iNet.mn дагах

Б.ХАШ-ЭРДЭНЭ: Хэвлэл мэдээллийн зөвлөл ёс зүйгүй шийдвэр гаргалаа

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн ёс зүйн хорооны энэ оны эхний улирлын хурлаар “UB Post” сонины нэр бүхий нийтлэлд холбогдуулан Сири улсын иргэн Зеад Камалаас ирүүлсэн гомдлыг хэлэлцэн, ёс зүйн зарчмын гурав дахь заалт буюу “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй” хэмээснийг зөрчсөн гэж үзсэн байна. Энэ нь “UB Post” сонины 2019 оны зургадугаар сарын 27-ны дугаарт хэвлэгдсэн, тус сонины орлогч эрхлэгч Б.Хаш-Эрдэнийн бичсэн “The threat of radicalism under our nose” нийтлэл юм. Энэ талаар Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-Хэвлэл мэдээллийн зөвлөлийн шийдвэртэй та санал нийлж байна уу?
-Уг нийтлэлтэй холбоотой маргаан одоогоор шүүхийн шатанд байгаа. Шуудхан хэлэхэд, шүүх эцэслэн шийдээгүй маргааныг аливаа нэг төрийн бус байгууллага хэлэлцэж, шийдвэр гаргах нь үндэслэлгүй. Хуулийн зохицуулалт ч байхгүй. Шүүхээс өөр шүүх үйл ажиллагаа явуулах эрхтэй байгууллага байхгүй гэж Үндсэн хуульд заасан. Тодруулбал, “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлж, ямар ч нөхцөлд хуулиас гадуур шүүх байгуулах, шүүх эрх мэдлийг өөр байгууллага эрхлэн хэрэгжүүлэхийг хориглоно” гээд Үндсэн хуулийн 47, 48 дугаар зүйлд тодорхой тусгачихсан байгаа. Гэтэл Хэвлэл мэдээллийн зөвлөл бол жирийн л төрийн бус байгууллага. Харин шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байхад биднийг ёс зүйн зөрчил гаргасан гэж тэд олон нийтэд зарласан нь “UB Post” сонины нэр хүндэд халдсан хэрэг.
-“UB Post” бол англи хэлээр хэвлэгддэгээрээ Монголд анхдагч, чөлөөт сонин. 25 жил үйл ажиллагаа явуулахдаа ёс зүйн зарчмаа бат сахиж ирсэн. Манай уншигчид ч үүнийг мэдэж байгаа. Энэ хугацаанд гадаад, дотоодын олон салбарын мэргэжилтэнтэй хамтран ажиллаж, стандартаа байнга дээшлүүлж, дэвшиж ирсэн. Бид сэтгүүл зүйн үүргээ нэр төртэй биелүүлж яваа. Ний нуугүй хэлэхэд, Хэвлэл мэдээллийн зөвлөл Монгол Улсын Үндсэн хуулиас давсан эрх эдлэх гэж оролдож буй мэт харагдаж байна. Өнөөдөр сэтгүүлчид хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө эдлэх гэж ямар шахалт, дарамтан дор ажиллаж буйг та мэдэж байгаа. Гэтэл сэтгүүлчдийн хэвлэн нийтлэхтэй холбоотой хэрэг, маргааныг хууль, шүүхийн байгууллагад очихоос нь өмнө дотооддоо хянаж, зохицуулна гэж байгуулагдсан Хэвлэл мэдээллийн зөвлөл, түүний Ёс зүйн хороо нь ёс зүйгүй шийдвэр гаргаж, хуулиа мэдэхгүй мэт аашилж байгаа нь бүр ч ноцтой. Үнэндээ Хэвлэл мэдээллийн зөвлөлд итгэхгүй байна.
-Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан учраас Хэвлэл мэдээллийн зөвлөл уг гомдлыг хэлэлцэн шийдвэрлэсэн тухайгаа албан ёсны мэдээлэлдээ дурдсан байна лээ.
-Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс түрүү жилийн наймдугаар сард анх манай редакцад хандсан л даа. Тухайн үед бид хариу тайлбар илгээж, гомдол гаргагч нь хууль, хяналтын байгууллагад мөн хандаад буйг харгалзан үзэхийг хүссэн. Зөвлөл ч уг гомдлыг түдгэлзүүлснээ бидэнд уламжилсан.
