iNet.mn дагах

Засгийн газрын гишүүнээр нэр дэвшигчдийн намтартай танилцна уу

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайдад нэр дэвшигчдээ УИХ-д танилцуулан хэлэлцүүлж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдийн намтрыг танилцуулж байна
Шадар сайдаар Сайнбуянгийн Амарсайхан
  • С.Амарсайхан нь 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. 47 настай.
  • 1991 онд Налайх дүүргийн “Эрдмийн оргил” дунд сургууль,
  • 1996 онд АНУ-ын Калифорни Мужийн Пресно хотын институт,
  • 2000 онд АНУ-ын Саут Вест их сургуулийг тус тус төгссөн. Хэл судлал, эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
  • 1992-1994 онд Шинжлэх ухаан, мэдээлэл технологийн төвд ажилтан,
  • 2000-2004 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд консулын ажилтан, атташе,
  • 2004-2007 онд “Американ трейд энд девелопмент” ХХК-д хөрөнгө оруулалт, гадаад худалдааны менежер,
  • 2007-2017 онд  “Оюуны-Ундраа” группийн  гүйцэтгэх захирал, Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга,
  • 2012-2020 онд НИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч,
  • 2016-2017 онд НИТХ-ын Төсөв, санхүү, эдийн засгийн хорооны дарга,
  • 2017-2019 онд НИТХ-ын дарга,
  • 2019-2020 онд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар тус тус ажиллаж байгаад  2020 оноос УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дэд даргаар ажиллаж байна.
  • С.Амарсайхан нь улсад 23 жил, үүнээс төрийн албанд 15 жил ажилласан туршлагатай.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргаар Цэндийн Нямдорж
  • Ц.Нямдорж нь 1956 онд Увс аймгийн Малчин суманд төрсөн. 64 настай.
  • 1973 онд Увс аймгийн Малчин сумын найман жилийн сургууль,
  • 1975 онд Увс аймгийн Улаангом хотын арван жилийн нэгдүгээр дунд сургууль,
  • 1976 онд ЗХУ-ын Эрхүү хотын улсын их сургууль,
  • 1981 онд ЗХУ-ын Санкт-Петербургийн улсын их сургуулийг тус тус төгссөн. Хуульч мэргэжилтэй.
  • 1981-1988 онд Улсын ерөнхий прокурорын газарт хэлтсийн прокурор, хэлтэс, тасгийн дарга,
  • 1988-1990 онд Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч,
  • 1990 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлд мэргэжилтэн,
  • 1990-1992 онд Хууль зүйн тэргүүн дэд сайд,
  • 1992-2016 онд УИХ-ын гишүүн,
  • 2000-2005 онд Засгийн газрын гишүүн-Хууль зүй, дотоод хэргийн сайд, 2005-2007 онд УИХ-ын дарга,
  • 2016-2017 онд УИХ-ын, УИХ-ын дэд дарга,
  • 2017-2020 онд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны наймдугаар сараас Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байна.
  • Ц.Нямдорж нь Төрийн албанд 40 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 31 жил ажилласан туршлагатай.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар Нямжавын Уртнасан
  • Н.Уртнасан нь 1975 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн. 46 настай.
  • 1993 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар дунд сургууль,
  • 1998 онд МУИС-ийг тус тус төгссөн.
  • 2003 онд Япон улсад, 2005 онд ХБНГУ-д байгаль орчин, хэрэглээний сэтгүүл зүйн чиглэлээр тус тус мэргэжил дээшлүүлсэн. Сэтгүүлч мэргэжилтэй.
  • 1998-2000 онд “Ийгл” телевизид сэтгүүлч, Мэдээний албаны дарга,
  • 2000-2010 онд МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засгийн редакцид байгаль орчин, хариуцлагатай уул уурхайн асуудал хариуцсан сурвалжлагч, редактор,
  • 2011-2013 онд “Шинэ дэлхий” телевизийн гүйцэтгэх захирал,
  • 2014-2016 онд “Юни Си энд Си” ХХК-ийн Маркетингийн хэлтсийн захирал,
  • 2016-2020 онд “Юни Солар” ХХК-д менежер, гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан.
Батлан хамгаалахын сайдаар Гүрсэдийн Сайханбаяр
  • Г.Сайханбаяр нь 1968 онд Улаанбаатар хотод төрсөн. 52 настай.
  • 1985 онд нийслэлийн 53 дугаар дунд сургууль,
