iNet.mn дагах

З.Мэндсайхан: Малчид, тариаланчдад 500 тэрбум төгрөгийн зээлийг энэ хавар бүрэн олгоно

Засгийн газраас “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгийг эрчимжүүлэх 10 их наядын хөтөлбөр”-ийг зарлаж, хэрэгжүүлэлтийг нь эхлээд буй. Энэ хүрээнд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайханаас газар тариалан, ноолуур, малчид уруу чиглэсэн 500 тэрбум төгрөгийн зээл болон ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэл дэх 2 их наядын зээл тэргүүтэй асуудлаар тодруулга авч ярилцлаа.
- Засгийн газраас эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн хүрээнд танай салбар луу шууд хэрэгжих нөхцөлөөр 500 тэрбум төгрөгийн зээл хуваарилсан. Энэ 500 тэрбум төгрөгийн зээлийн гол зорилго, эдийн засгийн хүлээгдэж буй өгөөжийн талаар яриагаа эхлүүлье.
- Дэлхийн нийтээрээ нэг жил гаруйн хугацаанд цар тахлын нөхцөл байдалтай дасан зохицож амьдрах, улс орнууд эдийн засгийн хэвийн урсгалаа хадгалах асуудлыг чухалчлан ярьж байна. Нэг талд  хүний эрүүл мэндийн байдал чухал байхад нөгөө талд  эдийн засгаа орхиход ихээхэн хүндрэл үүссээр байна. Тэгэхээр энэ хоёрыг зэрэгцүүлж, хосолсон байдлаар авч явахын тулд Засгийн газар тусгай хөтөлбөр баталсан. Эдийн засаг сүүлийн  нэг жилд ихээхэн агшсантай холбоотойгоор Төв банканд арилжааны банкуудын 8 их наяд төгрөг төв банкны үнэт цаас/ТБҮЦ/ байдлаар төвлөрсөн. Уг мөнгийг зах зээлд нийлүүлэлт хийх замаар бодлогын хүүгийн дэмжлэг үзүүлэхээр Засгийн газар ажиллаж байгаа гэдгийг тодотгоё.
Улсын хэмжээн дэх малчид, тариаланчид гэхчлэн бүхий л хүний амьдралд ХАА, үйлдвэрлэлийн салбар ямар нэгэн байдлаар хамаарч байдаг. Тиймээс энэ салбарыг бодлогоор заавал дэмжиж байж, өрх бүрд санхүүгийн тогтвортой байдлыг хадгалах нь чухал. Нөгөө талд ковидын үед хүнсний аюулгүй байдал талд хамгийн найдвартай түшиц болж өгсөн ХАА-н салбараа бид экспортын баримжаатай, бие даасан эдийн засагтай болгох чиглэлд төвлөрч ажиллах шаардлага зүй ёсоор тавигдсан. Тэгэхээр зайлшгүй царцалттай байгаа хэсгүүдийн цусны эргэлтийг дэмжих ёстой. Энэ зорилгоор газар тариалан руу 100 тэрбум, ноос ноолуур, хаврын түүхий эд бэлтгэгч нарт 200 тэрбум, малчид руу 200 тэрбумын зээлийн урсгалыг нээж өгөх шийдвэр гаргасан.
- Одоо дээрх гурван зээлийн урсгалаа товчхон задалж яръя. Газар тариалангийн салбар луу оруулах 100 тэрбум төгрөгийн зээлэн дээр салбар яам өмнөх жилүүдийнхээс өөр бодлого баримтлах уу?
