iNet.mn дагах

Монгол-Энэтхэгийн стратегийн түншлэлийг шинэ агуулгаар баяжуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Энэтхэг Улс /БНЭУ/-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар энэ сарын 19-23-нд тус улсад айлчиллаа. Тэрбээр айлчлалынхаа хүрээнд, тус улсын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж албан ёсны хэлэлцээ хийсэн. Мөн Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож, тус улсын Сансрын төв болон эрчим хүч, аутсорсингийн тэргүүлэх компаниудаар зочилж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон юм. 



Тогтмол айлчлал ба найрсаг харилцаа

    Монгол Улс, Энэтхэг улс 1955 оны 12 дугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд шашин соёлын харилцаатай, “оюун санааны хөрш” орон юм. Сүүлийн үед тогтмол үргэлжилж буй Төрийн айлчлалын хүрээнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцлон тэмдэглүүштэй. 
    Түүх сөхвөл, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн дарга Ю.Цэдэнбал 1973 онд БНЭУ-д айлчлах үеэрээ, хоёр орны Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурсан. Харин Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд Энэтхэгт айлчлахдаа, хоёр орны Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулж худалдаа, эдийн засаг, эрүүл мэнд, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт өргөжүүлэхээр тохиролцсон байдаг аж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд БНЭУ-д айлчлахдаа, хоёр орны харилцааг Иж бүрэн стратегийн түншлэлд хүргэж, мэдээллийн технологийн салбарт хөгжүүлэх тухай ярилцаж байжээ.
    Монгол Улс, БНЭУ-тай дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд буюу 2015 онд Ерөнхий сайд Н.Моди Монголд айлчилсан. Энэ үеэр хоёр улсын харилцааг Стратегийн түншлэлд ахиулж, мал эмнэлэг, уламжлалт анагаах ухаан зэрэг салбарт хамтран ажиллах 10 гаруй гэрээ хэлэлцээр байгуулсан. Мөн хоёр орны худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх зорилгоор агаарын зам байгуулах асуудлаар санал солилцож байжээ. Түүнчлэн БНЭУ-аас Монгол Улсад газрын тосны үйлдвэр байгуулахад нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар тохиролцож байв. 



Монгол-Энэтхэгийн стратегийн түншлэл бэхжиж буйг илэрхийлэх таван сайн мэдээ
    
Нэг. Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилт нэмэгдэв
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаа БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковиндын урилгаар тус улсад энэ сарын 19-23-нд айлчилсан. Энэ нь хоёр орны харилцаа эдийн засгийн агуулгаараа улам баяжсан, үр дүнтэй айлчлал болсныг албаныхан онцлон тэмдэглэж байна. Тухайлбал, Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Ерөнхий сайд Нарендра Моди нартай уулзаж, албан ёсоор хийсэн хэлэлцээгээр хоёр улсын "Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай" хамтарсан мэдэгдэл гаргасан. Тус мэдэгдэлд Монгол Улсын Засгийн газрын хүсэлтээр, Энэтхэгийн Засгийн газар "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" төсөлд нэмж 236 сая ам.долларын санхүүжилт олгохоо зарласан. Ингэснээр, Энэтхэг улсын Засгийн газраас тус төсөлд нийт нэг тэрбум 236 сая ам.долларын санхүүжилт олгож байна.



    Түүнчлэн тус үйлдвэрт нэн шаардлагатай инженер, техникийн ажилтнуудыг Энэтхэг улсын Засгийн газрын тэтгэлгээр Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд сургахаар тогтов. Энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга талархалтай байгаагаа илэрхийлж, үйлдвэрийн бүтээн байгуулалтад монгол компани, бараа бүтээгдэхүүн оролцуулах зэргээр хамтран ажиллах нь хойшдын хөрөнгө оруулагч, бизнесийн харилцаанд эерэг нөлөөтэй болохыг цохон тэмдэглэсэн юм. Монголын газрын тосны орд зонхилон байрлах Дорнод аймгаас нефт дамжуулах хоолойгоор тээвэрлэхээс илүүтэй төмөр замаар зөөх Монголын талын саналыг хүлээн авч, хамтран судалж, дэмжиж ажиллахаар санал нэгдээд байна.
"Монгол Улсад байгуулж буй жилд нэг сая шоо метр нефть боловсруулах үйлдвэр нь хоёр орны найрсаг харилцааны нэгэн илрэл юм. Энэ үйлдвэр 2020 онд ашиглалтад орсноор, Монгол Улсын нефтийн дотоодын хэрэглээний 70 гаруй хувийг хангах боломжтой" хэмээн БНЭУ-ын Байгалийн хий, нефтийн асуудал хариуцсан сайд Дармендра Прадан онцолсон.