Гэтэл шүүхийн эцсийн шийдвэр гараагүй байхад Хэвлэл мэдээллийн зөвлөл манай сониныг зөрчил гаргасан гэж зарласнаараа дараагийн шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Магадгүй дараагийн шатны шүүх хуралдааны шүүгч, эсвэл гомдол гаргагч, түүний өмгөөлөгч нь Хэвлэл мэдээллийн зөвлөлийн шийдвэрийг нотлох баримт болгож, “Мэргэжлийн байгууллага нь ингэж дүгнэсэн байна шүү дээ” гэвэл шударга ёсны зарчим утгаа алдаж мэднэ.
-Тэгэхээр Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хороо танай нийтлэлтэй холбоотой гомдлыг хэлэлцэх гэж буйгаа мэдэгдэж, ямар нэг тайлбар аваагүй гэсэн үг үү. Ер нь тэд гомдлыг ямар журмаар хэлэлцдэг юм бол?
-Тийм, биднээс ямар ч тайлбар аваагүй, хурлын товоо ч мэдэгдээгүй. Мөн ялгаварлан гадуурхсан гэж дүгнэлт гаргахдаа чухам ямар орчуулга ашигласан, нийтлэлийн аль хэсэгт ёс зүйн зөрчил гаргасныг хэлж, тайлбарлаагүй. Хэвлэл мэдээллийн зөвлөл гомдлыг ямар журмаар хэлэлцэн шийдвэрлэдгийг үнэндээ сайн мэдэхгүй байна. Тэд нэг талын байр суурьд үндэслэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хянаж, “шүүж”, нэмэлт дарамт үзүүлэх нь бидний амыг барьж буйгаас өөрцгүй. Сэтгүүлчдээс эх сурвалжийн тэнцвэрт байдлыг шаарддаг атлаа өөрсдөө нэг талын байр суурьд үндэслэн шийдвэр гаргаж байгааг би “Ёс зүйгүй шийдвэр” гэж дээр хэлсэн шүү дээ. Уг нь Хэвлэл мэдээллийн зөвлөл нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж, сайжруулахын төлөө ажиллах ёстой.
-Шийдвэрийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа Хэвлэл мэдээллийн зөвлөлд илэрхийлсэн үү?
-Тэд “Хэвлэл мэдээллийнхэн ёс зүйгээ баримталсан уу, үгүй юү гэдгийг дүгнэж буй болохоос, хуулийн заалт зөрчсөн, эсэх талаар шийдвэр гаргаагүй” гэх тайлбар хийж байгаа. Гэтэл Ёс зүйн хороо нь “UB Post” сонины холбогдох нийтлэл нь ёс зүйн зарчмын гурав дахь заалт буюу “Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгохгүй” хэмээснийг зөрчсөн гэж үзсэн байна” гэж дүгнэлт гаргасан. Ялгаварлан гадуурхалт бол маш ноцтой асуудал. Ялгаварлан гадуурхсан, эсэхийг аль нэг төрийн бус байгууллага зохиосон дүрмээрээ тогтоодог зүйл биш. Энэ бол хүний язгуур эрхтэй холбоотой, Үндсэн хуулийн хүрээнд хөндөгдөх асуудал.
-Та асуудлыг агуулга талаас нь хөндөж, бидний бичсэн зөв, тэдний шүүж, дүгнэсэн нь буруу гэж хандахгүй байна. Гагцхүү Хэвлэл мэдээллийн зөвлөл тухайн гомдлыг авч хэлэлцсэн процессыг хүлээн зөвшөөрөхгүй гэлээ. Гэхдээ та нийтлэлдээ чухам ямар асуудлыг хөндсөн талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Шүүхийн шатанд байгаа учраас товч мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу. Оюутнуудтай зүй бус харьцаж, хичээлийнхээ үеэр АНУ-ын эсрэг үзэл санааг тулгасан, сири багшийн тухай бичсэн. Миний нийтлэлд түүнийг ялгаварлан гадуурхсан агуулга байхгүй. Мэдээж гадаад хүний тухай учраас улсыг нь дурдсан.скачать dle 12.0