- Хаврын тариалалтаас өмнө зээлийн олголтыг эхлүүлнэ. Жилийн гурван хувийн хүүг зээлдэгчид өөрсдөө төлж, төрөөс хүүгийн зөрүү төлбөрийг хариуцна. Зээлд үр тарианыхнаас гадна ногоочид хамаарна. ААН-үүдэд зээл олгох бөгөөд арилжааны банкны шаардлага хангах замаар зээлийн процесс шийдэгдээд явна. Гол агуулга нь ийм. Өмнө нь яваад ирсэн уламжлалт зээл учраас тариаланчид мэдээлэл харьцангуй сайтай. Бид холбогдох бэлтгэлүүдээ хийгээд, ерөнхийдөө жигдэрч байна. Тиймээс ААН-үүд арилжааны банкандаа хандаж, зээлийн хүсэлтээ өгөөд, шаардлага хангаж байвал Хөгжлийн банкнаас санхүүжилт хийгээд явна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, зээлийн хүүгийн зөрүүг хариуцаж, банкууд зээлийн эрсдэлээ өөрсдөө үүрэх зарчмаар л хэрэгжих юм.
ХАВРЫН ТАРИАЛАЛТААС ӨМНӨ ЗЭЭЛИЙН ОЛГОЛТЫГ ЭХЛҮҮЛНЭ
- Ноолуурын худалдан авалт чиглэлд 200 тэрбумыг төсөвлөсөн. Энэ хавартаа багтаж, зээл олголтоо бүрэн хийх чиглэл барих уу?
- Тийм ээ. Энэ хавар 200 тэрбумын зээлээ бүрэн гаргаж, ноолуурын татан авалтыг нэмэгдүүлэх шаардлагатай. КОВИД-19-ийн нөлөөгөөр өнгөрсөн жил ноолуурын татан авалт, экспортод гаргах асуудлууд нэлээд удааширсан. Энэ жилийн тухайд гадаад зах зээл дээр ноолуурын үнийн өсөлт боломжийн түвшинд байна. Тиймээс зах зээлийнх нь энэ таатай байдлыг ашиглахын тулд ноолуурын боловсруулах үйлдвэр, түүхий эд бэлтгэгч нараа зээлийн эх үүсвэрээр дэмжиж өгөх нь зүйтэй гэж үзсэн. Зээлийн эх үүсвэрийг Хөгжлийн банкнаас шийдэж ирсэн өмнөх жилүүдийн аргачлалыг хэвээр ашиглахаар Засгийн газраас шийдвэрлэсэн.
- Харин малчид руу чиглэсэн 200 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр тодорхой харагдахгүй байна. Энэ мөнгийг яг хаанаас гаргаж, малчид хэрхэн зээлд хамрагдах юм бэ гэсэн асуулт үүсээд байгаа?
- Манай арилжааны банкууд “Малчдын зээл” гэсэн нэрийн бүтээгдэхүүнтэй. Энэ зээл цаашдаа хэвийн олгогдоод явна л гэсэн үг. Ингэхдээ малчид банканд 3 хувийн хүү төлж, хүүгийн зөрүүг төр хариуцна л гэсэн үг. Нэг ёсондоо малчдын хэрэглээний зээлийн хүүг 3 хувь болгон бууруулж байгаа хэлбэр. Тэгэхээр эх үүсвэр шаардлагагүй, төр үүн дээр банкуудад хүүгийн зөрүү төлөх байдлаар л оролцох юм. Бид арилжааны банкуудтайгаа гэрээ байгуулчихсан. Гэрээ байгуулснаас хойших хугацаанд олгогдох малчдын зээлийн хүү 3 хувь болон буурсан дүнгээр тооцогдоно. Ингэхдээ арилжааны банкны зээл олголтын журмаар шийдэгдээд явна гэсэн үг.
- Төр бодлогын хүүгээс хамаарч, 6-7 орчим хувийн хүүгийн зөрүүг банкуудад төлөхөөр байгаа. Энэ нь гурван жилийн хугацаанд хэрэгжих хөтөлбөрийн хүрээнд төсөвт хэр ачаалал үүсгэх вэ?
- Яг манай салбарын 500 тэрбум дээр бол 30-35 тэрбум төгрөгийн хүүгийн зөрүүг төр хариуцах тооцоолол гарч байгаа. Мэдээж, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа учраас шууд нөхөөд явахад хүндрэлтэй. Гэхдээ төр ийм зохицуулалт хийж байж, салбарын нөхцөл байдал сэргэх учраас төлөлтийг тодорхой график гаргаад хийгээд явахаар зохицуулна. Улирлын онцлогоос хамаарч, манай улсад 3-10 сард хөдөө аж ахуй, газар тариалангийн салбар эрчимждэг. Бид ийм бүтээн байгуулалтын онцлог үеэ ашиглахын тулд эхлэл хугацаан дээр нь санхүүгийн дутагдлыг шийдэхийг зорьж байна.
