iNet.mn дагах

Д.Дэмбэрэл: “Херо” машин 1000 километрт 20 мянган төгрөгийн цахилгаан зарцуулна

Эрс тэс уур амьсгалтай Монгол орны хувьд өвөлдөө утааны асуудал хүн бүрийн сэтгэлийг чилээдэг. Нийслэлд өдөртөө 100 мянга гаруй автомашин хөдөлгөөнд оролцож, “Утаан хөшиг”-т хувь нэмрээ оруулдаг. Тэгвэл үүнийг шийдэх гол хөшүүргийг Монгол залуус бүтээж байна. Монгол инженер, монгол сэтгэхүйгээр бүтсэн “Мозо”, “Херо” хэмээх бичээстэй машин хотын гудамжаар давхихыг та анзаарсан биз ээ.Цахилгаан машин хэрэглэгчид дугаарын хязгаарлалтгүй хөдөлгөөнд оролцохоос гадна нэгдүгээр эгнээгээр зорчих ногоон өнгөтэй  дугаараараа ялгардаг. Цахилгаан автомашиныг санаачлан бүтээсэн“Барс Моторс” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Д.Дэмбэрэлтэй ярилцсанаа хүргэе.


Цахилгаан болон нарны энергийн хосолмол эх үүсвэртэй машин бүтээсэн
-Монгол хүний ур ухаанаар бүтсэн цахилгаан автомашин худалдаанд гараад багагүй хугацааг үдлээ. “Барс Моторскомпанийн анхны автомашины төсөл "MOZO"-г гурван жилийн өмнө танилцуулсан.Монголын хатуу ширүүн нөхцөлд амжилттай туршиж  батлагдсанэнэхүү төслийн талаар яриагаа эхэлбэл ямар вэ?
-Монгол Улс эрс, тэс уур амьсгалтай жилийн 7 сар нь хүйтэн байдаг. Ийм нөхцөлд цахилгаан машин хийнэ гэдэг бол хүндхэн. Тиймээс Европ болон Азийн маш олон зөвлөх инженерүүд цахилгаан машин үйлдвэрлэх боломжгүй гэж хүлээж авсан л даа. Гэтэл уур амьсгалын өөрчлөлтийг багасгахад  дэлхий дээр 101 гаруй технологи  хувь нэмрээ оруулж байна. Үүний нэг нь хайбрид машин. Тэгэхээр Монгол Улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхийн тулд зайлшгүй цахилгаан машин үйлдвэрлэл рүү орох ёстойболсон. Нөгөөтэйгүүр манай улс эрчим хүчний хувьд тусгаар улс биш. Эрчим хүчний хувьд бие даасан байдлыг бий болгоход цахилгаан машин чухал ач холбогдолтой юм. Бар жилд манай компанийн хувьд хоёр шинэ машин танилцуулсан. Жижиг үндэстэн, старт апп компанийн хувьд хөгжлийн хурд бол хамгийн чухал зүйл байдаг. Дотоод шаталтат хөдөлгүүртэй машин хийж байгаагүй учраас шууд цахилгаан машин руу шилжихэд амар байсан.
-Монголчууд машин бүтээнэ гэж хэн хүний санаанд буугаагүй байх. Яагаад энэ бизнесийг эхлүүлэх болов оо?
-Авто инженерүүд Монголд олон байгаа ч машин үйлдвэрлэсэн нь цөөхөн. Ер нь хүн шинэ салбарт хүч сорихдоо ямар нэгэн болгоомжлол,  айдасгүйгээр орох  зориг байдаг юм болов уу. Түүнээс хэт их мэддэг салбартаа хүн олон талаас нь бодож, бясалгаад болгоомжлол үүсгэдэг юм шиг санагддаг.
-Та бүхний бүтээсэн машин Монголд явж байгаа цахилгаан машинуудаас  юугаараа ялгаатай вэ?
-Монголд гаднаас орж ирсэн цахилгаан машинуудын хувьд кабины дулааныг батарейгаар шийдэхгүйн тулд урд хэсэгт жижиг  дизель  хөдөлгүүр тавьсан. Тэгэхээр дизель шатаана гэсэн үг. Ингэхээр цахилгаан машин гэдэг ойлголтоосоо гажих магадлал өндөр. Монголчууд юу хийсэн бэ гэхээр дэлхийн хамгийн сайн технологиудыг цуглуулж машиндаа суурилуулж байна. Тодруулбал Мицибуши компаниас мотороо нийлүүлж байгаа. Энэ мотор бол маш бага бензин зарцуулалттай. Өвлийн нөхцөлд МОЗО загварын машины хувьд гараж шаардлагагүй. Нэг дараад асах жишээтэй. Түүнчлэн бид дулааны асуудлыг нар болон цахилгаанаар шийдсэн. Бензин хөдөлгүүртэй машин ойролцоогоор 3000 орчим эд анги ордог.  Харин цахилгаан хөдөлгүүртэй машин 30 орчим эд ангиас бүрддэг. Улмаар бид Шинжлэх ухааны академийн химийн хүрээлэнгээс гарсан Старт апптай хамтран 2.5 мм-ээс дээш хорт утааг машин дотор нэвтрүүлэхгүй байх зорилгоор дуу чимээ болон агаарын бохирдлыг тусгаарлаж өгснөөрөө давуу юм. Мөн цахилгаан машины урд хэсэгт хөргөгч хэлбэрээр ашиглах хөргүүр бий болгосон. Бусад цахилгаан машинаас давуу тал нь хөдөө явахад зориулан өндөр хийснээр онцлогтой. Өөрөөр хэлбэл шороон зам болон өвлийн нөхцөлд аялахад туулах чадвар сайтай гэсэн үг. Шинэ инновацийн тухайд кабины дулаан болон зорчигчийн суудлын дулааныг нарны батарейгаар шийдсэн. Манайх шиг эрс, тэс уур амьсгалтай улсад нар бол хамгийн том боломж. Нар нь таван тэрбум жилийн нөөцтэй эрчим хүчний томоохон нөөц. Жилийн 12 сарын 7 сард нь хүйтэн байдаг манай улсын хувьд хүйтнээс айхгүйгээр цахилгаан машин унах боломжийг бүрдүүлсэн. Тэгэхээр бидний бүтээсэн машин зөвхөн цахилгаан зарцуулалттай биш юм. Цахилгаан төдийгүй нарны энергийн хосолмол эх үүсвэртэй гэсэн үг. Аюулгүй байдал талаасаа цахилгаан машин бензин машиныг бодвол илүү аюулгүй гэсэн ойлголт байхгүй.

