдэг зорилго Д.Нацагдорж гуайд үнэхээр байсан шиг байдаг. Тэгэхдээ бүр эртнээс нь, Хүннү Сүннүгийн үеэс нь эхлээд Чингисээр дамжуулаад явъя гэсэн бодолтой байжээ.
Түүхийн талаар“Монголын түүхийн товч”гээдөгүүлэл бичсэн шүү дээ.МөнМонголын түүхтэй холбоотой зохиолуудыг өөрөө орчуулсан. Марко Пологийн тэмдэглэлийгАзид анх орчуулсан хүнньД.Нацагдорж гуай байх.Түүнээс гадна түүхийн холбогдолтой зохиолуудыг бусад хүнээр орчуулгаад орчуулсныг нь хянадаг байжээ, энэ бол их айхтар ажил шүү. 1935 онд түүхийн тасгийн эрхлэгч, 1936 онд дуунухааны тасгийн эрхлэгч болсон. Монгол хэлний анхны тайлбар толийг зохиох комисст орж их ажил хийсэн.Ер нь, нэг хүн бараг барахын аргагүйихажил хийсэн дээ.Тэгэхээр“Хэлхээгүй сувд”мэтийн тийм том зохиол бичих цаг зав гараагүй байх.
-“Хэлхээгүй сувд”-ыг роман байсан гэж үзэх үндэс нь юу байдаг вэ?
-Материалуудыг нь үзэхэд, нэг сайхан роман бичихээр зорьж байсан нь тодорхой байдаг. Тэр бичмэл тэмдэглэлүүд дотор романы тухай их олон удаа тэмдэглэж ярьж хөөрсөн зүйл байдаг. Жишээлбэл,“Роман бичих нь нэг сайхан байшин барихтай адил”гэдэг ч юм уу. “Үлгэргүй хүн,үзэлгүй роман байж үл болно”гэж.Үзэлгүй роман байж үл болно гэдэг нь ер нь зохиолдфилософи чиглэл заавал байх ёстой гэдгийг хэлжээ.Үлгэргүй хүн байжүлболно гэдэг нь, романд дүрслэгдэж байгаа хүн өөрийн туулсан амьдралтай,өөрийн хувь заяатай байх ёстой гэдгийг яруу найрагч хүн учраас толгой холбоод л хэлчихсэнбайх жишээтэй.
Энэ романдаа Богдыг үзүүлнэ,гол үйл явдал нь Богдын ордондтулгуурлана, гадны гар хөл бологсдын нөлөөтэй ч байж магадгүйбусармаг үйл явдлуудыг нь шигтгэж оруулна гэжтөлөвлөсөн байдаг. Тэгээд 10-20 хүний хувь заяаг энэ зохиолд үзүүлнэ гэхээр аргагүй л роман харагдаж байгаа биз дээ. Д.Нацагдорж гуай ер нь Европ дахины их том том туульсын романуудыг мэдэж байсан учраас түүний хэмжээнд л нэг том роман бичнэ гэж бодсон болохоос, өдгөөгийнзаримроман шиг юм бичье гэвэл нэгсарын дотор л биччих байсан байх.Их өндөр хэмжүүр тавьж байсан учраас тэр романаа бичиж амжаагүй болов уу даа.
-Монголын утга зохиолын нэртэй төлөөлөгч В.Инжинаш, Д.Равжаа нараар жишээ татъя л даа.Д.Нацагдорж гуайгаас 100 жилийн өмнө Д.Равжаа, 70 жилийн өмнөВ.Инжинаш мэндэлсэн. Д.Нацагдорж гуайөмнөх үеийнхнээсээ юугаараа ялгаатай байсан бэ?
- Д.Нацагдорж гуай өмнөх үеийнхнээсээ ялгаатай байсан нь, нэгдүгээрт, шинэ дүр гаргаж ирсэн. Чингис хаан өмнө нь дүр байсан. Сайхан хутагт хувилгаад мөн дүр байсан. Гэтэл жирийн малчин хүн, жирийн сэхээтэн хүн, жирийн сурагч гээд цоо шинэ дүр бүтээсэн.Хоёрдугаарт, цоо шинэ асуудлуудыг дэвшүүлсэн.
Гуравдугаарт, жинхэнэ бичгийн ба ярианы хэлний дундаас цоо шинэ утга зохиолын хэлийг бүрдүүлж гаргаж ирсэн.
