iNet.mn дагах

У.Хүрэлсүх: Налайхын зам товлосон хугацаандаа ашиглалтад орлоо

Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км шинэ автозамын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. 

Автозамыг нээх ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, Монгол Улсад БНХАУ-аас суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин болон иргэдийн төлөөлөл оролцов.



Хоёр урсгалтай, дөрвөн эгнээтэй, 26 метр өргөн, ус зайлуулах байгууламж, гүүр, нүхэн гарц бүхий замын хөдөлгөөнийг өнөөдөр нээсэн ч ирэх хавраас төмөр туузан хашлага, явган хүний болон дугуйн зам, суурьшлын бүсийн хэсгүүдэд явган хүний гүүрэн гарц хийж, асфальт бетоноор нэмж хучин долоодугаар сард бүрэн дуусгах ажээ.


Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, "Улаанбаатар хотын хувьд, Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын авто зам, Яармаг, Баянзүрх, Сонсголонгийн шинэ гүүрийг ашиглалтад оруулсан сайхан жил боллоо. Монгол Улсын Засгийн газраас бүтээн байгуулалтыг нэгдүгээр сард  эхлүүлсэн Гачууртын уулзвараас Налайх хүртэлх 20.9 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээж буйд баяртай байна. Тус чиглэлийн хуучин зам нь 60 гаруй жилийн турш арчилгаа хийгдээгүйн улмаас эвдэрч, аюулгүй зорчиход хүндрэл учруулж байсан. Ерөнхий сайдаас өгсөн даалгаврыг товлосон хугацаанд нь амжилттай гүйцэтгэж буй холбогдох яам, нийслэлийн авто замын газар, төслийн багийнханд талархаж байна.



Өнгөрсөн зун бороо ихтэй байснаас зам гүүрийн ажил 29 хоногоор зогссон. Гэсэн ч Монгол, Хятадын бүтээлч хамт олны хүчин чармайлтад товлосон хугацаандаа ашиглалтад орлоо" хэмээв. Мөн үе үеийн Засгийн газраас бага зардлаар урт зам тавих зорилт тавьж ажилласан. Одоогийн Засгийн газар авто замын чанарт анхаарч, ашиглалтын хугацааг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэхийг зорьж буйг Монгол Улсын Ерөнхий сайд онцлон тэмдэглэлээ. Тэрбээр, "Уг замыг нээсэн ч ирэх жилийн дөрөвдүгээр сараас төмөр хашлага хийж, явган хүний болон дугуйн зам барихаас гадна нэмж өнгөн хучилт хийнэ" хэмээгээд, Авто замын шинэчлэлийн үр дүнд замын хөдөлгөөний нэвтрэх чанар дээшилж, иргэдийн тав тухтай зорчих нөхцөл хангагдана хэмээн онцлов. Гэхдээ энэ бол хурдны зам биш гэдгийг иргэд ойлгож замын хөдөлгөөний дүрмээ чанд баримтлан зорчих хэрэгтэйг сануулав. 



Сүүлийн 60 жилийн хугацаанд огт шинэчлэл хийгээгүй хоёр эгнээ 7 метр өргөн Налайхын зам өнөөдөр дөрвөн эгнээ бүхий  26 метрийн өргөнтэй олон улсын стандарт, технологийн горим хангахаар болсныг  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэмдэглэв. Тэрбээр, "Энэ зам зүүн болон зүүн өмнөд аймгийг холбохоос гадна Монгол, ОХУ, БНХАУ-ын ачаа тээвэр дамжин өнгөрнө. Тиймээс энэ бол хөгжлийн зам. Мөн эзэн хааны өлгий нутаг Хан Хэнтий хийгээд Горхи, Тэрэлжийн цогцолборт газрыг холбох аялал жуулчлалын зам. Эцэст нь, энэ бол спорт, эрүүл мэндийн зам гэж болно. Учир нь ирэх жил тавих явган болон дугуйн зам нь Маршалын гүүр, цаашлаад Яармаг хүртэл үргэлжлэх юм" хэмээв. 



Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх замын нийт өртөг 36 сая ам.доллар бөгөөд БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс санхүүжүүлжээ. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын  “Синохайдро Лимитед корпорейшн”,  зөвлөх үйлчилгээг “Мөнхад ашдын зам”, туслан гүйцэтгэгчээр “Тэгшплант”, “Гашууны гол”, “Дардан говь” компани ажиллаж байгаа юм.



Энэ замын бүтээн байгуулалт Монгол Улс, БНХАУ-ын найрамдалт харилцааг илтгэхийн зэрэгцээ харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурь эзлэнэ гэдгийг БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин хэллээ. Мөн хоёр орны дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд бүтээн байгуулалтын өөр олон ажил хамтран хийж байгааг дурдав.

Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын баг өчигдөр шөнө тус замын гэрэлтүүлгийг шалгасан байна. Нийт 520 гэрэлтүүлэг бэлэн болсон бөгөөд энэ долоо хоногтоо үлдсэн 408 гэрэлтүүлгийг асаах аж.



НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр, "Налайхын 20.9 км автозамын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 м гүүрийн ажил бүрэн дууссан. Даацын хувьд 100 тонн. Учир нь энэхүү зам нь Азийн авто замын АН3 сүлжээний олон улсын А1 зэрэглэлтэй, Монгол, ОХУ, БНХАУ хоорондын ачаа тээвэр дамжин өнгөрдөг. Гүйцэтгэл 80 хувьтай гэж хэлж болно" хэмээв. 



ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн, хошууч Б.Лхагважаргал, "Налайхын замыг урьдчилсан байдлаар нээж байна. Бүрэн ашиглалтад ороогүй, гэрэл дохио дутуу байгаа учраас аюулгүй байдлаа хангаж хурд хэтрүүлэхгүй байхыг анхааруулж байна. Хальтиргаа гулгааны үе эхэлж байгаатай холбогдуулан Тээврийн цагдаагийн албанаас тус замыг 24 цагийн хяналтад авч хурд хэмжихээс гадна бусад хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллана" гэлээ.

Налайхын замаар өдөрт 15-18 мянган тээврийн хэрэгсэл нийслэлээс зүүн тийш зорчино гэсэн тооцоо гарсан байна.


Ташрамд дурдахад, Уг зам ашиглалтад орсон өдрөөс Монгол Улсад анх удаа Налайх-Улаанбаатар чиглэлд байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт /CNG/ нийтийн тээврийн зургаан шинэ автобус явуулахаар төлөвлөснийг НЗДТГ мэдээлэв. Авто замын нээлтэд оролцсон албаныхан болон иргэд, хэвлэл мэдээллийнхэнд уг автобусаар үйлчилсэн юм. Энэхүү байгалийн шингэрүүлсэн хийн хөдөлгүүрт автобус нь иргэдэд тав тухтай үйлчлэх боломж олгохоос гадна агаарын бохирдол үүсгэхгүй, эдийн засагт хэмнэлттэй аж.
Гэрэл зургийг: Б.Чадраабал







скачать dle 12.0
632 Сэтгэгдэл

632 сэтгэгдэл

Сэтгэгдэл үлдээх

Орон нутгийн зарим чиглэлийн автобусны үнэ шинэчлэгджээ

Өчигдөр, 16:59

“Өргөө”-гийн 75 хувь нийслэлд шилжих үү, Н.Энхбаярын талд үлдэх үү?

Өчигдөр, 16:58

Фото: Энэрэл нигүүлслийн дүйчэн өдөр

Өчигдөр, 16:57

Т.Батбаяр: Зөв сонгосон жааз бүтээлийг амилуулдаг

Өчигдөр, 16:53

​ “Монголын үнэн”-ээс төрсөн шилдэг нийтлэлийн номыг танилцууллаа

Өчигдөр, 16:49

“Хүнсний хувьсгал”-ын үр дүнд 53 үйлдвэр ашиглалтад орлоо

5/11/2025, 17:25

“Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд 50 хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэжээ

5/11/2025, 17:23

Монголыг дэлхийд сурталчилсан зардлаа 800 нугалж олсон “Go Mongolia”

5/11/2025, 17:20

"Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил 2028 он гэхэд дуусах ёстой"

5/11/2025, 17:17

ЭМДС-тай холбоотой ноцтой зөрчлүүд илрүүлжээ

5/11/2025, 17:15

Шадар сайд "Засгийн газраас гарлаа”, Ерөнхий сайд "түүнийг огцрууллаа" гэв

5/11/2025, 17:11

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙН 45-Р СПАРТАКИАДЫН ЗАРИМ ТӨРЛИЙН ШАГНАЛ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ БОЛЛОО

5/11/2025, 17:08

Эрдэнэт үйлдвэр оны эхний 10 сарын байдлаар Улсын төсөвт 1.6 их наяд төгрөг төвлөрүүлээд байна

5/11/2025, 17:07

Зуун дамнасан нөхөрлөл

5/11/2025, 17:05

Нью-Йоркийн даргаар сонгогдсон анхны мусульман шашинтан - Зохран Мамдани

5/11/2025, 17:03

СЭЛЭНГЭ: Улаанбуудайн 7.0 мянган га талбайн ургац тэжээлд шилжжээ

5/11/2025, 17:02

УИХ-ын дэд даргыг огцруулах болон сонгох асуудлаар АН-ын бүлэг завсарлага авав

5/11/2025, 17:01

С.Бямбацогт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаатай холбоотой 581 гэрээг ил болголоо

5/11/2025, 17:00

Трампад Өмнөд Солонгосын хамгийн өндөр дээд одонг гардуулав

29/10/2025, 16:53

VS: Багшийн цалинг 3.5 сая төгрөг болгох боломжтой, боломжгүй

29/10/2025, 16:52

Өнөөдөр 59 вагон АИ-92, 134 вагон дизель түлш орж ирнэ

29/10/2025, 16:50

Жүжигчин С.Ариунбямба, дуу оруулагч Ө.Наранбаатар, О.Оюун нар гавьяат жүжигчин цол хүртэв

29/10/2025, 16:49

Рейтерс: БНХАУ Монгол Улсаас 9.3 сая тонн нүүрс экспортолж, түүхэн дээд хэмжээнд хүрэв

29/10/2025, 16:49

Тэсрэх бодисын үйлдвэрт ослын үед ажиллах дадлага сургуулилт боллоо

29/10/2025, 16:47

Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын ахмадууд төрийн дээд одонгоор шагнууллаа

29/10/2025, 16:46

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа

29/10/2025, 16:45

Кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол олголоо

29/10/2025, 16:43

Ерөнхий сайд Г.Занданшатар: Засгийн газар баялгийн хулгай, нүүрсний хулгайтай тууштай, хатуу тэмцэнэ

24/10/2025, 15:16

Профессор М.Зулькафильд МУИС-ийн Эмерит профессор цол олголоо

24/10/2025, 13:44

“Хөх сувд” мөсний баярын тов гарлаа

24/10/2025, 13:42

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19