- Тэгэхээр 500 тэрбумын зээл цаг хугацааны хувьд хүлээгдэл үүсгэхгүй гэж ойлголоо?
- Бэлтгэл ажлаа бүрэн хангагдсан. Хугацаа алдах эрсдэл үүсэхгүй.
- Танай салбар 10 их наядад багтсан 500 тэрбумаа шууд энэ хавар гаргачихлаар улстөр талаасаа Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө зах зээл рүү мөнгө нийлүүлж буй механик үйлдэл болчихгүй юу. Хөтөлбөр гурван жил хэрэгжихээр төлөвлөгдсөн шүү дээ?
- Эдийн засгийн цусны эргэлт болсон мөнгө ТБҮЦ хэлбэрээр Төв банкан дээрээ төвлөрчихсөн байна. Үүнийг задалж, эдийн засгийн урсгалаа сэргээе гэсэн Засгийн газрын зорилгын хүрээнд 10 их наядын хөтөлбөр хэрэгжиж байгаа. Манай салбарын онцлог нь дээр хэлсэнчлэн тухайлсан улирлуудад л бүтээн байгуулалт нь эрчимждэг. Энэ үеэ цааш эрчимжүүлэхийн тулд эхний жилдээ 500 тэрбумыг бүтнээр нь гаргаж байж, эргэж үр шимээ хурдан хүртэнэ. Үүнийг улс төрийн өнцгөөр механик үйлдэл гэж тайлбарлахад хэцүү. Цаг алдах тусам ААН-үүд улам хүндэрнэ. Эсрэгээрээ 500 тэрбумаа эхний жилд зарцуулчихад намраас шууд өгөөж нь гарч эхэлнэ. Гэнэт зах зээл рүү шинээр мөнгө нийлүүлж байгаа үйлдэл бол биш.
Гэрэл зургийн эх сурвалж ХХААХҮЯ
- Зээлийн батлан даалтын сан ЖДҮХС-тай холбогдох зохицуулалтаар танай яамны харьяа болсон. Эдүгээ 2 их наядын ажлын байрыг дэмжих чиглэл дэх зээлэнд энэ сан 60 хувь хүртэлх дүнд батлан даалт үзүүлнэ. Сан ийм чадамжаа бүрэн шийдсэн үү?
- Зээлийн батлан даалтын сан /ЗБДС/-гийн активыг бид 50 тэрбумаар нэмэгдүүлсэн. Ингэснээрээ ЗБДС өөрийн эх үүсвэрээсээ 20 дахин нэмэгдүүлсэн дүнгээр баталгаа гаргах эрхтэй болсон. Тэгэхээр 500 сая төгрөгийн 60 хувь буюу 300 саяд нь ЗБДС баталгаа гаргах боломжтой гэсэн үг. Иргэд, ААН-үүдэд зээл авахад барьцааны асуудал хамгийн их хүндрэл учруулдаг. Нэгэнт арилжааны банкны шаардлагыг хангасан л бол ЗБДС-гаас ААН-үүддээ дэмжлэг болгоод, баталгаа өгөх замаар бага хүүтэй зээлэнд  хамруулаад явна гэсэн санаа. Нэг талд нь хүүгийн ачааллыг нь бууруулж өгөөд, нөгөө талд барьцаа хөрөнгө дээр нь дэмжлэг үзүүлнэ. Энэ бол нэлээд  том дэмжлэг болно, ААН-үүдэд. Дээрээс нь зээлийн үндсэн төлөлтөөс эхний жил чөлөөлөгдөж байгаа нь ААН-үүдэд яг ажлын байраа хамгаалахад бодит дэмжлэг болно. Зээл авангуутаа төлөлтөд шилжихгүй байх нь тогтвортой үйл ажиллагаанд эергээр нөлөөлнө. Төрөөс ердөө НӨАТ төлдөг байх л шаардлага тавьж байгаа. Энэ нь татварын орчинг ил байлгах төрийн бодлоготойгоо уялдаж байгаа юм.
- Батлан даалтыг хэт хавтгайруулахаар урт хугацаандаа олон тооны чадамжгүй зээл үүсэх зэргээр гажуудал бий болох эрсдэлтэй юу?
- Арилжааны банкаар дамжуулан, олгож байгаагийн гол зорилго нь таны хэлээд байгаа эрсдэлээс сэргийлж буй хэлбэр. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд тогтвортой хөгжиж ирсэн түүхтэй банкны системийн шалгуурыг эхлээд хангаж байж, батлан даалт авах хүсэлтээ гарга гэсэн шаардлага тавьж байгаа. Тиймээс эрсдэл ерөнхийдөө гайгүй болов уу. Эрсдэл гарлаа гэхэд төр хариуцахгүй. Банк энэ асуудлаа бүрэн үүрнэ гэсэн үг. Эргэн төлөлтөө банкууд өөрсдөө хариуцаад, хүүгийн зөрүүгээ төрөөс авч, ЗДБС-гаас дэмжлэг аваад явна.
