iNet.mn дагах

Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн ТББ-аар гүйцэтгүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны 09 дүгээр сарын 14-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 
Үндэсний хороодын бүрэлдэхүүн, дүрэм, Сайдын ажлын албаны орон тоог баталлаа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас дараах гурван Үндэсний хорооны бүрэлдэхүүн, Үндэсний хорооны дүрэм, Сайдын Ажлын албаны орон тоог баталлаа.

-Боомтын сэргэлтийн үндэсний хорооны 10 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга ахална. Хилийн боомтын захиргааны дарга нарийн бичгийн дарга нь байна. Боомтын сэргэлтийн үндэсний хороо хилийн бүс дэх тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг хөгжүүлэх, боомтын хөгжлийн бодлого, төлөвлөлт, боомтын болон стратегийн орд газрыг холбосон дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн асуудлыг хариуцна.

-Түгжрэл болон агаарын бохирдол бууруулах зохицуулалтын асуудал хариуцах Нийслэл Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах Үндэсний хороо 32 хүний бүрэлдэхүүнтэй, Ажлын алба нь зургаан орон тоотой байна. Үндэсний хороог Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга ахална. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч тус хорооны нарийн бичгийн дарга байна.    

-Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хороо 14 гишүүнтэй, Ажлын алба нь таван орон тоотой байна. Тус хороог Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга ахална. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга нарийн бичгийн дарга нь байна. Тус хороо нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх бодлого, мэргэжлийн спортын хөгжил, үндэсний уламжлалт спортыг дэмжих, хөгжүүлэх бодлого, биеийн тамир, спортын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хариуцна.
 
Импортын цементийн гаалийн албан татварыг “тэглэлээ”
Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг батлах тухай Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж, өнгө оруулсан эсхүл оруулаагүй, клинкер хэлбэрт оруулсан буюу оруулаагүй, портланд цемент, пуйлсаган цемент (хөнгөн цагаан цемент), шаарган цемент, суперсульфатын цемент болон тэдгээртэй төстэй усжсан цементийн одоо мөрдөгдөж буй гаалийн албан татварын 20 хувийг  O хувь болголоо.  


“Мак цемент” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 335 мянга, “Монцемент билдинг материалс” ХХК-ийн үйлдвэрийн үнэ 350 мянга, “Цемент шохой” ТӨХК-ийн үнэ 238 мянган төгрөг байгаа ч барилгын салбарын ажиллах хугацаа богино, барилга угсралт, зам тээвэр зэрэг бүх салбарын ажлууд ихсэж байгаа зэргээс шалтгаалан зах зээл дээр худалдаалагдаж буй нэг тн цементийн үнэ 600 мянган төгрөг хүртэл өссөн нь аж ахуйн нэгж, байгууллагуудад дарамт болоод байна.

Иймд Засгийн газраас цементийн үнийн дарамтыг бууруулах, дотоодын эрэлтийг хангах зорилгоор Цементийн гаалийн албан татварыг түр “тэглэх” шийдвэр гаргалаа. Тогтоолын хугацаа 2022 оныг дуустал үргэлжилнэ.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам, харьяа байгууллагууд нь “Буянт-Ухаа” инновацийн төвд ажиллана
Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсэгт “Буянт-Ухаа” инновацийн төв байгуулахаар шийдвэрлэлээ.

Тус төвд Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон харьяа байгууллагуудыг нүүлгэн, үйл ажиллагааг нь эхлүүлэхтэй холбоотойгоор байрны дэд бүтэц, засвар, үйлчилгээнд шаардагдах зардлыг улсын төсөвт суулган шийдвэрлэх, байр, талбайн өмчлөлийн асуудлыг судалж танилцуулахыг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд даалгалаа.  

Буянт-Ухаа нисэх буудлын байрны тодорхой хэсгийг түшиглэн, мэдээлэл, технологийн үндэсний паркийн үйл ажиллагааг өргөжүүлж, Монголын цахиурын хөндий, мэдээлэл технологийн чөлөөт бүс бий болгоно гэж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал онцоллоо.
 
