iNet.mn дагах

У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том гавьяа

Одоогоос дөрвөн жил шахмын өмнө УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан дээр “…Улсын маань нийслэл Улаанбаатар хотод 1990-ээд оноос хойш утааны асуудал эхэлсэн бөгөөд өнөөдөр нийслэлээс хальж, зарим аймаг орон нутгийн хувьд ч тулгамдсан асуудал боллоо.
Утааны гамшгийн төв нь Улаанбаатар хот гэдэг нь нэгэнт тодорхой. Улаанбаатарт агаарын бохирдол хүлцэх түвшнээс хэдийнэ хальж, дэлхийн дунджаас даруй 5-6 дахин их байна. Нийт утааны 80 гаруй хувь нь гэр  хорооллын нүүрс түлдэг айл өрхийн хэрэглээнээс, 20 шахам хувь нь авто машины шатах, тослох материал болон бусад шалтгаанаас үүсэлтэй гэж үздэг.
Монгол Улсын иргэд, тэр дундаа улаанбаатарчууд жилийн 365 хоногийн тэн хагаст утаан дунд амьдарч байна. Түүхий нүүрсний хэрэглээ, авто машины түлшний дутуу шаталт, үйлдвэрийн болон барилгын тоосжилт зэргээс үүсдэг PM 2.5 буюу үл үзэгдэгч тоосонцрууд тортог, хүнд металлтай барьцалдан амьсгалын замын эрхтэнүүдээр дамжин хүний биед нэвтэрч, уушгийг гэмтээж, улмаар зүрхний цусан хангамжийн дутагдалд оруулж, амь насанд аюул учруулдаг юм байна. Бензопирин хэмээх хорт хавдар үүсгэгч бодис утаанд хүлцэх хэмжээнээс 14 дахин их байдгийг Хятадын эрдэмтэд тогтоожээ” гэсэн мэдээлэл яригдаж байв.
 
 
 
Жилийн өмнө, 2019 оны нэгдүгээр сард Ерөнхий сайд У.Хүрэлсүх Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн албан хаагчдын зөвлөгөөнд оролцож үг хэлэхдээ “…Засгийн газар ирэх тавдугаар сараас Улаанбаатар хотод ахуйн зориулалтаар түүхий нүүрс оруулахгүй, гэр хороололд түүхий нүүрс хэрэглэхгүй байх шийдвэр гаргаж, ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн дэргэд “Тавантолгой түлш” ХХК байгуулсан.
 
 
 
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулсан. Улаанбаатар хотод 220 мянган айл жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс шатааж байна. 220 мянган бага оврын уурын зуух ажиллаж байна гэсэн үг. Дээр нь 3000 нам даралтын зуух байна. Эдгээр зуух Улаанбаатар хотын утааны 90 хувийг “үйлдвэрлэж” байгаа.  Жилд нэг сая 200 мянган тн түүхий нүүрс түлдэг байсан бол сайжруулсан шахмал түлш 600 мянган тн-ыг түлнэ. Тоон харьцуулалтаас харахад ч агаарын бохирдол 50 орчим хувиар багасахаар байгаа. Сайжруулсан түлшийг иргэдэд хүргэх, нийслэлийн утааг 50 хувь бууруулах ажлыг гол зохион байгуулах хүмүүс бол нийслэлийн төрийн албан хаагчид та бүхэн” гэж байсан юм.
Тэгвэл 2019-2020 он дамжсан өвлийн туршид “…Улаанбаатарын утаа нээрэн багаслаа шүү”, “Ямар ч байсан өнөөх гашуун утаа манан өнгөгүй, үнэргүй болсон байна” гэж хүмүүс ярилаа. Олон жилийн турш төсөв, төслийн олон зуун тэрбум төгрөг “идэж уусан” Улаанбаатарын утаа үе үеийн эрх баригчид, Засгийн газрын шүдний өвчин болсоор ирсэн. Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар Улаанбаатарын утааг багасгаж чадлаа. Үр дүн нь яалт ч үгүй гарсан. Хүний өөрийнгүй үүнийг хүлээн зөвшөөрч байна. Тэгэхээс ч аргагүй юм.
 
 
 
Засгийн газраас Улаанбаатарын иргэдийг түүхий нүүрс түлэхийг хориглох шийдвэр гаргаж, түүнийг мөрдүүлж хэвшүүлэв. Түүхий нүүрсийг хориглох шийдвэр гарч байх үед эсэргүүцэл, эргэлзээ их гарч байсан. Эцэст нь хорьж чадсан.
 
 
 
Улмаар “Тавантолгой түлш” ХХК-ийг байгуулж, сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэж эхэлсэн. Засгийн газар ч, энэ компанийг удирдаж буй М.Ганбаатар ч сайн муугаар мөн ч их хэлүүлсэн дээ.
Гэсэн ч Улаанбаатарын утааг илтэд бууруулсан шахмал түлшийг нийлүүлсээр хавартай золгов.
Мэдээж хэрэг, дээр хэлснээр Улаанбаатарын утаа илт багасч, “өнгөгүй, үнэргүй” болсон. Энэ бол шууд мэдэгдсэн том үр дүн юм. Үүнийг дагаад олон эерэг нөлөөлөл бий болж байгааг судалгааны байгууллагууд “илрүүлсэн” байгаа юм. Адаглаад л Улаанбаатараас хаана ч очсон дагаж явдаг монгол үнэр буюу “давхар утлага”-ын үнэр танар алга болсон. Өмнө нь очсон газрынхаа онгоцны буудлаар нэг өнөөх үнэрээ тарааж монгол хүн гэдгээ мэдрүүлдэг байв шүү. Яриад дурдаад байвал олон эерэг дүн гарчээ.
Хамгийн гол нь энэ өвөл Улаанбаатарын иргэд, хүүхдүүдийн ханиадын өвчлөл эрс буурсан байгаа юм.
Нөгөөтэйгүүр үүнтэй зэрэгцээд янз бүрийн бэрхшээл гарсан. Анхны болгон алдаа оноотой байдаг учраас сөрөг дүнгүүдийг ч хүлээн зөвшөөрөх ёстой.
Улаанбаатарчууд энэ түлшийг түлж эхлэхдээ хэд хэдээрээ угаартлаа л гээд байсан. Одоо шахмал түлшийг түлж дадаад угаартсан хүний тоо багассан.
 
