“Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой байдал зарлав
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр”-т зургаан сарын хугацаанд онцгой байдал зарлах тогтоол баталсан талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газар (ЗГХЭГ)-ийн дарга Л.Оюун-Эрдэнэ мэдээлэв.
Онцгой байдал тогтоосон хугацаанд үйлдвэрийн үйл ажиллагаанд доголдол гарахгүй бөгөөд зөвхөн санхүүгийн материалуудыг шалгах аж. Шаардлагатай тохиолдолд шалгалтын дүнг УИХ-д танилцуулах аж. Ерөнхий сайд уг тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулсан бөгөөд өнөөдөр “Эрдэнэт үйлдвэр”-т очино гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хэллээ.
Тэрбээр, “Засгийн газрын хуралдаанаас шүүгч М.Батсуурийг энэхүү мөнгө угаах системд оролцож, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газар (АТГ), Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-д гомдол гаргах болсон. Түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авах давуу эрхийг хувийн хэвшилд өгсөн албан тушаалтнуудыг АТГ-аар шалгуулах шийдвэр гаргалаа. АТГ болон Тагнуулын ерөнхий газар (ТЕГ) энэхүү хэргийг шалгахаар өчигдөр буюу энэ сарын 05-нд зарим хүмүүсийг саатуулсан.
ТЕГ-аас “Өчигдрийн саатуулах ажиллагааны дараа төрийн өндөр албан тушаалд ажиллаж байсан улс төрчид хууль, хяналтын байгууллагад дарамт учруулах оролдлого хийсэн. “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг хувийн хэвшил худалдан авсан хэрэгтэй холбоотой нэр бүхий хүмүүс хуулийн байгууллагуудын удирдлагуудтай уулзах хүсэлт тавьсан” гэсэн мэдээлэл ирүүлсэн. Тэгэхээр улс төрчдийг энэ мэт үйл ажиллагаагаа зогсоохыг уриалж байна. Хэрэв энэ үйлдлээ зогсоохгүй бол олон нийтэд нэрийг нь зарлах болно. Өмнө нь ЦЕГ-аас уг хэргийг шалгахаар прокурорт хандаж байсан ч жил гаруйн хугацаанд гацаасан. Өнөөдөр энэ хэргийг шалгах талаар прокурорын байгууллагад дахин хандах юм. Үүний дараа шүүхэд очино. Тэгэхээр энэ хэрэг хэн гэдэг албан тушаалтан дээр очиж гацах нуу гэдгийг сайн ажиглах хэрэгтэй” гэлээ.

106 сэтгэгдэл