  • 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль,
  • 1995 онд Засгийн газрын дэргэдэх Төрийн захиргаа удирдлагын хөгжлийн институт,
  • 2002 онд БНХАУ-ын Үндэсний батлан хамгаалахын их сургууль,
  • 2014 онд ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын академийг тус тус төгссөн. Улс төр судлаач, цэргийн стратегич мэргэжилтэй. Төрийн удирдлага, цэргийн ухааны магистрын зэрэгтэй.
  • 1989-1994 онд Ардын армийн 121 дүгээр ангид салбарын улс төрийн орлогч, 318 дугаар ангид  салбарын улс төрийн орлогч, суртал нэвтрүүлэгч,
  • 1994-2000 онд Зэвсэгт хүчний ерөнхий штабт мэргэжилтэн, хэлтсийн дарга,
  • 2000-2012 онд Батлан хамгаалах яаманд Төрийн захиргааны удирдлагын газарт орлогч дарга, хэлтсийн дарга,
  • 2014-2020 онд мөн яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны долоодугаар сараас Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна.
  • Г.Сайханбаяр нь батлан хамгаалах салбарт тасралтгүй 32 ажилласан туршлагатай.
Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг
  • Б.Батцэцэг нь 1973 онд Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн.     48 настай.
  • 1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль,
  • 1996 онд Монгол Улсын их сургуулийн Олон улсын харилцааны дээд сургууль,
  • 2000 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль,
  • 2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургуулийг тус тус төгссөн. Олон улсын  харилцааны ажилтан, багш, орчуулагч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.
  • 1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн захирал,
  • 2003-2004 онд “Аз-хур” ХХК-ийн захирал,
  • 2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт хэлтсийн дарга,
  • 2007-2010 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга,
  • 2010-2011 онд МАХН-ын Ажлын албанд зөвлөх,
  • 2011-2012 онд МАН-ын Ажлын албанд Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга,
  • 2015-2016 онд Сангийн сайдын зөвлөх,
  • 2016-2020 онд Гадаад харилцааны дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оноос “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна.
  • Б.Батцэцэг нь улсад 24 жил, үүнээс төрийн албанд 10 ажил ажилласан.
Сангийн сайдаар Болдын Жавхлан
  • Б.Жавхлан нь 1975 онд Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн.           45 настай.
  • 1990 онд Сүхбаатар аймгийн нэгдүгээр сургууль,
  • 1992 онд Дархан-Уул аймгийн 17 дугаар сургууль,
  • 1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургууль,
  • 2008 онд АНУ-ын Калифорнийн их сургуулийн Риверсайдын хэлний сургууль,
  • 2009 онд АНУ-ын Индианагийн их сургуулийг тус тус төгссөн. Банкны эдийн засагч мэргэжилтэй.
  • 1997-2004 онд Монголбанкинд хянан шалгагч,
  • 2004-2007 онд Худалдаа хөгжлийн банкны Дэд захирал,
  • 2010-2016 онд Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр тус тус ажиллаж байгаад 2016 оноос УИХ-ын гишүүн, 2020 оноос УИХ-ын Төсвийн байнгын хорооны даргаар ажиллаж байна.
  • Б.Жавхлан нь улсад 23 жил, үүнээс санхүү, эдийн засгийн салбарт 11 жил ажилласан.
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Хишгээгийн Нямбаатар
  • Х.Нямбаатар нь 1978 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай.
  • 1996 онд Нийслэлийн 48 дугаар дунд сургууль,
  • 2000 онд Орхон их сургуулийг,
  • 2008 онд Хууль сахиулахын их сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистрын зэрэгтэй.
  • 2000-2007 онд Орхон их сургуульд багш,
  • 2005-2009 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгч,
  • 2009 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт хуулийн зөвлөх,
  • 2009-2012 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газарт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга,
