iNet.mn дагах

The Diplomat: БНСУ Монгол Улсын зургаа дахь стратегийн түнш боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНСУ-ын төрийн тэргүүн Мүн Жэ Ин нар есдүгээр сарын 10-ны өдөр дээд түвшний цахим уулзалт хийлээ. Энэхүү уулзалтаар БНСУ Монгол Улсын зургаа дахь стратегийн түнш болов.

Хоёр орон 1990 оны гуравдугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй. Тийнхүү 1991 онд Монголын Ерөнхийлөгч П.Очирбат БНСУ-д төрийн айлчлал хийснээр Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш Сөүл хотноо айлчилсан улсынхаа анхны төрийн тэргүүн болсон юм. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монголын гуравдагч хөршийн бодлого өргөжин тэлэхийн хэрээр Монгол-БНСУ-ын харилцаа ч мөн олон тулгуурт бодлогын хүрээнд эрчимтэй цэцэглэн хөгжив. Монгол Улсын хувьд Зүүн Азийн “бар” орнуудын нэг болох БНСУ-ын хөгжил, аж үйлдвэржилт, соёл, эдийн засгийн бодлогыг олон арван жилийн турш сайшааж ирсэн юм.

1990-ээд оны эхээр БНСУ-ын хөгжмийн поп урсгал Монголын залуучуудын дунд эрчтэй түгэн дэлгэрчээ. Тухайлбал, “H.O.T”, “S.E.S” зэрэг “K-pop” урсгалаар уран бүтээлээ туурвидаг хуучны хамтлагууд Монголд нэлээд алдаршиж байсан юм. Тийнхүү Монголын залуучууд солонгос хөгжим сонирхон сонсохын сацуу солонгос хэл суралцаж, солонгос хэв маягийг даган дуурайж, БНСУ-д сурч, ажиллах болжээ.

Нийгмийн өөрчлөлтүүд ийнхүү гарч байсан ч Монгол, БНСУ-ын эдийн засгийн харилцаа, худалдаа удаан боловч тогтвортойгоор өссөөр байв. Тодруулбал, 1994-2008 онд хоёр орны худалдааны эргэлт 23.5 сая ам.доллароос 270 сая ам.долларт хүрч өсжээ. Солонгос Америкийн эдийн засгийн хүрээлэнгийн тайланд дурдсанаар, 2015 он хүртэл Солонгосоос Монголд оруулсан шууд хөрөнгө оруулалт нь жижиг бизнес/55.5 хувь/, том компаниуд/27.8 хувь/, хувийн компаниудаас/16.7 хувь/бүрдэж байжээ. Харин 2008 оноос хойш БНСУ-аас Монголд оруулсан хөрөнгө оруулалт нь ашигт малтмалын салбар, жижиг үйлдвэрлэл, барилга, хөдөө аж ахуйд чиглэсэн байна. Мөн сүүлийн жилүүдэд БНСУ-ын хөдөө аж ахуй, эмийн компаниуд Монголын уламжлалт эмийн бүтээгдэхүүний салбарт хөрөнгө оруулжээ.

Харин улс төрийн түвшинд авч үзвэл, Монгол, БНСУ нь Зүүн Ази дахь хамгийн том ардчилсан орнуудад тооцогддог бөгөөд бүс нутгийн нарийн төвөгтэй асуудлуудыг зохицуулахад аль аль нь өөр хоорондоо ялгаатай хэдий ч чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, БНСУ нь газарзүйн онцлогийнхоо хувьд БНАСАУ-тай холбоотой хүндхэн шийдвэрүүдийг гаргах шаардлагатай тулгардаг билээ. Өрнөдийн орнуудын хувьд БНАСАУ-ын цөмийн аюул занал нь хойшлуулшгүй нөхцөл байдлыг үүсгэдэггүй байж болох ч Зүүн Азийн хувьд хэзээ мөдгүй тэсрэх бөмбөг л гэсэн үг. БНАСАУ өнгөрсөн амралтын өдрүүдэд далавчит пуужин турших зэргээр өдөөн хатгасан үйлдлийг удаа дараа гаргаж буй нь зөвхөн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлээд зогсохгүй гацаанд орсон нөхцөл байдлыг нь даван туулахын тулд гаргах улс төр, эдийн засгийн шийдлүүдийг хүндрүүлж байна. Хөрш орнууд болох БНХАУ, Япон, БНСУ-ын хувьд өнгөрсөн хугацаанд тогтоон барихыг эрмэлзэж байсан бол Монгол Улс жижиг орны зуучлах ур чадвараараа дамжуулан энхийн яриа хэлэлцээний төлөө үргэлжлүүлэн хүчин чармайлт гаргасаар ирсэн юм. Мөн Монгол Улсын цөмийн зэвсэггүй статус нь цөмийн зэвсгээс ангижруулахтай холбоотой асуудлын хувьд итгэл даах байдлыг нь улам бэхжүүлж байна.