Хоёр. Цахим ба хил дээр олгох виз
    Энэтхэгийн тал богино хугацаагаар зорчигч монгол иргэдийг цахим визийн үйлчилгээнд хамруулах шийдвэр гаргаж, харин Монголын тал богино хугацаагаар зорчигч энэтхэг иргэдэд хил дээр виз олгож эхэлснийг мөн зарлав. Энэ нь хоёр орны аялал жуулчлалын салбарын хөгжилд түлхэц болох юм. БНЭУ-д амьдарч буй 900 гаруй монгол иргэний 600 орчим нь Буддын шашны сургуульд суралцдаг байна. Тиймээс айлчлалын хүрээнд, монгол иргэдийг БНЭУ-д сурч амьдрах нөхцөл боломжийг сайжруулах, харилцан визний журмыг хөнгөлөхөөр талууд мөн тохиролцлоо. 

Гурав. Соёлын хамтын ажиллагаан дахь санаачилга
    Оюутан, залуусын солилцоог хөхиүлэн дэмжих хүрээнд Энэтхэгийн тал Буддын шашны судлалаар Энэтхэгт суралцах хүсэлтэй монгол оюутнуудад Энэтхэгийн Соёлын харилцааны зөвлөл (ICCR)-ийн 10 тэтгэлэг, Монголын тал монгол судлалд сонирхолтой энэтхэг оюутнуудад хоёр тэтгэлгийг тус тус олгохоо зарлав.
    Хоёр улс дипломат харилцаа тогтоосноос хойших найрамдал, ах дүүсийн харилцааг нотолж, талууд 2020 онд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойг тэмдэглэж, соёл, түүхэн өвийг онцолсон цуврал ажил өрнүүлэхээр тохиролцов.



Дөрөв. Өсөн нэмэгдэж буй худалдааны эргэлт
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Моди нар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, мал аж ахуй, уул уурхай, мэдээллийн технологи, эмийн үйлдвэрлэл болон аялал жуулчлалын зэрэг салбарт хамтын ажиллагааны ихээхэн нөөц бололцоо байгааг санал нэгтэй тэмдэглэв. Энэ хүрээнд Монгол Улсын Хөдөө аж ахуйн яам, БНЭУ-ын Мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн болон загас агнуурын яамтай "Малын эрүүл мэнд, сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт хамтран ажиллах тухай" хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Ингэснээр, малын гаралтай түүхий эдээ манай улс Энэтхэгт экспортлох, хариуд нь Энэтхэгээс чанартай, өртөг багатай, мал, хүний эм импортоор авах боломж нээгдэж байна. Энэ нь хоёр талын хөрөнгө оруулалт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд тустай юм.

    Хоёр талын хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэхийн чухлыг талууд онцлоод, Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хоёр талын хэлэлцээрийг байгуулах, Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулж ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт өөрчлөлтийг аль болох шуурхай оруулах тухай яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр санал нэгдэв.
   
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцохдоо, хоёр орны бизнес эрхлэгчид хамтран ажиллахад өргөн нөөц боломж байгааг тэмдэглэсэн юм. Бизнес уулзалтын үеэр, сүүлийн жилүүдэд хоёр орны эдийн засаг, худалдааны харилцаанд дэвшил гарч байгааг талууд илэрхийлж байсан юм. Тухайлбал, 2017 онд хоёр орны худалдааны эргэлт 32 сая ам.доллар байсан бол, 2018 онд 52.7 сая болж, 40 хувиар нэмэгдсэн байна. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар, хоёр орны худалдааны эргэлт 60 сая гаруй ам.долларт хүрчээ. 



