iNet.mn дагах

У.ХҮРЭЛСҮХ: ҮАБЗ-ийн гурван гишүүн нэг цонхоор харж байгаа

Засгийн газар өнгөрсөн баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед эдийн засгийг дэмжих чиглэлээр дараах арга хэмжээ хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Тодруулбал,
  • 1. Ирэх сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд хувийн аж ахуйн нэгж, компаниуд болон хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэдийг НДШ-ээс чөлөөлөх,
  • 2. Мөн дээрх хугацаанд ажилтан, албан хаагчдын цалин, хөлсөнд ХАОАТ ногдуулахгүй байх,
  • 3. 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд албан татвар ногдох орлогын дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага аж ахуйн нэгжүүдийг ААНОАТ-аас чөлөөлөх. Үүнд ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмалын хайгуул хийх, олборлох, ашиглах, тээвэрлэх, борлуулах, согтууруулах ундаа, тамхины ургамал тарих, тамхи үйлдвэрлэх, импортлох, газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх, газрын тос хайх, олборлох, борлуулах үйл ажиллагаа хамаарахгүй.
  • 4. “Ковид-19”-ийн тархалт, халдварын эрсдэлээс сэргийлж, хорио цээрийн дэглэм хэрэгжүүлсэнтэй холбогдуулан үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт гурван сарын хугацаанд сар бүр 200 мянган төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох,
  • 5. Ноолуур бэлтгэлийн цаг болсонтой холбогдуулан малчдын амьжиргааг дэмжих зорилгоор ноолуур худалдан авагч, бэлтгэгчдэд гурван хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээл олгох. Шаардагдах 300 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэх,
  • 6. Хүүхдийн мөнгийг гурван сарын хугацаанд 10 мянган төгрөгөөр нэмэгдүүлж олгох,
  • 7. Хувиараа нийгмийн даатгалын шимтгэл төлдөг иргэн бүрийг дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд дээрх шимтгэлээс чөлөөлөх,
  • 8. Ирэх сарын 15-наас бензин, шатахууны үнийг литр тутамд 300, түүнээс дээш төгрөгөөр бууруулах арга хэмжээг тус тус авч хэрэгжүүлэхээ Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх танхимын сайд нарын хамт мэдэгдсэн юм. Эдгээрийг хэрэгжүүлэхэд нийт 5.1 их наяд төгрөг шаардагдах аж. Тэрбээр “Шулуухан хэлэхэд, өнгөрсөн гурван жилийн хугацаанд хуримтлуулсан капиталаа дайчилж гаргана гэж ойлгоорой. Энэ бол одоо бидэнд байгаа санхүүгийн нөөц бололцоо” хэмээн онцолсон.
Ерөнхий сайд ийн мэдэгдсэнийхээ дараа зарим сайдын хамт сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
-5.1 их наяд төгрөгийн эх үүсвэр нь юу болох талаар тодорхой мэдээлэл өгнө үү. Төсвийг тодотгохгүй юм уу?
У.Хүрэлсүх: -Төсвийг тодотгохгүй. Зарим улстөрчийн дэвшүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг танах саналд хүндэтгэлтэй хандаж, судалж байгаа. Гэхдээ тэдгээр бүтээн байгуулалтын ард ажлын байр бий. Бид хөрөнгө оруулалтаа таначихвал дотоодын компаниудын үйл ажиллагаа зогсоно.
Ч.Хүрэлбаатар (Сангийн сайд): -Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого 275 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна. 5.1 их наяд төгрөгийн санхүүжилтийг Засгийн газар Төрийн сангийн мөнгөн удирдлагыг оновчтой хэрэгжүүлэх замаар бүрэн гаргах боломжтой. Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн суурь үзүүлэлтүүдийг сайжруулж, өрийн дарамтыг багасгаж чадсан учраас үүнийг ямар ч саадгүй шийднэ.
-Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс гаргасан, зээл, түүний төлөлттэй холбоотой шийдвэрийг арилжааны банкууд хэрэгжүүлэхгүй, буруу хараад суучихлаа.
У.Хүрэлсүх: -Арилжааны банкуудын удирдлага болон Монголбанкны ерөнхийлөгчтэй уулзсан. Монголбанк бол бие даасан байгууллага, Засгийн газарт захирагддаггүй. Арилжааны банкууд ч Төвбанкнаас тусдаа. Аль аль нь бидний удирдлагын гадна байдаг учраас Засгийн газрын зүгээс тэдэнд хүсэлт тавьсан. Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан. Төвбанкны ерөнхийлөгчид дахин санал тавьж, бодлогын хүүг багасгах хүсэлтээ илэрхийлнэ. Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлтэй байх ёстой. Хүүгээ бууруулах хэрэгтэй. Ер нь банкны реформ хийх цаг болсон нь харагдаж байгаа. Үүнийг зориг гаргаж хийхээс өөр аргагүй байдалд оруулж байна. Засгийн газраас олон удаа хүсэлт тавин ажиллаж байгаа. Хүсэлтийг маань биелүүлэхгүй бол Засгийн газар авах ёстой арга хэмжээгээ авна. Арилжааны банкуудын “эрүүл мэндэд” таагүй арга хэмжээ авч магадгүй. Тийм учраас аль аль талдаа ойлголцож, хаана хаанаа алдагдал багатай ажиллах ёстой.
-Эдгээр арга хэмжээний талаар ҮАБЗ-д танилцуулж, ярилцсан уу?
У.Хүрэлсүх: -ҮАБЗ-ийн гурван гишүүн болох Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бид бүгд нэг цонхоор харж байгаа. Бидэнд саналын зөрүү байхгүй. Улс орны язгуур эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдлын төлөө бид гурав нэгдэн ажиллаж байна.
-Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь. Энэ нь үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлөх талаар тооцсон уу?
Ч.Хүрэлбаатар: -Энэ бол эдийн засгийг дэмжих арга хэмжээ. Тиймээс эдийн засгийн өсөлтийн үед гардаг инфляц ажиглагдахгүй болов уу. Өнөөдөр 4.2 тэрбумын нөөцтэй байгаа тул валютын ханшид огцом нөлөөлөхгүй гэдэгт итгэж болно. Ийм үед ашиглах гэж л бид нөөц бүрдүүлдэг. Биднийг ажил хүлээж авахад валютын нөөц нэг тэрбум ам.доллар л байсан. Дэлхий, тэр дундаа манай худалдааны гол түнш БНХАУ-ын эдийн засаг яаж өөрчлөгдөх вэ гэдгийг харж бид бодлогын арга хэмжээнүүдээ төлөвлөдөг. Ийм хямралтай үед бид урьдынх шиг алдах эрх байхгүй. Тиймээс долоо хэмжиж, нэг огтолж гаргасан шийдвэрээ та бүхэнд танилцуулж байна.
-ДЭМБ цар тахлын үргэлжлэх хугацааг 18 сар гэж мэдэгдлээ. Та бүхэн ирэх зургаан сард хэрэгжүүлэх арга хэмжээгээ танилцууллаа. Цаашид байдал хүндэрвэл яаж ажиллах вэ?
У.Хүрэлсүх: -Засгийн газар бүхий л нөөц, бололцоогоо судалсны эцэст энэ шийдвэрийг гаргалаа. Сангийн сайдын танилцуулснаар бидэнд хүндрэлийг давах бүтэн жилийн нөөц, боломж бий. Өөрөөр хэлбэл, дараагийн зургаан сард хэрэгжүүлэх арга хэмжээний нөөц бэлэн. Төлөвлөгөөг нь боловсруулж байна. Шаардлагатай бол УИХ-д танилцуулна. Дараа жилийн улсын төсөвтэй уялдуулах шаардлагатай. Манай улсын эдийн засаг нүүрс, зэс, төмрийн хүдрийн экспорт дээр тогтож буйг та бүхэн мэднэ. Түүхий эдийн үнэ унаж байна. Өмнөд хөршийн байдал, манайхтай хил залгаа аймгуудын нөхцөл хэвийн болж байгаа. Тиймээс нүүрсний экспортыг хэвийн үргэлжлүүлэхэд анхаарч буй. БНХАУ-ын талаас экспортын бараа, бүтээгдэхүүнээ урьдын адил үргэлжлүүлэн авахаа мэдэгдсэн. Өнгөрсөн хугацаанд тасарсан төсвийн орлогыг нөхөж, хэвийн байдалд оруулна. Мөн улсын хэмжээнд хүнсний хэрэглээг хангаж чадна.
