Мали улсад цэргийн эргэлт гарч, босогчид ерөнхиийлөгчөө барьцаалжээ
Баруун Африкт орших Мали улсад өчигдөр цэргийн эргэлт гарч, босогчид тус улсын ерөнхийлөгч Ибрагим Бубакара Кейту болон ерөнхий сайд Бубу Сиссе нарыг баривчилсан талаар ВВС дамжууллаа.
Цэргийн эргэлтээр төрийн эрхийг гартаа авахаар санаархаж буй босогчдын тэргүүн Садио Камаро "Мали улсын ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, Дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд нар бидний гарт байна. Тэднийг гэрт нь байхад нь бид нар баривчилсан. Цэргийн хамгаалалтан дор тэднийг Кати хот дахь цэргийн бааз руу хүргүүлсэн" гэж хэлжээ.
Малигийн төрийн тэргүүн Ибрагим Бубакара Кейту
Босогчдын гарт барьцаанд байгаа Малигийн ерөнхийлөгч өнгөрсөн шөнө ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ өөрийн хүсэлтээр огцорч буйгаа хэлсэн юм. Түүнчлэн тэрбээр улсын парламентыг мөн тарааж буйгаа мэдэгдлээ. Ийнхүү шийдвэр гаргах болсон шалтгаанаа тэрбээр тус цэргийн эргэлтийн үед нэг ч хүн амь насаараа битгий хохироосой гэсэн үүдсэн гаргасан гэж тайлбарлав. Ибрагим Букара Кейту 2013 оноос Мали улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Босогчид Кати хот дахь цэргийн баазыг мөн эзэлсэн бөгөөд үүгээр тэд маш их хэмжээний цэргийн техник төхөөрөмж, зэр зэвсэгтэй болсон байна.
Эх сурвалж: BBC
Цэргийн эргэлтээр төрийн эрхийг гартаа авахаар санаархаж буй босогчдын тэргүүн Садио Камаро "Мали улсын ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүн, Дотоод хэргийн сайд, Сангийн сайд, Батлан хамгаалахын сайд нар бидний гарт байна. Тэднийг гэрт нь байхад нь бид нар баривчилсан. Цэргийн хамгаалалтан дор тэднийг Кати хот дахь цэргийн бааз руу хүргүүлсэн" гэж хэлжээ.
Малигийн төрийн тэргүүн Ибрагим Бубакара КейтуБосогчдын гарт барьцаанд байгаа Малигийн ерөнхийлөгч өнгөрсөн шөнө ард түмэндээ хандан хийсэн мэдэгдэлдээ өөрийн хүсэлтээр огцорч буйгаа хэлсэн юм. Түүнчлэн тэрбээр улсын парламентыг мөн тарааж буйгаа мэдэгдлээ. Ийнхүү шийдвэр гаргах болсон шалтгаанаа тэрбээр тус цэргийн эргэлтийн үед нэг ч хүн амь насаараа битгий хохироосой гэсэн үүдсэн гаргасан гэж тайлбарлав. Ибрагим Букара Кейту 2013 оноос Мали улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон.
Босогчид Кати хот дахь цэргийн баазыг мөн эзэлсэн бөгөөд үүгээр тэд маш их хэмжээний цэргийн техник төхөөрөмж, зэр зэвсэгтэй болсон байна.
Эх сурвалж: BBC