Тав. Шинэ салбар, шинэ боломжууд
    Энэтхэг улсаас Монгол Улсад голлон эм, уул уурхайн тоног төхөөрөмж, элсэн чихэр, цагаан будаа, нийлэг мяндсан болон хөвөн даавуу, автомашин зэргийг экспортолж байгаа бол Монгол Улсаас малын гаралтай түүхий эд, ноос, ноолуур импортолж байна. Монгол Улсын Төрийн тэргүүний энэ удаагийн айлчлалаар хоёр орны улс төр, соёлын салбарт тогтсон сайн харилцааг үргэлжлүүлэхийн сацуу худалдаа, эдийн засгийн салбарт өргөн боломж нээж байна. Учир нь энэ удаагийн айлчлалын хүрээнд зохион байгуулж буй Монгол, Энэтхэгийн бизнес эрхлэгчдийн уулзалтад Монголын 30 гаруй томоохон аж ахуйн нэгж бизнесээ танилцуулж, зарим бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчид хамтран ажиллах тухай санамж бичиг байгуулсан юм.
    Тухайлбал, Монгол Улсын "Монгол эм импекс" концерн Энэтхэгийн "Зидус Кадила" компанитай хамтран дэлхийн стандартад нийцсэн эмийн үйлдвэр байгуулахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Энэтхэг улс нь мэдээллийн технологиос гадна эм үйлдвэрлэлийн салбарт "толгой цохиж" байгаа улс орны нэг. Монгол Улсын хувьд, дотоодын эмийнхээ 20 орчим хувийг л үйлдвэрлэдэг.
Тиймээс дотоодын эмийн үйлдвэрлэл ус агаар шиг хэрэгтэй байгаа энэ үед Энэтхэгийн эмийн үйлдвэртэй хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь түүхэн үйл явдал болж байна.
    "Энэхүү санамж бичгийн хүрээнд, импортын эмийн хэрэглээг бууруулж, дотооддоо чанартай эм үйлдвэрлэн ханган нийлүүлэх боломж бүрдэнэ. Түүнчлэн 150 орчим ажлын байр шинээр бий болох юм. Үүнээс гадна эм үйлдвэрлэх технологийн оюуны хөрөнгө оруулалт Монголд нэвтэрч байгаа нь ихээхэн ач холбогдолтой" хэмээн Монгол эм импекс концерний Гадаад харилцаа, хангамжийн газрын захирал Б.Мөнх-Эрдэнэ тэмдэглэв.


Онцгой алхам: Шинжлэх ухааны салбар дахь хамтын ажиллагаа
    Монгол Улсын Төрийн тэргүүний 10 жилийн дараах айлчлалаар, мэдээлэл технологиос гадна, сансрын судалгаа, эрчим хүчний салбарт анх удаа хамтран ажиллахаар талууд ярилцсан нь айлчлалын бас нэгэн анхаарал татсан хэсэг болж байна. 
    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Энэтхэгийн "цахиурын хөндий" гэх Карнатака мужийн Бангалор хотод орших Сансрын судалгааны төв, эрчим хүчний "Тата пауэр Солар", аутсорсингийн "Инфосис" компани зэрэг шинжлэх ухааны гурван байгууллагаар зочилсон.