Хөл бөмбөгийн ДАШТ монгол гэрэл зурагчны дуранд

23/06/2026, 17:30

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Визийн саадыг давж, хүүгийнхээ ДАШТ-ий тоглолтыг үзсэн нь

23/06/2026, 17:24

Монгол Улсын дотооддоо бэлтгэсэн геотехникийн инженерүүд дипломоо гардав

23/06/2026, 17:22

МСНЭ-ийн Ерөнхийлөгчөөр Л.Нинжжамцыг сонголоо

23/06/2026, 17:07

“Clean Up Day Mongolia” төсөл олон улсын шагнал хүртлээ

23/06/2026, 17:05

Германы Саксони мужийн Кемниц хотноо монголчууд наадлаа

23/06/2026, 17:04

Сурын харвааны улсын аварга шалгаруулах харвааг анх удаа аймагтаа зохион байгууллаа

23/06/2026, 17:02

Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

15/06/2026, 19:00

"Чингис хаан” үндэсний музей Польшийн Цэргийн музейтэй хамтран ажиллана

15/06/2026, 18:21

Д.Жамъяншарав: Сорилт бүрд богино хугацааны ашиг бус ирээдүйг харсан шийдвэр гаргаж ирсэн

15/06/2026, 18:20

Н.Учрал: Баталгаат тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлнэ

15/06/2026, 18:14

Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо

15/06/2026, 18:07

Төв цэвэрлэх байгууламж ашиглалтад орлоо

15/06/2026, 18:05

Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утсаараа хянаж болно

8/06/2026, 17:37

С.Чулуун: Д.Нацагдорж Монголын түүх, соёлын өвийн судалгааны хөгжилд цогц, анхдагч үүрэг гүйцэтгэсэн онцгой хүн

8/06/2026, 17:35

Эрдэнэт хотын ойн баримтат киног сэтгүүлч Г.Золжаргал найруулна

8/06/2026, 17:31

Орон сууцны банк байгуулж, жил бүр олгох зээлийн хэмжээг нэмнэ

8/06/2026, 17:25

Монгол Улс аялал жуулчлалын үзэсгэлэнгийн “Шилдэг бүүт” шагналыг гурав дахь удаагаа хүртэв

8/06/2026, 17:23

Гэрэл зурагчин С.Энхжаргалын “Хүү төрвөл бөх болно” бүтээл Ази тивд түрүүлжээ

8/06/2026, 17:21

Парламент хар тамхины хэргийн ялын бодлогыг чангатгах хуулийг хэлэлцэж эхлэв

8/06/2026, 17:19

Фото сэтгүүлч С.Энхжаргал “AIPS Sport Media Awards 2025”-д Ази тивийг тэргүүлжээ

8/06/2026, 17:14

Б.Пүрэвдагвын хийсэн томилгоонууд

4/06/2026, 16:17

Аймгийн харцага цолыг сэргээн олгож, улсын наадмаар 1024 бөх барилдах эсэхийг Ерөнхийлөгч шийдэж байх хуулийн төслийг өргөн барьжээ

4/06/2026, 16:10

"Major" тэмцээний эхний тоглолтоо "The MongolZ" энэ сарын 11-нд эхлүүлнэ

4/06/2026, 16:02

Мансууруулах бодистой холбоотой хэрэгт 26-28 насны дөрвөн эмэгтэйд найм хүртэл жилийн хорих ял оноожээ

4/06/2026, 15:41

Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээн Монгол Улсад анх удаа зохион байгуулагдаж байна

4/06/2026, 15:40

Бидний төлөө эхнэрээ ч орхих Хотын даргатай боллоо, баярлалаа

28/05/2026, 20:04

Нас барсан иргэдийн хувьцааг ирэх сараас өвлүүлнэ

28/05/2026, 20:02

“Амаргүй” Д.Амарбаясгалангийн амаргүй нүүдэл

28/05/2026, 20:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19