Гэрэл зурагчид бол хэзээ ч үл давтагдах мөчүүд, үйл явдлуудыг баримтжуулан үлдээж, тухайн цаг үеийн жинхэнэ уур амьсгалыг тэр хэвээр нь хадгалан хойч үедээ үзүүлдэг буянтай хүмүүс. Гэхдээ сонин хэвлэл, номууд дээр ховорхон гарч байсан ч гайхалтай түүх өгүүлэх гэрэл зургууд олон байдаг. Ингээд Чарли Чаплин залуудаа ямар байсан, Марк Твен хэнтэй нөхөрлөдөг байв зэргийг дэлгэсэн сонирхолтой бөгөөд ховор гэрэл зургуудаас та бүхэнд сонирхуулъя.
Марк Твен Никола Теслагийн лабораторид байгаа нь
Марк Твен (Mark Twain) хэдийгээр Никола Тесла (Nicola Tesla)-гаас 21 насаар ах байсан ч тэд гайхалтай нөхөрлөлийг бүтээж чаджээ. Алдарт зохиолч найзынхаа лабораторид байнга зочилж, сонирхох дуртай байв. Теслагийн туршилтаар зохион бүтээсэн гэрлийн лампыг Марк Твен барьж байгаа энэхүү зургийг 1894 оны хавар авчээ.
2Венец хот дахь Кока-Колагийн сурталчилгаа
Венец хот хэзээнээс тагтаа ихтэйгээрээ алдартай байжээ. Үүнийг нь "Кока-Кола" компани ашиглаж, 1960 онд Гэгээн Маркийн талбай дээр үр асгаснаар таны харж байгаа аварга том амьд бичээсийг үүсгэн, бүтээгдэхүүнээ сурталчилсан байна.
3Мөс зөөж буй охид (1918)
Өнөө цагт эрчүүдийн л хийдэг ажлыг дээр үед эмэгтэйчүүд хийчихдэг байжээ. Иймэрхүү хүнд хүчир ажлыг нугалахад тэдэнд их хүч тэнхээ хэрэг байсангүй, эх оронч сэтгэл л хангалттай байв.
4Моторт дугуй унаж буй эмэгтэй (1916)
Өнөө цагийн өөрөө явдаг скүүтерийн анхны загварыг 1915 онд зохион бүтээж байжээ.
5Дэвид Боуи (David Bowie) 16 настайдаа
Дуучин Дэвид Боуи 9 насандаа саксофончин болохыг хүсдэг байжээ. Хожим 15 настайдаа тэрээр "The Konrads" нэртэй хамтлагийг байгуулсан түүхтэй.
6XX зууны эхэн үеийн сельфи
7Залуу Авраам Линкольн (Abraham Lincoln)-ий хөрөг (1846)
8Хатан Хаан Элизабет II жолоочийн ажил хийж байгаа нь
1945 онд ирээдүйн хатан хаан Британий армийн эмэгтэйчүүдийн туслах салаанд алба хаасан юм. Тэрээр түргэний жолоочийн үүрэг гүйцэтгэж, дэслэгч цол ч хүртэж байжээ.
9Английн хаан Жорж V суусан машиныг нэгэн гуйлгачин даган гүйж байгаа нь
10Жорж V хаан Оросын сүүлчийн эзэн хаан Николайн II хамт
11Нэгэн цэрэг Берлиний ханаар нэвтрэх гэсэн хүүд тусалж байгаа нь
12Дэлхийн II дайны үеэр ухуулах хуудас зурж буй ажилчид
13Хоёр талаас уулзсан нь
Франц, Британийг холбосон Евротуннелийг ухах ажлын төгсгөлд хоёр улсын инженерүүд уулзан мэндчилж байна.
14Нарны тусгалыг хайчилж таслахаар оролдож буй охин
15Дэлхий дээрх сүүлчийн тасманы чоно
Тасман арлын чоно хэмээх энэхүү амьтан одоо устжээ. Энэ төрөл зүйлийн сүүлчийнх нь болох Бенжамин нэрт чононы амьтны хүрээлэн дэх зургийг 1933 онд авсан байна.
16Архины хууль хүчингүй болсныг тэмдэглэж буй эрчүүд
1920-1933 оны хооронд АНУ-д согтууруулах ундааны үйлдвэрлэл, тээвэр, худалдааг бүрэн хориглож байжээ.
17Голден Гэйт (Golden Gate) гүүрийн барилгын ажил
1937 баригдаж дууссан энэ гүүр нь удаан хугацааны турш дэлхийн хамгийн урт гүүр гэж тооцогдож байжээ.
18Чарли Чаплин (Charlie Chaplin), 1916 онд
Дэлхийн кино урлагийн домог маань 27 насандаа энэхүү зургийг даруулжээ.
19Аннэ Франкийн аав нацистуудаас нуугдаж байсан байрандаа зогсож байгаа нь (1960 он)
Аннэ Франк (Anne Frank) хэмээх еврей охины өдрийн тэмдэглэл Холокостын үед еврейчүүдийн үзэж туулж байсан бүхнийг дэлхийд таниулжээ. Харамсалтай нь түүний гэр бүлээс эцэг Отто Франк л амьд үлдсэн байна.
20Сум нэвтэрдэггүй хантаазыг шалгаж үзэж байгаа нь (1923)
скачать dle 12.0
87 сэтгэгдэл