Чөлөөт бөхийн олимпын эрхийн төлөө Казахстанд хүч үзэх бөхчүүдийг зарлав
Токиогийн олимпын наадмын тивийн сонгон шалгаруулах тэмцээн болох Азийн олимпийн эрх олгох тэмцээн ирэх баасан гарагт /2021.04.9-10 Казахстаны Алматы хотод эхэлнэ.
Тус тэмцээнд 24 орны 200 гаруй тамирчид шилдэг олимпын наадамд оролцох эрхийн төлөө өрсөлдөж жин тус бүрээс эхний 2 байр эзэлсэн тамирчид эрхээ авах юм.
Тус тэмцээнээс эрх аваагүй үлдсэн бөхчүүд үндэснийхээ олимпын эрхээ авахын тулд Болгарын Софи хотноо /2021.05.6-9/ Дэлхийн олимпын эрх олгох тэмцээний шигшээд шалгарч үлдэх ёстой.
Харин энэ сарын 9-10-нд Казахстанд болох чөлөөт бөх, сонгомол барилдааны олимпын эрхийн тэмцээнд Токиогийн олимпын 36 эрхийн төлөө тамирчид өрсөлдөх юм.Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо /UWW/-ноос чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэйбөхчүүдийн тэмцээнд оролцох орнуудын тамирчдын нэрсийг зарлалаа.
Тодруулбал,эмэгтэйчүүдийн 50 кг-д: Япон, Энэтхэг, БНСУ, Узбекистан, Монгол зэрэг орны 8 бөх зарласнаас Ц.Намуунцэцэгийн нэр дурдагджээ.
Мөн 53 кг-д 8 бөхийг зарласнаас Б.Болортуяа, 57 кг-д /8 бөх/ Б.Хонгорзул, 62 кг-д С.Цэрэнчимэд /9 бөх/, 68 кг-д /9 бөх/ Монгол байхгүй /С.Батцэцэг эрхээ авсан/, Харин 76 кг-д О.Бурмаа /6 бөх/ нар дуудагдсан байна.
Эрэгтэй бөхчүүдийн 57 кг-д Т.Түвшинтулга /14 бөх/, 65 кг-д 13 бөх барилдана. /Т.Тулга эрхээ авсан/, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ /15 бөх/, 86 кг-д Г.Ганхуяг /15 бөх/, 97 кг-д Ө.Батзул /12 бөх/, 125 кг-д М.Лхагвагэрэл /11 бөх/ нарыг олимпын эрхийн төлөө өрсөлдүүлэхээр дууджээ.