-Манай улсын хувьд үйлдвэрлэгч орон биш. Тэр утгаараа түүхий эд тоног төхөөрөмжийн хувьд гадны хараат хэвээр байгаа. Ингэхэд танай компани гадны ямар компаниудтай хамтарч байгаа вэ?

-Хайбрид машины тухайд  Японы Мицибуши үйлдвэрээс мотороо авч байна. Хурдны хайрцагаа ГерманыZ Fкомпаниас худалдан авч байгаа. Солонгосоос дугуйгаа авч байна. Герман, Австри Македони, Словени, Словек, Турк, Чех гээд олон оронтой хамтарч байна.


-Машины үйлдвэрлэлийг дагаад жижиг үйлдвэрлэл, старт аппууд хөгжих нь дамжиггүй.  “Мозо”, “Херо” машины эд ангийн хэчнээн хувийг монголчууд бүтээж байна вэ?

-Машины гаднах биеийн хэсгүүдийг Монголдоо үйлдвэрлэж байгаа. Тухайлбал, цахилгаан машиныхаа 40 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Дугуй, үндсэн рам, жолооны хүрдний систем, батерей гээд таван үндсэн элементийг  гаднаас авч байгаа. Хянах камер, хянах самбар, шил, машины хажуугийн шанаа, суудлыг дотоодын компаниудаар хийлгэж байна. Машины суудлын доторхийг  хонины ноосоор хийж байгаа. Мөн агаар шүүгчийг хонины ноос ашиглан хийлгэж байна гээд дотоодын үйлдвэрүүд эхлэлийн цэгээ хатгаж бидэнтэй зэрэгцэн хөгжиж байна.

