Халх голын ойд зориулсан үзэсгэлэнг дэлгэв
Халх голын ялалтын түүхэн 80 жилийн ойд зориулсан тусгай үзэсгэлэнг өнөөдөр Монголын Үндэсний музейд нээлээ.
Монголын Үндэсний музей, ОХУ-ын Буриад улсын үндэсний музей хамтран нээж буй уг үзэсгэлэнгийн нээлтэд Соёл урлагийн газрын дарга, МУГЖ Г.Эрдэнэбат, Монголын Үндэсний музейн захирал, доктор Б.Сүхбаатар, ОХУ-ын Элчин сайдын зөвлөх Р.Р.Ракшаев, ОХУ-ын Буриад улсын үндэсний музейн захирал Т.А.Бороноева нар оролцов.
Монголын Үндэсний музейн захирал, доктор Б.Сүхбаатар хэлэхдээ, “ОХУ-тай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаа, хоёр орны ард түмний харилцан ойлголцлыг бэхжүүлэх зорилготой, түүхт ойг орон өргөн тэмдэглэж байгаагийн нэг гол үйл ажиллагаа нь энэхүү хамтарсан үзэсгэлэн юм. Энэ жил тэмдэглэж буй түүхт ойн гол утга учир нь Халх голын дайнд оролцсон Монгол, Оросын ахмад дайчдын гавья, зүтгэлийг алдаршуулан мөнхжүүлэхэд оршиж байна” гэдгийг онцолж байв.
ОХУ-ын Буриад улсын үндэсний музейн захирал Т.А.Бороноева, “Халх голын ялалт бол хоёр орны ард түмний марташгүй, үргэлж дурсаж байх түүх юм. Өнөө үед бидний өсвөр, хойч үед эх орноо хайрлах үзэл чухал байгаа бөгөөд энэ дайныг буриад түмэн хэзээ ч мартдаггүй. Үзэсгэлэнд бид Халхын голын дайнд оролцож байсан буриад цэрэг дайчдын баримт, түүхийн ховор үзмэрийг дэлгэж байна” гэв. Халх голын дайнд Орос, Монголын нийт 75 мянган дайчин амь нас, эрүүл мэндээрээ хохирсон баримт бий. Халх голын тулалдаанд оролцож явсан 8 дайчны тутмын нэг нь буриад эрс байсныг хатагтай Т.А.Бороноева дурсаж байв. Буриадаас Халх голын тулалдаанд 16 мянган хүн оролцож байсны баримт, гэрэл зургийг үзэсгэлэнд дэлгэж буйг тэрээр тэмдэглээд, энэхүү хамтарсан төсөл бүхий үзэсгэлэнг нээхэд дэмжиж ажилласан ОХУ-ын Буриад улсын Соёлын яам, Монгол Улсын БСШУЯ-нд талархалж буйгаа илэрхийлэв.
Үзэсгэлэнд Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс Халх голын дайнтай холбоотой 80 биет үзмэрийг дэлгэжээ. Үүнд маршал Х.Чойбалсангийн цэргийн дүрэмт хувцас, бариул дээрээ танан шигтгээтэй, мөнгөн хээ угалз гарган чимсэн гар буу, БНМАУ-ын баатар Л.Дандарын сэлэм, мөн БНМАУ-ын баатар Д.Нянтайсүрэнгийн хэрэглэж байсан буу, Ч.Дугаржавын хэрэглэж байсан богц, Халх голын байлдааны хуягт бригадын комиссор Г.Лувсангийн одон медаль, тэр үеийн дайчдын буу зэвсэг, түүхэн гэрэл зургийг дэлгэжээ.
ОХУ-ын Буриад улсын Үндэсний музейгээс Буриад улсын архивт хадгалж буй Халх голын ялалтын ойн баярын үеэр дайчдад гардуулж байсан баярын бичиг, гэрэл зураг, диплом, дурсгалын медалиуд, орос, буриад цэргүүдийн баримт бичгүүд, дурсамж бүхий сонины дугааруудыг тавьжээ. Тухайлбал, Халх голын орчимд Японы цэргүүдийг бүрмөсөн устгах зорилгоор анги нэгтгэлүүдийг шийдвэрлэх довтолгоонд шилжүүлэх тухай Армийн 1-р бүлгийн командлагч Г.К.Жуковын 1939 оны 8-р сарын 17-нд гаргаж байсан 0068 дугаар бүхий дайны тушаалыг дэлгэжээ.
“Халх голын ялалтын түүхэн 80 жил” тусгай үзэсгэлэнг энэ сарын 25-ныг дуустал олон нийтэд толилуулж байна.
Б.Болд
Гэрэл зургийг Н.Батбаяр

16 сэтгэгдэл