Сансар судлал
   Хоёр улсын Засгийн газар "Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах, чиглэлээр хамтран ажиллах тухай" хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь алсын зайнаас мэдрэх, хиймэл дагуулын харилцаа холбоо болоод сансрын технологийг цаг агаарын урьдчилсан мэдээ, гамшгийн менежмент болон бусад чиглэлээр ашиглах зэрэгт харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх үндэс суурь болох юм.
Энэ хүрээнд Монгол Улсын "Марс Ви" төслийн баг Энэтхэгийн Сансар судлалын төвд өөрийн төслөө танилцуулсан. Тус төслөөр, 2021 онд Ангараг гарагт аялал жуулчлалыг эхлүүлэхээр зорьж буй Энэтхэг улстай хамтран Монголын говьд бэлтгэлийн түшиц газар байгуулахаар зорьж байгаа аж.
    БНЭУ-ын Сансар судлалын төв энэхүү төслийг дэмжиж, хэд хэдэн зүйлд хамтран ажиллахаар болсон. Тухайлбал, хүний нөөцийн хамтарсан бэлтгэл, хамтарсан лаборатори байгуулах, агаарын бөмбөлөг хөөргөх зэргийг тохирсон тухай "Марс Ви" төслийн удирдагч С.Эрдэнэболд сэтгүүлчдэд мэдээлж байв.



Сэргээгдэх эрчим хүч
    Хоёр улсын дээд түвшний уулзалтаас гарсан "Монгол-Энэтхэгийн Стратегийн түншлэлийг улам бэхжүүлэх тухай мэдэгдэл"-д Монголын тал Энэтхэгийн “Нарны дээвэр” төслийн хэрэгжилтийн туршлагаас судлах, Монголын сэргээгдэх эрчим хүчний салбарын мэргэжилтнүүдийг Энэтхэгт сургах сонирхлоо илэрхийлсэн. Энэтхэгийн Засгийн газар Монгол Улсын Гадаад харилцааны яамны барилгыг ногоон, нарны эрчим хүчний үр ашигтай хэрэглээ бүхий барилга болгон шинэчлэхэд дэмжин туслах шийдвэр гаргав. Мөн Талууд уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсэж буй сорилтуудыг харгалзан сэргээгдэх эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхээр тохиролцлоо. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНЭУ-ын сэргээгдэх эрчим хүчний "Тата пауэр Солар" компанийн нарны панелын үйлдвэртэй танилцаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцсон. Тодруулбал, тус компанийн нарны панелыг түшиглэн Монгол Улсад Зүүн хойд Азийн сэргээгдэх эрчим хүчний супер сүлжээ байгуулах талаар ярилцсан юм. Монгол Улс нарны 1200 МВт эрчим хүч үйлдвэрлэх боломжтой бөгөөд энэ талаар тус компанийн төлөөлөл удахгүй Монголд айлчилж, хамтарсан судалгаа явуулахаар боллоо.



Аутсорсингийн төв
    Энэтхэг Улсын дэмжлэг туслалцаатайгаар Монгол Улсад Атал Бихари Важпайн нэрэмжит Мэдээлэл, харилцаа холбооны технологийн төвийг байгуулах ажлын явцыг дээд түвшний уулзалтаар хэлэлцсэн юм. Энэхүү төсөл Монгол Улсын хүний нөөцийн хөгжил, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтойг харгалзан хэрэгжилтийг нь эрчимжүүлэхээр талууд тохиролцов. Тодруулбал, 10 жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж БНЭУ-д айлчлах үед анх аутсорсинг /программ хангамжийн эх код бэлтгэн нийлүүлэх/-ийн төв байгуулахаар ярилцаж байсан аж.  Яг 10 жилийн дараа энэ нь бодит ажил болж хэрэгжихээр 20 сая ам.долларын зээлийн хэлэлцээр байгуулаад байна. "Бид 10 сая ам.доллароор Аутсорсингийн мэргэжилтэн бэлтгэх сургууль байгуулна. Харин энэ сургуулийг менежментийн багаар удирдуулахад 10 сая ам.долларыг нь зориулна. Энэ баг Монгол Улсын 10 мянган залууг аутсорсингийн мэргэжлээр сургаж бэлтгэх бөгөөд сургуулийн барилгыг энэ жил эхлэхээр төлөвлөөд байна" хэмээн ЕТГ-ын дарга З.Энхболд онцолсон юм.
скачать dle 12.0
444 Сэтгэгдэл

444 сэтгэгдэл

  1. jordan retro

    2020/03/31 05:03:02

    Thanks a lot for giving everyone a very spectacular chance to read articles and blog posts from this blog. It is usually so ideal plus full of a great time for me and my office co-workers to search your web site minimum 3 times every week to study the new things you have got. And indeed, we are certainly astounded for the incredible tips served by you. Some 4 tips in this article are really the simplest we have had. jordan retro http://www.jordanshoes.us