- Д.Нацагдоржийг бид сурах бичиг дээр бичигдэж ирсэн намтраар л "сайн таньдаг". Харин таны судалгаанд тулгуурлавал “жинхэнэ Нацагдорж” ямар хүн байв, олон нийт төдийлөн мэддэггүй, “нуугдмал” Нацагдорж гэж бий юу?
-Зүгээр баримт хэлье.Шагдаржавын Нацагдорж гэж алдартай түүхч байдаг. Түүнийг Д.Нацагдорж гуай түүхийн тасгийн эрхлэгч байхдаа түүхийн тасагт туслах ажилтнааражилд авсан байдаг. Тэгээд нэг жил ажиллуулсныхаадараа шинжлэх ухааны хүрээлэнд хүсэлт бичсэнбайгаа юм. Энэхүү“Ш.Нацагдорж болбоос ирээдүйд Монгол улсад хэрэгтэй хүн болохын учир цалинг нь нэмж өгнө үү”гэсэн.Ш.Нацагдоржгуай“Миний талаар ингэж бичиж байсныг ньби мэдээгүй”гэж хэлсэн байдаг. Тэгэхээр ямар зэргийн хүн байж вэ гэдгийг эндээс харж болж байгаа.“ЗаШ.Нацагдорж оо,би чамайг тодорхойлсон шүү,би чиний цалинг нэмэх гэж байгаа”гэж яриагүйбайх нь шүү дээ.
Хоёрдугаарт,Д.Нацагдорж гуай хэлмэгдсэн гол шалтгаан нь тайжязгуур.Монголчууд1921-1990 он хүртэл угсаагарвалааямагт нууж байлаа.Ноёны ч хүүхэд бай,бүгдээрээл "харцардынхүүхэд" гэдэг байв.
Зураг: Жавхланг бадруулагч үүрийн гишүүн байхдаа 1924 онд авхуулсан гэж 1976 онд Ч.Хас Ч.Жачинд ярьжээ.
Тайжийн хүүхэд гэдэг 1930-аад оноос хойш амьдрахын аргагүй байсан. Тэгэхээр үнэнч байсны хамгийн тод илрэл нь өөрийнхөө тайж гэдгийг хэзээ ч нуугаагүй, түүгээрээ дууссан. Тэр хатуу ширүүн үед Чингисийн удмын тайж хүн гэдэг угсаа нь түүний амь насыг авч одсон байх.
Гуравдугаарт,Д.Нацагдорж гуайн гар бичмэлүүд, зураг хөрөгбүгдүрэгдэж болох байсан. Чухамдаа Д.Нацагдорж гуай сайн хүн байсан учраас гар бичмэлүүд,холбогдох юмсыг нь шавь нар, танил нөхөд нь хадгалж байгаад1948 оноос хойш цувруулаад манайд өгсөн. Муу хүний юмыг тэгж хадгалах учир байхгүйгэжби боддог.
Дөрөвдэх баримт нь, Түүнийгхоёрудаа шорон гянданд хилс хэргээр хорьсон.Анхных нь 1932 оны хавар шоронд хийхдээ Германы тагнуулууд цугласан,Манж-го улсын ойг тэмдэглэсэн гэжД.Нацагдорж гуайг 6 сар орчим шоронд хорьсон,9 удаа байцаасан. Тэгэхэд чи хэний тагнуул вэ,хэний бүлгийн гишүүнбэгэх мэтийн айхтар асуултуудадД.Нацагдорж гуай нэг ч монгол хүний нэрхэлээгүйбайдаг. Хүний нэр хэлбэл л барьж хориод байсан байхгүй юу. Энэ бүгдээс харахад Д.Нацагдорж гуай жинхэнэ язгууртан хүмүүжлээр хүмүүжсэн хүн байжээ.Харин7 настай байхдаа ээжийгээ алдаж, аавтайгаа хоёулхнаа байсан учраас хүний зовлон мэддэг,өр нимгэн хүн болсон байхталтай. Муу аав минь намайг үүрч дүүрч өсгөсөн гэж хэлсэн байдаг.
Д.Нацагдорж бол Германы Монгол судлалын төвд очиж ажилласан анхны монгол хүн.
