iNet.mn дагах

2020 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд батламжаа гардлаа


Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох нам, эвслүүдэд батламж гардууллаа.

Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам, эвслүүдээс хуульд заасан шаардлагыг хангасан 15 нам, 4 эвсэл сонгуульд оролцох батламж гардаж байгаа юм.
Нам, эвслүүдэд хоёр өдөр тодорхой цагийн хуваарийн дагуу батламж гардуулах ажлыг СЕХ-ноос зохион байгуулж байгаа бөгөөд өнөөдөр доорх  есөн нам, хоёр эвсэл батламжаа гардан авч байна.
  1. Эх Орончдын Нэгдсэн нам
  2. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
  3. Их Эв нам
  4. Зон Олны нам
  5. Дэлхийн Монголчууд нам
  6. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/
  7. Ард Түмнээ Хайрлая нам
  8. Хөгжлийн Хөтөлбөр нам
  9. Ардчилсан нам
  10. Ард Түмний нам
  11. Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/

"Сонгуулийн хуулийн зүйл, заалт бүрийг чандлан мөрдөж, сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна"

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ "Ардчилсан намын 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн үндсэн бодлого бол "Өрхийг дэмжих өсөлтийн бодлого" юм. Аливаа төрийн үндэс бол өрх гэр бүл байдаг. Тиймээс ч Ардчилсан нам Монгол өрх бүрийг чинээлэг, аз жаргалтай, эрүүл саруул, эрх тэгш амьдрахад чиглэсэн дэмжсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ гэдгийг онцолъё. Бид 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд шударга ёсны зарчимд суурилж, эрх тэгш  оролцож, бусад улс төрийн намуудтайгаа шударгаар өрсөлдөнө.

Мэдээж эрх баригч намын хууль бус үйлдлүүд одоо ч гарч байгаа. Гэхдээ Ардчилсан нам Сонгуулийн хуулийн зүйл, заалт бүрийг чандлан мөрдөж, энэ удаагийн сонгуульд амжилттай оролцоно гэдэгт итгэлтэй байна" гэлээ.

"Байгалийн баялгийг ард түмэндээ авч өгнө, шүүхийг шүүх шиг болгоно гэсэн ийм том зорилтуудыг дэвшүүлж байна"

Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр "МАХН, ИЗНН, МУНН-аас эвсэл маань бүрдэж байна. Бид өнөөдөр 2020 оны УИХ-ын сонгуульд оролцох батламжаа албан ёсоор гардаж авлаа. Сонгуулийг шударга болоосой гэж  хүсч байна. Ард түмэн маань ч шударга, ухамсартай, зөв сонголтыг хийж оролцоосой. Энэ сонгууль амжилттай болвол нийгэмд тогтсон МАНАН арилна.

Залуучууд төр засагтаа итгэхээ больж, намуудаас юу ч хүлээхгүй байна. Тэднийг нийгэмд саарал масс гэж ярьдаг болсон. Тэгэхээр энэ сонгуулиар саарал масс байхаа болж, нийгмийг өөрчлөх боломжоо ашиглана гэж итгэж байгаа.
Нөгөө талаар эрх баригчид Онц байдлын тухай хууль, Сонгуулийн хууль гэж байсаар атал цар тахлын хуулийг оруулж ирж баталлаа. Энэ хуулиар бидний сонгогчидтойгоо уулзах боломж бололцоог хааж байна. Өөрсдийн эрх ашигт нийцсэн сонгуулийг явуулахаар улайран зүтгэж эхэллээ. Уг нь одоогийн байгаа Онцгой байдлын тухай хууль Монголд үүсээд байгаа нөхцөл байдлыг зохицуулах бүрэн боломжтой. Ийм атал өөр нэгэн хуулийг оруулж ирж баталж байгааг бид шүүмжлэн хүлээн авч байна. Мөн энэ хууль нь жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүст хүндээр тусна. Тэдний хөл гарыг хүлж байгаатай ялгаагүй хууль болсон. Үүнийг дагаад ажилгүйдэл, ядуурал, эдийн засгийн хямрал бий болно. Тэгэхээр манай эвсэл энэ хуулийн төслийг эсэргүүцэж байна. Нөгөө талаар бид шударга бусын хонгилоор орсон хүмүүсийн хувьд шударга ёсыг тогтооно. Улс орныхоо хөгжлийг түүчээлнэ. Байгалийн баялгийг ард түмэндээ авч өгнө, шүүхийг шүүх шиг болгоно гэсэн ийм том зорилтуудыг дэвшүүлж, 2020 оны УИХ-ын сонгуульд оролцож байна" хэмээн ярилаа.
Маргааш буюу тавдугаар сарын 1-нд зургаан нам, хоёр эвсэл батламжаа гардан авна. Тодруулбал:
  1. Монголын Ногоон нам
  2. Монгол Ардын нам
  3. Эх орон нам
  4. Ардчилал шинэчлэлийн нам
  5. ШИНЭ нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан намын “ШИНЭ ЭВСЭЛ”
  6. Ард Түмний Олонхийн Засаглал нам
  7. Зөв хүн электорат /Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
  8. Гэр хороолол хөгжлийн нам

















скачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19