  2. chrome hearts

    2020/04/03 04:04:32

    I am also writing to let you be aware of what a magnificent experience my cousin's princess had visiting yuor web blog. She came to find a lot of details, with the inclusion of what it's like to have a great giving mindset to get the mediocre ones without hassle learn about specified specialized things. You actually did more than our own desires. Thanks for delivering such insightful, trusted, revealing and in addition unique tips on that topic to Emily. chrome hearts http://www.chromehearts.com.co

  3. air jordan

    2020/04/05 22:04:18

    I precisely needed to thank you so much yet again. I am not sure what I would have handled in the absence of the actual tricks contributed by you over such a topic. This has been a traumatic dilemma in my circumstances, nevertheless discovering the very well-written avenue you dealt with the issue forced me to weep for gladness. I am thankful for this advice and as well , believe you realize what a powerful job that you're getting into teaching people all through your web blog. Most probably you haven't met all of us. air jordan http://www.airjordanretro.co.uk

  4. cheap jordans

    2020/04/08 03:04:05

    My husband and i have been really fulfilled that Raymond managed to finish off his researching from your ideas he gained through the blog. It's not at all simplistic to simply happen to be releasing solutions which the others have been selling. Therefore we fully understand we have the writer to thank for this. All the illustrations you've made, the straightforward website menu, the friendships you will make it possible to promote - it's everything astonishing, and it is making our son in addition to the family feel that this subject is interesting, which is certainly seriously vital. Many thanks for all! cheap jordans http://www.shoesjordan.us.com

  5. yeezy boost 350

    2020/04/10 04:04:17

    I wanted to compose you this tiny word to finally say thanks the moment again for your personal beautiful ideas you've discussed at this time. It's quite seriously open-handed of you to offer unhampered just what numerous people would've offered for sale for an e-book to earn some cash for themselves, most notably given that you might have tried it in the event you considered necessary. Those thoughts in addition served to be a great way to understand that other individuals have the identical dreams similar to my personal own to learn whole lot more when it comes to this condition. I think there are several more enjoyable occasions up front for folks who check out your website. yeezy boost 350 http://www.yeezy-boost.us.com

  6. vapormax

    2020/04/12 06:04:57

    I have to express my thanks to you for rescuing me from this scenario. Just after looking out throughout the world-wide-web and coming across basics that were not pleasant, I was thinking my life was gone. Living devoid of the solutions to the problems you've solved through this site is a critical case, and ones which might have negatively damaged my entire career if I had not noticed your web site. That mastery and kindness in taking care of almost everything was tremendous. I don't know what I would have done if I hadn't come across such a stuff like this. I'm able to at this moment look ahead to my future. Thanks so much for this expert and sensible help. I will not think twice to refer your web page to anyone who requires support about this matter. vapormax http://www.nikevapormax.co.uk

  7. bape hoodie

    2020/04/14 08:04:14

    I wanted to post you the little bit of word to finally say thanks over again for your personal gorgeous guidelines you've provided on this website. It was certainly surprisingly generous with people like you giving easily just what a number of people would've marketed for an ebook in order to make some dough on their own, principally since you could have done it in case you decided. The strategies additionally served like the easy way to know that other people have a similar dream similar to my own to know good deal more with regard to this problem. I'm certain there are some more pleasant periods up front for many who look into your website. bape hoodie http://www.bape-hoodie.us.com

  8. supreme clothing

    2020/04/18 11:04:08

    I have to show some thanks to you for bailing me out of such a incident. As a result of browsing throughout the internet and obtaining strategies which are not helpful, I was thinking my entire life was over. Being alive devoid of the answers to the difficulties you have fixed as a result of your good short article is a serious case, as well as ones that could have in a wrong way affected my entire career if I hadn't encountered the website. Your primary knowledge and kindness in dealing with all things was helpful. I'm not sure what I would have done if I hadn't encountered such a thing like this. It's possible to now relish my future. Thanks a lot so much for your skilled and results-oriented help. I won't think twice to suggest your web page to anybody who ought to have direction about this issue. supreme clothing http://www.supremesonlinestore.com