-Ямар инновацийн шийдлийг автомашиндаа нэвтрүүлэв.Гол онцлогоос нь дурьдвал?
-Дэлхий дээрмоторт батарей тавьдаг зургаан компани бий. Гэхдээ үүнээс инноваци болгоод нэвтрүүлсэн нь  хоёр л юм.  Нэг ньCловени улсын  компани нөгөө нь манайх. Словенийн компани бол зөвхөн мотор хийж байгаа.Харин манай“Барс Моторс” ХХК-ийнхувьд цогцоор нь машин үйлдвэрлэсэн нь давуу тал.  Гадныхан монголчууд та бүхэн нэлээн зоримог шийдвэр  гаргажээ гэж байсан.

- Та машины үндсэн таван эд ангийг гаднаас авч байгаа гэсэн. Монголчуудын хувьд машины гаднах “арьс” бат бөх байдалд их ач холбогдол өгдөг. Үүнийг та бүхэн бодолцож үзсэн үү?
-Дэлхий дээр материалын шинжлэх ухаан гэж бий. Аль болох хөнгөн мөртлөө бат бөх шинжийг агуулсан материал руу дэлхий нийтээрээ тэмүүлж байна. Хүмүүс манай машиныг мөргөлтөнд хэр бат бэх чанартай вэ гэж их асуудаг. Машины үндсэн хийц болох рам нь олон төмрийн орц найрлагын холимог юм. Мөргөлт орох магадлалтай цэгүүдэд илүү их ган орсноороо манай машинуудын давуу тал оршиж байгаа. Манайхан зузаан төмөртэй л бол сайн машин гэж ойлгодог. Гэтэл машины төмөр зузаан байх тусам жин нэмэгддэг. Одоо шинээр гарч буй “MOZOE-Vision” загварын автомашиндээр карбоныг түлхүү оруулж байгаа. Тэгэхээр энэ нь хуванцар машинуудыг бодвол илүү бат бөх шинжийг агуулсан хэрнээ хөнгөн байх юм.



-2021 оны нэгдүгээр сараас эхлэн Японы Тоёото компани машиныхаа төмөр хийцээ Хятадад хийлгэдэг болсон. Энэ нь Хятад улс машины их биеийг чанартай хийж буйн илрэл үү?
- Хятад улс аль хэдийн машины загвар хийцээрээ дэлхийд ялгараад эхэлсэн. Тэд  их биеийн төмрийн бэлдэцийг маш сайн хийж байгаа. Энэ утгаараа бид их биеийн төмрийг Хятадад хийлгэж байгаа. 

Шинэ машиндаа таван жилийн болон 100 мянган километрийн баталгаа өгнө

-Монголчуудын бүтээсэн машин хэр борлогдож байна вэ. Манай зэх зээлд бэлэн мөнгө өгөөд авах боломж бага. Та бүхэн санхүүгийн ямар хувилбарыг ашиглан борлуулалтаа хийж байна вэ?
-Шинэ үйлдвэрлэлийн хувьд хүмүүст танигдах үйл явцаас эхлээд цаг хугацаа шаарддаг. Хүмүүс манай машинуудыг маш их сонирхож байгаа. Нөгөө талаараа монголчууд маань хуучин машин аваад сурчихсан. Тэгэхээр энэ ойлголтоос эхлэх байх. Хуучин, шинэ машин гэдэг ойлголт эрс ялгаатай зүйл. Эдэлгээний хугацаа, сэлбэг, үнэ ханш гээд харилцан адилгүй.Хүмүүс бидэнд унаж байгаа машинаа үнэлүүлж, худалдаад зөрүүг нь хөнгөлөлттэй үнээр буюу ногоон зээлээр шинэ эко машин авах боломжийг бүрдүүлсэн. Ногоон зээл нь жилийн 10 орчим хувийн хүү төлөх нөхцөлтэй. Ямар ч банкин дээр очиход ногоон зээлийг өгнө. Өмнө нь арилжааны банкууд ногоон зээлийн санхүүжилт оруулж ирсэн ч Монголд ногоон бүтээгдэхүүн ховор байлаа. Харин одоо бид ногоон бүтээгдэхүүнтэй болчихлоо шүү дээ. Түүнчлэн 2023 оноос манай компани IPO гаргахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Иргэддээ “PRE-IPO”-г санал болгож байгаа. Өөрөөр хэлбэл цахилгаан машин хэрэглэхийн тулд худалдаж авах шаардлагагүй юм. 120 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулаад 4 жилийн өгөөж буюу 80 орчим сая төгрөгийн үнэтэй цахилгаан машинаа жилийн дараа л гэхэд авах боломжтой. Хөрөнгийн зах зээлийн өгөөжийг хүртэж, 3 жилийн дотор нөхнө гэсэн үг. Энэ нь хэрэглэгч болон компани, хөрөнгө оруулагчиддаа ашигтай төсөл юм. 

