iNet.mn дагах

А.ОНОН: ОХИН МИНЬ “ТАВТАЙ МОРИЛНО УУ” ГЭХЭД ПУТИН ЕРӨНХИЙЛӨГЧ “МАШ ИХ БАЯРЛАЛАА, ХОНГОР МИНЬ" ГЭЭД ҮНССЭН ГЭНЭ ЛЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч B.В.Путиний Монгол Улсад хийсэн айлчлал сонин, хачин ихтэй өндөрлөв.
Тэр дундаас хойд хөршийн ерөнхийлөгчийг Сүхбаатарын талбайд угтан авах ёслолын үеэр монгол үндэсний хувцастай бяцхан охин цэцэг барин угтсан юм. Ерөнхийлөгч В.Путин өвдөг нугалан сууж цэцэг барьсан охинтой мэндчилэн үнсэж буй мөч монголчуудын анхаарлыг татав бололтой. Бяцхан охины ээж А.Ононтой ярилцлаа.

-Ерөнхийлөгч В.Путинийг цэцэг барин угтсан бяцхан охины нэр алдар хэн бэ. Хэдэн настай вэ?
-Охиныг маань Намударь гэдэг. Зургаан настай. "English school” сургуулийн нэгдүгээр ангийн сурагч.
-Шинэхэн сурагч байх нь ээ?
-Тийм ээ.
-Ерөнхийлөгчийг угтах ёслолд хэр бэлдэцгээв?
-Охин маань чухал үйл явдалд оролцож байгаа болохоор сэтгэл их догдолж байлаа. Хувцсаа захиалж хийлгэхдээ их анхаарсан, зөндөө газруудаар явсан.
-Үг, үйлдлийг бас зааж байв уу?
-Зааж өгдөг юм билээ. Ингэж хэлээрэй, тэгж өгөөрэй гээд
-Ёслолын багийнхан зочдыг цаг гаруй хүлээцгээсэн. Нэлээд халуун өдөр ч болсон. Охиныг тань нэг хэсэг сүүдэрт байлгаж байгаад л авчирч зогсоогоод байна лээ. Хүүхэд болохоор ядарсан байх?
-Би яг тэр үед нь хажууд нь байгаагүй. Утсаар шууд бичлэг үзэж байсан. Харин цаана нь юу болж байгааг нь мэдээгүй. Ер нь их халуун өдөр болсон. Охин маань их халууцсан гэсэн.
-Ерөнхийлөгч В.Путин бууж ирээд охинтой тань мэндчилж байгаа мөчийг монголчууд одоо ч дурсаж байна. Танд ямар санагдаж байв?
-Тэгэлгүй яахав. Мэдээж том гүрний ерөнхийлөгч манай улсад айлчлаад охин маань цэцэг бариад угтаж байна гээд бодоход бидэнд төдийгүй охины маань амьдралд сайхан дурсамж болж үлдэж байна.
Үнэхээр дурсгалтай, гоё үйл явдал байлаа. Путин ерөнхийлөгч хөл дээрээ өвдөглөж суугаад охины минь харааны түвшинд зэрэгцэж очоод мэндчилж байгаа тэр мөч маш гоё санагдсан. Хүүхдийг хараа, өндрийнх нь түвшинд тааруулж харьцана гэдэг бол маш өндөр соёл.
-Охиныг тань үнсээд, хоорондоо хэсэгхэн хором ярилцах шиг болсон. Юуны тухай ярилцаж вэ?
-Манай охин орос хэл дээр “Тавтай морилно уу" гэж хэлсэн. Хариуд нь Путин ерөнхийлөгч “Маш их баярлалаа, хонгор минь” гэсэн гэнэ лээ. Бас дараа нь “Намайг үнсчихээд урдаас хараад инээсэн” гээд охин маань их хөөр баяртай ирсэн.


