Монголын анхны хамтын нэрийн дэлгүүр нээлтээ хийлээ
Гадаадын улс орнуудад жижиг дунд үйлдвэрлэгчид, фермерүүд нэгдэж "COOP Store" буюу хамтын нэрийн дэлгүүр байгуулан бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулдаг туршлага бий. Тэгвэл 30 гаруй үндэсний үйлдвэрлэгчийг нэгтгэсэн Монголын анхны "COOP" хамтын нэрийн дэлгүүр өчигдөр нээлтээ хийлээ.
Анх 1940 онд Канадын жижиг фермер эрхлэгчид нэгдэн хамтын нэрийн дэлгүүр гэх шинэ ойлголтыг нэвтрүүлснээс хойш АНУ, Япон зэрэг өндөр хөгжилтэй орнуудад энэ аргыг түгээмэл ашиглах болжээ. Хоршоо хэлбэрээр бүтээгдэхүүнээ борлуулах нь маркетинг, борлуулалтын зардлаа хэмнэж ашиг орлогоо нэмэгдүүлэх олон боломж олгодгоороо давуу талтай юм.
Монголын анхны хамтын нэрийн дэлгүүрт ЖДҮХС-аас санхүүжилт авсан хэд хэдэн үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүнээ танилцуулсан байгаа нь ЖДҮХС-ийн хөрөнгө жинхэнэ үйлдвэрлэл эрхлэгчдэд хүрч байгаагийн тод жишээ болохыг нээлтийн үеэр хэлэв.
ЖДҮХС-ийн захирал Б.Батцэцэг: "Манай сангаас энэ онд нийслэлд 101 ААН, орон нутагт 360 гаруй ААН хөнгөлөлттэй зээл олгох ажил 80 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Бидний зүгээс жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих, экспортын чиг баримжаатай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд санхүүгийн бус дэмжлэг үзүүлэхийг мөн зорьдог. Энэ хүрээнд "COOP" хамтын нэрийн дэлгүүртэй хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа. Жижиг дунд бизнес эрхлэгчид дан дангаараа ажиллах нь олон эрсдэл дагуулдаг. Ялангуяа бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар зорьж байгаа үйлдвэрлэгчид хүндрэл бэрхшээлээ хамтдаа даван туулж, туршлага солилцох боломжтой" гэв.
"Тэнгэри Кооп Монголиа" хоршооны тэргүүн Х.Ихбаяр: "Үндэсний үйлдвэрлэгчид дундын зуучлалгүйгээр бараа бүтээгдэхүүнээ борлуулах, дэлхийн зах зээл дээр өрсөлдөх боломжийг судалж үзээд хамтын нэрийн дэлгүүр нээх нь зөв юм байна гэж үзсэн. Одоогоор арьс, ноос ноолууран бүтээгдэхүүн, гоо сайхан, хувцас загвар, хүнсний чиглэлийн 30 гаруй үйлдвэрлэгч бидэнтэй нэгдээд байна. Цаашид хамтын нэрийн дэлгүүрийг Эрдэнэт, Дархан хотууд, Дорнод аймаг болон гадаадын улсуудад Монголын нэрийн барааны дэлгүүр хэлбэрээр өргөжүүлэхээр зорьж байна" хэмээв.
Өргөн хэрэглээний сайн чанарын бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид "Тэнгэри Кооп Монголи" хоршооны гишүүнээр элсэж "COOP" хамтын нэрийн дэлгүүрээр бүтээгдэхүүнээ борлуулах бүрэн боломжтойг онцоллоо.

18 сэтгэгдэл