-Машинаа хуучрахаар буцаагаад солих боломж бий юу. Хэдэн жилийн баталгаа олгох вэ?
-Хүмүүс сэлбэг нь олдох уу гэж их асуудаг.Энэ нь насаараа хуучин машин авсан үндэстний нийтлэг хэв маяг. Шинэ машин авч байгаа хүнд үйлдвэрийн баталгаа өгнө. Та 3-5 жил машинаа унаад бидэнд буцаагаад зарж, зөрүүнд нь мөнгө төлөөд дахин шинэ машин унах боломжтой гэсэн үг. Тэгэхээр насан туршдаа та шинэ машин унах боломжтой болж байгаа хэрэг. Үйлдвэрээс хамааралтай сэлбэг хэрэгслийг бид бүрэн хариуцна. Таван жилийн болон 100 мянган км-ын баталгаа өгнө. Түүнчлэн хүмүүс хүссэн өнгөөрөө машинаа захиалах боломжтой. Будгийн өртөгөө төлөөд 50-100 орчим өнгөнөөс сонгох боломжтой.



-“Барс моторс” компани хайбрид машин дээр зах зээлийн судалгаа хийсэн гэсэн. Энэ талаар товч мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улсад 200 орчим мянган хайбрид машины хэрэгцээ байна гэсэн тооцоо гарсан.  Ийм хэмжээний машин нийлүүлнэ гэдэг тэрбум ам.долларын зах зээл байна гэсэн үг. Нийт машины 20 хувь нь цахилгаан болчихвол 125 сая ам.долларын бензинийг гаднаас авахаа больчихож байгаа юм. Энэ мөнгийг цахилгаан үйлдвэрлэгч болон машин худалдан авч буй хүмүүст татаас маягаар өгчихвөл хамгийн оновчтой менежмент болно.

-Цахилгаан машины хувьд цэнэглэлт чухал. Улс орнууд цахилгааны цэнэглэгчийн дэд бүтцэд онцгойлон анхаардаг. Үүнд ямар шийдэл гарган ажиллаж байна вэ?
-Цахилгаан машин үйлдвэрлэж буй компани болон худалдан авалт хийж буй хүмүүст улсаас татаас өгдөг системийг бүрдүүлсэн улс орнууд их бий. Бензин хөдөлгүүрээс цахилгаан руу шилжсэнийг урамшуулж өгдөг байх жишээтэй. Манайх шиг хүйтэн цаг агаартай газар хөдөө, гадаа явахдаа 100 хувь цахилгаан машин явах боломжгүй. Ямар том асуудал тулгарч байна вэ гэхээр хээр талд цахилгаан машин цэнэглэх дэд бүтэц орон нутгаар бага байгаа. Эрчим хүчтэй сумын төвд бол хэрэглэх боломжтой. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр цахилгаан машин цэнэглэх дэд бүтцийг шийдэх хэрэгтэй байгаа. Технологи нь бидэнд байна. Үүн дээр төрийн туслалцаа шаардлагатай. Хятад улс гэхэд цахилгаан машиныхаа дэд бүтцийг улсаас нь хийж өгдөг. Ингэснээр иргэд нь цахилгаан машин худалдан авах хөшүүргийг бий болгож байна. Түүнээс биш ганц компани үүнийг шийднэ гэхэд хэцүү л дээ.  Одоогоор бид цахилгаан машин авсан хүнд цахилгаан цэнэглэгчийг  зогсоолд нь шийдэж өгч байна. Батарей нь 6-9 цагт 220 вольтоор цэнэгээ авна. 380 вольтын өндөр хүчдэлд 30 минут цэнэглэхэд л хангалттай. ХЕРО цахилгаан машиныг дулаан гаражид тавих зөвлөмжийг өгдөг. Харин хосолмол хөдөлгүүртэй машиныг гадаа тавихад ямар ч асуудалгүй.