-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас дэргэд нь байсан шүү дээ?
-Тийм ээ, Ерөнхийлөгч маань бас охинтой маань мэндчилээд нэр, насыг нь асуусан байсан.
-Олон нийт Ерөнхийлөгч Путиний хүндэтгэлтэй харьцааг онцолж, охиныг тань ихээхэн өхөөрдсөн сэтгэгдэл илэрхийлсээр байна. Та бүхэн тэр сэтгэгдлүүдийг уншиж л байгаа биз дээ?
-Хүмүүсийн сэтгэгдлийг уншлаад л байгаа. Зарим нь шүүмжилж байсан. Дараа нь бодоход “Нээрээ бодоход тийм байж шүү” гэж бодох ч үе гарч байна. Жишээ нь, бид гутлыг нь солих байж гээд л. Цаанаасаа нэг их шаардлага тавиагүй болохоор бид байсан гутлыг нь л өмсгөсөн. Гэхдээ сөрөг гэхээс эерэг сэтгэгдлүүд дийлэнх байгаа учраас уншаад л баймаар байна.
-Хувцсыг нь бэлдэхдээ ямар нэгэн зүйлийг бэлгэдэв үү?
-Монголынхоо хөх тэнгэрийг бэлгэдэж цэнхэр, номин цэнхэр өнгийг сонгохыг хичээсэн. Оёдолчинтойгоо ярилцаж байгаад охин маань цайвар царайтай болохоор цэнхэр өнгө гоё зохих байх гэж сонгосон. Бидэнд тавьж байсан шаардлага бол хэт гялалзсан, ганган байх дэмий гэж хэлж өгсөн.
-Б.Намударь охин ах дүү хэдүүлээ вэ, аав ээж нь ямар ажил эрхэлдэг хүмүүс вэ?
-Манайх ам бүл долуулаа. Охин маань дээрээ ах, эгч хоёртой, доороо хоёр дүүтэй.
-Ямар авьяастай вэ?
-Дуулж, бүжиглэх дуртай. Дээр нь бас номын хуудас эргүүлэх их дуртай. Дөнгөж нэгдүгээр ангид орсон болохоор уншиж сурахаараа номонд илүү дуртай болох байх аа.“Том болоод мисс болно” гээд л явдаг охин доо (инээв).
-Дуучин А.Хаянхярваа охиныг “Хайртай дүү Наамуу цэцэг өгсөн” гэж олон нийтийн сүлжээнд жиргэсэн байсан. Та бүхэн ах дүүс үү?
-Бид гэр бүлийн л найзууд.
-Гадны улсын ерөнхийлөгчийг угтах ёслолд оролцох болсноо та бүхэн яаж мэдсэн бэ. Шалгуур шүүлэг хэр тавив?
-Шалгуур тавилгүй яах вэ. Яг нарийн юу, юу шалгасныг сайн мэдэхгүй байна. Би өөрөө нялх хүүхдээ хараад гэртээ байдаг хүн. Хүүхдээ ирж шалгуулаарай гэхэд нь явуулсан.
-Ярилцсанд баярлалаа
Б.ЭНХЗАЯАскачать dle 12.0
2 Сэтгэгдэл

2 сэтгэгдэл

  1. unshigch

    2019/09/07 21:09:39

    hoorhon baisan shyy. huvtsas gutal ni zygeer baisan. ohind bayar hyrgej az jargal sysie

  2. MatthewBrofs

    2020/02/12 05:02:28

    El vardenafilo se encuentra en pastillas de 5 mg, 10 mg y 20 mg. Quero comprar viagra generico

    (Y esos son solo quienes se atreven a confesarlo en las encuestas). Mejor pagina para comprar viagra generico

Сэтгэгдэл үлдээх

Улстөржилтдөө улайрсан Х.Нямбаатар Дээд шүүхийн тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль зөрчив

1/04/2026, 15:58

Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1/04/2026, 15:56

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал

1/04/2026, 15:54

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

1/04/2026, 15:52

Усны компакт төлөвлөсөн хугацаа, батлагдсан төсөвтөө хэрэгжив

1/04/2026, 15:50

Ч.Жачин: Монголын уран зохиолыг жинхэнэ уран зохиол болгосон бүтээлүүд бол “Миний нутаг”, “Учиртай 3 толгой“

1/04/2026, 15:47

“Оскар”-ын наадмын шилдгүүд тодорлоо

16/03/2026, 21:59

Н.Учрал: Хаврын ээлжит чуулганаар авлигын эсрэг эрх зүйн эрүүл орчныг бүрдүүлнэ

16/03/2026, 21:57

“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

16/03/2026, 21:55

Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо

16/03/2026, 21:54

Ж.Батмөнх агсны мэндэлсний 100 жилийн ойд зориулсан дижитал үзэсгэлэнг нээлээ

10/03/2026, 20:29

Зэвсэгт хүчний алба хаагчдын нийгмийн баталгааг сайжруулна

10/03/2026, 20:26

“Хөх сувд” мөсний наадамд үндэсний хувцсаараа гоёсон иргэд

10/03/2026, 20:21

Өвлийн паралимпын наадам: У.Бат-Оюуны баг таван тоглолтоос хоёр хожилтой

10/03/2026, 20:19

Р.Батболд: ИЗНН татан буугдахдаа тулаад байна

10/03/2026, 20:18

Нэр нь эгүүлэн татах, үйлчлэл нь ирц сайжруулах төсөл

10/03/2026, 20:16

"Нийтлэлч Отгонбаяр" сангийн шилдэг бүтээлийн эзэд тодорлоо

10/03/2026, 20:13

Зурхайч нараас гадна нэмэлтээр хөтөч лам ажиллаж байна

23/02/2026, 13:23

МАН-аас Г.Занданшатар, АН-аас Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд “тулах” уу?

23/02/2026, 13:21

1072 хувьцааны ногдол ашиг олгоно

23/02/2026, 13:20

Л.Оюун-Эрдэнийн “34 хувь”-ийг Г.Занданшатар “60 хувь” болголоо

23/02/2026, 13:19

Эзэн Богд Чингис хааны шүтээнд хүндэтгэл үзүүллээ

23/02/2026, 13:08

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв

23/02/2026, 13:07

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

16/02/2026, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

16/02/2026, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

16/02/2026, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

16/02/2026, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

16/02/2026, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

16/02/2026, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19