Монгол Улс нь бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаарх олон улсын хэлэлцүүлэг, яриа хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд 2014 оноос хойш Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын тухай Улаанбаатарын яриа хэлэлцээг зохион байгуулсаар ирсэн билээ. Монголын Гадаад харилцааны яамны мэдээлснээр, 2017 онд бага хурал 1.5 дугаар түвшинд буюу Засгийн газрын төлөөлөгчид, эрдэмтэн судлаачдын аль алийг нь оролцуулах хэмжээнд хүрч ахижээ.

Есдүгээр сарын 10-нд болсон Монгол, БНСУ-ын дээд түвшний уулзалтын үеэр У.Хүрэлсүх, Мүн Жэ Ин нар өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол-БНСУ-ын харилцаа, хамтын ажиллагаа хурдацтай хөгжсөнийг онцлон тэмдэглэв. Мөн Мүн Жэ Ин Монголын Ерөнхийлөгчид сонгуульд ялалт байгуулсанд нь баяр хүргээд, Монголын шинэ төрийн тэргүүнтэй дээд хэмжээний уулзалт хийсэн гадаадын орны анхны Ерөнхийлөгч болж буйдаа баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Мүн Жэ Ин мөн Монгол Улс нь БНСУ-ын Шинэ Умардын бодлогын хувьд ихээхэн ач холбогдолтой болохыг цохон тэмдэглэжээ. Түүнчлэн Монголын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад хамтран ажиллахаа амласан юм.

Монгол-БНСУ-ын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэн ахиулах шийдвэр нь 1990 оны “Дипломат харилцаа тогтоох тухай протокол”, 1991, 1999, 2006, 2011 онд дээд түвшний айлчлалын үеэр байгуулсан Монгол Улс, БНСУ-ын хамтарсан мэдэгдлүүд, 1999 оны “XXI зууны харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагаа”, 2006 оны “Сайн хөршийн, найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”, 2001 оны “Иж бүрэн түншлэл”-ийн зарчмуудад тулгуурлажээ.

Ийнхүү хоёр талын харилцаа стратегийн түншлэлийн түвшинд хүрснээр хоёр орон бүс нутаг, олон улсын энх тайван, тогтвортой байдлыг олон тулгуурт гадаад бодлогын хүрээнд бэхжүүлэн хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт талууд санал нэгдсэн байна.

Монгол-БНСУ-ын Стратегийн түншлэлийн тухай хамтарсан тунхаглалд аюулгүй байдал, батлан хамгаалах, гадаад бодлогын асуудлаарх яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулан идэвхжүүлснээр улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа нотолжээ. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нар БНСУ-ын дэвшилтэт технологи, Монголын байгалийн арвин нөөц зэрэг хоёр улсын давуу тал, хөгжлийн нөөц бололцоог ашиглан харилцан ашигтай, бие биеэ нөхсөн эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхээр тохиролцсон байна.

Мөн хамтарсан тунхаглалд БНСУ Монгол Улстай олон төрлийн хамтын ажиллагааны төслийг үргэлжлүүлэн эрэлхийлж, хөгжлийн албан ёсны тусламж үзүүлэх зэргээр цар тахлын дараах эринд Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд дэмжлэг үзүүлэхийн сацуу “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл явцад хамтран ажиллахаар тогтсоныг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн боловсрол, шинжлэх ухаан, технологи, байгаль орчны асуудлууд, эрүүл мэнд, соёл, аялал жуулчлал зэрэг салбарын хамтын ажиллагааны талаар энэхүү баримт бичигт тусгасан юм.  

Монгол Улс БНСУ-тай өрнүүлж буй харилцаагаа стратегийн түншлэлийн түвшинд хүргэн ахиулсан нь гадаад бодлогынхоо хүчин чадлыг дахин харуулсан явдал боллоо. Тодруулбал, Монгол Улс 2021 оны зөвхөн долоодугаар сард л гэхэд БНХАУ, Япон, БНСУ, АНУ-тай дээд түвшний хэлэлцээ хийсэн юм. Ази, Номхон далайн бүсийн ач холбогдол өсөн нэмэгдэж байгааг харгалзан үзвэл Монгол Улс нь бүс нутгийн дан ганц тоглогчтой хамтран ажиллах боломжгүй болж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол Улс ОХУ, БНХАУ, Япон, Энэтхэг, АНУ-тай стратегийн түншлэл тогтоосон бөгөөд БНСУ ийнхүү нэмэгдлээ. 

Шинээр тогтоосон энэхүү түншлэлийн харилцаа нь Монгол, БНСУ-ын Засгийн газар, ард түмний хоорондын уялдаа холбоог бэхжүүлж, шинэ боломжуудыг нээж, шинэ түвшний яриа хэлэлцээ хийх нөхцөлийг бүрдүүлж байна. Хоёр орны Засгийн газрын хувьд үлэмжийн үр өгөөжтэй үр дүнд хүрэхийн тулд нөөц бололцоог зөв ашиглаж, хуваарилах нь нэн чухал юм. 

Энэхүү нийтлэлийг Монгол, БНХАУ, ОХУ, Япон, Зүүн Ази, Америк судлалын чиглэлээр мэргэшсэн судлаач Л.Болор бичжээ. Тэрбээр АНУ-ын Сан-Францискогийн их сургуулийг Ази, Номхон далайн судлалын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ.скачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19