-Засгийн газраас ирэх 3 жилийн хугацаанд нийт машины 20 орчим хувийг цахилгаан машин болгох зорилт тавьсан. Та бүхний бүтээсэн эко машин байгаль орчинд нэлээн хувь нэмэр оруулна гэж харж байна. Энэ тухайд?
-Монгол Улсын нийт төлбөрийн тэнцлийг харахад 1.2 тэрбум ам.долларыг түлшинд зарцуулж байна. 40 хувь нь бензин 60 хувь нь дизель байдаг. Дизелийн ихэнх хувь нь уул уурхай, тодорхой хувь нь хөдөө аж ахуй болон нийтийн тээвэрт зарцуулагддаг. Манайд орж ирж байгаа шатахуун олон улсын чанар шаардлагыг хангаж чаддаггүй. Түүнчлэн Монголд Евро-5 стандартын бензин орж ирэхээ болиод их удаж байна. Энэ нь агаарын болон хөрсний бохирдлыг үүсэхэд гол нөлөө үзүүлж, хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол үзүүлсээр байна. Тэгэхээр бид цахилгаан автобус нийтийн тээврийг хөгжүүлэх зайлшгүй цаг үетэй нүүр тулсан. Хүн амын дунд тархаад байгаа нийт өвчлөлийн дийлэнх  хувийг хорт хавдар эзэлж байна. Хорт хавдар залуужиж байгаа шалтгаанд агаар, хөрсний бохирдол маш том хүчин зүйл болж буй юм. Шинээр мэндлэх хүүхдүүд эх дэлхийдээ ирж чадахгүй эндэж байна. Үүний гол шалтгаан амьсгалын замын өвчлөл өдөөж байгааг судлаачид хэлдэг. Мөн сүүлийн үед бүрэн бус техник хэрэгслээс болоод орон нутгийн зам дээр хүмүүс олноороо нас барж байгаа. Цөөхөн хүн амтай бид жилдээ 300-500 хүнээ авто ослоор алдана гэдэг том эмгэнэл. Үүний цаана баталгаатай техник хэрэгслийн асуудал хөндөгдөнө.

Супер машин үйлдвэрлэх том амбицтай ажиллаж байна

-Аливаа компанийн хурдасгуур нь боловсон хүчин байдаг. Тэдэнгүйгээр компани хөгжиж урагшилна гэсэн ойлголт байхгүй. Боловсон хүчний бодлогыг хэр барьж ажиллаж байна вэ?
-Анх бид 4-5 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Харин одоо 500 болтлоо өргөжөөд байна. Үнэхээр сайн мэргэжилтэн, инженер техникийн ажилтангүйгээр машин бүтээх боломжгүй. Энэ утгаараа бид нэлээн шүүлтүүр, судалгаатайгаар боловсон хүчний бодлогод хандаж байгаа.  Гадаадад машины үйлдвэрт ажиллаж байсан залуучууд бидэнтэй нэгдсэн. Тухайлбал Үйлдвэр эрхэлсэн захирал Б.Амарсанаа гэхэд Чехэд 14 жил машины үйлдвэрт ажилласан туршлагатай мэргэжилтэн юм.