ЗУУНЖИЛИЙН ДАРАА Ч "ЖАРГАЛАН ЖАРГАЛАН ЖАРГАЛАН"-Г УНШИХЫН УЧИР
-МонголУлсЕвропт боловсон хүчнээ бэлтгэж эхэлсний 100 жилийн ой болж байна. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас "эрдэнэ өвөрлөн" ирцгээсэн тэдгээр хүүхдийг анх хэрхэн сонгож Еврод руу явуулж байсан байдаг вэ?
-Европт явуулсан тэр 30 хэдэн хүүхэд бүгд дунд сургуульдамжилттай сурч байсан.Тэр1926 онд явуулахад ардын хүүхэд,феодалын хүүхэд гэж ялгаагүй.Жишээлбэл,Наваан-Юндэн гуай бүр ноёнгаралтай хүн байсан шүү дээ.
Тэгээд огт дунд сургуульд сураагүй хүнийг тийш нь явуулахгүй.Тиймээс урьд нь Д.Нацагдорж гуайдунд сургуульд сурчихсан байсны нэг баталгааньэнэболдог.Д.Нацагдорж гуай ер нь сургуульд явж суръя гэдэг хүсэлтийг тэр үеийн нам төрд байнга тавьжбайсан байдаг. Тийм учраас1925 онд анх тэр үеийн Орост нэг жил цэргийн улс төрийн сургуульд явсан.Тэгээдахиад Герман руу яагаад явах болов гэхээр түүний зорьж байсан хэрэг бол цэргийн том даргаболох биш, харинэрдэм судлал түүх, соёлын талын юмсурах байсан. Д.Нацагдорж гуайтэдгээр хүүхдээс арай ахмад,20 хүрчихсэн бас гэр бүлтэй байсан.
Германд Д.Нацагдорж гуай чинь бүр Монгол судлалын их том эрдэмтэнтэй танилцаж, хамтран ажиллаж байсан байгаа шүү дээ. Тэгэхээр хэр зэрэг, ямар түвшний хүн байсныг нь эндээс бас харж болно л доо.
-Д.Нацагдоржтой харилцаж байсан тэдгээр он жилд Э.Хэнишийнсудалгаа ч их амжилттай явсан байдаг гэж судлаачид ярих болсон байна билээ. Тэгэхээр Д.Нацагдоржийн туурвил зүйн сэтгэлгээний шинэчлэл,арга барилдямар онцлог ажиглагддаг вэ?
-Д.Нацагдорж гуайн бүх зохиолыг харах юм бол тэр үнэхээр яруу найрагч гэдэг ньтодорхой байдаг.“Учиртайгурвантолгой”гэхэд л тэр чигээрээ яруу найраг шүү дээ. Илэрхийллийг ямагт яруу найргаар юм уу, шүлэглэсэн хэлбэрээр, тэгэхдээ хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэнбайдаг. Ер нь бүх цаг үед бичдэг байсан гэдгийг нь баттай хэлж болно.
Жишээ нь,гуанзанд сууж байхдаа3 хүүхэнороодгарахад л“Хи хи хи” гэдгээбичсэнбайх жишээтэй.“Их авгай”гэдэг зохиолоо эмнэлэгт байхдаа, “Ондоо хүмүүжил” жүжгийг1936 онд шоронд байхдаа бичсэн байдаг.Шөнө босоод л зохиол бичдэг байсан. Жишээлбэл,“Шувуун саарал”гэдэг зохиолыг нойр хүрэхгүй бичиж байна гэх мэт.Маш хурдан бичдэг хүн байж л дээ. “Учиртайгурван толгой”-гД.Намдаг гуай шаардсаар байгаад бичүүлчихсэн байдаг.Эрүүл мэндийн сэдэвтэй хэдэн зохиолыгньхэдэн 10 эмчээс дутуугүй Монголын эрүүлийг хамгаалах салбартнөлөө үзүүлсэн гээд манай хууччууд дүгнэчихсэн байдаг. Эрүүл энхийнхээ шүлэгт Д.Нацагдорж гуай жинхэнэ философио,хүний амьдралын тухай үзлээшингээгээд оруулчихсан байдаг шүү дээ.
"Жаргалан жаргалан жаргалан..." гээд100 жилийн дараа ч уншиж л байна гэж би итгэдэг.Зураач Г.Актив "Хи хи хи"
-Герман хамт суралцаж байсан Д.Намдаг гуайтай нэлээд ойр байж дээ гэж санагддаг?