-ОУВС-гаас санал болгож буй Цар тахлын бондыг гаргах уу?
Ч.Хүрэлбаатар: -Бонд гаргах, эсэх талаар судалж байгаа. Ойрын 2-3 хоногийн дотор Дэлхийн банкны дэд ерөнхийлөгч, ОУВС-гийн бүс нутаг хариуцсан захиралтай миний бие утсаар ярина. Тэр үед энэ талаар ярилцах юм. Ер нь санхүүжилтийн эх үүсвэрийг гаднаас татаж, бэлэн болгох талаар нэлээд ажилласан. Энэ ажил өнөөдөр ч үргэлжилж байгаа. Үндсэндээ 1.3 тэрбум ам.долларын санхүүжилтийг баталгаажуулах чиглэлээр гэрээ, хэлцэл хийгээд явж байна. Яг өнөөдрийн байдлаар 720 сая ам.долларын эх үүсвэрийг нь баталгаажуулчихсан. Үүнийгээ ойрын үед УИХ-д танилцуулна. Үлдэж буй 580 сая орчим ам.долларын гэрээ, хэлцлийг үргэлжлүүлнэ. Үүнийг дэд бүтэц, хүнс зэрэг чухал салбарт зориулахаар байгаа.
-Манай улс ирэх жилүүдэд бондын өрөө төлж чадах уу?
Ч.Хүрэлбаатар: -Ирэх жил 2.9 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний өр төлнө. Тиймээс ч холбогдох гэрээ, хэлэлцээг өнгөрсөн оны сүүлчээс хийж эхэлсэн. Энэ өрийг Засгийн газар хугацаанд нь төлж чадна.
-Үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа боловч ажлын байраа хадгалсан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн ажилтан бүрт 200 мянган төгрөгийн бэлэн мөнгөний дэмжлэг олгох арга хэмжээг яаж хэрэгжүүлэх юм бэ?
Ч.Хүрэлбаатар: -Аж ахуйн нэгжүүдийн мэдээллийн санд үндэслэж олгоно.
-Хямралын үед арилжааны банкуудыг яаж хамгаалах вэ?
Ч.Хүрэлбаатар: -Арилжааны банкуудыг хамгаалахын тулд цаг алдалгүй реформ хийх ёстойг би хоёр жилийн турш хэлж байна. Алдаа дутагдлыг нь хамгаалж чадахгүй. Харин эдийн засгаа тэтгэсэн, зөв үйлдэлтэй, ёс зүйтэй бүх байгууллагыг дэмжиж, хамгаалах учиртай.
-Нийгмийн даатгалын сан хоосорч буй талаар ярьж ирсэн. Эдгээр арга хэмжээ нь тус санд хэрхэн нөлөөлөх бол?
С.Чинзориг (Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд): -Нийгмийн даатгалын сан хоосорчихоогүй. Ерөнхийдөө 38 мянган ажил олгогч, 426 мянган даатгуулагчийн шимтгэлийг тэглэх гэж байна. Үүний хүрээнд 800 тэрбум төгрөгийн шимтгэлийг тэглэнэ. Энэ нь ажилтны орлогыг бодитой хамгаалах арга хэмжээ юм. Мөн аж ахуйн нэгжүүд ажилтнаа халахгүй байх үүрэг хүлээж байгаа.
-ОУВС-гийн хөтөлбөр ирэх тавдугаар сард дуусна. Хугацаандаа дуусах уу?
Ч.Хүрэлбаатар: -Хугацаандаа буюу тавдугаар сарын 24-нд дуусна. Үр дүнг нь Монголын тал 85 хувьтай гэж дүгнэж байгаа.
-Засгийн газар Монголбанктай харилцах уялдаа холбоо хэр байна вэ?
Ч.Хүрэлбаатар: -Засгийн газар Монголбанктай хуулийн хүрээнд ажиллаж байна. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн эерэг болон сөрөг үр дүнгүүдийн талаар ярилцдаг. Бидний ажил хэргийн харилцаа үргэлжилж байгаа.
-Гадаад дахь монголчуудын байдал улам хүндрэх нь. Энэ чиглэлд ямар арга хэмжээ авах вэ?
У.Хүрэлсүх: -Бид бие биенээ хайрлах ёстой. Коронавирустэй холбоотойгоор улстөржих хэрэггүй. Гадаад дахь иргэддээ маш их сэтгэл зовж байна. Бүх иргэнээ татна гэж худлаа ярихгүй. Бидний нөөц хязгаарлагдмал. Эх орондоо ирэх хойшлуулшгүй шалтгаантай иргэдээ татна. Энэ арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулна. Зарим улс хилээ хаасан учраас нислэг үйлдэж чадахгүй байна. Элэг нэгт ахан дүүс маань аль болох бусадтай харилцахгүй байж өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалахыг хүсэж байна.скачать dle 12.0