-Цар тахал шинэ компаниудын үүдийг хааж, томоохон компаниудыг ч дайвалзуулаад авлаа. Энэ бүхэнтэй танай компани хэр нүүр тулав?
-Цар тахлын хоёр жилд дэлхийн томоохон авто компаниуд дампуурлын ирмэгт хүрсэн. Тоёото л гэхэд Засгийн газрынхаа дэмжлэг дээр л тогтож байх жишээтэй. Бидний хувьд цар тахлын үед хайбрид болон цахилгаан машины төсөл, судалгааны ажил дээр нэлээнтөвлөрч ажилласан. Хятадад байгаа  үйлдвэр маань ковидоос болоод зогссон байсан. Энэхүү зээлээр босгосон  үйлдвэр маань сарын өмнөөс үйл ажиллагаагаа эхлүүлээд явж байна. Цаашид богино хугацаатай зөвлөх инженерүүд ажиллуулж, дотоодын боловсон хүчнээр хангахад анхаарна. ТүүнчлэнБаянчандмань дахь  Политехникийн коллежитой бид гэрээ байгуулсан бөгөөд төгсөх курсын оюутнуудыг цалинтай дадлагажуулж байна.Оюутнуудын хувьд цахилгаан машины үйлдвэрт ажиллана гэдэг мэдлэг, ур чадвар хуримтлуулах маш том боломж.

-Монгол Улсын хувьд түүхий эдийн нөөц баялагтай орон. Нөөцөө ашиглах боломж хэр байна вэ?
-Монгол Улс цахилгаан автобус, машин үйлдвэрлэхэд түүхий эдийн нөөцөөрөө боломж өндөртэй орон. Түүнчлэн түлшний салбарт нүүрсний асар их нөөцтэй. Нүүрснээс метанолыг  гаргах боломжтой. Тухайлбал Хятад улсад бүх таксинууд нь метанолоор явж байгаа. Тэгэхээр бид нүүрсээ шингэрүүлж гаргаад метанолоо ашиглах бүрэн боломжтой. Метанолын судалгааны ажлууд хийгдээд эхэлсэн. Авто салбарт батарей дээр хамгийн том асуудал үүсдэг. Батарей үйлдвэрлэгч компаниудын хувьд зэс-вольфрам гэдэг хоёр орцоос шалтгаалан үнэ өсч, хэлбэлзэж байдаг. Дэлхий нийтээрээ цахилгаан машин руу шилжиж байгаатай холбогдуулан цахилгаан машины үнэ өсч байгаа. Манай улс юугаараа давуу вэ гэхээр  зэсийн орон. Зэсийнхээ нөөцийг ашиглаад цахилгаан батарей оруулж ирэх нь иргэд хямд өртөгтэй цахилгаан машин унах боломжийг бүрдүүлэх юм.Нөгөөтэйгүүр манай улс гангийн үйлдвэрээ маш хурдан ашиглалтад оруулмаар байна. Зөвхөн ширэм хийх нь хангалттай бус юм. Хамгийн сайн төрлийн ганг гаргах боломжтой. Гангийн үйлдвэрийг хөгжүүлснээр авто болон барилгын салбар, хүнд машин механизмын үйлдвэрлэлд маш том хувь нэмэр оруулна. Ингэснээр эд ангиудаа маш хямд өртгөөр авах боломж бүрдэх юм.



- Улаанбаатарын хөдөлгөөнд танай компанийн үйлдвэрлэсэн хэдэн машин оролцож байна вэ. Ингэхэд борлуулалт хэр байгаа бол?

-Улаанбаатарын хэмжээнд 10-аад машин явж байна. Хөдөө орон нутагт 3 машин бий. Дани, Швед, Герман,Америк болон Монгол дахь Элчин сайдын яамдууд, дипломат төлөөлөгчийн газруудмашин худалдан авах хүсэлт ирүүлж байгаа. ХЕРО машины тухайд 1000 гаруй захиалга ирсэн. Хоёр дахь загвар болох МОЗО хамгийн эрэлттэй байгаа. Түүнчлэн бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нэг МОЗО машинаа борлуулахад 100 орчим мод тарьж байна.Дунд гарын жип дунджаар жилд 50 мянган км явахад 25 орчим кг нүүрс хүчлийн хий буюу СО2 агаарт дэгдээдэг гэсэн судалгаа гарсан. Үүний хүлэмжийн хийг бууруулахын тулд хувь нэмрээ оруулж байна. Гэр хороололд хайлаас, улиас гэх мэт өндөр арчилгаа шаарддаггүй модтарьж байгаа.