- Д.Намдаг гуайтай бол Германд нэг их сүрхий танилцаж чадаагүй ээ. Тэр хоёр 1932 онд шоронд орох үед л их сайн танилцсан гэж байгаа юм. Тэд ямар ч байсан хоёр уран бүтээл дээр буюу “Учиртай гурван толгой”, “Би биш”жүжиг дээр хамтарч ажилласан байдаг. “Би биш” жүжгийг Д.Нацагдорж, Д.Намдаг хоёр хийсэн гэж судлаачид хэлдэг л дээ. Д.Намдаг гуай амьд сэрүүн байхдаа “Би биш”-ийг би бичсэн гэж хэзээ ч хэлж байгаагүй.
ХаринД.Намдаг гуай хожим их том уран бүтээлч болоход Д.Нацагдорж гуай нэлээн нөлөө үзүүлсэн байж магадгүй. Жишээлбэл,“Цаг төрийн үймээн” романыг бичихдээ Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадуламыг зохиолынхоо гол баатарОюундарийнэх дүр болгож авсан. Яагаад Д.Пагмадулам Оюундарийн эх дүр болчихов гэхээр, Д.Пагмадулам тэр үеийн Маймаа хот буюу Амгаланбаатарт гэрийн сургуулиар боловсрол эзэмшжээ. Тэр үеийн хүрээний нэлээн гайгүй боловсролтой айлууд манж, хятад, тэгээд орос ч байдаг юм уу гадаад хэл, шанз тоглохоос авхуулаад хөгжим, бичиг үсэг, тэгээд хүнтэй харилцах боловсролыг хүүхэддээ олгож байсан. Тийм хүрээний их сүрхий, сайхан бүсгүй бол Д.Пагмадулам байж л дээ. Оюундарь ч зохиол дээрээ хөгжим тоглоод л, бичиг үсэг заалгажбайдаг шүү дээ. Бас нэг мундаг сонин юм нь Д.Пагмадулам Д.Нацагдорж гуайтай суухаасаа өмнө Богдын зарлигаар бусдад богтлогдож байсан байдаг. Оюундарийг бас тэгдэг биз дээ.
Түүнчлэн Д.Нацагдорж гуайн “Хэлхээгүй сувд” гэдэг зохиолд Дариймаа гэж их сайхан хүүхэн гарч байгаа юм. Түүний сурч боловсорч байгаа нь Д.Пагмадуламтай дүйж очно. Дариймааг Богдын зарлигаар бас өөр хүнд өгсөн тухай тэмдэглэсэн байдаг. Тэгэхээр Д.Намдаг гуай “Цаг төрийн үймээн” бичсэн нь Д.Нацагдорж гуайн хийж амжаагүйг гүйцээж дээ гэж бодогддог.
-Их зохиолч орчуулах зохиолуудаа ямар шалгуураар сонгож байсан байдаг вэ?
-Сонгож орчуулж байсан. Пушкинийг үнэхээр шүтдэг байсан байж магадгүй. Тэгээд Пушкиний “Хоригдол”,“Хэрээ хэрээний зүг ниснэ”,“Анчар” эд нарыг орчуулсан байдлыг нь үзэхэд, “Ер нь, их сүрхий орчуулсан байна аа”гэдэг юм шүү дээ.
Д.Нацагдорж гуай 1930-аад оноос хойш хэцүү цаг үед амьдарч байна даа гэдгийг илүү мэдэрч байсан шиг байгаа юм. Тийм учраас “Од” шүлэгтээ манай ертөнц шиг будилаан балар танай тэнд байна уу, үгүй юу гэж асууж байгаа шүү дээ. “Хоригдол” эд нар ч бас тиймэрхүү л утгатай. А.П.Чеховыг их сайн зохиолч гэдгийг Д.Нацагдорж гуай мэдэж байсан байна.
-Тэр шинэ жил тэмдэглэж байгаа зураг яагаад буруу тайлбарлагдах шалтгаан болсон юм бол?