  • 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн ИТХ-ын дарга,
  • 2016-2020 онд УИХ-ын гишүүн,
  • 2019-2020 онд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны долоодугаар сараас УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллаж байна.
  • Х.Нямбаатар нь улсад 20 жил, үүнээс төрийн албанд 11 жил ажилласан туршлагатай.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Аюушийн Ариунзаяа
  • А.Ариунзаяа нь 1980 онд Улаанбаатар хотод төрсөн. 41 настай.
  • 1995 онд Улаанбаатар хотын Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургууль,
  • 1996 онд ОХУ-ын Улан-Үдэ хотын лицей-интернат нэгдүгээр сургууль
  • 1999  онд ХБНГУ-ын Халле коллеж,
  • 2005 онд ХБНГУ-ын Ханновэр их сургууль,
  • 2015 онд Удирдлагын академи,
  • 2017 онд Эдийн засгийн Үндэсний дээд сургуулийг тус тус төгссөн. Нийгэм судлал, түүх, улс төрийн шинжлэх ухаан, бизнесийн удирдлагын менежментийн магистрын зэрэгтэй.
  • 2005-2013 онд “Монгол Даатгал” ХХК-д хүний нөөцийн тэргүүлэх менежер,
  • 2013-2016 онд МАН-ын Намын байгуулалт, стратеги төлөвлөлтийн газрын дарга, Эдийн засгийн хөгжлийн бодлогын газрын дарга, Нийгэм, эдийн засгийн бодлогын газрын дарга,
  • 2016-2020 онд Үндэсний Статистикийн хорооны даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны долоодугаар сараас Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байна.
  • А.Ариунзаяа нь улсад 16 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд таван жил ажилласан туршлагатай.
Барилга, хот байгуулалтын сайдаар Бэгзжавын Мөнхбаатар
  • Б.Мөнхбаатар нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 46 настай.
  • 1992 онд Төв аймгийн арван жилийн хоёрдугаар сургууль,
  • 1996 онд Техникийн их сургууль,
  • 2001 онд МУИС-ийн Нийгмийн ухааны факультет,
  • 2003 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль,
  • 2006 онд Зүүн Лондонгийн их сургуулийг тус тус төгссөн. Хими технологич, улс төр судлаач, эрх зүйч мэргэжилтэй. Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй.
  • 1998-2001 онд Монголын ардчилсан социалист оюутны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
  • 2001-2002 онд  Нийслэлийн МАН-ын хороонд улс төрийн ахлах ажилтан,
  • 2002-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд төрийн захиргаа, хамтын ажиллагааны газрын орлогч дарга, Гадаад харилцааны хэлтсийн дарга,
  • 2006-2008 онд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хотын хөгжлийн бодлогын хэлтсийн дарга,
  • 2008 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга,
  • 2008-2012 онд Нийслэлийн Засаг даргын Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан  орлогч,
  • 2014-2015 онд  Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын дэд сайд,
  • 2016-2018 онд “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн,
  • 2016-2019 онд “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2019-2020 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдаар тус тус ажиллаж байгаад 2020 оны долоодугаар сараас Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байна. 
  • Б.Мөнхбаатар нь улсад 19 жил, үүнээс төрийн албаны удирдах албан тушаалд 12 жил ажилласан туршлагатай.
Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Лувсанцэрэнгийн Энх-Амгалан
  • Л.Энх-Амгалан нь 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 51 настай.
  • 1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хоёрдугаар арван жилийн сургууль,
  • 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль,
  • 1996 онд АНУ-ын Дакотагийн их сургууль,
  • 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй.
  • 1992-1995 онд Монцамэ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга,
  • 1995-1996 онд “Интерпресс” ХХК-ийн ерөнхий захирал,