Мөн Засгийн газар, эрх баригч МАН-ын зүгээс Улаанбаатарын утааг багасгаж эхлүүлсэн ажлаа улам чамбайруулахаар ажиллаж эхэлсэн байна.Шахмал түлшний гол орц болох барьцалдуудагчийг өмнөд хөршөөс импортоор оруулж ирдэг байжээ. Хил хаагдаад хойд хөршөөс түр авахаар болсон байна.Гэхдээ тун удахгүй барьцалдуулагчаа импортоор авахаа больж, шахмал түлш цэвэр “монгол түлш” болох гэж буй юм байна.
 
Учир нь монгол залуус “Сайжруулсан шахмал түлшний эко барьцалдуулагч” бүтээжээ. “Армоно нэгдэл”, “Баргил тех” ХХК, “Байгальд ээлтэй хөгжил” ТББ-ынхан энэ төслийг хэрэгжүүлж байгаа юм байна. Тэд “Тавантолгой түлш” ХХК-ийн инженерүүд, эрдэмтэдтэй хамтран туршил хийж, MNS:5216 2016 стандартын дагуу шинжлүүлсэн байна. Ингэхэд хүлцэх хэмжээ нь 1200 мг/м.куб, эко барьцалдуулагчийнг ашигласан “Тавантолгой түлш” ХХК-ийн шахмал түлшний утаан дахь хүхэр /СО2/-ийн хэмжээ нь 300 мг/м.куб гэж гарчээ. Одоогийн үйлдвэрлэж байгаа түлшний утаан дахь хүхрийн хэмжээ нь 1100-1500 мг/м.куб байдаг байна.
Өнөөдөр өмнөд хөршөөс барьцалдуулагч авахад ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөг зардаг аж. Эх орны үйлдвэрийн эко барьцалдуулагчийг ашигласнаа улсын төсөвт жилд 6.5 тэрбум төгрөг шууд орж, дотоодын эдийн засаг, аж ахуйн нэгжүүдэд 13.5 тэрбум төгрөг нь бодит орлого болон үлдэх юм байна. Хамгийн гол нь энэхүү эко барьцалдуулагч импортыг 100 хувь орлохоор болж байгаа юм.
 
 
 
Үүнээс гадна эко барьцалдуулагчийг ашигласнаар “Тавантолгой түлш” ХХК-ийн үйлдвэрлэлийн хүчин чадал, түлшний чанар 2-3 дахин нэмэгдэхээр тооцоо гарчээ. Үйлдвэрээс гарсан түлшийг хатаахад 70 минутад зарцуулдаг байсан бол эко барьцалдуулагчтай түлш ердөө 20 минутад хатна. Ус чийгэнд тэсвэртэй. Байгалийн нөхцөлд хатдаг. Бат бөх чанар нь хоёр дахин нэмэгдэх зэргээр сайжруулсан шахмал түлш улам чанартай болно гэсэн үг.
 
 
 
Түүнчлэн  үйлдвэр­лэлийн өртөг 20-30 хувиар буурах юм байна. Өнөөдөр нэг тонн түлшийг 55 мянган төгрөгийн өртгөөр бүтдэг гэж үзвэл эко барьцалдуулагч хэрэглэж эхэлснээр 42 мянган төгрөгийн өртөгтэй болох аж.
Харин эко барьцал­дуулагчийг хийж буй “Баргил тех” ХХК-ийн үйлдвэр нь цагт 20 тонн барьцалдуулагч үйлдвэрлэх хүчин чадалтай. Тэднийх хоёр ээлжээр 24 цаг тасралтгүй ажиллах бөгөөд үйлдвэрийн тоног төхөөрөмж нь 100 хувь автомат юм байна.
Эко барьцалдуулагчид ордог түүхий эдээ ойроос татдаг. Түгээх тээвэрлэх дэд бүтэцтэйгээ ойр зэрэг давуу талууд  бий гэнэ.
Эко барьцалдуулагчийг үйлдвэрлэгчид ашигтай загварын С14В1/00 №801 тоот гэрчилгээ, шинэ бүтээлийн №817 тоот патент авчээ.
Тэд эко барьцалдуулагч бүтээгдэхүүнээрээ “2018 оны Улаанбаатар хотын инновацийн шилдгийн шилдэг бүтээгдэхүүн”, МҮХАҮТ-ын “2019 оны шилдэг инноваци нэвтрүүлэгч Энтрепренер, Меркури цом” хүртсэн байна.
Өөрөөр хэлбэл, “Таван­толгой түлш” ХХК сар ши­нийн баярын дараахнаас эко барьцалдуулагчийг хэрэглэсэн, цэвэр эх орны үйлдвэрийн шахмал түлш үйлдвэрлэж эхэлнэ гэдгийг эх сурвалж өгч байна. Ингэхээр ирэх өвлийн Улаанбаатарын утаа улам л багасна гэсэн үг.
Ерөөс түүхий нүүрсийг хориглож, шахмал түлш түлж эхэлсэн, улмаар Улаанбаатарын утааг багасгасан явдал бол У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын хамгийн том гавьяа юм.
 
 
 
Ө.Баастскачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19