iNet.mn дагах

Ш.Мөнхбаяр: Боломж гарвал би жүжигчин, найруулагч гэсэн “хос морио” хөтлөөд л явна

Жүжигчин Шархүүгийн Мөнхбаяр “Захиас” хэмээх бүрэн хэмжээний уран сайхны киног анх удаа найруулж, үзэгчдэд маргааш хүргэх гэж байна. Уг бүтээлийг “Chure”, “Abrahams” продакшны хамт олонтой хамтарч бүтээсэн байна. Шинэ бүтээлээ үзэгчдэд хүргэж, “шалгалт” өгөх гэж буй түүнтэй ийнхүү ярилцлаа.
-Маргааш киногоо үзэгчдэдээ хүргэж байгааг саяхан сонслоо. Тэд танай бүтээлээс чухам юуг мэдрэх бол ...
-Юуны өмнө бүх насныханд зориулсан бүтээл болсон гэдгийг дуулгая. Миний бие хилийн шугамаар олон явсан. Хилийн цэргийн тухай кинонд ч хэд хэдэн удаа тоглосон. Тэр үед Монгол Улсынхаа хилийн тухай кино хийвэл зүгээр юм байна гэж бодож байсан юм. Тийнхүү Д.Нити найзаараа зохиолоо бичүүлж, өөрөө найруулан мөрөөдлөө биелүүллээ. Хэн нэгэн улсынхаа хил дээр очихоор эх орноороо бахархах, эх оронч үзлийг улам мэдрэх шиг болдог юм билээ. Тэр мэдрэмжээ үзэгчдэдээ хүргэхийг зорьж байна. Хилийн заставт анх очиход Монгол Улсын ардын уран зохиолч П.Бадарч гуайн хилийн тухай шүлэг санаанд бууж байлаа. Мөн дээрээс нь нэг санаа төрсөн.

-Ямар ...
-Дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн сургалтад хилийн шугамаар аялуулах хөтөлбөр багтаавал тун сайн юм шиг. Энэ талд улсаас дэмжлэг үзүүлж, унаа машинаар хангаад жил бүрийн зуны амралтаар ээлжлүүлж хилийн шугамаар аялуулж, “Хил гэж үүнийг хэлдэг юм” гэдгийг ойн ухаанд нь суулгаж өгөх хэрэгтэй юм шиг санагдсан. Тэгвэл тэд улам их эх орноо гэсэн сэтгэхүйтэй болно байх.
-Кино найруулах нь жүжигчнээр ажиллахаас ямар ялгаатай санагдсан бэ?
-Асар их ялгаатай. Тоглож байх үед зөвхөн өөрийнхөө зохиолыг уншиж, жүжиглэлтдээ төвлөрдөг. Харин найруулагчаар ажиллахад бүх хүнийг нэгтгэж, нэг биеэ 1000 хуваахтай дүйцэхүйц ажиллагаа шаардагддаг юм байна. Би 2014 оноос хойш хэд хэдэн кинонд туслах найруулагчаар ажилласан. Тэгэхээр бага ч гэсэн туршлага олсон байснаа сая ашиглалаа. Биднийг Хил хамгаалах байгууллага дэмжиж, Өмнөговь аймгийн 0131 дүгээр ангид зураг авалтаа хийсэн.
-Таны гол дүрд нь тоглосон “Сумын атаман” киног олон хүн үзсэн байсан. Тэр кинонд тоглосон бүрэлдэхүүн энэ удаа оролцсон уу?
-Баярлалаа. Тэр киног Төв аймгийн Угтаал суманд хийсэн. Зохиолыг нь манай найз Гомбосүрэн Батбаяр дүүтэй барьчихсан надад “Энийг “юм” болгомоор байна” гээд ирсэн юм. Ингээд би продюсероор нь ажиллаж, гол дүрд нь тоглосон. Харин энэ удаагийн кинонд тэднээс хэн нь ч оролцоогүй. Гол дүрд хоёр залуу жүжигчин тоглосон бол туслах дүрд гавьяат жүжигчин Д.Гүрсэд, У.Батбаатар, жүжигчин Б.Нармандах нар ажилласан.  

-Маргааш ямар ямар сувгаар гарах вэ?
-Кино театрууд нээгдсэн байгаа хэдий ч дэлхий дахинаа цар тахал дэгдээд байгаа энэ үед бид онлайн нээлтийг сонгосон. Үүний давуу тал нь гадаадад суугаа Монголчууд ч үзэх боломжтой. Тэгээд ч айхтар өвчин гарсан байгаа учир олон хүн цуглуулаад яах вэ. Иймд маргааш 19:00 цагаас юнивишн, скеймедиа, лоок тв, ддэш, скей go-өөр гарна.
-Уран бүтээл талдаа ярихад та одоогоор хэдэн бүтээлд тоглосон байна вэ?
-УДЭТ болон дэлгэцийн нийт 40 орчим бүтээлд гол болон туслах дүрд тоглосон. МҮОНРТ-ийн бүтээл гэвэл “Босго тотго”, “Нарны жим”, “Хавар” гэх мэт. Мөн яг одоо зураг авалт нь хийгдэж байгаа УЕП-т зориулсан “Давхар цагаан шугам” кинонд прокурорын даргын дүрд тоглож байгаа.

-Цаашдаа та найруулагчаар ажиллах гэж байна уу жүжигчин мэргэжлээ үргэлжлүүлэх үү?
-Би КУДС-ийг төгссөн л дөө. Анги удирдсан багш бол Монгол Улсын ардын жүжигчин П.Цэрэндагва, уран бүтээлийн гарааг эхлүүлж, гарыг ганзаганд, хөлийг дөрөөнд хүргэсэн хүн бол Монгол Улсын ардын жүжигчин, найруулагч Г.Жигжидсүрэн багш. Энэ хүн намайг “Миний хүү найруулагчаар ажиллахад чамд өгөгдөл байна” гэдэг байсан. Бүр аль эрт 2000 оны үед шүү дээ. Тэгэхэд нь би “Хүн жүжигчин болох гэж байхад юун найруулагч” гэж бодоод л өнгөрсөн. Гэхдээ багш надаас нэг давуу тал орж харсан байж болзошгүй. Тэгээд ч би боломж гарвал жүжигчин, найруулагч гэсэн “хос морио” хөтлөөд л явна.

-Маргааш багш тань дээрх киног үзэх нь мэдээж. Харин та хэр их сандарч, зүрхшээж байна вэ?
-Өмнө нь сандарч үзээгүйгээрээ л сандарч байна. Багшаас гадна найруулагч мэргэжилтэй найзууд ч олон байгаа. Тэд маань бас юу гэж хэлэх бол гээд л ... Ер нь их сандардаг юм байна. Гэхдээ би нээлт эхлэхээс өмнө засах юм хэр байна вэ гээд ойр дотны хэдэн хүнд үзүүлээд амжсан. Ихэнх нь ам сайтай байсан болохоор тайвширсан шүү.  
-Ярилцсанд баярлалаа. 
Нийтэлсэн: У.Баярсайханскачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19