-Машины загвар гаргахад  хэр их хүч, хөрөнгө зарцуулав. Шинээр танилцуулах машины  давуу тал нь юу вэ?
-Машины цоо шинэ загвар хийхэд 100 сая ам. долларын өртөг гардаг. Тоёото компани л гэхэд приусыг 10 жил хөгжүүллээ шүү дээ. Дэлхийд хамгийн их борлогдсон 10 машины нэг. Тоёото 10 жилийн турш энэ загварыг хөгжүүлэхэд жилд 100 сая ам. доллар зарцуулж байгаа. Тэгэхээр бидний хувьд загварт зориулж 100 сая ам. доллар зарцуулна гэдэг бол хүнд. Ерөнхий загвар нь хүмүүст таалагдсан. Маш сайн төмөртэй, хамар том, доторх тасалгаа зайтай ая тухтай байхаар шийдсэн. Төмөр сайтай бэлэн загвараар машинаа гаргаж байгаа. Наадмын өмнө “MOZOE-Vision” загварын автомашины шинэ загвараа танилцуулна. Шинэ загвар нь 4 дугуй  хөтлөгчтэй буюу урдаа бензин хөдөлгүүртэй хойноо буюу арын 2 дугуйн дээр цахилгаан мотортой. Шинэ загварын машин 3 мотортой гарах юм. Дугуйн дээрээ мотортой машин Монголд байхгүй. Хойд 2 дугуйнд мотор тавьснаар хот дотор цахилгаан горим руу шилжээд явна. Нөгөө талаар цахилгаан мотор дугуйн дээр шийдсэнээр хүндийн төв доошилж, шарваж хальтрах аюул нь багассан. Хоёрдугаарт маш богино зайд маневр хийх боломжтой.Загварын хувьд дөрвөн хүний суудалтай жижиг оврын жийп. Ялангуяа хотод амьдардаг байгальд ээлтэй, уур амьсгалын өөрчлөлтөд санаа зовдог, ажил, гэр хоёрын  хооронд унах, ажил хэрэгч залуучуудад тохиромжтой машин.

-ХЕРО машинаар 1000 гаруй км туулж туршилт хийсэн гэсэн. Туршилтаар хэчнээн төгрөгийн цахилгаан зарцуулсан бэ?
-Цахилгаан машины хувьд хөдөө орон нутгуудаар явж туршилт хийсэн. Зүүн аймгуудаар 1000 орчим км-т аялсан бөгөөд 20 мянган төгрөгийн цахилгаан зарцуулсан тооцоо гарсан. Уг машин санхүүгийн хувьд маш их мөнгө хэмнэнэ. Хөдөө орон нутагт цахилгаан машин авч байгаа хүмүүсийн дийлэнх нь санхүүгийн мэргэжилтэн  байсан. Иргэд бензин зарцуулалтгүй цахилгаан машин авснаар 3-4 жилийн хугацаанд шинэ машин авах мөнгө хэмнэнэ.

-Дэлхий нийтэд машин үйлдвэрлэгчид аюулгүй байдлаас гадна ая тухыг эрхэмлэж байгаа. Танай компани машины ая тух дээр хэрхэн анхаарсан бэ?
-Суудал, жолооны хүрдний систем хүнийг хамгийн их ядраадаг зүйл. Энэ хэсэг тухтай, зөөлөн байж хүн олон км машин барина. Тиймээс бид жолооны хүрдний системийг маш их уян хатан байлгахад анхаарсан. Жишээ нь Москвагийн оросууд манай машиныг унаж үзээд “Орос хэзээ ийм машин үйлдвэрлэдэг болно” гэж хэлсэн нь их сонин санагдсан. Манай эцэг эх, ахмадууд маань оросыг агуу үндэстэн гэдэг. Тэгэхээр 100 жил машин үйлдвэрлээд үндсэн хийцийг сайжруулж чадаагүй хэвээр л байна. Тиймээс бид тэднээс юугаараа ялгарах вэ гэхээр шинэ трэнд, инновациараа тэргүүлэх ёстой. Холын замд жолооч нар маань их аяншдаг учраас машины суудал, жолооны хүрдний системд онцгойлон анхаарсан. Тодруулбал хол замд машин бариад явахад хүний нуруу чилэхгүй, хүзүү хөшихгүй байх ёстой гэдгийг чухалчилсан.