- Та ЖДҮХС-г төсвөөс татаас авах замаар жил бүр төслүүдээ санхүүжүүлдэг хэлбэрийг өөрчилсөн. 2021 онд өөрийн үйл ажиллагаанаас 50 тэрбумын зээл олгохоор төлөвлөжээ. Энэ ер нь хэр зөв шийдэл вэ. Яг эдийн засаг хүнд үед зээлийн хүртээмжийг хумих эрсдэлтэй биш үү?
- Төсвөөс татаас өгөх замаар ЖДҮХС-г мөнгөжүүлж, үүнийг нь зээл хэлбэрээр гаргадаг жишиг өөрөө буруу. Эрхзүйн орчны шинэчлэлийг нь хийхээр ажлын хэсэг байгуулсан. Энэ асуудлаар Сангийн сайдтай нэлээд сайн зөвшилцсөн. ЖДҮХС-гаас 261 тэрбумын 1,269 зээл олгосон тоог арилжааны банк болон сангаас шууд олгосноор нь ангилж үзсэн тоон жишээ татъя. Сангаас 911 зээлдэгчдэд 191 тэрбумын зээл олгосноос 80.5 хувь нь чанаргүй буюу хугацаа хэтэрсэн хэлбэрт шилжсэн.
Харин арилжааны банкаар дамжуулсан 69.3 тэрбум төгрөгийн зээл олгогдсоноос Капитал банктай холбоотой чанаргүй зээлийн түүх л үүссэн байх жишээтэй. Ийм зөрүүтэй. Энэ эрсдэлийг Төв банкнаас гаргуулах замаар хаалгуулна. Миний барьж буй зарчим нь сан өөрөө төсвөөс санхүүжилт авах замаар зээл шууд олгож байгаа нь буруу гэсэн агуулга. Яг зах зээлийн зарчмаараа хөнгөлөлтийн эх үүсвэрийг өөрөө бий босгодог, гадаад зах зээлээс мөнгө татаж чаддаг чиглэлд чадавхжих ёстой. Санхүүжилтээ заавал арилжааны банкуудаар дамжуулах замаар  эрсдэлээ хаадаг хэлбэр лүү оруулах нь зүйтэй гэж үзсэн. Казахстан, БНСУ-ын жижиг дунд үйлдвэрийн хөгжил яг энэ схемээр явж байгаа. Бид ийм олон улсын жишиг рүү л дөхөх  ёстой.
- Үйлдвэрлэлийн салбараа Уул уурхай, Хөдөө аж ахуйн яамны хармаанд хүнд хөнгөнөөр нь салгаж хийгээд, үе үеийн сайд нар нь энэ чиглэлийг бүр орхичихдог гэх шүүмжлэл явдаг. Таны хувьд газар тариалан, мал аж ахуйн салбартайгаа яг зэрэгцүүлэх замаар хөнгөн үйлдвэрлэлээ харж, бодлогын дэмжлэг үзүүлж чадаж байгаа юу?
- Хөнгөн үйлдвэрлэлийг орхиод байгаа зүйл бол алга. Хөнгөн үйлдвэрлэлийн түүхий эд нь өөрөө хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд. Түүхий эдийн чанар, нийлүүлэлтийн асуудлыг бид нэн тэргүүнд тавих ёстой. Ингэж байж л бид хөнгөн үйлдвэрлэлээ дэмжиж байна гэсэн үг. Мэдээж үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмж, өргөтгөл, орчин үеийн  шилжилт зэргийг бодлогоор дэмжихэд анхаарах ёстой. Гэхдээ л хамгийн чухал нь түүхий эдийн нийлүүлэлт, чанарын асуудлыг бид  чухалчилж ярих хэрэгтэй. Энэ жил л гэхэд улаан буудайн ургац алдсан учраас импортын улаан буудайгаар гурилын үйлдвэрүүдээ хангаж байна. Нийлүүлэлт чанартай, тасралтгүй явах ёстой. Малын гаралтай түүхий эд ялгаагүй л дотоодоос чанартайгаар нийлүүлэгдэж байж, үйлдвэрт үр өгөөжөө өгнө. Тиймээс түүхий эдийн анхны үе шат, бэлтгэл үе шатан дээр тавигдах шаардлагаа эрс сайжруулж, системээ бүрэн бөгөөд зөв болгох ёстой. Ингээд ярихаар биржийн шинэчлэлийн асуудал л сөхөгдөж байгаа. ХААБ-ийг яагаад шинэчлэх ёстой талаар би нэлээд дэлгэрэнгүй ярина аа.
