Д.Трамп “Лалын улс”-ын толгойлогчийг устгасан гэх мэдээллийг нотолжээ
Террорист “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Бакр аль-Багдадиг Сирийн Идлиб мужид явуулсан АНУ-ын Зэвсэгт хүчний ажиллагааны үеэр устгажээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ням гарагт мэдэгдлээ.
Сирид явуулсан тусгай ажиллагааны үеэр аль-Багдадиг устгасан гэж хэвлэлүүд урьд нь мэдээлсэн юм.
“Террористуудын гол толгойлогчийг АНУ өчигдөр орой шударга ёсны өмнө аваачлаа. Тэрбээр дэлхий дээрх террорист бүх бүлэглэлээс хамгийн харгис, хэрцгий бүлэглэлийг үүсгэн байгуулсан бөгөөд толгойлогч нь байсан” гэж АНУ-ын Ерөнхийлөгч цохон хэлсэн байна. Тусгай ажиллагааны үеэр мөн “Лалын улс”-ын толгойлогчийн олон хамсаатныг устгасан гэж Д.Трамп онцлон тэмдэглэжээ.
Үүний сацуу тэрбээр аль-Багдадиг устгах ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлсэнд ОХУ, Турк болон Иракийн эрх баригчдад талархлаа илэрхиийлсэн байна.
Абу-Дуа гэх нэрээрээ зартай, террорист “Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Ибрагим Абу Бакр аль-Багдади /жинхэнэ нэр нь Ибрагим Авад Ибрагим аль-Бадри/ нь 1971 онд Иракийн Самарра хотод төржээ.
Хэвлэлүүдэд мэдээлснээр, тэрбээр шашны гэр бүлээс гаралтай бөгөөд эцэг нь олон нийтийн шашны амьдралд идэвхтэй оролцож, орон нутгийн сүмд багшилдаг байжээ.
Аль-Багдади Багдад хотын Лалын шашны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Суралцах хугацаандаа “Лалын ахан дүүс” байгууллагын дэмжигч болсон байна.
2003 онд Өрнөдийн эвсэл Иракт халдан орсны дараа босогчдын эгнээнд нэгджээ.
2004 онд тэрбээр Иракийн Камп Букка шорон дахь Америкийн шүүх лагерьт жил орчим хоригджээ. Дараа нь Иракт лалын шашинт босогчдын террорист бүлэглэлүүдийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон байна.
2010 онд “Иракийн Лалын улс” бүлэглэлийн толгойлогч Абу Омар аль-Багдадиг устгасны дараа тус бүлэглэлийн толгойлогч болсон бөгөөд жихадуудын “Жебхат ан-Нусра” бүлэглэлийг “Лалын улс”-тай нэгтгэсэн байна.
2014 оны зургадугаар сарын 29-нд “Лалын улс” бүлэглэлийнхэн түүнийг Ирак, Сири дэх хяналтдаа авсан нутаг дэвсгэртээ байгуулсан “лалын халифт улс”-ын халифаар зарлажээ.

19 сэтгэгдэл