“Brexit”-ийг хойшлуулах боломжийг хэлэлцжээ
Их Британийн Засгийн газрын гишүүд “Brexit” буюу тус улс Европын Холбооны /ЕХ/ бүрэлдэхүүнээс гарах үйл явцыг эхлүүлэх хугацааг хоёр жилээр хойшлуулах боломжийг хэлэлцжээ. Энэ тухай “The Daily Telegraph” сонин мэдээлсэн байна.
Тус сонинд мэдээлснээр, Брюссельтэй байгуулсан хэлэлцээрийг дараагийн долоо хоногт дэмжих нь зайлшгүй шаардлагатай гэж Тереза Мэй парламентынхаа гишүүдийг ятгаж чадсан ч гэсэн “Brexit”-ийг хамгийн багадаа зургадугаар сарын 30 хүртэл хойшлуулна.
Хэрэв “Brexit”-ийн нөхцөлийн талаарх хэлэлцээрийг гурав дахь удаагаа батлахгүй бол ЕХ-ноос гарах товыг “илүү удаан хугацаагаар” хойшлуулна гэдгийг Их Британийн Ерөнхий сайд анхааруулсан байна.
Мэй “Brexit”-ийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдалд, мөн Консерватив намд хяналтаа алдсан гэж “The Daily Telegraph” сонины мэдээлэлд онцлон тэмдэглэжээ. Хэргийн учир нь түүний Засгийн газрын 18 гишүүн ЕХ-ноос гэрээ байгуулахгүйгээр гарах хувилбарт бүрмөсөн хаалт тавих саналыг дэмжихээс татгалзаж, намын сахилга батыг зөрчжээ.
“Brexit”-ийн нөхцөлийн талаарх Брюссельтэй байгуулсан гэрээний төслийг гуравдугаар сарын 20-ноос өмнө хэлэлцэж, санал хураахыг Мэй лхагва гарагт парламентын гишүүдэд санал болгосон байна. Их Британийн хууль тогтоогчид уг төслийг хоёр ч удаа хэлэлцсэн боловч батлаагүй юм. Гэвч Мэй гэрээг дахин хэлэлцэж, батлахыг уриалжээ.
Мэй парламентад үг хэлэхдээ, хэрэв хууль тогтоогчид уг гэрээг батлахаас дахин татгалзвал Их Британи гуравдугаар сарын 23-26-нд болох Европын парламентын сонгуульд оролцохоос аргагүй болж, ЕХ-ноос гарах үйл явц тодорхойгүй хугацаагаар сунжирна гэдгийг анхааруулсан байна.

179 сэтгэгдэл