-Тэр шинэ жилийг тэр үеийн Аж үйлдвэрийн яамны сайд Содном гэдэг хүний байшинд хийсэн байгаа юм.Зураг хөргийг нь харахад нэлээн урт ширээтэй, том байшин байдаг.Европтшинэ жилийг тэд бүгдээрээ үзжээ.Тэгэхдээ Францявсан хүмүүсэнд ирээгүй,Орос, Германд боловсрол эзэмшсэн болон НинаЧистякова/Д.Нацагдоржийн охины ээж, сурв/-гаас эхлээд л орос хүмүүсчтэнд оролцсон.Урьд нь ч тэд жоохон нийлдэг байжээ. Тэгээд1931 он дуусаад л1932 он эхлэхэд шинэ жил тэмдэглэсэн,тэнд ямарваа нэгэн бодлого зорилго ерөөсөө байгаагүй болов уу. Яагаад гэхээр, цугласан улсуудын байдлыг харахадбүгдээрээ сэхээтнүүд, цэргийн дарга энэ тэр улс төрийнхүмүүс байгаагүй. Зурагчин ч ялгаагүй хамт сурч байсан нөхөр нь байдаг.
Зургийг өгсөн тухайд бол, тэр үед нэг журам гарчихсан байсан юм гэнэ ээ. Зураг авбал нэг хувийг нь Дотоод яаманд өг гэж. Түүн дээр бичсэн бичиг нь л хорлонтой. “Тайж Д.Нацагдоржийн банкет” гэж байгаа байхгүй юу.
Тэр Содном сайдын байшингаас гаргах тухай хүрээлэнд бичиг өгөхдөө хүртэл “герман Д.Нацагдоржийг энэ байшингаас гарга” гэж байгаа юм. Тэр байшин нь улсын л харьяатай байшин байж л дээ. Тэр Содном гуай 1932 онд гарсан бослогын үеэр нас барчихсан хүн. Содном сайдын дүү ч юм уу, хүүхэдтэй ч юм уу Д.Нацагдорж гуай их найз байсан. Тэд бичиг зохиолыг нь үнэлдэг байсан байх л даа.
- "Миний нутаг” шүлгийг цээжээр мэдэхгүй монгол хүн байхгүй байх. Бас л нэг ороо бусгаа тэр цагт адлуулж байсан хэрнээ Д.Нацагдоржийн бүтээл алдаршихад юу нөлөөлсөн байдаг вэ?
-Ц.Дамдинсүрэн гуай“Д.Нацагдоржийг Нацагдорж болгосон,Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосонхоёрбүтээл бол“Миний нутаг”,“Учиртай гурван толгой“юм”гэж хэлсэн байдаг. Нээрээ тэрхоёржигтэйхэн алдаршсан. Магадгүй Д.Нацагдорж гуайг хэлмэгдүүлэх үндэс бол энэ хоёроос болсон байх. Яагаад алдаршсан бэ гэхээр,“Учиртай гурван толгой” 1934 оноос эхлээд л театрт тавигдсан.1930, 1940-өөд оны үед шуудангийн машиндявж байсан улсууд“За,чи Нансалмаа,чи Юндэн бол,би Балганболъё, Хоролмааболъё" гээд л дуулаадявдаг байж л дээ.
Хуучин ший гэхээр нүүр амаа будсан юмнууд гарч ирдэг байсан бол яг өөрсөдтэй нь адилхан жирийн хүн Юндэн гээд л нэг сайхан залуу, Нансалмаа гээд л нэг сайхан бүсгүй гарч ирээд л, өөрсдийнх нь амьдрал дээр харж байсан шиг нь бие биедээ дурлаж байгаа үзэгдлийг үзнэ гэдэг бол тэр үед үнэхээр л онцгой сонин байж л дээ.
Ховдоос юм уу, Сүхбаатараас наашаа орж ирэхдээ “Учиртай гурван толгой”-г машины тэвшин дээр дуулсаар орж ирдэг байсан байгаа юм. Тэгж их алдаршсан. Зарим хүн 20, 30 удаа үзээд л. Тэр үед үнэхээр онцгой шинэ юм байсан байхгүй юу.
Зураг: Д.Нацагдоржийн мэндэлсний 70 жилийн ойгоор. Зүүн гар талаас
Б.Ринчен, Б.Ахтаан, Ц.Дамдинсүрэн, С.Удвал, С.Дашдэндэв, Ч.Чимид
“Миний нутаг”-ийг тэр үед хуурч Дамдинбазар гэдэг хүн бас хуурдан хэлж байж шүү дээ.Радиогоор үргэлж сонсдог юм нь“Миний нутаг”болчихжээ. Д.Нацагдоржодоогийнхоор ёстой“од”болонгуутатаархах улсууднэг хоёроор тогтохгүй байсан байх.
