М.Ахмет Язал: Мэргэн Тонюкукын гэрэлт хөшөөг түшиглэн музей байгуулна
Монгол, БНТУдипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой өнөөдөр тохиож байна.Уг ойг тохиолдуулан хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжлийн талаар БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал мэдээлэв.
Элчин сайд М.Ахмет Язал Монгол Улсад томилогдон ирээд 2 жил гаруй болж байгаа бөгөөд энэ хугацаанд БНТУ-д төрийн эргэлт хийх оролдлого гарсан, Монгол Улсын Засгийн газар солигдож, Ерөнхийлөгчийн сонгууль болсон зэрэг олон үйл явдал өрнөсөн. Гэхдээ хоёр орны найрамдалт харилцаанд өөрчлөлт ороогүйгээр барахгүй өргөжин хөгжсөөр байгааг Элчин сайд мэдээллийнхээ эхэнд онцлов.
Өнгөрсөн хугацаанд БНТУ-ын Ерөнхий сайд, Шадар сайд, Гааль, худалдааны дэд сайд, Гадаад явдлын дэд сайд Монгол Улсад айлчилжээ. Тун удахгүй БНТУ-ын Үндэсний их хурлын дарга Монгол Улсад айлчлах юм. Харин Монгол Улсын их хурлын дарга болон Батлан хамгаалахын сайд нар БНТУ-д айлчилсан. Энэ нь хоёр орны улс төрийн харилцаа өндөр түвшинд хөгжиж буйн илрэл юм.
Түүнчлэн боловсролын салбарын хамтын ажиллагаа ч өргөжин хөгжиж буй юм. Тодруулбал, БНТУ-ын хэд хэдэн их сургууль Монголын их, дээд сургуулиудтай хамтран ажиллаж эхэлжээ. Монгол, БНТУ-ын түүх соёлын харилцаа, өв уламлжлалыг судлах Түрэг судлалын хүрээлэнг МУИС-д байгуулсан. Улмаар, тус хүрээлэнд суралцаж буй 15 оюутанг Турк улсад тэтгэлгээр сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд жил бүр үргэлжлүүлэх болжээ. Мөн Налайх дүүрэгт байрлах МэргэнТонюкукын гэрэлт хөшөөг түшиглэн музей байгуулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн батлан хамгаалах болон эрүүл мэндийн салбарын харилцаа эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд ганц хоцрогдолтой байгаа нь эдийн засгийн хамтын ажиллагаа аж. Тодруулбал, БНТУ жилд 400 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийдэг бөгөөд тус улсын 8.5 иргэн жил бүр гадаадад аялдаг байна. Өнгөрсөн онд Монгол, БНТУ-ын гадаад худалдааны эргэлт 44 сая ам.доллар байсан бол Туркын 3000 иргэн Монголд аялсан нь хэт бага үзүүлэлт юм. Эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн тулд нэн тэргүүн агаарын тээврийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай хэмээн үзэж буйгаа БНТУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Ахмет Язал тайлбарласан юм. Тодруулбал, хоёр орны бизнес эрхлэгчдийг харилцан айлчилж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд “Турк Эйрлайнс” компанид Монгол Улс руу суудлын хязгааргүй нислэг үйлдэх, МИАТ компани БНТУ руу нислэг үйлдэх хүсэлт тавьсан ч хариу ирүүлээгүй байгааг онцолсон юм.
Элчин сайд М.Ахмет Язал, “Монгол, БНТУ-ын харилцаа, хамтын ажиллагаанд зөрчил, асуудал байхгүй. Гэхдээ харилцан ойлголцох зүйл бий. Тухайлбал, Монгол Улсад ажиллаж буй Турк сургуулиудын 8 багшийн асуудал. 2016 оны долоодугаар сарын 15-нд ФЕТО хэмээх террорист бүлэг БНТУ-д төрийн эргэлт хийхээр оролдсон. Үүний улмаас БНТУ-ын 251 иргэн амь эрсдэж, 2000 гаруй хүн гэмтсэн. ФЕТО бол Фетхуллах Гүлэн хэмээх хүний удирддаг террорист бүлэг бөгөөд 160 гаруй оронд ажиллаж байгаа. Боловсрол, хүмүүнлэгийн салбарын ард нуугдсан энэ байгууллагыг бид террорист бүлэг гэдгийг 2013 он хүртэл мэдээгүй. Тус байгууллага нарийн төлөвлөгөөтэйгөөр төрийн албанд хүнээ шургуулсан байсан юм. Тухайлбал, төрийн албаны шалгалтын материалыг хулгайлж, түүнийг гишүүддээ тараан, шалгалт өгч, төрийн өндөр албанд томилогддог байсан. Тухайлбал, БНТУ-ын Гадаад явдлын яаманд л гэхэд энэ зарчмаар 350 орчим хүн орсон байсныг илрүүллээ. Тиймээс тус байгууллагын гадаадад ажиллуулж буй сургуулиудын ажилтнуудаас мэдүүлэг авах шаардлага бий болсон. Зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гадаадад ажиллаж байгаад буцаж буй БНТУ-ын иргэдийг баривчлан эрүүдэн шүүж байгаа гэсэн мэдээлэл тархсан. Тийм биш. Бид зөвхөн мэдүүлэг авч, гэм буруутай эсэхийг нь шалгаж байгаа. Хэрэв гэм буруугүй бол тухайн хүнд ямар ч хариуцлага тооцохгүй. Тиймээс Монголд байгаа 8 багш Элчин сайдын яамандаа хандан, бичиг баримтаа авч, эх орондоо очих бүрэн боломжтой. Түүнчлэн БНТУ бол эрүүдэн шүүхийг таслан зогсоосон улс. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол тухайн хүнд хариуцлага тооцдоггүй тогтолцоо олон улсад бий. Манай улсад зөвхөн эрүүдэн шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнийг хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр заавал олж, хариуцлага тооцдог” хэмээсэн юм.

70 сэтгэгдэл