- Хөдөө аж ахуйн салбарыг хэт нийгмийн халамж хэлбэрт оруулж, зах зээлийн жамаар нь хөгжих боломжийг тэлэх чиглэлд төр санаачилгатай ажилладаггүй гэсэн шүүмжлэл байдаг. Та энэ шүүмжлэлийг хэрхэн хардаг вэ?
- Төрөөс хэт их татаас авдаг. Ямаандаа хүртэл урамшуулал өгдөг гэж шүүмжлэх нь бий. Салбарын онцлог л юм. Төрөөс энэ салбарыг дэмжиж, тодорхой хэмжээнд урамшуулал өгөх ёстой юу. Ийм байж болох уу гэвэл болно. Гэхдээ энэ нь оновчтой, зохист төвшинг барьсан байх ёстой. Урамшууллын систем нь шударга явах шаардлагатай. Эдгээр дээр гажуудал  байгаа учраас олон нийт шүүмжилдэг. Эцсийн дүндээ газар тариалан, үйлдвэрлэл, мал аж ахуйн салбараасаа эдийн засгийн яг тодорхой өгөөж авдаг системийг бид бүрдүүлж өгөх ёстой. Тодорхой алхмууд хийж, өөрчлөлт явуулахаас өөр аргагүй асуудлууд их бий. Тухайлахад, энэ жилээс тариалсан улаан буудайгаа ХААБ-ээр дамжуулж арилжаалах бэлтгэл ажлыг хангаж байна. Үүний цаана юуг хэлэх гээд байгаа юм бэ гэхээр, одоо бол үйлдвэрт тушаасан улаан буудайн хэмжээгээр урамшуулал авдаг тогтолцоотой. Бид үүнийг шилэн болгоё гэж байгаа юм. Ингэхийн тулд үр тариагаа биржээр арилжаалж, нийтэд ил тод болгоё. Яг арилжаалсан хэмжээгээр нь урамшууллаа өгье гэж байгаа юм.
- Ноолуурын үеэр жаахан хэлцэл хийдэг төдий ХААБ-ээр улаан буудайгаа хүртэл арилжаална гэхээр төсөөлөгдөхгүй байна л даа?
- ХААБ-ээ шинэ төвшинд аваачих шаардлага үүсэж байгаа. Үйлдвэрлэлийн салбарын хөгжлөө бодсон ч тэр ХААБ-ийг олон улсын жишиг рүү дөхүүлэхээс өөр аргагүй. Дээр би цухас дурдаад өнгөрсөн. Биржээ төгөлдөржүүлсний дараа хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнүүдээ илүү үнэ цэнэтэйгээр арилжаалах боломж бүрдэнэ. Ингэж байж л эдийн засгийн зөв голдирол руугаа явна. Зөвхөн буудайн дээр ярихад, бид буудай хадгалах элеваторуудаа биржийн баталгаат агуулах болгох замаар шилэн болгох зорилт тавьсан. Бирж өөрөө итгэлцлийн арилжаа учраас хувийн лаборториудын баталгаа, даатгалын систем зэргийг оруулж ирэх хэрэгтэй. Нэг ёсондоо буух эзэн, буцах хаягийг тодорхой болгож байж л тал талдаа үүрэгжинэ гэсэн санаа.
- Эргэх холбоо үүсгээд, биржээ даатгал, дата сан, шилэн бүтэцтэй холбоно гэхээр эргээд энэ зах зээлд оролцогчдод зардлын дарамт хэр үүсэх үү. Жилд 1-2 удаа мөнгөждөг онцлогтой салбарын асуудал ярьж байна шүү дээ.  
