iNet.mn дагах

Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилнэ

Ерөнхий сайд Н.Учрал, Эрчим хүчний сайд Б.Найдалаа болон холбогдох албаныхантай өнгөрсөн баасан гарагт Дулааны IV цахилгаан станцад ажиллалаа. Тус станц нь төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний 49.0 хувь, Улаанбаатар хотын дулааны эрчим хүчний 55.2 хувийг ханган ажилладаг бөгөөд системийн оргил ачааллыг үүрч, стратегийн чухал үүрэг гүйцэтгэдэг.  2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны байдлаар “Дулааны IV цахилгаан станц” ТӨХК нь 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлуудаа хэрхэн эхлүүлээд байгаагаа болон өнөөгийн ажиллаж байгаа хүчин чадал, цаашид зайлшгүй хийгдэх ёстой хөрөнгө оруулалтын саналаа Ерөнхий сайд Н.Учралд танилцуулав.
Цахилгаан станц өндөр хүчин чадлаар ажиллаж, 33 тэрбум төгрөгөөр импортлох байсан эрчим хүчийг 15 тэрбумаар нийлүүлэн, бодит хэмнэлт хийсэн, дизель түлшийг урьдчилан хангалттай нөөцөлсний улмаас үнийн савлагаанд өртөх эрсдэлийг бууруулжээ. Түүнчлэн нэг киловатт цахилгааныг 83 төгрөгөөр үйлдвэрлэж, 117 төгрөгөөр, харин нэг гигакалори дулааныг 40.800 төгрөгөөр үйлдвэрлэж, 4,283 төгрөгөөр борлуулдаг байна. 2025 онд тус байгууллага цахилгаан эрчим хүчнээс 151.7 тэрбум төгрөгийн ашиг олж, харин дулааны эрчим хүчнээс 183.2 тэрбум төгрөгийн алдагдал хүлээжээ.
Тарифын бодлогыг өөрчлөх шаардлага үүссэн гэдгийг байгууллагын удирдлагууд онцолсон бөгөөд хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 2027 онд 118 тэрбум төгрөгийн алдагдалд орох тооцоолол гарсныг хэллээ. Мөн өнөөдрийн байдлаар 260 тэрбум төгрөгийн үндсэн зээлтэй ба төлөлтөө хойшлуулах хүсэлтийг Хөгжлийн банканд өгчээ. Эрсдэлийн үнэлгээгээр 504.4 тэрбум төгрөгийн засвар шаардлагатай. Цаашид өвлийн оргил ачааллыг найдвартай давахын тулд санхүүжилтийг шийдвэрлэж, засвар шинэчлэлээ эрчимжүүлэх ёстой гэсэн мэдээлэл өглөө. 
Ерөнхий сайд Н.Учрал “Эрчим хүчний шинэчлэл бол манай Засгийн газрын голлон анхаарч байгаа асуудлуудын нэг. Нэн тэргүүн эрчим хүчний салбар эдийн засгийн эргэлтэд орж зөв бүтэцтэй ажиллаж байж цаашдаа төрийн татаасгүй, өр төлбөргүй, гал алдахгүй зөв голдиролдоо орно гэж үзэж байна. Энэхүү шинэчлэлийг алаг цоог хийж болохгүй, яаралтай засвар үйлчилгээний санхүүжилтийг шийдвэрлэх, шинэ эх үүсвэр барих, үнэ тарифыг иргэдэд дарамтгүйгээр алгуур шинэчлэх, хөрөнгө оруулалтыг боомилж буй шаардлагагүй зөвшөөрөл, хязгаарлалтаас чөлөөлөх, үнэ нэмэхийн хажуугаар компаниудын ил тод байдал, засаглалыг сайжруулах гээд цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ гэдгээ хэлсэн юм. Мөн салбарыг эдийн засгийн гацаанаас гаргах, зах зээлийн зөв горимд шилжүүлэх чадварыг нь харгалзан Эрчим хүчний сайдыг томилсон гэдгээ дурдав.