  • 1996-2012 онд “Эм Си Эс” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Юнител” группын Захирлуудын зөвлөлийн дарга,
  • 2011-2012 онд Ерөнхий сайдын Хөдөөгийн хөгжил, дэд бүтэц хариуцсан зөвлөх,
  • 2012-2020 онд УИХ-ын гишүүн,
  • 2016-2017 онд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга,
  • 2017-2020 онд УИХ-ын дэд даргаар тус тус ажилласан.
  • 2020 оноос УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байна.
  • Л.Энх-Амгалан нь улсад 28 жил ажилласан туршлагатай.
1Зам, тээврийн хөгжлийн сайдаар Лувсангийн Халтар
  • Л.Халтар нь 1965 онд Ховд аймгийн  Дарви суманд  төрсөн.  56 настай.
  • 1983 онд Нийслэлийн 28 дугаар дунд сургууль,
  • 1990 онд ОХУ-ын Петербург хотын Зам харилцааны их сургууль,
  • 1998 онд ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийг тус тус төгссөн. Төмөр замын ашиглалтын инженер мэргэжилтэй. Докторын зэрэгтэй. Шинжлэх ухаан, технологийн их сургууль, ОХУ-ын Эрхүү хотын Зам харилцааны их сургуулийн Хүндэт профессор цолтой.
  • 1983 онд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Удирдах газарт хашаа цэвэрлэгч,
  • 1983-1985 онд мөн нийгэмлэгийн Худалдааны баазад ачигч,
  • 1990-1992 онд “УБТЗ” ХНН-ийн Төмөр замын техникумд багш,
  • 1992-1993 онд “УБТЗ” ХНН-ийн Ачиж, буулгах ангийн орлогч дарга,
  • 1993-2006 онд “УБТЗ” ХНН-ийн Тээвэр зуучийн төвийн захирал,
  • 2006-2018 онд “УБТЗ” ХНН-ийн Удирдах газрын орлогч дарга,
  • 2018-2020 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар тус тус ажиллаж байгаад  2020 оны долоодугаар сараас Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна.
  • Л.Халтар нь зам, тээврийн салбарт 33 жил, үүнээс төмөр замын салбарт 30 жил ажилласан туршлагатай.
Соёлын сайдаар Чинбатын Номин
  • Ч.Номин нь 1983 онд Улаанбаатар хотод төрсөн. 38 настай.
  • 2000 онд Нийслэлийн 45 дугаар дунд сургууль,
  • 2003 онд  Кембриджийн коллеж,
  • 2006 онд Зүүн Английн их сургууль,
  • 2018 онд Харвардын Бизнесийн сургуулийг тус тус төгссөн. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй.
  • 2008-2011 онд “Тэрэлж Сүйх” ХХК-ийн захирал,
  • 2011 оноос одоог хүртэл “Монгол телевиз” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Гэлэнгийн Ёндон
  • Г.Ёндон нь 1967 онд Улаанбаатар хотод төрсөн. 54 настай.
  • 1985 онд Улаанбаатар хотын арван жилийн 75 дугаар сургууль,
  • 1991 онд ОХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургууль,
  • 2002 онд ОХУ-ын Иркутск хотын Техникийн их сургуулийг тус тус төгссөн. Уулын инженер-маркшейдер мэргэжилтэй. Докторын (PhD) зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой.
  • 1991-1998 онд Шинжлэх ухааны академийн Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний дэд ажилтан, ажилтан,
  • 2002-2007 онд “Монголросцветмет” ХХК-ийн Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрт гүний уурхайн хэсгийн маркшейдер, ахлах маркшейдер, ерөнхий маркшейдер,
  • 2007-2009 онд “Монголросцветмет” ХХК-д ерөнхий маркшейдер, хэлтсийн дарга,
  • 2009-2013 онд “Монголросцветмет” ХХК-ийн “Шижир Алт” уулын үйлдвэрийн захирал,
  • 2013-2017 онд “Монголросцветмет” ХХК-ийн “Баргилт” уулын үйлдвэрийн уурхайн ерөнхий инженер, уурхайн дарга,
  • 2017-2018 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газрын орлогч дарга,
  • 2018-2020 онд “Монголросцветмет” ХХК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирлаар тус тус ажиллаж байгаад 2020 оны долоодугаар сараас Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар ажиллаж байна.
  • Г.Ёндон нь уул уурхайн салбарт 27 жил ажилласан туршлагатай.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Загджавын Мэндсайхан
  • З.Мэндсайхан нь 1979 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 42 настай.
  • 1996 онд Ховд аймгийн арван жилийн нэгдүгээр сургууль,