Төрийн зарим ажил үйлчилгээг хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлнэ
Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, үр ашигтай байх нөхцөлийг бүрдүүлэх, бизнесийн үйл ажиллагаанд төрийн оролцоог багасгах зорилгоор төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүрэг, ажил үйлчилгээг сонгон шалгаруулалтын үндсэн дээр зохих хууль журмын дагуу хувийн хэвшил, мэргэжлийн төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг төсвийн ерөнхийлөн захирагч нар, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргад үүрэг болголоо.

Засгийн газраас төрийн гүйцэтгэх тодорхой чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх замаар салбар дахь төрийн оролцоог оновчтой болгох, суурь үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, төсвийн үр ашгийг дээшлүүлнэ гэж үзэж байна.

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Цаашид Засгийн газар хувийн хэвшил, бизнесийн үйл ажиллагааг дэмжих, зах зээл дээр төрийн оролцоо, хүнд суртлыг үе шаттай бууруулахад чиглэсэн бодлогыг тууштай хэрэгжүүлнэ” гэлээ.


 
Хяналтыг яам, агентлаг, орон нутагт шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг дарамт, чирэгдэл арилна 

Мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Тэрбээр Засгийн газрын хуралдааны дараа мэдээлэл хийлээ.

Мэргэжлийн хяналтын байгууллага одоогийн хууль тогтоомжийн хүрээнд 26 салбарын хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байна. Мөн энэ байгууллагаас гадна 12 байгууллага мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлдэг бөгөөд улсын байцаагчийн эрхийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог.

Одоогийн энэ тогтолцоо өнөөгийн цаг үед оновчтой биш байгаа тул салбарын яам, агентлаг, Засаг дарга, мэргэжлийн холбоодод мэргэжлийн хяналтын чиг үүргийг шилжүүлэх нь зүйтэй үзэж байгаа. Ингэснээр хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийг хангуулахад илүү үр дүнтэй болгох, хариуцлага хуваагдахгүй байх, улсын байцаагчид салбартаа мэргэших, ур чадвараа дээшлүүлэх зэрэг ач холбогдолтой. Иймд мэргэжлийн хяналтын байгууллагаас хэрэгжүүлж байгаа 26 салбарын хяналт буюу нарийвчлан задалбал 216 чиглэлийн хяналтыг яам, агентлаг, орон нутаг, мэргэжлийн холбоодод  шилжүүлснээр иргэд, аж ахуйн нэгжид учирдаг одоогийн дарамт, чирэгдэл арилах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох 120 орчим хууль тогтоомжид өөрчлөлт орно гэж ярилаа.скачать dle 12.0

Төрийн дууллыг морин цагт орон даяар нэгэн зэрэг дууллаа

20/10/2026, 19:03

Пара жүдо бөхийн тамирчин Л.Туруунаа Азийн пара наадмын аварга боллоо

20/10/2026, 19:00

Х.Оюун: МОНЦАМЭ агентлаг франц хэлээр 25 жил мэдээлэл түгээсэн

20/10/2026, 18:58

Шатарчид Азийн багийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрхийн төлөө өрсөлдөнө

14/10/2026, 13:38

Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэл хийн халаалтын системд шилжиж эхэллээ

14/10/2026, 13:36

Ерөнхий боловсролын сургуулийн дуу хөгжмийн багш нарыг мастер сургалтад хамруулна

14/10/2026, 13:34

Логистикийн төв энэ онд 111 мянган чингэлэг ачиж, буулгана

14/10/2026, 13:30

Монголын анхны эмэгтэй гэрэл зурагчдын уран бүтээлийн үзэсгэлэнг нээлээ

14/10/2026, 13:27

Богдхан ууланд алхах, агаарлах хөдөлгөөнөө хязгаарлахыг анхааруулав

10/10/2026, 17:25

УВС: Хоёр суманд малчны хот руу дайрсан баавгайг устгажээ

10/10/2026, 17:24

Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн

10/10/2026, 17:23

Б.Болдсайхан: Би шидтэн биш шүү дээ...