Сэтгэгдэл үлдээх

Турк улсад Олон улсын гэрэл зурагчдын чуулган болж байна

26/04/2024, 17:51

УДБЭТ-ынхан “Дурлалын ундаа” хошин дуурийг анх удаа тайзнаа тоглоно

24/04/2024, 09:14

Энэтхэгт үйлдвэрлэсэн хоол амтлагчуудад хорт бодис байгаа эсэхийг шалгана

24/04/2024, 09:09

СҮХБААТАР: Нохойн идүүр буюу хишгийн сав

24/04/2024, 09:07

ДОРНОГОВЬ: Мал шинэ ногоо идэж эхэллээ

24/04/2024, 09:04

Манай эрдэмтэн судлаачид олон улсын эрдэм шинжилгээний бүтээлийн санд 8000 гаруй бүтээл хэвлүүлжээ

24/04/2024, 08:58

Өнөөдөр болох үйл явдлууд

24/04/2024, 08:56

ПАРИС 2024: Гавьяат тамирчин П.Орхон олимпод оролцох эрхээ авлаа

22/04/2024, 18:10

СҮХБААТАР: Дугуйн фестиваль-2024

22/04/2024, 17:23

Хүүхэд, залуучуудын театрыг энэ сарын 25-ны өдөр албан ёсоор нээнэ

22/04/2024, 17:19

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНДЭЗНК-ын 80 дугаар чуулганы даргаар сонгогдов

22/04/2024, 17:18

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

22/04/2024, 17:17

Улаанбаатар хотноо олон улсын бүжигчдийн тэмцээн болно

22/04/2024, 17:15

Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй

22/04/2024, 17:14

Франц Беккенбауэрийн хүрэл хөшөөг босгоно

22/04/2024, 13:59

БАЯН-ӨЛГИЙ: Ирэх өдрүүдэд салхины хурд секундэд 24 метр хүрч шуурна

22/04/2024, 13:55

Олон улсын эх дэлхийн өдөр тохиож байна

22/04/2024, 13:04

ОРХОН:Монгол хоол үйлдвэрлэгчдийн анхдугаар тэмцээн болж байна

19/04/2024, 17:15

Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өргөн мэдүүлэв

17/04/2024, 14:40

Бие даан нэр дэвшигчид мөрийн хөтөлбөрөө энэ сарын 22-24-нд аудитын байгууллагад хүргүүлнэ

17/04/2024, 14:38

ГОВЬ-АЛТАЙ: Идэвхтэн байгаль хамгаалагчид ус хуримтлуулах цөөрөм байгуулжээ

17/04/2024, 14:37

ХӨВСГӨЛ: Ноолуур нэг килограмм нь 165 мянган төгрөгийн үнэтэй байна

17/04/2024, 14:35

Банкууд олон нийтээс татсан хөрөнгийн зарцуулалтаа тайлагнав

15/04/2024, 20:01

"AI сэтгүүл зүйг нөхөж чадах ч сэтгүүлчдийг орлож чадахгүй"

15/04/2024, 19:39

"Алтайн хүдэр"-ийн эзэн Р.Базарааг баривчиллаa

15/04/2024, 19:34

“Аялал жуулчлалын үндэсний чуулган”-ыг Төрийн ордонд зохион байгуулав

15/04/2024, 19:26

Хянан шалгах түр хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцагийг сонгов

15/04/2024, 19:24

Л.Балхжав: Эх хүн гэдэг зүрхэнд мөнхөд орших эх орон юм

15/04/2024, 19:23

"Урлахуй, шүтэхүй, гэгээрэхүй" үзэсгэлэнд шүтээн зургийн дахин давтагдашгүй, үзмэрүүдийг дэлгэжээ

15/04/2024, 19:21

Өнөөдөр “Алтан цом”-ын хасагдах шатны барилдаан эхэлнэ

15/04/2024, 14:02

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19