ХӨСҮТ: Түргэвчилсэн оношлуураар дахин нэг хүний хариу эерэг гарч, ЗУРГАА дахь тохиолдол бүртгэгдлээ
Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусний халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-ээс өнөөдөр мэдээллээ.Түргэвчилсэн оношлуураар хийсэн энэхүү шинжилгээний дүн лабораторийн шинжилгээгээр батлагдвал энэ нь Монгол Улсад коронавируснийхалдварилэрсэн зургаа дахь тохиолдол болох юм.
Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэхдээ,“Энэ сарын 16-ны онгоцоор ирсэн нэг иргэнээс коронавирус илэрлээ. Энэ иргэн нь Берлин-Москва-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор ирсэн. Бид Төв лабораторийн шинжилгээг хүлээлгүйгээр хүнээ яаралтай оношилж, илрүүлэх зорилгоор түргэвчилсэн оношлуурыг ашиглаж эхлээд байгаа. Төв лабораторид мөн шинжилгээ хийж байгаа. Үдээс хойш баталгаажуулна" гэж хэлэв. Мөн тэрээр тусгаарлагдаад буй бусад сэжигтэй тохиолдлуудын талаар мэдээлэл өгсөн бөгөөд "Энэ сарын 17-нд ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр нийт 4 сэжигтэй тохиолдлыг тусгаарлаж, шинжилгээ тандалт судалгаа хийж байна. Шинжилгээний сорьцыг Улаанбаатар руу авчирч байна. Франц иргэний биеийн байдал тогтвортой, сэтгэл санааны хувьд сайн байна. Мөн халдвар илэрсэн нэг хүний биеийн байдал хүндэвтэр, бусад нь хэвийн байна” гэлээ