Сүхбаатарын талбайд 2000 залуу флашмоб хийлээ
Сүхбаатарын талбайд өнөөдөр өглөө 07.00 цагт 2000 залуус чуулан флашмоб хийлээ. Тэд өнөөдөр төв талбайд болж буй БСШУСЯ-ны “Нээлттэй өдөрлөг”-ийн нээн ийнхүү "Хандлагаа өөрчилье" уран дор флашмоб, өглөөний дасгал, хөдөлгөөнт бүжгийг дэлхийд монголын нэрийг цуурайтуулж байгаа "The Hu" хамтлагийн дуунд хийсэн. Уг уран бүтээлийн тус хамтлагийн продюсер, хөгжмийн зохиолч Б.Дашдондонгоос албан ёсын эрхийг ньаван флашмобдоо ашиглажээ.
Олон нийтэд эрүүл чийрэг амьдралын хэв маягийг уриалах, биеийн тамир спортыг бүх нийтэд сурталчлах зорилгоор зохион байгуулсан арга хэмжээнд оюутан залуус болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яам, харьяа байгууллагуудын албан хаагчид зэрэг нийт 3000 гаруй хүн оролцож, хамтдаа дасгал хөдөлгөөн хийлээ. БСШУСЯ, Засгийн газар МУБИС-ийн Биеийн тамирын их сургуулийн багш нар удирдан 16 тоот дасгал болон, хийн дасгал хийсэн бол JCI Монгол байгууллагатай хамтран “Эртэч Монгол” төслийн хүрээнд залуусын эв нэгдлийн илэрхийлэл болох флашмоб бүжгийн арга хэмжээг Монгол үндэсний бий биелгээгээр зохион байгуулснаараа онцлог боллоо.
Дасгалын үеэр БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан оюутан залууст зөв хандлагатай, эрүүл чийрэг, бүтээлч байхыг уриалж, бүх нийтийн дасгалын арга хэмжээнд эртлэн ирсэнд талархал илэрхийллээ.
Энэ өглөө ийнхүү төв талбайд БСШУСЯ-ны харьяа агентлагууд, их, дээд сургуулиудын оюутнууд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл болсон залуус чууллаа.
Одоо Сүхбаатарын талбайд БСШУСЯ-ны “Нээлттэй өдөрлөг” үргэлжилж байна.

51 сэтгэгдэл