Г.Занданшатар: УБТЗ-ын нэг ч төмөр замчин осолд өртөх учиргүй
УИХ-ын даргаГ.Занданшатар “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийнажилтай өнөөдөр танилцлаа.
"УБТЗ"-ын Замын дарга Д.Жигжиднямаа, Тээвэр, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд, Зүтгүүрийн депогийн дарга П.Энхмөнх нар УИХ-ын даргыг угтаж, ажил байдлаа танилцуулав.Энэ жил 70 жилийн ой нь тохиож байгаа тус байгууллага 15 400 ажилтантай бөгөөд 1815 км төмөр замаар, хойд хэсгээр 10-12 сая тонн, урд хэсгээр 7-10 сая тонн ачаа тээвэрлэх хүчин чадалтайг тэмдэглэв. Ноднин гэхэд 25.8 сая тонн ачаа тээвэрлэж, 19.6 сая тонн ачаа ачиж түүхэн амжилт тогтоосон бол энэ жил 26.3 сая тонн ачаа тээвэрлэж, 2.7 сая зорчигч тээвэрлэх төлөвлөгөөтөй байгаа аж.
Тус байгууллагын хүндрэл, бэрхшээлтэй асуудлын талаар “УБТЗ” ХНН-ийн Замын дарга Д.Жигжиднямаатайлагнав. Тэрбээр, “Замын-Үүд- Эрээний чиглэлд дамжин өнгөрүүлэх хүчин чадал хүрэлцэхгүйн улмаас ачаалал дээд хэмжээнд хүрч, саатал, түгжрэл үүссэн. Түлшний үнэ, валютын ханш нэмэгдсэнээс хамааран зардал ихэссэн. Их засварын хугацаа хэтэрсэн 370 км замыг засах шаардлага үүссэн. Дамжуулан зээлдүүлэх гэрээгээр авсан өрийн хуримтлалыг шийдвэрлэх шаардлагатай болсон, зүтгүүрийн хүрэлцээ хомс байна” гэв.
Тус нийгэмлэг нь ноднин 582.5 тэрбум төгрөгийн орлого олсон ч 589.3 тэрбум төгрөгийн зардал гаргасан бөгөөд долоон тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Энэхүү алдагдлын дийлэнх нь зорчигч тээвэрт хамаардаг байна. Нүүрс, газрын тосны бүтээгдэхүүний тээврээс тодорхой алдагдал хүлээдэг аж. Тиймээс урд хэсэгт Зүүнбаян-Хангимандал чиглэлээр шинэ төмөр зам барьж ачааллыг бууруулснаар түгжрэл саатлыг арилгах боломжтой хэмээн “УБТЗ”-ын удирдлагууд хэллээ.
Энэ үеэр “Шинэ төмөр зам” төслийн бүтээн байгуулалтын ажлуудын талаар “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл танилцуулав. Тэрээр,Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт барьж буй газрын тосны үйлдвэрийн байгууламжийн төмөр замыг тавих ажлыг “УБТЗ” бусад байгууллагатай хамтран хийж байгаа бөгөөд нийт 25.2 км зам тавих ёстойгоос 9.6 км-ыг одоогоор тавьсан, 11-р сард ашиглалтад өгөх ёстой ажлыг 7-р сар гэхэд бүрэн хүлээлгэж өгөх боломж бүрдсэн тухай хэллээ.Энэ ажилд дотоод хөрөнгө, нөөцийг ашигласнаар зардлыг нэлээд хэмжээгээр хэмнэж чадсан байна. Мөн галт тэрэгний хөдөлгөөн хянах, зохицуулах удирдлагын төвийг цахим системд шилжүүлэх төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд бүрэн хэмжээгээр нэвтрүүлснээр хөдөлгөөний нягтрал 20 орчим хувиар дээшлэх боломж бүрдэх юм байна. Эдгээр ажлыг УИХ-ын дарга сайшааж, энэ мэтээр бүтээлч санаачилга өрнүүлж, боломжоо дайчилж ажиллахын чухлыгсануулав.Мөн тэрээр,осол зөрчлийг арилгах чиглэлээр хийж буй ажлын талаар асууж, холбогдох албан тушаалтан хариу өгөв.