10/10/2026, 17:21

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өнөөдөр мод тарив

10/10/2026, 17:19

Гаалийн байгууллага он гарсаар 5.7 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

10/10/2026, 17:18

Ц.Мөнхбаатар: Сэтгүүлчийг ямар үндэслэлээр, яагаад цагдан хорьсноо олон нийтэд ил болго

10/10/2026, 17:15

ТӨВ: Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд таван тэрбум төгрөгийн зээл олголоо

28/09/2026, 19:57

ОРХОН: Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 7,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

28/09/2026, 19:56

The Assassin(s) киног гурав хоногийн дотор 1 сая гаруй хүн үзжээ

28/09/2026, 19:55

Ерөнхий сайд Н.Учрал “Айчи-Нагояа 2026” наадамд оролцож буй Монголын багийн штабаар зочиллоо

28/09/2026, 19:52

Италийн Сэргэн мандалтын үеийн сор бүтээлүүд Монгол Улсад "заларна"

28/09/2026, 19:50

Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

28/09/2026, 19:48

Аравдугаар сард цаг агаар ямар байх вэ?

28/09/2026, 19:47

Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

25/09/2026, 12:21

Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

25/09/2026, 12:19

З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

25/09/2026, 12:18

Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

25/09/2026, 12:17

ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгээс асуусан онцлох асуултууд

25/09/2026, 12:15

Алсалсан сумдын түргэн тусламжийн үйлчилгээнд 80 авто машин нийлүүлж байна

25/09/2026, 12:14

Б.Сувд: 40 дэх удаагийн Номын баяр

25/09/2026, 12:10

Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ

25/09/2026, 12:07

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

26/09/2018, 10:41

9/10/2018, 12:01

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19

Бэлтгэл хошууч генерал Б.Баярмагнай: Медальон дурсгах нь цэргийн салбарт ихээхэн хөгжсөн соёл

15/03/2019, 12:37

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Гамшиг осол тохиолдсон үед Ард иргэдийн ирэх “Түр Цугаларах Талбай”-д

25/04/2019, 16:13

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

Монгол, Их Британи улсын далбаатай галт тэрэг аялалд гарав

19/02/2019, 15:55

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Хоккайдо: Монголын өсвөрийн гэрэл зурагчид тэргүүллээ

8/08/2019, 16:13

АНУ-ын шийдвэртэй холбоотойгоор алтны ханш буурч, нефтийн ханш өслөө

14/08/2019, 15:22

Уран уургач, бугуйлчдын тэмцээнээс....

27/02/2019, 17:25

????? ????????? SpaceX ????????? ????? ??????? ?????

19/09/2018, 11:38

9/10/2018, 12:01

Миний харсан Энэтхэгчүүд

13/03/2019, 09:42

Үндэсний сэтгүүл зүй үүсэж хөгжсөний 106 жилийн ойн баярын өдөр

6/03/2019, 17:04

Жүжигчин М.Макконахи Техассын их сургуулийн профессор болжээ

30/08/2019, 13:22

Г.Батхүү агсаны амь насаа алдсан Төрийн ордны газар

22/05/2019, 14:51

Хэвлэл мэдээллийн салбарын гэрэл зурагчид үзэсгэлэнгээ нээв

25/03/2019, 09:25

“Хүний эрх, эрх чөлөө" шог зургийн үзэсгэлэнгийн нээлт боллоо

17/12/2019, 14:42

26/09/2018, 10:41

"Монголыг чиглэсэн 100 мянган жуулчин агаарын тээврээс болж аяллаа цуцалдаг"

22/04/2019, 15:55

???? ?????????? ?????

3/01/2019, 19:25

Уяачдад Монгол Улсын цол хүртээв

3/02/2019, 14:32

Гайхамшигт Антрактид Девен Строссын нүдээр

21/02/2019, 10:18

?.???????? ?????? ?????? ??????? ??????????? ???-?? ?????? ?????? ???????

21/09/2018, 13:45

Б.Баярсайхан: Байгууллагууд дэргэдээ цэцэрлэг байгуулахад төр хувьсах зардлыг нь даана

12/08/2019, 19:11

Эзэмшлийн газар дээрээ автомашин худалдаалж буй 15 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцаллаа

30/08/2019, 12:46

Өсвөрийн шатарчдын улсын аварга багаар Хэнтий аймаг шалгарлаа

6/03/2019, 11:03

ЦАГИЙН САЛХИ СЭВЭЛЗҮҮЛСЭН "ЦАГИЙН ЗӨРҮҮ" ФОРУМ

17/04/2019, 12:19