Б.Энхбаяр: Хууль зөрчиж хилийн зурваст 34000 га газар ашиглуулах шийдвэр гаргасан

Өчигдөр, 18:09

Х.Булгантуяаг Д.Үүрийнтуяагаар солив

Өчигдөр, 18:08

Ж.Гончигсүрэн: Ирэх жилийн өнгийг засах нь бус, өөрийгөө засах нь чухал

Өчигдөр, 18:04

“Хүнсний хувьсгал”-ын дүнд “Грийн групп” экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулжээ

Өчигдөр, 18:03

Дипломат албаны дээд цол хүртээлээ

Өчигдөр, 18:02

Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Өчигдөр, 18:00

Трамплинч Ф.Раймунд Германы багт хоёр дахь алтыг авчирлаа

10/02/2026, 13:16

СОР17-г зохион байгуулахад ЕХОБ-тай хамтран ажиллах сонирхолтой байна

10/02/2026, 12:53

Монгол судлалын хөгжилд АНУ-ын монголч эрдэмтдийн үүрэг оролцоо чухлыг онцлов

10/02/2026, 12:50

Стратегийн ордоос 60 хувийн өгөөжийг иргэдэд хүртээнэ

10/02/2026, 12:48

Монголын гүйлтийн цанын тамирчид олимпын спринт төрөлд өрсөлдөнө

10/02/2026, 12:03

Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд гарын үсэг зурлаа

10/02/2026, 12:02

Ү.Сайнзаяа: Морин хуурыг хийл, төгөлдөр хуур шиг дэлхийн хөгжим болгохыг мөрөөддөг

10/02/2026, 12:01

А.Сүхбат аварга 20 жилийн дараа дахин бөхийн өргөөнд зодоглов

10/02/2026, 11:58

Милан-Кортина 2026: Норвегийн тамирчид медалийн тоогоор тэргүүлж байна

10/02/2026, 11:55

Булгутова Арюна: Дэлхийн II дайны үед буриад цэргийн монгол бичгээр бичсэн захидал манай тосгоны музейд байдаг

2/02/2026, 15:01

Цагаан идээний борлуулалт 120 сая төгрөгт хүрчээ

2/02/2026, 14:58

“Давс үүрсэн 40 жил” баримтат киног Берлиний кино наадамд танилцуулна

2/02/2026, 14:56

Д.Сүхбаатар жанжны хөшөөнд хүндэтгэл илэрхийлэв

2/02/2026, 14:55

ГЭРЧ: Ц.Санжаачойпэл "Би Монголын хамгийн баян хүн, Г.Занданшатар миний аавын найз. Би хүн алаад шоронгоос зүгээр гараад ирдэг" гэж орилсон

30/01/2026, 15:27

GoGo.mn Ройтерс агентлагтай урт хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

30/01/2026, 15:26

Б.Чойжилсүрэн сайдад 30 хоногийн хугацаа өгсөн нь “Огцруулна” гэсэн үг

30/01/2026, 15:24

Бүсийн “босс”-ууд

30/01/2026, 15:23

их цэвэрлэгээнд нийслэлийн бүх аж ахуйн нэгж оролцоно

30/01/2026, 14:59

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

30/01/2026, 14:57

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

30/01/2026, 14:52

1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

30/01/2026, 14:49

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина

27/01/2026, 17:32

“Тэмээн дээрээс наран ойрхон” Өвлийн их наадам

27/01/2026, 17:07

Ш.Болд: Монголын уламжлалт анагаах ухааныг дэлхийд таниулах цаг болсон

27/01/2026, 17:04

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19