“УБТЗ”-ын хэмжээгээрноднин үйлдвэрлэлийн 6, үйлдвэрлэлийн бус 8 осол гарсан нь өмнөх оныхоос буурсан ч хүний амь нас эрсэдсэн 2 осол гарсан байна. Тиймээс замын хэмжээгээр “ослыг тэглэх” зорилт тавин ажиллаж байгаа ажээ. Зардлаа бууруулахын тулд нийгмийн чанартай байгууллагуудын заримыг орон нутагт нь хүлээлгэн өгсөн, өөр шилжүүлэх боломжтой байгууллагууд бэлэн байгаа ч авах санаачилга гарахгүй байгаа талаар ярилаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар “УБТЗ”-ынажилтайтанилцсаны дараа зарим үүрэг даалгавар өглөө. Тэрбээр, “УИХ гаргасан хууль тогтоомжньбиелж байгаагшалгах үүргийнхээ хүрээнд энд ажиллалаа. Төмөрзамын талаарнэлээдхууль, тогтоомж батласан.Хамгийн сүүлд Эдийн засгийн байнгын хорооноос төмөр замын үр ашгийг нэмэгдүүлэх, шинэ бүтээн байгуулалт өрнүүлэх шийдвэр гаргасан. Гэвч өмнө гаргасан шийдвэрийг дутуу хэрэгжүүлж, удааширсаарөнөөг хүрсэн байна. Зууны бүтээн байгуулалтаа дэмжиж УБТЗ-ын дээрх тулгамдсан асуудлыгУИХ-аар хэлэлцэнэ.Гэхдээ батласан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхийгшаардана.Өнөөдөр би гурван зүйлийг онцолж хэлмээр байна.
Нэгдүгээрт, бид хүнээ эхлээд ярих ёстой. Аваар осол байдаг л зүйл мэт ярьж болохгүй. Нэг чтөмөрзамчин осолд өртөх учиргүй. Төмөр зам хагас цэргийн зохион байгуулалттай байгууллага. Хариуцлага сахилга төмөр замд алдагдсан байна. Иймээсэнэ жилийг “Сахилга, хариуцлагын жил” болгон зарласан гэж ойлгож байна. Осол, зөрчлийг“тэглэх” ажлынхаа үр дүнгийн талаар эргэж танилцуулаарай.
Хоёрдугаарт, “УБТЗ”-ын үр ашгийг дээшлүүлэх бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг боловсруулж, танилцуул. Төмөр замчдын дунд дарга нар нь тансагладаг, ажилчдынх нь эрх ашиг зөрчигддөг тухай яриа гарсаар байна. Даргын вагон, даргын нөөц гэх мэт үргүй зардал, тансаг хэрэглээнээс татгалзаж, удирдлагын зардлыг танах хэрэгтэй. Нийгмийн шинж чанартай байгууллагуудынхаа ажлыг зах зээлийн зарчимд шилжүүлэх боломжтой гэж үзэж байна.
Гуравдугаарт, төмөр зам барьж байж Монгол Улсын эдийн засаг хөгжинө. Иймээс “Шинэ төмөр зам”-ын бүтээн байгуулалтын ажил дээр шалтаг тоочиж суулгүй, ажлаа яаралтай эхлүүл. Энэ ажлыг УИХ, Засгийн газар бүх талаар дэмжинэ. Одоо шийдлээ гаргаад зоригтой, санаачилгатай ажиллах ёстой. Төмөр замын талаар хэчнээн жил маргалдав. Бие биенийхээ ажилд саад болж, маргаж, хойш тавьж суудгаа больё. “УБТЗ” энэ ажилд манлайлах хэрэгтэй. Энэ жилийг л алдах юм бол ирэх жил сонгууль гээд ажил явахгүй. Ахиад улстөржиж маргасаар Монгол Улсын хөгжил дахин 10 жилээр ухарна. Тиймээс шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг 6-р сарын 1 гэхэд бүрэн эхлүүлсэн баймаар байна. Ажлын эхлэл бол ажлын хагас гэдэг. Тиймээс юуны өмнө эхлүүлэх хэрэгтэй.
“УБТЗ”-ын тулгамдсан асуудлыг шийдэх хөрөнгө оруулалт гаднаас ч, дотоодоос ч олдоно. Зах зээлийн зарчимтайгаа нийцүүлж, үр дүнтэй өөрчлөлт шинэчлэл хийх л чухал. Үр ашгаа дээшлүүл. Ашигтай бизнест хэн ч хөрөнгө оруулалт хийдэг. Тиймээс бүтцийн өөрчлөлтөө оновчтой хэрэгжүүлж, УИХ-аас гаргасан тогтоол шийдвэр, Төмөр замын бодлогын баримт бичгүүдийг бүрэн дүүрэн хэрэгжүүлэх талаар нийтээрээ хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсье”гэлээ.
4 сэтгэгдэл