Шоронданхорчихоод гарч ирэхдээ,Д.Нацагдорж гуай ахиад шоронд орвол ч барахгүй юм байна аа, архи уугаад ингээд явж байваларай чдахиадхийчихгүй болов уу гэж, хүн харахад арчаагүй нэг муу архичинцарайлж,өрөөндөө ороод түүхээбичих,орчуулах,тольхийх ажлаа сайн хийгээд яваад байсан байдаг.
Харин2024 онд гардаг “Пагмадулам”гэдэг кинон дээр яахаа алдсаннэг мууархичин болгож гаргасан байна билээ,арай ч тийм байгаагүй ээ, бибол үнэхээр дургүй хүрсэн.
"ХЭЛХЭЭГҮЙ СУВД”-ЫН ТЭМДЭГЛЭЛҮҮДИЙГУНШИГЧДАД ХҮРГЭНЭ
-Их зохиолчийн өөд болсон тухай ямар мэдээ баримт байдаг вэ?
-Хамгийн лавтай 2 мэдээ байгаа юм. Нэгдүгээрт,Эвлэлийн Төв Хороонд ажиллаж байсан Хөхдэй гэдэг хүн л“Авьяаслаг сайхан шүлэгч маань нас барчихлаа”гэж эмгэнэл илэрхийлж бичсэн.Төр засаг ч,зохиолчдын байгууллага ч эмгэнэл илэрхийлээгүй.
Ц.Дамдинсүрэн гуай1945 ондгаргасантүүвэртээ“Манай нэг авьяаслаг сайхан зохиолч хөлчүүрч яваад амь насаа алдлаа”гэж бичсэн. Энэ бол зүгээр нэг үг биш гэжбибоддог.Тэр айхтар хүн “Д.Нацагдорж бол өөрөө жамаараа нас бараагүй ээ,гаднын нөлөөгөөр нас барсан шүү”гэдгийг тэр "хөлчүүрч яваад" гэдэг үгээр илэрхийлсэн.
Д.Нацагдоржийг феодал гэдэг, атаархдаг, хорсдог, гүтгэдэг, гүжирддэгхүмүүсийннөлөөгөөр нас барсан.Зургаансар шорон гянданд,ялангуяа зооринд суучихсан хүний эрүүл мэнд ямар болох вэ дээ. Эмнэлэгт үзүүлье,эмчлүүлье гэж их олон удаа хүсэлт гаргаж байсан. Магадгүй1937 онд Оросрууэмнэлэгт явсан бол бас ахиад нэг хэдэн жил амьдрах байсанч юм уу. Аль эсвэл нөгөө айхтар хэлмэгдүүлэлтээрхамгийн түрүүнд аваад явчихч байсан байж магадгүй л дээ.
- Д.Нацагдорж гуайнил болоогүй бүтээлүүд илрэх боломж өдгөө бий юу,эсвэл бүгдийг судалчихсан уу?
-Илрэх бололцоотой. Яагаад вэ гэхээр, Б.Содном гуайн амьд байхдаа, “Д.Нацагдоржийнхоёрдэвтэр байсан нэг нь олдохгүй байна.“Ордны нууц”гэдэг роман байсан”гээд л ярьдаг байсан.Тэгэхээр магадгүй нэг хэсэг зохиол нь өнөөдрийг хүртэл бид үзээгүй ч байж магадгүй.“Харанхуй хад”, “Ламбугайн нулимс”,“Соёлыг гайхав”эд нарчинь нэг л дэвтэр нь шүү дээ. Нэг дэвтэр дээр л 45-46 зохиолоохуулаад бичсэн,тэр нь л Хэл зохиолын хүрээлэнд хадгалагдаж байгаа юм.
Нөгөө дэвтэр нь үрэгдчихсэн бол магадгүй 40-50 зохиолыг нь бид өнөөдрийг хүртэл үзээгүй байх магадлалтай. Би бол Д.Нацагдорж гуайн зохиолуудаас уншигчдад хүргэсэн зохиол бол “Ондоо хүмүүжил” гэдэг жүжиг.