- Харин ч эсрэгээрээ малчид, тариаланчдын тодорхой улирлуудад л бүтээн байгуулалтад оролцдог, таваараа нийлүүлдэг, мөнгөжих үе нь онцлог байдаг зэргийг ХААБ-ийн энэ өөрчлөлттэй маш сайн уялдуулж өгөх санаа. Таны хэлсэнчлэн малчид, тариаланчид жилийн тодорхой улирлуудад мөнгөжөөд, бусад үед санхүүгийн дутагдалд байдалд ордог нь үнэн. Тэгвэл биржээр дамжуулан, ирээдүйд арилжаалах таваараараа үнэт цаас гаргаж, урьдчилж мөнгө босгох боломж бий. Энэ зах зээлийг ингэж хөгжүүлэх ёстой гэж салбарын яам харж байгаа. Гол нь, биржээ шинэчилж, мал аж ахуй, газар тариалангийн мөшгөх систем гэдгийг бий болгоно. Төр зах зээлийнхээ чөлөөт урсгал руу хутгалдаж, үнэ тогтоох аргачлал хэрэгжүүлэх нь асар буруу ойлголт. Ноолуурын үнэ тогтоох зэрэгт төр оролцсон жишээнүүд бий. Тэгэхээр ХААБ зах зээлийн чөлөөт урсгалаар хөрвөх хэрэгцээг хангах үүргийг гүйцэтгэж өгч байх ёстой. Малчид малын гаралтай тавааруудаа биржээр арилжаалж чаддаг байх нь л хамгийн чухал.
МАЛЧИД МАЛЫН ГАРАЛТАЙ ТАВААРУУДАА БИРЖЭЭР АРИЛЖААЛЖ ЧАДДАГ БАЙХ НЬ Л ХАМГИЙН ЧУХАЛ
- Мал аж ахуй, газар тариалангийн мөшгөх систем гэдэг ойлголтоо илүү дэлгэрүүлбэл. Яг иргэнд очих шууд өгөөжийн талаар?
- Бирж нь итгэлцэл дээр арилжаа явуулдаг гэж би өмнө нь тодотгосон. Тэгэхээр хамгийн түрүүнд бирж дээрх тухайн таваарын гарал үүсэл тодорхой байх ёстой. Өнөөдөр хэний тариалангийн талбайгаас ямар бүтээгдэхүүн хаанахын агуулахад хадгалагдаж байгаад хэн гэдэг хэрэглэгчид очсон талаарх мөшгөх системийг бид бий болгоно. Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг бас ингэж мөшгөх системд оруулж, дата байдлаар ил байршуулна гэсэн үг. Өнөөдөр манай зах зээл яаж явж байна гэхээр үйлдвэрлэгч, түүхий эд нийлүүлэгч хоёрыг дунд нь холбогч ченжийн системээр зохицуулагдаж байгаа. Үүнийг буруутгаад байгаа юм биш. Одоо бид ченжүүдээ татварын бүртгэлтэй, шилэн бүтэц рүү нь оруулах ёстой. Нэг ёсондоо үүрэгжүүлье гэж байгаа санаа. Тэгэхээр энэ хүмүүс брокер диллерийн хэлбэрээр арилжаанд оролцож, төр хувийн хэвшлийн хамтрал үүсэх юм. Иргэд иргэд, диллерүүдтэйгээ хамтарч, зөөлөн дэд бүтэц бий болгож чадна. ХААБ олон улсын жишгээр ажиллаж чадахгүй байгаа учраас өнөөдрийн асуудлууд үүссэн, үүнийг засах боломжтой гэж салбарын сайдын хувиар харж, тодорхой ажлуудыг эхлүүлээд байгаа нь энэ.
- ХААБ-ийг ингэж төгөлдөржүүлэхэд хэр их цаг орно гэж та харж байна. Яг хэдэн малынхаа үржил шимээр амьдардаг иргэн Доржид энэ шинэчлэл хэзээ үр өгөөжөө өгөх вэ гэж асуумаар байна?
- Энэ намраас улаан буудайг биржээр арилжаалах замаар  шинэчлэлийн ажлыг нь эхлүүлнэ. Эхний удаад биржийн арилжаанд орох улаан буудайгаас шимтгэл авахгүйгээр арилжина. Яагаад гэхээр, бид системээ эхлээд зөв болгож авах хэрэгтэй.  Жишээ нь, иргэн Дорж хаврын тариалалт эхлэхээс өмнө намрын ургацаа тооцоолон, үнэт цаас хэлбэрээр арилжих хүсэлтээ диллерт уламжилж, мөнгө босгож болно гэсэн үг. Ингэснээр заавал банкнаас зээл авалгүйгээр урьдчилсан бондоороо санхүүжилтээ хийгээд үйл ажиллагааны зардлаа нөхөх гарц гарч ирж байгаа юм.
