Гар бөмбөгийн идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээний шилдгүүд тодорлоо
Монголын Гар бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг “Гар бөмбөгийнидэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн”-ийг Ховд аймагт анх удаа зохион байгуулав.
Тус тэмцээнд 31 багийн 370 гаруй тамирчин, багш дасгалжуулагчдын хамтаар оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөр шилдэг багууд тодорлоо.Тус тэмцээнээс Ховд аймгийн Гар бөмбөгийн ОУХМ Д.Баярболд дасгалжуулагчтай, Ж.Саруул ахлагчтай эмэгтэй баг тамирчид алтан медаль хүртэж, 18 жил тасраад байсан медалийн буухиаг үргэлжлүүлэн түүхэндээ анх удаа “Гар бөмбөгийн идэрчүүдийн Улсын аварга баг” боллоо.
Харин Хэнтий аймгийн эмэгтэй баг тамирчид мөнгөн медаль, Нийслэл хотын Баянзүрх дүүргийн Хилчин спорт хорооны эмэгтэй баг тамирчид хүрэл медаль хүртлээ.Мөн эрэгтэй төрөлд, тэргүүн байрт Нийслэл хотын Баянгол дүүргийн баг, дэд байрт Баянзүрх дүүргийн Уурхайчин клубийн баг, гуравдугаар байрт Говь-Алтай аймгийн эрэгтэй баг тамирчид тус тус шалгарч, шагналаа гардан авав. Энэ үеэр тэмцээний шилдэг тамирчдыг шалгарууллаа.
Үүнд,
"Шилдэг хаагч"-аар Э.Сэндэр /Хилчин спорт хороо/, П.Ган-Оргил /Баянгол дүүрэг/
"Шилдэг хамгаалагч"-аар О.Эрдэнэ-Энх /БЗД Уурхайчин/, Ц.Анхбаяр /БЗД Уурхайчин/
"Шилдэг холбогч"-оор Б.Эрдэнэсувд /Ховд аймаг/, Р.Оргил /Говь-Алтай аймаг/
"Шилдэг довтлогч"-оор И.Энхмаа /Ховд аймаг/, М.Гэндэндарам /БЗД Уурхайчин/
"Тэгш тоглогч"-оор Э.Хүслэн /Хэнтий аймаг/, Т.Хангал /Баянгол дүүрэг/ нар тус тус шалгарав.
Энэхүү тэмцээнийг аймгийн Засаг даргын ивээл дор, Олон улсын хэмжээний мастер С.Кенесханы нэрэмжит болгон зохион байгуулсан
юм.
15 сэтгэгдэл