  • 2001 онд Санхүү, эдийн засгийн дээд сургууль,
  • 2008 онд Удирдлагын академийг тус тус төгссөн. Бизнесийн эдийн засагч мэргэжилтэй. Удирдахуйн ухааны магистрийн зэрэгтэй.
  • 2001-2003 онд “Монхангай хаус” ХХК-д хэлтсийн менежер, захирал,
  • 2003-2004 онд “Дөрвөн Уул” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2004-2013 онд “Мээг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2013-2015 онд “Магнат Тайэрс Монголия” ХХК-ийн захирал,
  • 2015-2016 онд Сангийн яамны Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга,
  • 2016-2019 онд Эрчим хүчний яамны төрийн нарийн бичгийн дарга,
  • 2019-2020 онд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байгаад 2020 оны долоодугаар сараас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байна.
  • З.Мэндсайхан нь улсад 19 жил, үүнээс төрийн албанд зургаан жил ажилласан туршлагатай.
Эрчим хүчний сайдаар Нансалын Тавинбэх
  • Н.Тавинбэх нь 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай.
  • 1989 онд Нийслэлийн Багануур дүүргийн 64 дүгээр сургууль,
  • 1995 онд Техникийн их сургууль,
  • 2006 онд Удирдлагын академи,
  • 2020 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг тус тус төгссөн. Цахилгааны инженер мэргэжилтэй. Удирдахуйн ухаан, эрчим хүчний магистрийн зэрэгтэй. Монгол Улсын зөвлөх инженер цолтой.
  • 1995-2001 онд Багануурын цахилгаан, шугам сүлжээний газрын Засварын албанд монтёр, мастер, инженер, албаны дарга,
  • 2001-2007 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн ерөнхий инженер  бөгөөд дэд захирал,
  • 2007-2013 онд мөн  компанийн гүйцэтгэх захирал,
  • 2013-2015 онд “Багануур-Энерги” ХХК-ийн гүйцэтгэх захирал,
  • 2015-2017 онд Багануур хотын захирагч,
  • 2017-2020 онд “Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байгаад 2020 оны долоодугаар сараас Эрчим хүчний сайдаар ажиллаж байна.
  • Н.Тавинбэх нь улсад 26 жил, үүнээс эрчим хүчний салбарт 24 жил ажилласан туршлагатай.
Эрүүл мэндийн сайдаар Сэрээжавын Энхболд
  • С.Энхболд нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. 42 настай.
  • 1995 онд Нийслэлийн ерөнхий боловсролын 22 дугаар сургууль,
  • 2004, 2006 онд Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль,
  • 2020 онд Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг тус тус төгссөн. Хүний их эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистрийн зэрэгтэй.
  • 2007-2019 онд Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн даргаар ажиллаж байгаад 2019 оноос Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирлаар ажиллаж байна.
  • С.Энхболд нь эрүүл мэндийн салбарт тасралтгүй 13 жил ажилласан туршлагатай.
скачать dle 12.0
Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл үлдээх

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

30/01/2026, 14:57

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

30/01/2026, 14:52

1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

30/01/2026, 14:49

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

27/01/2026, 17:32

“Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам

27/01/2026, 17:07

Ш.Болд: Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах цаг болсон

27/01/2026, 17:04

Эдийн засгийн чуулганы улс төрийн үндсэн сэдэв-Энхийн зөвлөл

27/01/2026, 17:01

У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн

27/01/2026, 17:00

“Эрдэнэт цогцолбор” их сургуулийн Эрдмийн баяр боллоо

27/01/2026, 16:58

Соёл, урлагийн цогцолборын суралцагчид Азийн урлагийн наадамд манлайлж байна

27/01/2026, 16:57

Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн

27/01/2026, 16:56

Эмэгтэйчүүдийн холбооны 25 жилийн ой энэ онд тохиож байна

20/01/2026, 19:01

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19