-“Барс моторс” компанийнхан хурдны машин үйлдвэрлэх үү. Нууц биш бол хэтийн төлөвлөлтөөсөө хуваалцахгүй юу?
-Супер машины төслийг эхлүүлээд нууцын зэрэглэлтэй судалгааны ажил дээр явж байна. Энэ машины загвар дээр монгол дизайнерууд сууна. Хурд хүчний гайхамшиг “Super car” үйлдвэрлэх том амбицтай бид ажиллаж байна.
Ярилцсан Б.Ариунзаяаскачать dle 12.0

ЗАВХАН: Хөөмөлдөж сийлсэн бурхны бүтээлүүд хадгалагдаж байна

Өнөөдөр, 15:11

Т.Ариунчимэг: “Амьдрахуй” гэдгийг бид “хүлцэхүй” юм байна гэж тодорхойлсон

30/09/2024, 20:29

Азүмарюү С.Тодбилэгийн зодог тайлах ёслол боллоо

30/09/2024, 20:25

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

30/09/2024, 20:10

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарт оноосон шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

30/09/2024, 11:34

Д.Дуламсүрэн: Аялал жуулчлалын салбарт тогтвортой ажиллах боловсон хүчнийг бэлтгэх шаардлагатай байна

30/09/2024, 11:32

МАН, АН, ХҮН намын НИТХ-д нэр дэвшигчид

30/09/2024, 11:30

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх хуулиуд

30/09/2024, 11:28

Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Ерөнхийлөгч То Лам Монгол Улсад төрийн айлчлал хийнэ

30/09/2024, 11:26

Чинагийн Галсан “Мэргэн ном” цомын эзэн боллоо

30/09/2024, 11:23

Э.Одбаяр: Монгол бол хэнийг ч даган баясахгүй, энхийг эрхэмлэсэн, бие даасан олон тулгуурт гадаад бодлоготой орон

25/09/2024, 09:53

"Хубилай хаан" медалийн эзэд тодорлоо

25/09/2024, 09:51

“Чингис хаан” нисэх буудлыг өргөтгөхөөр тохирчээ

25/09/2024, 09:49

"Баавгай болохсон" киног улс төрийн зорилгоор цензурдэж байна"

25/09/2024, 09:48

“Жуулчин төгөл” аяныг 3 дахь жилдээ хэрэгжүүлнэ

25/09/2024, 09:47

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш албан ёсоор угтан авлаа

25/09/2024, 09:45

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 20:21

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит Esan Үндэсний Цахим сан

18/09/2024, 20:20

Зуслангийн бүсийг Шаргаморьт хот, Партизан-Жаргалант тосгоныг хотын хүнсний хангамжийн хөнгөлөлттэй бүс болгоно

18/09/2024, 20:17

Олон улсын олимпиадад амжилттай оролцсон сурагчид, зохион байгуулах хороодод шагнал гардууллаа

18/09/2024, 20:16

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 28 байраар урагшилжээ

18/09/2024, 20:13

Киришима Б.Лхагвасүрэн найман даваатай башёг үргэлжлүүлж байна

18/09/2024, 13:52

Физик, хими, математик, технологи, англи хэлний мэргэжилтнүүдийг гэрээт багшаар ажиллуулна

18/09/2024, 13:48

Монгол-Японы эмнэлэг орчин үеийн оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжтэй боллоо

18/09/2024, 13:46

Монголын нүүдлийн соёл, зан заншил, үзэсгэлэнт байгалийг контентоор дамжуулан сурталчилна

18/09/2024, 13:44

Дэлхийн озоны үе давхаргыг хамгаалах өдөр тохиож байна

17/09/2024, 12:10

ХӨВСГӨЛ: Нийт газар нутгийн 40 орчим хувь нь цөлжилтөд өртсөн байна

17/09/2024, 12:06

Өнөөдөр болох үйл явдлууд

17/09/2024, 12:03

С.Такаичи санал асуулгын дүнгээр тэргүүлжээ

17/09/2024, 12:01

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч болзошгүйг анхааруулав

17/09/2024, 11:57

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19