Ерөнхий сайд цааш нь хэлэхдээ “Өвөлдөө одооноос бэлтгэе. Засвар үйлчилгээгээ хавар, зундаа амжуулахгүй бол гал алдах эрсдэлтэйг бид хангалттай харсан. Үүссэн асуудлуудыг шийдвэрлэнэ. Ингэхдээ төрийн зүгээс иргэдэд учрах санхүүгийн дарамтыг хөнгөлж, Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс шаардлагатай татаасыг гаргана. 2026-2028 онд эрчим хүчний компаниудын хуримтлагдсан өр төлбөрийг үе шаттай барагдуулж, урт хугацааны зээлийг хэвийн болгосноор 2029 оноос салбарыг улсын төсвийн татаасгүй ажиллах нөхцөлд хүргэнэ. Зөвхөн засваруудаас гадна шинэ эх үүсвэрүүд, сэргээгдэх эрчим хүч, хувийн хэвшлийн төслүүдийг дэмжинэ. Тэгж байж бид өвлийг өнтэй сайхан давдаг болно, гадаад дотоодын аливаа гэнэтийн эрсдэлд сандарч тулгамдахгүй болно, эдийн засгийг тэлэх шинэ төслүүдээ эхлүүлж болно. Эрчим хүчний үнийг иргэдэд гэнэтийн дарамтгүйгээр үе шаттай шинэчилж, бодит өртөгт ойртуулан, цаашид инфляц, түлш, валютын хөдөлгөөнтэй уялдуулан индексжүүлсэн тогтолцоонд шилжүүлнэ.  Эцэст нь хэлэхэд, гал манаж гэрэл түгээж буй та нартаа баярлалаа. Хариуцлагатайгаар өдөр, шөнөгүй ажиллаж буй та бүхнийг Засгийн газар ойлгож, дэмжих болно. Ажлаа хариуцлагатай хийж байгаа хэнийг ч халж солихгүй” гэв. Харин Эрчим хүчний сайд Б.Найдалаа “Эрчим хүчний салбарыг хүнд суртал, хаалттай байдал, урт болон богино хугацаанд үүссэн өр төлбөрүүд, засаглалын хямрал, үр ашиггүй байдлаас чөлөөлөхөөр ажиллана” гэдгээ илэрхийлжээ.
Харин Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарт үүссэн асуудлаар өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд Засгийн газарт шаардлага хүргүүлсэн. Эрчим хүчний салбарынхны цалинг 30 хүртэлх болон түүнээс дээш хувиар нэмэгдүүлэх, мөн цалин тооцох итгэлцүүрийг хууль, дүрэм журмын дагуу тооцдог болох гэх мэт 12 заалт бүхий санал гаргасан байдаг.  Тэгвэл өнгөрсөн хугацаанд Эрчим хүчний салбарын ажилчдын шаардлага үр дүнд хүрээгүй тул Сүхбаатарын талбайд жагсаж эхэллээ.  Энэхүү жагсаалаар тус холбооноос эрчим хүчний салбарын алдагдлыг ажилтан хүн үүрэх ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж, салбарын хэмжээнд ажил хаялтад хүрэх эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгааг анхааралдаа авч ажиллахыг хүсэж, УИХ, Засгийн газарт хугацаатай шаардлага хүргүүллээ. Тус холбооны төлөөлөл шинээр томилогдсон сайд Б.Найдалаатай уулзалт хийсэн бөгөөд эрчим хүчний салбарын ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй бөгөөд 600 орчим тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж байгаа тул салбарын төсөв, хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээс өөр гарц байхгүй хэмээн мэдэгдээд буй юм.скачать dle 12.0

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Ёкозүна цолны болзол сонссон Киришима Б.Лхагвасүрэнгийн хүсэл талаар болов

25/09/2026, 12:06

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа

25/09/2026, 12:05

23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зурагчдын фестиваль Улаанбаатар хотноо эхэллээ

3/09/2026, 15:51

Төрийн гурван өндөрлөг ямар компани эзэмшдэг вэ?

3/08/2026, 19:31

“Нутаг заагдсан” С.Зориг

3/08/2026, 19:30

Дэлхийн өвд бүртгэсэн “Чихэртийн зоо”-нд “Хаадын хүлэг” үйл ажиллагааг зохион байгуулав

3/08/2026, 19:10

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

3/08/2026, 19:06

Монгол Улсад ирсэн гадаадын жуулчдын тоо 568.9 мянгад хүрчээ

3/08/2026, 19:03

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19