Ийм байдлаар мөнгөний байнгын урсгалтай байх боломж нээгдээд ирэнгүүт малчид хоршоолох хэлбэрээр нэгдэж, ажил үүргээ хөнгөвчлөх, сүргийн бүтцээ өөрчлөх, үр шимийг нь нэмэгдүүлэх ажил уруугаа төвлөрөхөд анхаарч эхэлнэ. Зах зээлийн зарчмаар үүнийг шаардаад эхэлнэ гэсэн үг.
- Малчид өөрсдөө бизнесмен байдлаар сэтгэж, амьдралын хэвшил нь тодорхой байдлаар өөрчлөгдөнө гэж та хэлээд байна уу?
- Малчид яг энэ аргачлалаар бирж дээр ухаалаг арилжаа хийж эхэлбэл үүн дээрээ л төвлөрнө. Яаж малынхаа махны гарцыг нэмэгдүүлэх үү. Яавал ноолуураа илүү үнэ хүргэдэг болох уу гэхчлэн бодож эхэлнэ. Эдийн засгийн өгөөж нь нэмэгдээд ирвэл малчин гэдэг менежерийн ажлыг хийх сонирхолтой хүмүүс чинь бий болно. Одоо малын бэлчээрийн даац хэтэрлээ гээд л яриад байна. Тэгвэл таваарын чанараа сайжруулж байж үр шим хүртдэг болоод ирэхээр малчид малаа даатгуулж, эрүүл болгоход анхаарч, тоо толгойноос илүү чанарт анхаарч ирнэ.
- Та сайдын албан тушаалаа аваад удаагүй байхдаа махны квотыг МҮХАҮТ уруу шилжүүлсэн. Махны чиглэлд таны зорьж буй гол амбиц юу вэ?
- Төрд тусгай зөвшөөрөл олгох эрхүүд олон байх тусам бизнесийн үйл ажиллагаанд саад болдог. Ерөөсөө хувийн хэвшилдээ дэмжлэг болдоггүй. Хүнсний аюулгүй байдлын зөвлөлийг Ерөнхий сайд ахалдаг байсныг өнөөгийн Засгийн газрын тэргүүн захирамж гаргаж, салбарын сайд уруу нь шилжүүлсэн. Энэ зөвлөлөөр мал амьтны гаралтай түүхий эдийн экспорт, импортын хэмжээг тогтоож өгдөг. Үүнийг нь нарийвчилж, яам Дорж, Дулмаа нарт хэдийг олгох уу гэдгийг тогтоодог байсан. Энэ ажлыг л яам хийхээ болъё гэж байгаа юм. Энэ жилээс бог мал дээр ямар ч квот тавихгүй. Зөвхөн адуу, үхэр хоёр дээр тоо толгойноос хамаарч, стратегийн хувьд квот тавина. Цаашдаа яам махны үйлдвэрүүдийг аль болох их хэмжээгээр махаа гадагш нь гаргахад л анхаарч, бодлогын дэмжлэг үзүүлэхийн төлөө ажиллана.
Гурван жилийн өмнө цэцэгт мялзан өвчин баруун аймагт гарснаас үүдэж, Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага манайхыг эрүүл бус бүс гээд зарлачихсан. Гэтэл сүүлийн жилүүдэд ийм төрлийн өвчин гараагүй, мал эмнэлгийнхээ системийг бид харьцангуй сайжруулсан тул намжмал бүс болсон. Гэвч өнөөг хүртэл эрүүл бүс гэдгээ зарлуулж чадахгүй, маш олон ажлууд хийж гүйцэтгэж, даалгавар биелүүлж байна. Энэ мэтээр бид бодлогын том далайцтай ажлууд дээрээ л төвлөрөх хэрэгтэй. Одоо урд хөршүүд мал амьтны гаралтай бүтээгдэхүүнийг дамжин тээвэр хийхийг хориглодог. Гэтэл бид урд хөршөөр дамжиж, гуравдагч орон руу махаа зармаар байна. Импортлогч орон баахан шалгуур тавьж, өөрсдөө мах оруулах компаниа сонгодог протоколыг өөрчлөх замаар дотоодын ААН-үүдээ нэмж өгмөөр байна. Бодлогын энэ мэт чухал асуудлууд дээрээ төвлөрөн ажиллаж байна.
- Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: EGUUR.MNскачать dle 12.0

ЕБС-ийн 2024-2025 оны хичээлийн жилийн бүтэц, улирлын амралтын хуваарь

19/11/2024, 10:48

"Чингис хаан" сэдэвт олон улсын үзэсгэлэнг Чехийн үндэсний музейд дэлгэнэ

19/11/2024, 10:47

Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард зарлана

19/11/2024, 10:45

Кибер аюулгүй байдлын түвшинг тодорхойлох судалгаа хийж байна

19/11/2024, 10:42

С.Мөнхзул дэлхийн аварга болжээ

19/11/2024, 10:41

ӨВӨРХАНГАЙ: Гүюг хаан, Ромын папын захидал Хархорум музейд хадгалагдаж байна

9/11/2024, 09:41

Төсвийн тодотголыг ирэх сард багтаан өргөн мэдүүлнэ

9/11/2024, 09:37

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуулиудын төслийг батлав

9/11/2024, 09:35

Австралид 16-гаас доош насны хүүхдүүд нийгмийн сүлжээ ашиглахыг хориглоно

9/11/2024, 09:34

Зайсангийн хуучин гүүрийг энэ сарын 8-наас ирэх сарын 1-ний өдөр хүртэл түр хааж, бохирын шугамыг шилжүүлнэ

6/11/2024, 17:33

Д.Трамп сонгуульд ялснаа зарлалаа

6/11/2024, 17:31

Д.Алтанхуягийг УДБЭТ-ын захирлаар томилжээ

2/11/2024, 19:21

Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

2/11/2024, 19:18

“Монгол бахархлын өдөр”-т зориулсан барилдаанд Улсын харцага Э.Даш түрүүлж, “Чингис хаан” цомыг хүртлээ

2/11/2024, 19:15

Баруун аймгийн автобуснууд Драгон төвөөс хөдөлнө

2/11/2024, 19:14

Хакухо аварга Шарга суманд эмнэлгийн тусгай тоноглолтой автомашин бэлэглэжээ

2/11/2024, 19:13

Бан Ги Мүн-д “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээлээ

2/11/2024, 19:12

Г.Лувсанжамц: Үр дүнд суурилсан төсөв, салбар хоорондын уялдааг бий болгох хэрэгтэй

29/10/2024, 11:16

Л.Оюун-Эрдэнэ Х.Баттулгыг “…Шуналын гутамшигт үлгэрлэл” гэв

29/10/2024, 11:15

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргаар Ч.Өнөрбаярыг томилжээ

29/10/2024, 11:14

Ирэх дөрвөн жилд аймаг, сумдыг орон сууцжуулна

29/10/2024, 11:12

“Чингис хаан” одонгоор Бан Ги Мүн-ийг шагнах уу?!

29/10/2024, 11:11

Нийслэл 385 жилийн хугацаанд таван удаа нэрээ сольж байжээ

29/10/2024, 11:09

Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев төрийн айлчлал хийж байна.

29/10/2024, 11:06

Дүрслэх урлагийн “Оны шилдэг бүтээл-2024” үзэгчдийн мэлмийд хүрлээ

24/10/2024, 16:04

Монголд Симфони найрал хөгжим үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна

24/10/2024, 16:00

Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад хариуцлага тооцно

24/10/2024, 15:57

Улаанбаатар дахь Америкийн төвийн 20 жилийн ой тохиолоо

24/10/2024, 15:55

"ТӨВ+100" оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

24/10/2024, 11:28

Туркийн нийслэлд үйлдсэн террорист халдлагыг НҮБ-ын тэргүүн зэмлэн буруушаав

24/10/2024, 11:26

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19